Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0005 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/276

 

 

 

 

2021   12     15                                                            2021/ШЦТ/276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0173/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  М.Буян-Өлзий,

Улсын яллагч                                                Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          О.Оюунчимэг /онлайнаар/

Шүүгдэгч                                                      Б.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.О-д   холбогдох 2139001720182 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2021оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг “Марзад” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд буюу хамтран амьдарч байсан Ж.Б-ийг “машинаа өгсөнгүй” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж, түүнийг алгадаж, заамдаж татан эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүн дор цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг “Марзад” гэх газарт тус сумын харьяат иргэн Ж.Б-ийн эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох салхины шил болон хаалганы шилийг чулуугаар шидэн хагалж Ж.Бадамцэцэгт 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед шиг санаж байна. Хөдөө үхэр маань тугалаад үхэртээ өөрийн эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн машинтай Долгор гэх хүнтэй хамт явж байхад Б.Огэгч мотоциклтой над дээр ирээд намайг машинаас маань татаж буулгаад надад хандан “Чи өөр нөхөртэй болсон гэл үү” гэж хардаж миний хүзүүнээс багалзуурдаж, үсдэж унагаагаад толгой тархи руу гараараа олон удаа цохиж, мөн хөлөөрөө миний хөл рүү өшиглөж, хөлийг маань хөх няц болгосон...Ингээд Б.Огэгч намайг зодож байхдаа хажуугаар миний эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай Nissan Xtrail маркийн машины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалаад мөн зүүн хойд хаалганы саохины шилийг бас чулуугаар цохиж хагалсан. ...Б.Онь тухайн үед надад хандан “Чи машинаа өгчих Говь-Алтайд манай ээжийн бие муу байна, би машинтай чинь яваад ирье гэж хэлэхээр нь би өөрөө ажилтай машинаа өгч явуулмааргүй байна гэсэн чинь л машиныг маань эвдсэн. Тэгээд Долгор гэх хүн цагдаа дуудаж цагдаа ирээд нэг амьд гарсан юм л даа... Ер нь намайг ганц бие болохоор хүнтэй хардаж  чи үхэж байж надаас салаарай гээд л зодсондоо... Б.Обид 2 нийт 9 сар  гаран хамтран амьдрахад Б.Онь 2-3 удаа агсан согтуу тавьж айлган сүрдүүлж байсан...Миний хажууд манай сумын Баавай, түүний эх******* Долгор гэх хүн байсан...Миний байнгын толгой тархи өвддөг юм мартана мөн О ос айгаад хэзээ хаанаас гарч ирээд намайг алах бол гэж айдаг болсон. Мөн Б.Огэгч нь чи яасан их намайг цагдаад өгдөг юм бэ чамайг  гүйцээж ална гэж заналхийлдэг болсон. Энэ байдлаас болж би Б.Огэгчид зодуулсны улмаас Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж  шөнө нойр хүрэхгүй ямар нэгэн зүйлээс айж нойргүй хонодог байсан учраас  сэтгэцийн тасагт бас 10 хоног хэвтэн  эмчлүүлээд гарсан...Би 73-68 убн улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд Улаанбаатар хотоос 16.000.000 төгрөгөөр худалдаж авсан...Миний хувьд маш их гомдолтой байна. Машинаас төлүүлж бүрэн бүтэн болгомоор байна энэ мөнгийг нэхэмжлэнэ. Мөн би О  гэгчид зодуулаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 630.000 төгрөгтэй яваад эмнэлэгээс гарахдаа 5000 төгрөгтэй л гарсан тул хохирлоо нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг  /хх-н 12-13 тал/

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.. Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр орчим би үхэрт Долгоржав, Баярсайхан бид гурав миний эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн машинтай явж байхад араас О  мотоциклтой ирсэн. Би яасан гэсэн уулзая гэхээр нь би машинаа унаад гэрлүү харьсан. О  мотоциклтой араас дагаж ирсэн. Би гэрийн гадна очсон үед О  би Говь-Алтай аймаг руу яваад ирье машинаа түр зээлчих гэж хэлсэн. Би өөрийнхөө автомашиныг өгөхгүй  гэх хэлэхэд намайг элдэв үгээр харааж доромжлоод намайг барьж ноцолдсон. Цуг байсан Оогий гэх дүү намайг өмөөрч О-ын  гараас салгасан. Богино хугацаанд болоод өнгөрсөн учраас айж сандарсанаас үүдээд яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд О  миний  эзэмшлийн автомашины урд салхины шил болон жолоочийн арын  хаалганы цонхыг хагалцан байсан. Би тэгээд О  гэх хүнийг гуйж гэрт орж ярилцья гэж гуйгаад цуг орсон. Гэрлүү орох үед О  бид 2-оос өөр хүн байгаагүй ээ. О  намайг барьж аваад орон дээр дарж унаад дээрээс боосон би арай гэж гараас нь салаад гараас гарч хажуу айлын гэр лүү орсон. Гэрт нь би ганцаараа байсан. Гэрийн дотроос хаалгыг түгжээд цагдаад дуудлага өгсөн...Би О  гэх хүнтэй Улаанбаатар хотод 2019 онд танилцаж ядарсан хүн учраас нэг нэгэнтэйгээ ярилцаж байх үед би танай нутаг буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж  амьдармаар байна би хэдэн цөөхөн малтай хаяган дээрээ намайг шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээс биш хүнтэй янз бүрийн хамаарал байхгүй ээ... Автомашинд учруулсан хохирлоо бүрэн  барагдуулах хүсэлтэй байна О-ын   хууль бус үйлдэлд хуулийн дагуу арга авхуулах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

 

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Миний бие О  гэх хүн 1 гаран сар хамтран амьдарсан. Энэ хугацаанд Б.О гэгч нь архи согтууруулах ундааны зүйл бас хэрэглэдэг байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... би Б.О той учраа олсон...” гэх мэдүүлэг / хх-164-165 тал/

 

2. Гэрч Г.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б гэх эмэгтэй сүүлийн нэг сарын хугацаанд саалийн 2 үнээгээ хараад саахалт айл болон амьдарч байна. 2021 оны 05 дугаар сарын 08-ны орой мотоциклтой нэг эрэгтэй ирээд гэрийн хойно байсан Б-гийн  автомашиныг заагаад энэ авто машины эзэн хаана байна гээд надаас асуугаад Б-тай  уулзаад явсан. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өчигдөр орой ирсэн эрэгтэй хүн Б, би нөхрийн хамт Б-гийн  үхрэнд явахад мотоциклтой араас ирсэн. Б машин дотроосоо чи яах гэж ирсэн юм гэж хэлэхэд тухайн залуу чамтай уулзмаар байна гэж хэлсэн. Тэгвэл чи гэрт очоод байж бай гэж хэлээд бид хэд цуг хөдлөөд гэрийнхээ хойно Б автомашинаа зогсоогоод бид хэд автомашинаас буугаад би нөхрийн хамт гэррүүгээ орсон. Тэгэхэд тэр хүн Б-гийн  гэр рүү орсон байсан. Б араас нь өөрийнхөө гэр рүү орсон. Б-гийн  гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй. Төд удалгүй хэрэлдээд байгаа бололтой дуу нь чангараад байсан. Тэгээд тэр хоёр гэрээсээ хэрэлдэж цуг гарч ирээд гэрийнхээ хойно байсан автомашин руу очсон. Тэр үед бид хэд гэрийнхээ урд байсан. Автомашины цонх хагалчихлаа гээд Б орилсон тэгээд Отгонтуул салгах гээд очсон гэсэн би хараагүй. Би гэр лүүгээ орсон. Б тэр эрэгтэй хоёр маргалдаж машиныхаа дэргэд нэлээн удсан. Муудалцаж байгаад гэр лүүгээ Б, тэр залуу хоёр орсон. Б аллаа гээд орилж байсан. Тухайн үед би гэрийн гадна байсан. Гэр лүүгээ орох үед Б араас орж ирсэн. Нөгөө залуу нь  дагаж орж ирээд түлхүүрээ авъя гэж хоорондоо хэрэлдээд байхаар нь  хүү Зоригтбаатар айлд орж ирээд хэрэлдээд байх юм гарцгаа гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан. Гэрийн маань бусад  гишүүд гэр дотор байсан.  Бид хэдээс Б-гийн  гэр лүү ганц ч хүн очоогүй. Охин Мөнх-Ургамал 17 настай найз Отгонтуултай цуг үхэртэй явсан . Хүү Ганзориг усанд яваад би нөхөртэйгөө хоёулаа гэрт үлдсэн  тэр үед Б манай гэр лүү орж ирэхэд нөгөө эрэгтэй нь цуг дагаж орж ирсэн. Тэр хоёр орж ирээд хэрэлдээд байсан.  Б түлээний хайрцагт байсан түлээний хагалсан модыг  гартаа барьж нөгөө эрэгтэйг айлд орж ирээд хэрэлдээд бузрын юм гар гээд баруун талын мөр хавьцаа хоёроос гурван удаа цохиод  цуг гарсан,  тэгээд тэр хоёр буцаад гэр лүүгээ орсон.  Би нөхөртэйгөө цуг гэрийн гадаа байх үед Б цагдаа дуудна гээд өөрийнхөө гэрээс гараад манай гэр лүү ороод гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжсэн. тэр үед усанд явсан Зоригтбаатар ирээд яагаад гэрийн хаалга дотроос түгжсэн юм хаалга онгойлго гэж хэлээд гэр лүү орсон. Авчирсан усаа саванд юүлээд буцаад усанд явсан. Би цагдаад хэлсэн чамайг одоо ирээд авна гэж нөгөө залууд хэлж байсан. Би хэд одоо гэр лүүгээ харь гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Үхэрт явсан хоёр хүүхэд маань  дөнгөж ирж байх үед цагдаа ирсэн....Тэр Бадамцэцэгтэй хэрэлдээд байсан залуу Бадамцэцэгийн биед гэмтэл учруулж мөн түүний машины цонхыг хагалсан.... Сүүлд Б.Огэх хүн байгаа юм гэж Бадамцэцэг надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

            3. Гэрч Ч.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1  дүгээр багийн нутаг Марзат гэх газар Баярсайхан гэх айлд туслах малчин ажилтай, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б эгч, Баярсайхан ах, Долгоржав эгч гурав автомашинтай нэг танихгүй мотоциклтой хүнийг дагуулаад нэгэн зэрэг шахуу гэрт ирцгээсэн. Мотоциклтой ирсэн танихгүй ах Батмаа эгчээс автомашинаа авъя гэж нэхээд байсан. Нөгөө ах Б эгчийн гэр лүү түрүүлж орсон. Араас нь Б эгч гэрт орсон. Б эгч гэр лүү ороод яасан, яасан гэнээ гэж гэж ярьж байх шиг байсан. Тэр хоёр хүнээс  өөр хүн гэрт нь байгаагүй. Бид хэд гэрийнхээ гадаа байх үед тэр ах түрүүлж гарч ирээд маргалдаад гэрийнхэн хойно байсан автомашин руу явсан. тэгээд ах автомашинд сууна гээд хаалгын татахад бүх хаалга цонх нь хаалттай байсан. Тэгээд газраас юм хайж байгаад лоом олж аваад гартаа барьсан. Б эгч лоомноос бариад тэр хоёр лоом булаацалдсан. Зоригоо ах намайг очоод салга, гарт нь байгаа лоомыг нь очоод ав гээд би очиход тэр хоёр лоомын хоёр талаас 2 гараараа барьсан байсныг салгаад лоомыг авсан. Тэгээд тэр ах цаашаагаа газраас чулуу хайгаад гартаа барихаар нь би тэр залууг нь гараас нь салгаж авсан. Тэгсэн жолооч талын хойд цонх нь тал онгорхой байсан. Цонхыг нь танихгүй ах татаад хагалсан. Тэр ах Б эгч, тэр ах автомашинаасаа холдоод маргалдаж байгаад нөгөө ах машинаас жоохон зайтай зогсож байгаад гарт байсан чулуугаа машины урд талын цонх руу шидээд урд салхины шилийг хагалсан. Тэр ах Б эгчийн автомашины 2 цонхыг хагалж байх үед би дэргэд нь байсан. Би гэр лүү нь  ороод гарч ирэх үед нөгөө танихгүй ах автомашин дотор гадна талд байж байсан. Б эгч машиныхаа гадна талд байж байсан.... Тэр Бадамцэцэгтэй хэрэлдээд байсан танихгүй ах Бадамцэцэгийн биед гэмтэл учруулж мөн түүний машины цонхны шилийг хагалсан....Сүүлд Б.Огэх хүн байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/   

Гэрч Ч.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг Мартаз гэх газар Баярсайхан гэх айлд амьдарч байна. Өнөөдөр өдөр найз Мөнх-Ургамалтай цуг гэрийн урд ямаанд явж байх үед сумын төвөөс гэрлүү мотоциклтой хүн ирээд 2 гэрээр орж шагайгаад мотоциклоо унаад хойшоо явсан. Мөнх-Ургамал бид хоёр ямаагаа эргүүлчээд гэрлүүгээ ирэх үед Зоригоо ах мотоциклтой  Б эгч Баярсайхан ах Долгоржав эгч мотоциклтой ирсэн танихгүй ах Б эгчээс автомашинаа авъя гэж нэхээд байсан. Нөгөө ах Б эгчийн гэрлүү түрүүлээд орсон, араас нь Б эгч гэрт орсон. Б эгч гэрлүү ороод яасан яасан гэнээ гэж ярьж байх шиг байсан. Тэр хоёр хүнээс өөр хүн гэрт нь байгаагүй. Бид хэд гэрийнхээ гадаа байх үед тэр ах түрүүлж гарч ирсэн. Араас нь Б эгч гарч ирээд маргалдаад гэрийн хойно байсан машинруу явсан. Тэгээд ах автомашинп сууна гээд хаалгын татахад бүх хаалга цонх нь хаалттай байсан. Тэгээд газраас юм хайж байгаад лоом олж аваад гартаа барьсан, Б эгч лоомноос бариад тэр хоёр лоомоо булаацалдсан. Зоригоо ах намайг очоод салга  гарт нь байгаа лоомыг ав гээд би очиход тэр хоёр лоомны 2 талаас  2 гараараа барьсан байсныг салгаад лоомыг авсан. Тэгээд тэр ах цаашаагаа газраас чулуу хайгаад гартаа барихаар нь би тэр чулууг нь гараас нь салгаад авсан. Тэгсэн жолооч талын цонх нь тал онгорхой байсан. Цонхыг нь танихгүй ах татаад автомашиныхаа  түлхүүрийг өгөхгүй бол дотроос нь онгойлгоод орлоо гээд цонхоор нь хийж байхад Б эгч хаалга онгойлгуулахгүй гээд тэр ахын араас татсан тэр хоёр цуг арагшаа болох үед танихгүй ах цонхноос гараараа барьж байх нь таараад тэгээд хойд талын цонх нь хагарсан. Тэгээд Б эгч тэр ах автомашинаасаа холдоод маргалдаж байгаа нөгөө ах машинаас жоохон зайтай зогсож байгаад гарт байсан чулуугаа машины цонх руу шидээд урд салхины шилийг хагалсан. Тухайн Б эгчийн автомашины 2 цонх хагалж байх үед би дэргэд нь байсан. Би гэрлүү ороод гарч ирэх нөгөө танихгүй автомашин дотор нь ороод сууж байсан. Б эгч машиныхаа гадна талд байж байсан. Би Мөнх-Ургамалтай цуг үхэрт яваад гэрт ирээд удаагүй байхад цагдаа ирсэн...Б эгч тэр ах хоёр автомашины урд салхины урд салхины шилийг хагалахын өмнө зууралдаж байсан. Тэрнээс өөрөөр хоорондоо зодолдож  тэр танихгүй ах биед нь халдсанг өөрийн нүдээр хараагүй. Б эгч тэр ах хоёр Б эгчийн гэрт хэрэлдэж байсан хоёулханаа байсан. Гэрлүү нь хэн ч ороогүй. Гэр дотор нь юу болсныг мэдэхгүй. Гэрийн гадаа байх үед намайг байх хугацаанд зодолдсон зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаартай: “...Ж.Б-ийг машинаа өгсөнгүй гэх шалтгаанаас үүдэн маргаж түүнийг алгадаж, заамдаж татан эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүн дор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/

 

5. Авто тээврийн үндэсний төвийн 73-68 УБН улсын дугаартай Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.Бадамцэцэг болохыг тодорхойлсон лавлагаа /хх-н 87 тал/

 

            6. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6573 дугаартай: ...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины хагарсан шилний үнийг 540.000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 29 тал/

 

7. Шүүгдэгч Б.О-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд Ж.Б-ийг хүч хэрэглэн хүчиндсэн  асуудал огт байхгүй. Би Ж.Бадамцэцэг гэх хүнтэй 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны хавар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Ж.Бадамцэцэг бид 2 бэлгийн харьцаанд бол олон удаа орсон. Түүнээс би Ж.Б-ийг хүсээгүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон асуудал бол байхгүй...Ер нь Ж.Бадамцэцэг бид 2 хамт амьдарч байхдаа олон удаа бэлгийн харьцаанд орж байсан. Миний хувьд Ж.Бадамцэцэгтэй  хамт амьдрахаас өмнө эмэгтэй хүнээс хол удсан байсан учраас ер нь хэцүү байсан. Тэр үед Ж.Бадамцэцэг би наад асуудлыг чинь дорно шийднэ гээд өөрөө эмийн сангаар явж байгаад эм тариа авч өгдөг байсан...Тиймээ миний хувьд Ж.Б-ийн X trail маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хаалганы шил зэргийг хагалж  Ж.Б-ийн бие мах бодид хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. тэр асуудал бол миний буруу юм л даа...Тиймээ би Ж.Б-ийн хохирлыг барагдуулсан...”  гэх мэдүүлэг /хх-н 196-197 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.

Шүүгдэгч Б.Онь 2021оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг “Марзад” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд буюу хамтран амьдарч байсан Ж.Б-ийг “машинаа өгсөнгүй” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж, түүнийг алгадаж, заамдаж татан эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүн дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн Ж.Б-ийн эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийн салхины шил болон хаалганы шилийг чулуугаар шидэн хагалж Ж.Бадамцэцэгт 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед шиг санаж байна. Хөдөө үхэр маань тугалаад үхэртээ өөрийн эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн машинтай Долгор гэх хүнтэй хамт явж байхад Б.Огэгч мотоциклтой над дээр ирээд намайг машинаас маань татаж буулгаад надад хандан “Чи өөр нөхөртэй болсон гэл үү” гэж хардаж миний хүзүүнээс багалзуурдаж, үсдэж унагаагаад толгой тархи руу гараараа олон удаа цохиж, мөн хөлөөрөө миний хөл рүү өшиглөж, хөлийг маань хөх няц болгосон...Ингээд Б.Огэгч намайг зодож байхдаа хажуугаар миний эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай Nissan Xtrail маркийн машины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалаад мөн зүүн хойд хаалганы саохины шилийг бас чулуугаар цохиж хагалсан. ...Б.Онь тухайн үед надад хандан “Чи машинаа өгчих Говь-Алтайд манай ээжийн бие муу байна, би машинтай чинь яваад ирье гэж хэлэхээр нь би өөрөө ажилтай машинаа өгч явуулмааргүй байна гэсэн чинь л машиныг маань эвдсэн. Тэгээд Долгор гэх хүн цагдаа дуудаж цагдаа ирээд нэг амьд гарсан юм л даа... Ер нь намайг ганц бие болохоор хүнтэй хардаж  чи үхэж байж надаас салаарай гээд л зодсондоо... Б.Обид 2 нийт 9 сар  гаран хамтран амьдрахад Б.Онь 2-3 удаа агсан согтуу тавьж айлган сүрдүүлж байсан...Миний хажууд манай сумын Баавай, түүний эх******* Долгор гэх хүн байсан...Миний байнгын толгой тархи өвддөг юм мартана мөн О ос айгаад хэзээ хаанаас гарч ирээд намайг алах бол гэж айдаг болсон. Мөн Б.Огэгч нь чи яасан их намайг цагдаад өгдөг юм бэ чамайг  гүйцээж ална гэж заналхийлдэг болсон. Энэ байдлаас болж би Б.Огэгчид зодуулсны улмаас Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж  шөнө нойр хүрэхгүй ямар нэгэн зүйлээс айж нойргүй хонодог байсан учраас  сэтгэцийн тасагт бас 10 хоног хэвтэн  эмчлүүлээд гарсан...Би 73-68 убн улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд Улаанбаатар хотоос 16.000.000 төгрөгөөр худалдаж авсан...Миний хувьд маш их гомдолтой байна. Машинаас төлүүлж бүрэн бүтэн болгомоор байна энэ мөнгийг нэхэмжлэнэ. Мөн би О  гэгчид зодуулаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 630.000 төгрөгтэй яваад эмнэлэгээс гарахдаа 5000 төгрөгтэй л гарсан тул хохирлоо нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг  /хх-н 12-13 тал/

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.. Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр орчим би үхэрт Долгоржав, Баярсайхан бид гурав миний эзэмшлийн 73-68 УБН улсын дугаартай саарал өнгийн Nissan Xtrail маркийн машинтай явж байхад араас О  мотоциклтой ирсэн. Би яасан гэсэн уулзая гэхээр нь би машинаа унаад гэрлүү харьсан. О  мотоциклтой араас дагаж ирсэн. Би гэрийн гадна очсон үед О  би Говь-Алтай аймаг руу яваад ирье машинаа түр зээлчих гэж хэлсэн. Би өөрийнхөө автомашиныг өгөхгүй  гэх хэлэхэд намайг элдэв үгээр харааж доромжлоод намайг барьж ноцолдсон. Цуг байсан Оогий гэх дүү намайг өмөөрч О-ын  гараас салгасан. Богино хугацаанд болоод өнгөрсөн учраас айж сандарсанаас үүдээд яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд О  миний  эзэмшлийн автомашины урд салхины шил болон жолоочийн арын  хаалганы цонхыг хагалцан байсан. Би тэгээд О  гэх хүнийг гуйж гэрт орж ярилцья гэж гуйгаад цуг орсон. Гэрлүү орох үед О  бид 2-оос өөр хүн байгаагүй ээ. О  намайг барьж аваад орон дээр дарж унаад дээрээс боосон би арай гэж гараас нь салаад гараас гарч хажуу айлын гэр лүү орсон. Гэрт нь би ганцаараа байсан. Гэрийн дотроос хаалгыг түгжээд цагдаад дуудлага өгсөн...Би О  гэх хүнтэй Улаанбаатар хотод 2019 онд танилцаж ядарсан хүн учраас нэг нэгэнтэйгээ ярилцаж байх үед би танай нутаг буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж  амьдармаар байна би хэдэн цөөхөн малтай хаяган дээрээ намайг шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээс биш хүнтэй янз бүрийн хамаарал байхгүй ээ... Автомашинд учруулсан хохирлоо бүрэн  барагдуулах хүсэлтэй байна О-ын   хууль бус үйлдэлд хуулийн дагуу арга авхуулах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Миний бие О  гэх хүн 1 гаран сар хамтран амьдарсан. Энэ хугацаанд Б.Огэгч нь архи согтууруулах ундааны зүйл бас хэрэглэдэг байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... би Б.О той учраа олсон...” гэх мэдүүлэг / хх-164-165 тал/

 

Гэрч Г.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б гэх эмэгтэй сүүлийн нэг сарын хугацаанд саалийн 2 үнээгээ хараад саахалт айл болон амьдарч байна. 2021 оны 05 дугаар сарын 08-ны орой мотоциклтой нэг эрэгтэй ирээд гэрийн хойно байсан Б-гийн  автомашиныг заагаад энэ авто машины эзэн хаана байна гээд надаас асуугаад Б-тай  уулзаад явсан. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өчигдөр орой ирсэн эрэгтэй хүн Б, би нөхрийн хамт Б-гийн  үхрэнд явахад мотоциклтой араас ирсэн. Б машин дотроосоо чи яах гэж ирсэн юм гэж хэлэхэд тухайн залуу чамтай уулзмаар байна гэж хэлсэн. Тэгвэл чи гэрт очоод байж бай гэж хэлээд бид хэд цуг хөдлөөд гэрийнхээ хойно Б автомашинаа зогсоогоод бид хэд автомашинаас буугаад би нөхрийн хамт гэррүүгээ орсон. Тэгэхэд тэр хүн Б-гийн  гэр рүү орсон байсан. Б араас нь өөрийнхөө гэр рүү орсон. Б-гийн  гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй. Төд удалгүй хэрэлдээд байгаа бололтой дуу нь чангараад байсан. Тэгээд тэр хоёр гэрээсээ хэрэлдэж цуг гарч ирээд гэрийнхээ хойно байсан автомашин руу очсон. Тэр үед бид хэд гэрийнхээ урд байсан. Автомашины цонх хагалчихлаа гээд Б орилсон тэгээд Отгонтуул салгах гээд очсон гэсэн би хараагүй. Би гэр лүүгээ орсон. Б тэр эрэгтэй хоёр маргалдаж машиныхаа дэргэд нэлээн удсан. Муудалцаж байгаад гэр лүүгээ Б, тэр залуу хоёр орсон. Б аллаа гээд орилж байсан. Тухайн үед би гэрийн гадна байсан. Гэр лүүгээ орох үед Б араас орж ирсэн. Нөгөө залуу нь  дагаж орж ирээд түлхүүрээ авъя гэж хоорондоо хэрэлдээд байхаар нь  хүү Зоригтбаатар айлд орж ирээд хэрэлдээд байх юм гарцгаа гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан. Гэрийн маань бусад  гишүүд гэр дотор байсан.  Бид хэдээс Б-гийн  гэр лүү ганц ч хүн очоогүй. Охин Мөнх-Ургамал 17 настай найз Отгонтуултай цуг үхэртэй явсан . Хүү Ганзориг усанд яваад би нөхөртэйгөө хоёулаа гэрт үлдсэн  тэр үед Б манай гэр лүү орж ирэхэд нөгөө эрэгтэй нь цуг дагаж орж ирсэн. Тэр хоёр орж ирээд хэрэлдээд байсан.  Б түлээний хайрцагт байсан түлээний хагалсан модыг  гартаа барьж нөгөө эрэгтэйг айлд орж ирээд хэрэлдээд бузрын юм гар гээд баруун талын мөр хавьцаа хоёроос гурван удаа цохиод  цуг гарсан,  тэгээд тэр хоёр буцаад гэр лүүгээ орсон.  Би нөхөртэйгөө цуг гэрийн гадаа байх үед Б цагдаа дуудна гээд өөрийнхөө гэрээс гараад манай гэр лүү ороод гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжсэн. тэр үед усанд явсан Зоригтбаатар ирээд яагаад гэрийн хаалга дотроос түгжсэн юм хаалга онгойлго гэж хэлээд гэр лүү орсон. Авчирсан усаа саванд юүлээд буцаад усанд явсан. Би цагдаад хэлсэн чамайг одоо ирээд авна гэж нөгөө залууд хэлж байсан. Би хэд одоо гэр лүүгээ харь гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Үхэрт явсан хоёр хүүхэд маань  дөнгөж ирж байх үед цагдаа ирсэн....Тэр Бадамцэцэгтэй хэрэлдээд байсан залуу Бадамцэцэгийн биед гэмтэл учруулж мөн түүний машины цонхыг хагалсан.... Сүүлд Б.Огэх хүн байгаа юм гэж Бадамцэцэг надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

            Гэрч Ч.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1  дүгээр багийн нутаг Марзат гэх газар Баярсайхан гэх айлд туслах малчин ажилтай, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б эгч, Баярсайхан ах, Долгоржав эгч гурав автомашинтай нэг танихгүй мотоциклтой хүнийг дагуулаад нэгэн зэрэг шахуу гэрт ирцгээсэн. Мотоциклтой ирсэн танихгүй ах Батмаа эгчээс автомашинаа авъя гэж нэхээд байсан. Нөгөө ах Б эгчийн гэр лүү түрүүлж орсон. Араас нь Б эгч гэрт орсон. Б эгч гэр лүү ороод яасан, яасан гэнээ гэж гэж ярьж байх шиг байсан. Тэр хоёр хүнээс  өөр хүн гэрт нь байгаагүй. Бид хэд гэрийнхээ гадаа байх үед тэр ах түрүүлж гарч ирээд маргалдаад гэрийнхэн хойно байсан автомашин руу явсан. тэгээд ах автомашинд сууна гээд хаалгын татахад бүх хаалга цонх нь хаалттай байсан. Тэгээд газраас юм хайж байгаад лоом олж аваад гартаа барьсан. Б эгч лоомноос бариад тэр хоёр лоом булаацалдсан. Зоригоо ах намайг очоод салга, гарт нь байгаа лоомыг нь очоод ав гээд би очиход тэр хоёр лоомын хоёр талаас 2 гараараа барьсан байсныг салгаад лоомыг авсан. Тэгээд тэр ах цаашаагаа газраас чулуу хайгаад гартаа барихаар нь би тэр залууг нь гараас нь салгаж авсан. Тэгсэн жолооч талын хойд цонх нь тал онгорхой байсан. Цонхыг нь танихгүй ах татаад хагалсан. Тэр ах Б эгч, тэр ах автомашинаасаа холдоод маргалдаж байгаад нөгөө ах машинаас жоохон зайтай зогсож байгаад гарт байсан чулуугаа машины урд талын цонх руу шидээд урд салхины шилийг хагалсан. Тэр ах Б эгчийн автомашины 2 цонхыг хагалж байх үед би дэргэд нь байсан. Би гэр лүү нь  ороод гарч ирэх үед нөгөө танихгүй ах автомашин дотор гадна талд байж байсан. Б эгч машиныхаа гадна талд байж байсан.... Тэр Бадамцэцэгтэй хэрэлдээд байсан танихгүй ах Бадамцэцэгийн биед гэмтэл учруулж мөн түүний машины цонхны шилийг хагалсан....Сүүлд Б.Огэх хүн байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/     

Гэрч Ч.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг Мартаз гэх газар Баярсайхан гэх айлд амьдарч байна. Өнөөдөр өдөр найз Мөнх-Ургамалтай цуг гэрийн урд ямаанд явж байх үед сумын төвөөс гэрлүү мотоциклтой хүн ирээд 2 гэрээр орж шагайгаад мотоциклоо унаад хойшоо явсан. Мөнх-Ургамал бид хоёр ямаагаа эргүүлчээд гэрлүүгээ ирэх үед Зоригоо ах мотоциклтой  Б эгч Баярсайхан ах Долгоржав эгч мотоциклтой ирсэн танихгүй ах Б эгчээс автомашинаа авъя гэж нэхээд байсан. Нөгөө ах Б эгчийн гэрлүү түрүүлээд орсон, араас нь Б эгч гэрт орсон. Б эгч гэрлүү ороод яасан яасан гэнээ гэж ярьж байх шиг байсан. Тэр хоёр хүнээс өөр хүн гэрт нь байгаагүй. Бид хэд гэрийнхээ гадаа байх үед тэр ах түрүүлж гарч ирсэн. Араас нь Б эгч гарч ирээд маргалдаад гэрийн хойно байсан машинруу явсан. Тэгээд ах автомашинп сууна гээд хаалгын татахад бүх хаалга цонх нь хаалттай байсан. Тэгээд газраас юм хайж байгаад лоом олж аваад гартаа барьсан, Б эгч лоомноос бариад тэр хоёр лоомоо булаацалдсан. Зоригоо ах намайг очоод салга  гарт нь байгаа лоомыг ав гээд би очиход тэр хоёр лоомны 2 талаас  2 гараараа барьсан байсныг салгаад лоомыг авсан. Тэгээд тэр ах цаашаагаа газраас чулуу хайгаад гартаа барихаар нь би тэр чулууг нь гараас нь салгаад авсан. Тэгсэн жолооч талын цонх нь тал онгорхой байсан. Цонхыг нь танихгүй ах татаад автомашиныхаа  түлхүүрийг өгөхгүй бол дотроос нь онгойлгоод орлоо гээд цонхоор нь хийж байхад Б эгч хаалга онгойлгуулахгүй гээд тэр ахын араас татсан тэр хоёр цуг арагшаа болох үед танихгүй ах цонхноос гараараа барьж байх нь таараад тэгээд хойд талын цонх нь хагарсан. Тэгээд Б эгч тэр ах автомашинаасаа холдоод маргалдаж байгаа нөгөө ах машинаас жоохон зайтай зогсож байгаад гарт байсан чулуугаа машины цонх руу шидээд урд салхины шилийг хагалсан. Тухайн Б эгчийн автомашины 2 цонх хагалж байх үед би дэргэд нь байсан. Би гэрлүү ороод гарч ирэх нөгөө танихгүй автомашин дотор нь ороод сууж байсан. Б эгч машиныхаа гадна талд байж байсан. Би Мөнх-Ургамалтай цуг үхэрт яваад гэрт ирээд удаагүй байхад цагдаа ирсэн...Б эгч тэр ах хоёр автомашины урд салхины урд салхины шилийг хагалахын өмнө зууралдаж байсан. Тэрнээс өөрөөр хоорондоо зодолдож  тэр танихгүй ах биед нь халдсанг өөрийн нүдээр хараагүй. Б эгч тэр ах хоёр Б эгчийн гэрт хэрэлдэж байсан хоёулханаа байсан. Гэрлүү нь хэн ч ороогүй. Гэр дотор нь юу болсныг мэдэхгүй. Гэрийн гадаа байх үед намайг байх хугацаанд зодолдсон зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаартай: “...Ж.Б-ийг машинаа өгсөнгүй гэх шалтгаанаас үүдэн маргаж түүнийг алгадаж, заамдаж татан эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүн дор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/

Авто тээврийн үндэсний төвийн 73-68 УБН улсын дугаартай Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.Бадамцэцэг болохыг тодорхойлсон лавлагаа /хх-н 87 тал/

            Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6573 дугаартай: ...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины хагарсан шилний үнийг 540.000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 29 тал/

Шүүгдэгч Б.О-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд Ж.Б-ийг хүч хэрэглэн хүчиндсэн  асуудал огт байхгүй. Би Ж.Бадамцэцэг гэх хүнтэй 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны хавар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Ж.Бадамцэцэг бид 2 бэлгийн харьцаанд бол олон удаа орсон. Түүнээс би Ж.Б-ийг хүсээгүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон асуудал бол байхгүй...Ер нь Ж.Бадамцэцэг бид 2 хамт амьдарч байхдаа олон удаа бэлгийн харьцаанд орж байсан. Миний хувьд Ж.Бадамцэцэгтэй  хамт амьдрахаас өмнө эмэгтэй хүнээс хол удсан байсан учраас ер нь хэцүү байсан. Тэр үед Ж.Бадамцэцэг би наад асуудлыг чинь дорно шийднэ гээд өөрөө эмийн сангаар явж байгаад эм тариа авч өгдөг байсан...Тиймээ миний хувьд Ж.Б-ийн X trail маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хаалганы шил зэргийг хагалж  Ж.Б-ийн бие мах бодид хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. тэр асуудал бол миний буруу юм л даа...Тиймээ би Ж.Б-ийн хохирлыг барагдуулсан...”  гэх мэдүүлэг /хх-н 196-197 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.Омбыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн эд хөрөнгөд 540.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.О д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг  өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт заасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс  гарахгүй байх үүрэг хүлээлгэж, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс  гарахгүй байх үүрэг хүлээлгэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан  3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаас, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус  өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ