| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00649/и |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 30
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00030 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух,******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аав *******, ах ******* нарын хамт малчнаар ажиллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Миний бие 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажилласан хөдөлмөрийн дэвтэр бичилт хийдээгүй тул хохироход хүрээд байна. Иймд Д.******* намайг Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчин, ажилчнаар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчин, ажилчнаар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчин, үйлдвэр бригадын туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчин, үйлдвэр бригадын туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагч Д.*******ын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Ховд аймгийн ******* сумын нэгдлийн гишүүн Д.*******ын ажилласан жилийн тодорхойлолт баримт,
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1786 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,
-Гэрч Б.Самбуугийн ...Би 1953 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт төрсөн. 1961 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1969 онд 7 дугаар ангиа төгсөөд 1969 оноос 1971 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС төгссөн. 1971 оноос 1972 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байгаад 1972 оноос 1975 оны хооронд цэргийн алба хаасан. 1975 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгч зэрэг ажлыг 1993 оныг хүртэл хийж байсан. Д.******* нь 1981 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын нэгдэл, үйлдвэр бригадуудад шавар шохойны ажил,хашаа барих зэрэг аж ахуйн ажил хийдэг байсан. Нэгдэл бригадын хаа хамаагүй олдсон ажил бүрийг хийдэг байсан. 1990 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Шавар шохой, хашаа барих зэрэг нэгдлээс даалгасан бүх ажлыг хийдэг байсан. Нэг үгээр хэлбэл барилгачин, барилгын туслах ажилтан хийдэг байсан. Д.******* бид хоёр тухайн үедээ нэг сум, нэгдэлд хамтдаа ажиллаж байсан. Тийм учраас Д.*******ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Д.*******ын аавыг ******* гэдэг байсан. Ээж байхгүй. Ээж нь их дээр үед ааваас нь салаад явсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Б.Сампилийн ...Би 1949 онд Ховд аймгийн ******* сумын ******* багийн Хөх сайр гэх газар төрсөн. 1960 оноос 1963 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд сурсан. 1963 оноос эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгч, бригадын аж ахуйн нярав зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Д.******* нь хөдөлмөрийн насанд хүрсэн цагаасаа эхлэн Ховд аймгийн ******* сумын нэгдэл, үйлдвэр бригадуудад өндөр настай эцэг *******ын хамт шавар шохойны ажил хийдэг байсан. Д.******* нь цэргийн алба хаагаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй юм. Нэгдэл бригадын хаа хамаагүй олдсон ажил бүрийг хийдэг байсан. 1990 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Шавар шохойны ажил хийдэг байсан. Нэг үгээр хэлбэл барилгачин хийдэг байсан. Д.******* бид хоёр тухайн үедээ нэг сум, нэгдэлд хамтдаа ажиллаж байсан. Тийм учраас Д.*******ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин Д.*******ын 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан нь шүүхэд өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул тухайн онд ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ыг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчин, үйлдвэр бригадын туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Д.*******ын 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан нь шүүхэд өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул тухайн онд ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ