Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 32

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2018/00032

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй “*******ийг эрэн ******* тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн овогтой ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* банкны Буянт тооцооны төвтэй ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 6 ханатай гэр хөргөгч, угаалгын машин, телевизор, ирээдүйн цалингийн орлогоо барьцаалан банкнаас ******* төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ 1350000 төгрөгийг нэмж авч, нийт ,******* төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Э.******* нь Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ийн үүргээ биелүүлэхгүй, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй 197 хоногийн хугацаа хэтэрсэн, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоо барих боломжгүй, зээлдэгчид хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Э.*******ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хүсэлт гаргаж байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* банкны Буянт тооцооны төвтэй ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж 12649000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагч Э.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч ******* банкны Ховд салбар нь ******* Э.*******ийг эрэн ******* тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч овогт гийн ******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Засаг даргын албан бичиг болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, ЧЛ6805 дугаарын регистртэй, овогт гийн *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн, ЧЛ6805 дугаарын регистртэй, овогт гийн *******ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт гийн *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ