| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
2021 оны 07 сарын 05 өдөр 2021/ШЦТ/135 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0168/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-д холбогдох 2139000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Б нь 2021 оны 06 дугаар 11-ний өдөр 07 цагийн орчим Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 36-01б тоотод байрлах төрсөн ах Ж.Б-ын гэрт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх******* Э.Г-тай хоол хийж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж зүүн хөлөөрөө баруун бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөж, зүүн гараараа хацар хэсэг рүү нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь баруун хацарт шарх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Г-гийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 36-1б тоотод өөрийн нөхөр Ж.Б болон гурван хүүхдийн хамт амьдардаг юм. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Ахмадын хороонд бэлтгэгчээр ажилд орсон юм. Тэгээд тухайн өдөр Ахмадын хороонд ажлаа хийж байтал 19 цагийн орчимд манай нөхөр Ж.Б өөрийн 98665152 гэсэн утаснаас миний өөрийн 98510227 гэсэн утас руу залгаад “ хаана байгаа юм бэ? Би аймаг орж байна” гэхээр нь би Ахмадын хороонд бэлтгэгчээр ажилд орсон юм ажлаа хийж байна гэхэд Батмөнх нь чи юу дутсан гэж ажил хийж байгаа юм бэ хурдан гэртээ ир гэж хэлсэн юм. Ингээд би 21 цагийн үед ажил тарахаар нь ажлаасаа тараад гэртээ очтол Ж.Б гэрт байхгүй харин хоёр жоохон хүүхэд маань гэртээ байж байсан. Ингээд гэртээ хоёр хүүхдээ унтуулчихаад сууж байтал 22 цагийн орчимд гаднаас нөхөр Ж.Б согтуу орж ирээд над руу олон юм яриад агсан тавиад байхаар нь би хадам ах Ж.Б-ын гэрт орж унтсан юм. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд би босоод хувцас хунараа өмсөөд сууж байтал гаднаас Ж.Батмөнх, Э.Мөнхбат ахын надтай хэрүүл өдөөд хоол унд хийж өг өлсөж үхлээ гэхээр нь би өөдөөс нь өөрөө хоолоо хийгээд ид гэж хэлэхэд би Ж.Мөнхбат ахын гэрийн хоймор хэсэгт байрлах авдарны урд талд зогсож байтал над руу хүрч ирээд зүүн хөлөөрөө миний баруун бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөөд шууд миний баруун хацар хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиод миний хамраас цус гоожоод бас баруун хацар язарч цус гоожсон юм. Тэгээд Ж.Б намайг зодоод шууд гэрээс гаргаад явахаар нь би цагдаа дуудсан юм...Би гомдолтой байна. Бие мах бодь болон сэтгэл санаагаараа хохирсон. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/
Гэрч М.Гансүрэнгийн өгсөн:... 2021 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим манай хажуу айл болох авга ах Ж.Б-ийн эх******* Э.Г манай гэр рүү ороод ирэхээр нь манай ээж Ш.Лхагвасүрэн юу болсон талаар асуухад манай нөхөр гаднаас согтуу орж ирчихээд хэрүүл өдөөд байхаар нь ороод ирлээ гэж хэлээд манай гэрт хоносон юм. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд манай гэрийнхэн болон авга ахын эх******* Э.Г бид хэд босоод хувцас хунараа өмсөөд сууж байтал манай Ж.Мөнхбат гадаа байшингийн дээвэр янзлах гээд гараад явсан хойгуур манай гэрт Ж.Б ах орж ирээд өөрийн эх******* Э.Г г хоол хийж өг, өлсөж үхлээ гэж уурлахаар нь өөдөөс нь бэр эгч Э.Г өөрөө хийгээд ид гэж хэлэхэд уурлаад гэрийн хойморт байрлах авдарны урд зогсож байсан бэр эгч Э.Г руу очоод зүүн хөлөөрөө Э.Г эгчийн баруун гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд, зүүн гараараа баруун хацар хэсэг рүү нэг удаа цохиод Э.Г эгчийг хамараас нь цус гарахаар нь тухайн үед гэрт байсан ээж Ш.Лхагвасүрэн бид хоёр боль гэхэд гэрээс тоосон шинжгүй гараад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт:
Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн:.. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Ж.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 хуу/
Ж.Батмөнх, Э.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 хуу/
Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/
Хохирогч Э.Г-ийн гаргасан “Ж.Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 61 хуу/
Яллагдагч Ж.Б-ийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 06 дугаар 11-ний өдөр 07 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 36-01б тоотод байх төрсөн ах Ж.Б-ын гэрт эх******* Э.Г-тай “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж өгзөгөнд нь өшиглөх, нүүрэнд нь цохих зэргээр зодож баруун хацарт шарх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Г , гэрч М.Гансүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Э.Г г зодсоны улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ж.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 62 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 66 хуу/ гарган яллагдагчид 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ж.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 72-73 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Г нь “Ж.Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 61 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 350 /гурван зуун тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ