| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00504/и |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 22
| 28 оны сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ28/00022 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, *******дугаарын регистртэй, ******* ******* овогтой *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын багийн 24 айлын орон сууц, тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогтой ийн холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 27 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 27 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 153/27//и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******а, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2005 онд А.ой танилцан улмаар 2008 оны 9 сарын 22-нд гэрлэсэн. Бидний хамтран хугацаанд 2008 оны 11 сарын 25-нд хүү , 22 оны 1 сарын 19-нд охин нар төрсөн. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд эрүүл согтуу алинд ч дарамталж дээрэлхсэн харьцаатай зодож цохидог. Сэтгэл санааны дарамттай байдаг сард 1-2 удаа архи уухдаа 5-7 хоног уудаг. Архи уусан үед нь 2 хүүхдээ аваад эрүүл болтол нь гадуур айлаар байдаг. Энэ хүнтэй цаашид эвлэрэх ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаашдаа гэр бүл, хоёр хүүхдээ бодоод эвтэй найртай амьдрана. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Гэр бүлтэйгээ хамтдаа амьдрах хүсэлттэй байна. Шүүхээс өгсөн 2 сарын эвлэрэх хугацаанд бид уулзсан. Би архи их уудаг байсан. Одоо архийг бүр уухаа больсон. Бид хоёрт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Хоорондоо ярилцсан. Би гэр бүлээ цуцлуулалгүйгээр 1 жилийн хугацаа өгөөч энэ хугацаанд дахиад асуудал гаргаад давтагдвал гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Шүүхийн өгсөн эвлэрэх хугацаа нь дууссан учир шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах байх. Би гэр бүлээ авч үлдмээр байна. Эхнэр өөрөө гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байвал зөвшөөрч байна. Уг нь гэр бүлээ хадгалаад, хоёр хүүхдээ аваад үлдмээр байна. Гэвч болохгүй юм шиг байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******а нь хариуцагч А. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.*******а, хариуцагч А. нар нь 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.*******а, хариуцагч А. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаа, хариуцагч А.ын гэр бүлийнхэндээ хайр халамжгүй, зохисгүй харьцаа гаргадаг, хүчирхийлэл үйлддэг зэргээс болон нэхэмжлэгч Г.*******а нь тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод 2 сарын эвлэрлийн хугацаа өгсөн боловч зохигчид нь эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг эх *******ийн *******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг А. нь 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-******* нас/ суралцаж байгаа бол ******* нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ийн оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгийн харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Г.*******а, эцэг А. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.1-т зааснаар ******* ******* овогтой *******ийн *******а, овогтой ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-******* нас/ суралцаж байгаа бол ******* нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ийн оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг А. нь 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
6. 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү П., 22 оны дүгээр сарын 19-ний өдөр охин П. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Г.*******а, эцэг А. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ