| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00656/и |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 31
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00031 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй Л.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/2017/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, хүсэлт гаргагч П.*******э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.*******э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.*******тай 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр танилцаж, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б. төрсөн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад эхнэр Л.******* нь 2016 оны 04 дүгээр сард ходоодны хорт хавдартай гэдгээ мэдэж, 2016 оны 05 дугаар сард хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ өвчнөөр нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Б.гийн гэрт буюу Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод амьдарч байсан. Бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 28-нд Эрдэнэт хотод хуримаа хийсэн. Ховд аймагт ирээд гэрлэлтээ батлуулах гэж байсан ч эхнэр Л.******* биеийн байдал тааруу байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй. Одоо охин Б.Ням-Ундрамд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул Л.******* бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.*******э нь талийгаач Л.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
******* дугаарын регистртэй, Хэрээдэй овогт гийн ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсныг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нас барсны бүртгэлийн 154 дүгээр бүртгэсэн болох нь 0000204243 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, Б., Ч. нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч П.*******э, талийгаач Л.******* нар нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б. төрсөн болох нь тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичиг, хүсэлт гаргагч П.*******ийн охин Б., эх Л.*******, эцэг эх нарын хамт авахуулсан гэрэл зураг,
Гэрч Б.гийн ...Миний охин Л.******* нь 2014 оноос хойш П.*******этэй хамтран амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч Ч.ын ... Миний охин Л.******* нь П.*******этэй хамтран амьдарч байгаад 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б. төрсөн нь үнэн... гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт *******гийн *******э, Хэрээдэй овогт гийн ******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ