Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0411 |
Огноо | 2014-10-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2014/0411
2014 оны 10 сарын 22 өдөр Дугаар 411 Улаанбаатар хот
“М”
ТББ-ын нэхэмжпэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
З.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М өмнө нь Энх тайван найрамдлын төлөө Монголын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үеийн удирдлагууд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ю” ХХК-тай оффис үйлчилгээний обьект худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус холбооны өмч болох Монголын Энх тайван, найрамдлын ордонг 1 тэрбум төгрөгөөр худалдсан. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-д “төлбөрийг бүрэн хийж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 1760 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээний хамтаар шилжүүлнэ” гэж, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “Б тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд Энх тайван, найрамдлын ордонг “Ю” ХХК-ийн нэр дээр албан ёсоор шилжүүлэх”-ээр тохирсон боловч одоог хүртэл гэрээний болзол, үүрэг биелэгдээгүй байгаа. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын холбооны 35 гишүүн байгууллагын нийлж бий болгосон өмч, хөрөнгө юм. Гэтэл Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56
тоот 3054 м.кв барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Ю” ХХК-д шилжүүлэх хүсэлт, тодорхойлолт гаргаагүй, газар эзэмших эрх нь Энх тайван, найрамдлын байгууллагын холбооны эзэмшилд байхад “Ю” ХХК-д хууль бусаар олгож, Ү- 2202007487 дугаарт бүргэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
... Иймд “Ю” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байсан Ү- 2202007487 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15172, Энхтайваны өргөн чөлөө 56 тоот контор үйлчилгээний зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 83 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр бүртгүүлэхээр ирүүлсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэг удаа бүртгэхээс татгалзаж буцааж байсан. Дараа нь буцаасан үндэслэлийн дагуу дахин нотлох баримтаа бүрдүүлж өгсөн нь хуулийн шаардлага хангасан учир 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан мэдүүлгийн дагуу “Ю” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх бүртгэлийг хуулийн дагуу хийсэн.
... Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “”Ю” ХХК нь Энх тайван, найрамдлын төлөө Монголын холбоотой 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр оффис, үйлчилгээний обьект худалдах. худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө нь “Ю”ХХК-ийн нэр дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. “Ю” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэхдээ холбогдох хуульд заасан шаардлагын дагуу шилжүүлэх хүсэлт, тодорхойлолт, худалдах, худалдан авах гэрээ, холбогдох бусад нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.
Энх тайван, найрамдлын төлөө Монголын холбоо нь нэрээ өөрчилж, гэрээ байгуулагдах үед байсан удирдлагууд мөн өөрчлөгдсөн. Эдгээр нөхцөл байдлаас хамаарч дээрх худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал гарсан бөгөөд М нь иргэний журмаар хуучин удирдлагууд холбооны дүрмийг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн” гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан бөгөөд шүүхээс хуучин удирдлагууд эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Дараа нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар мөн л
иргэний шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Энх тайван, найрамдлын төлөө Монголын холбооны удирдлагууд Удирдах зөвлөлийнхөө зөвшөөрлөөр олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гэрээ байгуулж, өмч хөрөнгөө захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн дээрх гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Нэхэмжпэгч нар нь бүртгэлийн байгууллагын процессын үйл ажиллагаанаас болж бүртгэл буруу хийгдсэн гэж байгаа боловч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл биш юм. Мөн нэхэмжпэгч нар нь тодорхойлолт, хүсэлтийг нотариатаар батлуулаагүй гэж байгаа боловч байгууллагын албан хүсэлтийг нотариатаар батлуулах шаардлагагүй. Гэрээний талууд албан ёсны тодорхойлолт, хүсэлтээ бичгээр ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч бүртгэх үүрэгтэй бөгөөд хэрэв бүх баримтыг ирүүлсэн байхад бүртгэхээс татгалзвал захиргааны зөрчил болно.
Бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг үндэслэж хуулийн дагуу хийгдсэн Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар < зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Ю” ХХК-д хууль бусаар олгосон 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ТББ-ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: "... Хавтаст хэргийн 58-р талд авагдсан баримтаар 2012-05-24-ний өдөр иргэн Д.А үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргасан байгаа тул хуулийн этгээдийн мэдүүлгийг гаргах бүртгүүлэх эрх олгогдоогүй тул анхнаасаа хууль зөрчиж бүртгэсэн гэж үзсэн гэтэл шүүх “Ю” ХХК-ийн үүсгэн байгуулагчаас Д.Аэд компанийг төлөөлөн оролцох эрхийг 1 жилийн хугацаатай олгосон гэж мөн “Ю” ХХКомпани маргаагүй гээд хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу ... мэдүүлгийг
төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэж заасан. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.1-т ... мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч..., 12.8-т “Мэдүүлэг хүлээлгэн өгөх, бүртгэгдсэн гэрчилгээ гэрээг олгох зэрэгт өмчлөгч нь өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүнийг төлөөлж байгаа этгээдээс тухайн үйлдэлд төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэй байхыг шаардана” гэж заасан. Д.Аэд олгосон итгэмжпэлд мэдүүлэг гаргах, хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх зрх буюу тухайн үйлдэлд төлөөлөх эрх олгогдоогүй байгааг шүүх анхаарч үзээгүй
УБЕГазрын 2013 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг
цахимжуулахад бэлтгэх түр журам”-ын 2.4.3, 2.4.4, 2.4.5-т болон “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг цахимжуулахад бэлтгэх түр журмыг хэрэгжүүлэх заавар”-ын 2.4, 2.5-т заасныг хариуцагч байгууллага зөрчсөн байдаг. Тухайлбал: ... давхардсан хуудсыг хасах, цахимжуулах шаардлагагүй хуудсыг тусгаарлах, тусгаарласан болон хассан нотлох баримтын талаар тусгай хуудсанд бичиж тэмдэглэх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, нотлох баримтыг нягтлан шалгасан тэмдэглэлийг хөтөлнө гэж заасан тодорхой заалтыг зөрчөөд энэ талаар тэмдэглэл байхгүй байгааг харгалзан үзэлгүй тусгаарласан баримт гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллага холбогдох хууль болон У дүрэм журмаа зөрчсөн үйлдэл нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож, уг бүртгэлийн улмаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нэхэмжпэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байхад эрхийг нь хамгаалалгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 2-ны өдрийн 0381 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ТББ-ын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Гомдлын "... “Ю”ХХК-иас Д.Аэд олгосон итгэмжлэлд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрх буюу тухайн үйлдэлд төлөөлөх эрх олгогдоогүй байхад хүлээн авч бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 12.8-д заасныг зөрчсөн" гэх үндэслэлийн тухайд:
“Ю” ХХК-иас Д.Аэд олгосон 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлд “худалдах худалдан авах гэрээнд компанийг төлөөлөн оролцох эрх”-ийг олгосон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-д мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.2, 8.1.10, 9.1.2-д заасан бүрэн эрхийн дагуу Улсын бүртгэлийн газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 12.8-д “Мэдүүлэг хүлээлгэн өгөх, бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээг олгох зэрэгт өмчлөгч нь
өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүнийг төлөөлж байгаа этгээдээс тухайн үйлдэлд төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэй байхыг шаардана” гэж тус тус заажээ.
Дээрх заалтын агуулга нь “төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" зорилготой байх бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасны дагуу төлөөлүүлэгч “Ю” ХХК нь энэ талаар маргаагүй зөвшөөрч байна.
Иймд “Ю” ХХК-иас Д.Аэд олгосон итгэмжлэлд “хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрх буюу тухайн үйлдэлд төлөөлөх эрх олгогдоогүй, хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хууль, журмыг зөрчсөн боловч түүний улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжпэлийг хангаж, бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заажээ.
Нэхэмжпэгч “М” ТББ болон гуравдагч этгээд “Ю” ХХК нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн, худалдагч “М” ТББ нь 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 46, мөн сарын 21-ний өдрийн 50 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө зөвшөөрч худалдсанаа тодорхойлж, улмаар зохих журмын дагуу “Ю” ХХК-д шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан байхад улсын бүртгэгч тус ТББ-аас дээрх хуулийн заалтын дагуу дахин зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт Монголын энхтайван найрамдлын байгууллага ТББ-ын 2012 оны 46, 50 дугаар албан бичгүүд байгаагүй хэдий ч, бүртгэлийн байгууллагын архивт байгаа “тусгаарласан” гэх материалд байсан болох нь тогтоогдсон байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байх ёстой баримтыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг цахимжуулахад бэлтгэх журам, зааврыг зөрчиж, тэмдэглэл үйлдэлгүйгээр өөр материалд хадгалсан нь хариуцагч байгууллагын буруу боловч нэхэмжлэгч нь уг баримтыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, энэ талаар нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй тул анхан шатны шүүх нэгэнт бүртгэлийн байгууллагын архивт хадгалагдаж байгаа баримтыг үнэлснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.