Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 20

 

    2018 оны 01 сарын 17 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00020

                   Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1976 оноос 1994 оныг дуустал хонь ямаа маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн бригадын дарга, тоо бүртгэгч гээгдүүлсэн мөн архивын лавлагаа гарч ирэхгүй байгаа тул хохироход хүрээд байна. Манай ******* сумын архив 1998 онд шатсан. Иймд намайг 1976 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1977 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1977 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагч Л.*******ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

- Хүсэлт гаргагч Л.*******ийн 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн диплом, 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн диплом, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрчилгээ, 1983 оны 07 дугаар сарын баярын бичиг, 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрчилгээ, 1996 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн сайшаалын үнэмлэх, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүндэт жуух бичгийн эх хувь,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот албан бичиг, хавсралтын хамт

- Хүсэлт гаргагчийн 1990 онд Сайн малчдын зөвлөгөөнд оролцож байхдаа авахуулсан гэрэл зураг,

-Гэрч Ц.*******ын ...1960 онд Ховд аймгийн ******* сумын Дэрсний худаг гэх газар төрсөн. 1968 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1972 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар 1972 оноос эхлээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тус сумандаа малчнаар ажиллаж байна. Л.******* нь бага наснаасаа эхлээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй сум орон нутагтаа малчнаар ажиллаж байна. Л.******* нь 1961 онд төрсөн. Төрсөн цагаасаа эхлээд мал дээр байгаа хүн байгаа юм. 1976 оноос албан ёсоор ажиллаж эхлээд цалин хөлс авч байсан байх. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Б.*******ын ...1959 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1969 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр мал дээр гарсан. Ингээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тус сумандаа малчнаар ажиллаж байна. Л.******* нь бага наснаасаа эхлээд буюу 1976 оноос эхлээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй сум орон нутагтаа малчнаар ажиллаж байна. Л.******* нь 1976 оноос эхлээд малчнаар ажиллаж эхэлсэн. Цэрэгт явж байгаагүй. Бид хамтдаа Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ямар ч байсан нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Л.*******ийн аавыг нь *******, ээжийг нь Мөнх гэдэг байсан. Бид хамтдаа олон жил айл хөрш явсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийг 1977 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ