Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0093

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.М даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Ж. Батбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г. Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                          Ц.Б  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1939 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгоны “Мушгуу” гэх газраас иргэн М.А 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгоны “Мушгуу” гэх газраас иргэн М.А 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М-н  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх 2019 оны 05 дугаар сард Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгоны “Мушгуу” гэх газар хаваржиж байх үедээ 5 тооны үхэр хулгайд аллдсан. Мушгуу гэх газар нь Өлзийт тосгоноос ертөнцийн зүгээр баруун тийш 20 км газарт байдаг...Эдгээр үхэрнүүд нь бүгдээрээ эвэр дээрээ шар имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Гэрч Г.Цэцэгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 сард байх хэднийг нь санахгүй байна. Манай сумын Ц.Б  над руу залгаад намайг 2 тугаллах үнээ худалдаж авах уу гэхээр нь цайны сүүний үнээтэй болох гээд 2 үнээг худалдаж авахаар болсон. Тэгээд өөрсдөө утсаар ярьчихаад байж байтал Ц.Б  нь өөрийнхөө хөх өнгийн портер маркийн автомашинд 2 үнээ ачаад ирсэн. Би нэг үхрийг 1.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тухайн үед нь би нэг үхрийг 1.000.000 төгрөгнөөс 800.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Дараа нь Ц.Б  ирээд 200.000 төгрөгийг бэлнээр нь авсан. Үүнээс хойш үлдэгдэл 1 үхрийн мөнгийг цувуулаад 700.000 төгрөг өгсөн. Одоо 300.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Гэрч З.Зоригтбаатарын: “...манайд ирээд үхэр зарах гэсэн юм танайх үхэр худалдаж авахгүй биз гэхээр нь худалдаж авахаар болоод үнэ хөлсөө тохирсон. Тэгээд маргааш нь байх гэж санаж байна. Ц.Б  цэнхэр өнгийн портер маркийн машинд ачаад ирсэн. Тухайн үед тэр 2 үхэр нь маш ядарсан ирсэн байсан. Манайд ирээд уг 2 үхэр тугалсан...Нийт 1.700.000 төгрөг өгчихөөд байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрчээр Ц.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан их цас орж шуурж байсан өдөр байсан юм. Би тухайн үед өөрийнхөө хөх өнгийн портер маркийн машинтай Хэнтий аймгийн төв орж эх*******ээ эмнэлэгт үзүүлэх гээд аймгийн төвд үлдээгээд буцаад Өмнөдэлгэр сум руу явж байгаад замдаа төөрөөд Хэрлэн сумын 7-р багийн нутагт явж байгаад нэг нуурын зүүн хойд талд замын хажууд талд нэг хэсэг үхэр байсан. Уг үхэрнээс би машиндаа 2 тооны үхрийг мяндасаар бугуйлдаж бариад  машинаа хонхор газар зогсоож байгаад үхрийн эвэрт нь механик татлага хийж байгаад 2 үхрийг машиндаа ачсан. Тэгээд би 2 үхэр ачаад шөнөдөө очоод Өмнөдэлгэр сумын харьяат Цэцэгээ гэх хүнд 1 үхрийг 800.000 төгрөгөнд бодож зарсан. Тухайн үед би өөрөө 800.000 төгрөгийг бэлнээр авсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай ах хааяа тэр автомашинийг унадаг юм. Тэр үед бэр эгчийг Хэнтий аймаг явж үзүүлэх гэж 15-43 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашиныг унаад явсан байх сайн мэдэхгүй байна...тийм зүйл болсныг сүүлд л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/

 Хөрөнгө үнэлгээний “...Вэндо” ХХК-ны үнэлгээгээр нас бие гүйцсэн үхэр тус бүрийг 750.000 төгрөгөөр үнэлсэн баримт  /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б ийн бусдын малыг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Б өд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б өд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгуулагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Ц.Б өд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд Ц.Б ийн хулгайлсан 2 тооны үхэр 2 тооны тугалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилж, иргэний нэхэмжлэгч З.Зоригтбаатарт хадгалах хамгалаах үүрэг хүлээлгэсэн байна. Дээрх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч М.Адъяатөмөрт 2 тооны үхэр 2 тооны тугалыг тоо ёсоор нь хүлээлгэн өгч, иргэний нэхэмжлэгч З.Зоригтбаатарын нэхэмжилж байгаа 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б өөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 7 хоног цагдан хоригдсон.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хялбарчлах, түргэсгэх, учруулах хор уршгийн хэмжээг ихэсгэх зорилгоор ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгож, түүний үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б өөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б-г цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-с 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Зоригтбаатарт олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-43 ХЭҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэлийг хууль ёсны өмчлөгч Ц.Батмөнхөд буцаан олгож, шүүгдэгч Ц.Б өөс уг тээврийн хэрэгслийн үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн 2 тооны үхэрийг тугалнуудын хамт иргэний нэхэмжлэгч З.Зоригтбаатараас гаргуулан хохирогч М.Адъяатөмөрт буцаан олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   Ц.МӨНХТУЛГА