Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Э.Ариунболд                                                      

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч А.Батзаяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Батзаяад холбогдох 201618020123 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол 1 дүгээр баг, Хайрханы 2 давхар 24 дүгээр байр 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөтчин овогт Аръяагийн Батзаяа РД:УХ83050215

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Шүүгдэгч А.Батзаяа нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шар хөтөл гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Баянталын Өв” ХХК-ний үйлдвэрлэлийн бүсэд хууль бусаар алт олборлохоор дайран орж танхайрах явцдаа уурхайн дарга Д.Мөнхнарыг бичлэг хийлээ гэх ялимгүй зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батзаяа мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шар хөтөл гэх газар бүгдээрээ очсон. Тэгэхэд уурхайн харуулууд өөдөөс ирээд яах гэж байгаа юм гэсэн. Тухайн үед бид нар оръё гээд хог цэвэрлээд зогсож байсан. Тэр хавийн бүх хогийг цэвэрлээд зогсож байсан юм.Тэгэхэд уурхайн нэг харуул ална шүү гээд хэрүүл маргаан болсон. Би Мөнхнар ахыг цохисон нь үнэн. Буруугаа хүлээж байна, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... ” гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Мөнхнар мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим би уурхайн байрладаг байрандаа байхад хамгаалалтын ажилчид богино долгионы станцаар “Уурхайн хамгаалалтын бүсрүү 100 орчим нинжа иргэд нэвтэрч орж ирээд байна хүрээд ирээч” гэж дуудахаар нь би уурхайн 6-7 хүнтэй хамт хоёр машинтай нинжа нарын нэвтэрч орсон уурхайн хамгаалалтын бүсэд очиход надтай хамт очон уурхайн ажилтан Мөнхдаваа rap утсаараа тэдгээр хүмүүсийг бичиж бичлэг хийж байтал Adidas гэсэн бичигтэй саарал ханцуйгүй подволктой бор залуу “Та нар яахаараа бичлэг хийдэг юм бэ” гэж хэлээд миний нүүрэн дундуур нэг удаа маш хүчтэй цохисон, би тэр үед нарны хар нүдний шил зүүчихсэн явж байсан юм. Миний нарны хар шил хугарч алга болсон. Хамраас цус маш их гарсан, хамар мурийсан, би Улаанбаатар хотруу явж хамартаа ерөнхий унтуулгатайгаар мэдээ алдуулж байж хагалгаа хийлгэж тэгшлүүлсэн, хагалгааны дараа хамарт чигжээс хийж хоёр хоногтоо нэг удаа Улаанбаатар хотруу явж хамрын чигжээсээ солиулж байна. Намайг яг юугаар цохисон эсэхийг нь би хараагүй, намайг нэг удаа цохисон, тас гээд гал маналзаад л явчихеан. Би маш их гомдолтой байна. Зүгээр байж байгаад хүнд цохиулж зодуулсандаа гомдож байна. Эмчилгээний зардал, цалин мөнгө, явсан шатахууны зардал гэх мэт хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч О.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шар хөтөл гэх газарт харуулын хамгаалалтын даргын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 12 цагийн орчим бидний хамгаалалтын бүсрүү буюу Шар хөтөлрүү ойролцоогоор 70 орчим машинтай 100 гаран хүн дайрч орж ирсэн юм. Би тэр хүмүүсийг дайрч орж ирэхийг хараад дотоод станцаар уурхайн ажилчиддаа “хамгаалалтын бүсрүү хүмүүс дайрч орж ирлээ” гэж хэлээд уурхайн захирал буюу Бямбасүрэн захирал, уурхайн дарга Д.Мөнхнар, Даваа захирал, гэрээт ажилчин Энхбат нарын хамт дайрч орсон хүмүүс дээр очсон юм. Шар хөтөл дээр очиход Бямбасүрэн захирал rap утсаараа бичлэг хийсэн юм. Уурхайн ажилчид бид тэр хүмүүст хандаж “Та нар энэ газарт байж болохгүй чөлөөлөх хэрэгтэй” гэж хэлэхэд эсэргүүцэж саарал подволктой махлаг залуу уурхайн дарга Д.Мөнхнарын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Ямарч шалтаг шалтгаангүйгээр цохиж танхайрсан. Тэр саарал подволктой залуугийн цохиж байгааг гар утсандаа бичлэг хийж авч чадаагүй байсан. Гэхдээ Д.Мөнхнар даргыг цохихыг би нүдээрээ харсан. Манай уурхайн дарга Д.Мөнхнар нь тэр саарал подволктой залуутай хэрэлдэж маргалдаагүй тэр залууг таних ч үгүй юм байна лээ. Тэр саарал подволктой залуу тэнд цугласан хүмүүсийг ятган турхирч танхайраад байсан юм. Мөнхнар даргыг ямарч шалтгаангүйгээр цохиж танхайрсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 25-26-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Энхбат мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шар хөтөлд байж байтал 12 цагийн орчим Уурхайн хамгаалалтын бүсрүү нинжа иргэд дайрч байна гэхээр нь би сонирхоод Бямбасүрэн ах, Эрдэнэжаргал ах, Мөнхнар ах, Даваа ах нарын хамттэр хүмүүс дээр очсон юм. Тэр хүмүүс дээр очоод Бямбасүрэн захирал тэр хүмүүст "Та нар уурхайн хамгаалалтын бүсэд ингэж орж ирж болохгүй” гэж хэлэхэд тэр хүмүүс дотроос саарал подволктой намхан бор царайтай махлаг залуу уриалж танхайраад Д.Мөнхнар ах ямарч юм дуугарахгүй зогсож байхад нүүрлүү нь хүчтэй цохиж хамрыг нь мурий болгож цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхдаваа мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шар хөтөл гэх газарт байхад 12 цагийн орчим Шар хөтлийн уурхайн хамгаалалтын бүсрүү 100 орчим иргэд хууль бусаар дайрч орж ирсэн. Тэр үед нь Бямбасүрэн захирал, уурхайн дарга Д.Мөнхнар, хамгаалалтын албаны дарга Эрдэнэжаргал, Б.Энхбат бид нар явж очсон юм. Тэгтэл тэр хүмүүсийн дотор саарал подволктой, махлаг биетэй залуу хүмүүсийг толгойлж уриалаад уурхайн дарга Д.Мөнхнарын нүүррүү цохиж танхайрсан юм. Д.Менхнарын хамар мурийж, цус гарсан. Тэгээд тэр хүмүүсийг эвээр ярьж байж тараасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шар хөтөл гэх газарт уурхай дээрээ байж байтал өдөр 12 цагийн орчим манай уурхайн хамгаалалтын бүсрүү нинжа иргэд хууль 6ycaip дайрч орж ирсэн юм. Тэгэхээр нь би уурхайгаас Д.Мөнхдаваа, Д.Мөнхнар, Эрдэнэжаргал, Б.Энхбат нарын хамт тэр хүмүүс дээр очоод машинаас буугаад Мөнхдаваад “Чи бичлэг хийгээрэй” гэж хэлээд би очоод тэр хүмүүстэй уулзаж “Та нар энэ газарт алт ухаж болохгүй, энэ газар чинь манай уурхайн хамгаалалтын газар байгаа юм” гэж хэлсэн. Тэр дундаас Д.Мөнхнарыг цохисон саарал подволктой залуу хүмүүсийг турхирч “Энэ газар чинь манай Дарханы Шарын гол сумын нутаг, та нарт хамаагүй” гэж хашгираад байсан. Тэгж байгаад бичлэг хийж байгаад дургуйцэж нэг залуу газраас чулуу авахад Мөнхнар гарт байгаа чулууг нь барьж автал тэр саарал подволктой залуу Мөнхнарын нүүррүү цохиж хамрыг нь мурийлгаж танхайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: “...Би Шар хөтөл гэх газарт 12 цагийн орчим очсон юм. Намайг очиход ойролцоогоор 20-30 орчим машин тэрэгтэй 70-80 орчим хүмүүс rap аргаар алт олборлохоор цуглачихсан бужигнаж байсан. Намайг очиход уурхайн жийп машинтай хүмүүс ирчихсэн байсан. Тэгтэл манай Шарын голын Вагон Улаанаа /Аръяагийн Батзаяа/ өндөр биетэй уурхайн ажилтан залуугийн нүүрлүү нь цохиод газарт унагаасан юм. Тэгтэл уурхайн ажилтан залуугийн хамраас нь цус гарсан юм. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс оволзож бужигнаад эхэлсэн чинь уурхайн а^килчид зугтаагаад явчихсан юм. Тэгээд хамгаалагч нар тэнд байсан хүмүүсийг тарцгаа гээд байхаар нь тараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Л.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Би Шар хөтөл гэх газар 12 цагийн орчим очсон юм. Намайг очоход ойролцоогоор 30 орчим машин тэрэгтэй 70 орчим хүмүүс rap аргаар алт олборлохоор цуглачихсан бужигнаж байсан. Намайг Шархөтөлд очиход жийп машинтай хүмүүс ирчихсэн байсан. Тэнд байсан хүмүүс уурхайн ажилчид руу “Одоо хүүхдийн баяр ёслол болох гээд байна хэдэн цаас хийчихмээр байна” гээд хэрэлдээд байсан. Уурхайн ажилчид болохоор энэ манай уурхайн хамгаалалтын бүс хэсэг байгаа юм гээд байсан. Тэгтэл манай Шарын голын Вагон Улаанаа /Аръяагийн Батзаяа/ гэдэг залуу өндөр биетэй уурхайн ажилтан залуугийн нүүрлүү нь гараараа цохиод газарт унагаасан юм. Тэгтэл уурхайн ажилтан залуугийн хамраас цус гарсан юм. Толгойд байсан нүдний шил нь газарт унаад хагарчихсан байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс оволзож бужигнаад хэлсэн чинь уурхайн ажилчид зугтаагаад явчихсан юм. Тэгээд хамгаалагч нар тэнд байсан хүмүүсийг тарцгаа гээд байхаар нь тараад явсан юм. Тэр уурхайн ажилчин залуу “Та нар хэнтэй орооцолдож байгаагаа мэдэж байна уу” гэж хэлсэн чинь Вагон Улаанаа /Аръяагийн Батзаяа/ тэр залуугийн нүүрлүү нь гараараа цохиод унагаачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹144….. Дүгнэлт:

 

1. Мөнхнарын биед хамрын хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, 2 нүдний дунд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 36-р хуудас/

 

 А.Батзаяагийн ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 51-р хуудас/

 

Хохирогч Д.Мөнхнар шүүгдэгч А.Батзаяагаас эмчилгээний зардалд 1340000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Батзаяа нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шар хөтөл гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Баянталын Өв” ХХК-ний үйлдвэрлэлийн бүсэд хууль бусаар алт олборлохоор дайран орж танхайрах явцдаа уурхайн дарга Д.Мөнхнарыг бичлэг хийлээ гэх ялимгүй зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч А.Батзаяа нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр танхайрах явцдаа бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Батзаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Мөнхнар нь хохирол төлбөрөө барагдуулан авсан тул шүүгдэгч А.Батзаяагаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

 

Иймд шүүгдэгч А.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй ба ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Хөтчин овогт Аръяагийн Батзаяаг нийгмийн хэв журам зөрчин үл ялих зүйлээр шалтаглан бусдыг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Батзаяад 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Батзаяад оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Батзаяад оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, А.Батзаяаг 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.   

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Батзаяад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.