Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/25

 

2018 оны 03 сарын 22 өдөр Дугаар 2018/ШЦТ/25

Хархорин сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, Улсын яллагч: Д.Алимаа, Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой ******* ******* холбогдох эрүүгийн 1827000100013 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******,*******,, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогтой ******* /:86**************11/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллага дээр шинэ жилийн багахан арга хэмжээ болсон юм. Тэгээд тэр өдөр пиво, дарс уусан. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө манай нь колонк руу өглөө 8 цаг 30 минут гээд ажилдаа явсан юм. Гэрээсээ явсных нь дараа шагналын мөнгө гээд 30 000 төгрөг байсан. Өмнөх өдөр манай байгууллага тэмцээн зохион байгуулаад манай ширээнийхэн түрүүлсэн юм. Би тухайн үед багийн ахлагчаар нь сонгогдсон байсан болохоор тэр мөнгө нь надад байсан юм. Эхнэрийгээ ажилд явсны дараа 2 лааз пиво, нэг шил архитай авсан. 1 лааз пиво уучихаад байж байсан чинь манай 2 дугаар байранд орсон нөгөө ширээнийхэн маань 11 цагийн үед манайд ирсэн юм. Тэгээд манайд 1 цаг гаран болчихоод явцгаасан. Манай над руу утсаар ярихаар нь би нилээн согтуу ярьсан юм шиг билээ. Манай намайг согтуу байсныг нь мэдчихсэн юм. Дараа нь нэг их удалгүй маань машинтай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Намайг хүүхдээ харж байж архи дарс уучихлаа гээд уурласан. Би гараад явах гэсэн чинь үүдний амбаарт 1 лаазтай пиво дээрээс нь жоохон уусан 0.33-тай архи байсныг аваад гарах гэсэн чинь аваад хагалчихсан юм. Маргаан бол энэ зүйлээс болж гарсан гэв. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би архинаас нь зулгааж байгаад архийг нь аваад хагалсан. Тэгсэн ******* чи яагаад хагалж байгаан чамайг ална гээд над руу дайрахаар нь би гэрээсээ гараад зугтаасан зугтаж явахдаа цагдаад дуудлага өгсөн. Би хашааныхаа арын гудамжинд *******оос зугтаж байгаад бүдрээд ойчсон. Тэгсэн ******* араас ирээп аюулхай, элэг рүү хөлөөрөө шууд өшгөлж намайг босголгүй дээрээс дарж сууж байгаад толгой тархи руу хоёр гараараа цохиж зодсон. Би тэр үед босоод зугтаасан. ******* миний араас хөөгөөд байсан би зугтаагаад гэртээ ороод хаалга үүдээ түгжсэн гэрт орж ирэх гээд хаалга үүд эвдчих гээд нүдээд байж байхад нь цагдаа ирээд аваад явсан. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр аав ирээд ах болон танихгүй хүмүүсийн хамт архи ууж хэрэглэсэн. Тэгээд миний аавыг архи уучихсан байхад ээж ажлаасаа чөлөө аваад ирсэн. Тэгсэн чинь ээж уурлаад аавыг загнасан. Аав ээж хоёулаа гэрээс гарсан нэг мэдэхэд ээж уйлчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №205 тоот актын: 1.2. биед тархи доргилт, дух зүүн доод зовхи, дээд уруул, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхи, дунд зүүн чамархай, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 6. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүгдэгч 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №205 тоот акт “...1.2. биед тархи доргилт, дух зүүн доод зовхи, дээд уруул, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхи, дунд зүүн чамархай, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй *******ийг эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ улсын дугаартай “Ниссан блюубоурд” маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар *******ийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ улсын дугаартай Ниссан блюубоурд маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА