| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 145 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2107000000192 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ******* компанид туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Д.******* нь Налайх дүүргийн , “*******” гэх амралтын газрын 12 дугаартай гэрт 2021 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай маргалдаж толгойн тус газарт нь “АРХИ” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн хоосон архины шилээр цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 07-08-ны шөнө Тэрэлж амралтын газарт байгууллагаараа ирж амарсан. , Б.******* бид гурав нэг гэрт хуваарилагдсан. Тэгээд юм ярьж сууж байгаад 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Найз *******ыг архины хоосон шилээр цохисон нь миний буруу. Ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна.” гэв. Хохирогч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 07-нд байгууллагаараа амралтад амрахаар ирсэн. Тэмцээн зохион байгуулж дараа нь хүлээн авалт хийгээд ууж идэцгээсэн. бид гурав нэг гэрт орсон. Бид архи уугаад нэлээд согтолттой халамцуу байсан. Юу болсныг сайн санахгүй байгаа. Д.******* намайг цохисон гэсэн. Дараа нь манай нэг найз Налайх дүүргийн эмнэлэг авч яваад би толгойндоо оёдол тавиулсан. Иймд явдал болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.*******ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай барилгын компанийн нийт ажилчид Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ******* амралтын газарт очсон юм. Тэмцээн уралдаанаа зохиож, хоол унд идэцгээгээд дуусгаад орой 22 цагийн орчимд тус тусын гэр лүү орцгоосон юм. Би өөрийн орох амралтын гэрт Б.*******, Д. нарын хамтаар орсон. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл ууж эхэлсэн. Тэр үед Б.******* арай илүү согтчихоод намайг цохино гээд байсан. Тэгэхээр нь би “би яасан гэж чамд цохиулах юм бэ” гэтэл “би зүгээр чамайг цохино” гээд байсан. Тэгээд босож ирээд намайг цохих гээд дайраад эхлэхээр нь би ууж дуусгасан Архи нэртэй 0.75 литрийн архины шилийг аваад толгой руу нь нэг удаа цохичихсон юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.*******ы өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний ажилладаг барилгын компанийн нийт ажилчид Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байх ******* амралтын газарт очиж амарсан юм. Би өөрийн орох амралтын гэрт Д.*******, Д. нарын хамтаар орсон. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл ууж эхэлсэн. Тэгээд бид нар согтож эхлээд Д.******* бид хоёр яг юунаас болсон гэдгээ санахгүй байна. Бид хоёр маргалдаж эхэлтэл Д.******* ууж дуусгасан Архи гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн архины шилийг аваад миний толгой руу цохичихсон юм. Тэгтэл миний толгойноос цус гарч эхлэхээр нь би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ирж толгойдоо 5 оёдол тавиулсан...Би толгойдоо оёдол тавиулж, компьютер томографикийн зураг авхуулсан. Миний эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг надад Д.******* гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.ын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажлын газрынхантайгаа Налайх дүүргийн ны нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* амралтын газарт амрахаар очсон юм. Орой амралтын газрын гэрт Б.*******, Д.******* нартай орж архи согтууруулах ундааны зүйл уугаад юм яриад суусан. Гэтэл Б.******* согтчихоод Д.*******ыг өдөөд хэрүүл хийх гээд байсан. Б.******* Д.*******ыг цохино гэсэн юм яриад байж байтал Д.******* архийг нь ууж дуусгасан хоосон архины шил аваад Б.*******ы толгой руу нь нэг удаа цохичихсон. Тэгээд Б.*******ы толгойноос нь цус гараад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр тал/
4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/434 дүгээр: “Б.*******ы биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар тал/
6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53 дугаар тал/
7. Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 33 дугаар тал/
8. Д.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-43 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар Улсын яллагчийн “Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000192 дугаартай хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж өгч байгаа яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзээд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж торгуулийг нэг сарын хугацаанд төлүүлэх саналтай байна.Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******ын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай байна гэв.” гэх
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 22-03 цагийн орчим Налайх дүүргийн , “*******” гэх амралтын газрын 12 дугаартай гэрт хохирогч Б.*******ыг “намайг цохино гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж толгойн тус газарт нь 1 удаа “АРХИ” гэсэн бичигтэй 0.75 литрийн хоосон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 07-08-ны шөнө Тэрэлж амралтын газарт байгууллагаараа ирж амарсан. , Б.******* бид гурав нэг гэрт хуваарилагдсан. Тэгээд юм ярьж сууж байгаад 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Найз *******ыг архины хоосон шилээр цохисон нь миний буруу Ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна.” гэх,
Хохирогч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 07-нд байгууллагаараа амралтад амрахаар ирсэн. Тэмцээн зохион байгуулж дараа нь хүлээн авалт хийгээд ууж идэцгээсэн. бид гурав нэг гэрт орсон. Бид архи уугаад нэлээд согтолттой халамцуу байсан. Юу болсныг сайн санахгүй байгаа. Д.******* намайг цохисон гэсэн. Дараа нь манай нэг найз Налайх дүүргийн эмнэлэг авч яваад би толгойндоо оёдол тавиулсан. Иймд явдал болсон.” гэх,
Гэрч Д.ын “...******* согтчихоод Д.*******ыг өдөөд хэрүүл хийх гээд байсан. Б.******* Д.*******ыг цохино гэсэн юм яриад байж байтал Д.******* архийг нь ууж дуусгасан хоосон архины шил аваад Б.*******ы толгой руу нь нэг удаа цохичихсон....” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/434 дүгээр: “Б.*******ы биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.******* нь “...эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан ба гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Архи” гэсэн бичигтэй 0.75 литрийн 1 ширхэг архины шилийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Архи” гэсэн бичигтэй 0.75 литрийн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ