| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н*******,
улсын яллагч О.Э*******,
хохирогч П.Э*******,
хохирогчийн өмгөөлөгч Г.А*******,
шүүгдэгч Н.Э*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
гэрч Г.Г*******, Б.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Э*******т холбогдох эргийн 2131000900108 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн **** сумын 3 дугаар багийн Бугант тосгоны төвийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С******* овогт Н Э******* /РД:М/;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э******* нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг,11.6 тосгоны төвийн задгайд өөрийн оршин суух хашаа байшиндаа зүс таних П.Э*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн задгайд өөрийн оршин суух хашаа байшиндаа зүс таних П.Э*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******ын өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Зүүн тал руу 1 алгадаж, нүд рүү нь цохичихсон. Хохирогч бид 2 яг манай хашааны буланд тадсан. Хойшоо яваад арматурын төмөр үзсэн. Одоогийн байдлаар 2 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Э*******ийн өгсөн: “...Хадам ээжийн төрсөн өдөр байсан юм. М хүнсний дэлгүүр орж 0,75 грамын шилтэй “Эден” архи авсан. Хүргэн нь 3 татсан. 3 удаа орондоо хүргүүлж хэвтсэн. Э******* ахынх гэр дотроо камертай гэсэн. Хүргэн нь өмөөрөөд ....амьсгаа ч авч чадахгүй цус гарсан. Г хүргээд өгчих гэсэн чинь “Чи муу миний ахынд агсам тавьдаг хэн бэ?” гээд гарын хурууг маань машины хаалганд хавчуулсан. Үүднийх нь плитан шалан дээр баахан өнхөрсөн. Г ээж нь дуудлага өгсөн. А******* намайг “чи буруу хүнээрээ оролдлоо” гээд нүүр ам, зүүн тал руу 2-3 удаа өшиглөж цохисон. Г 1 алгадсан. Тухайн үед болсон асуудлыг тодорхой санахгүй байна гэж хэлсэн. Утсаа эднийд орхисон боловч машинд орчихсон байсан. Машины түлхүүр, утсаа нэхсэнээ санахгүй байна. Ерөнхий зардал 7-8 сая гарсан. Баримттай нь энэ юм...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч П.Э*******ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 сны 03 дугаар сарын 13-ны өдөр ...тэгээд ганц нэг удаа архинаас ууж байгаад дахиад ширээ дэрлээд хэвтсэн, тэгээд сэрээд босож ирээд О ах нэг сонин зүйл хэлсэн, сайн санахгүй байна. /манайхаас яв гэл үү/ Тэгэхээр нь О ах та яагаад байгаа юм гэсэн чинь хүргэн нь хүрч ирээд намайг цохисон тэгээд миний хамраас цус гараад би гэрээс нь гарсан. Тэгээд тухайн үед юу болоод байгааг сайн санахгүй байгаа юм. Гадаа хүнтэй зодолдоод байсан. Хүргэнтэй нь зодолдоод байсан болов уу гэж бодогдоод байгаа юм. Тэгсэн чинь гадаа цагаан өнгийн приус ирэхээр нь очоод суух гэтэл жолооч нь гарч ирээд намайг түлхсэн, цохисон, чи юу вэ? миний машинд суудаг хэн бэ? гэх мэт зүйл яриад байсан. Тухайн үед Г******* цагдаа хашаанд орж ирсэн байсан. Зүүн чих рүү цохисон, зүүн талын нүд, зүүн талын шүд, гар тохой руу цохисон, хэн цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.А*******ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд хадам аав ширээ дэрлээд унтахаар нь би ор руу нь аваачиж унтуулсан, тэгсэн чинь А ах намайг дүү наашаа суу гэсэн, тэгэхээр нь би очиж суусан, тэгсэн надад архи хийж өгөхөөр нь би хуруугаараа архийг ёсолчихоод буцаагаад өгсөн. Тэгээд ахдаа нэг хийгээд өгчих гэхээр нь би архи хийгээд өгсөн. Тэгсэн архи нь жаахан үлдсэн чинь А ах бүгдийг нь хийчих гэхээр дүүргээд өгсөн чинь А ах би архийг ууна уу гэхээс архи намайг уухгүй гээд бүгдийг нь уучихсан. Хоол болж байсан пицца хийгээд А ахад өгсөн чинь А ах базчихсан чинь манай эхнэр уурлаад ахаа та одоо яваа гэсэн чинь гараад явсан тэгэхээр нь би хаалгаа цоожилсон. Тэгээд хоол ундаа идэж уугаад байж байтал А ах хаалган дээр хүрч ирээд утсаа авъяа, утсаа авч болох уу? гуйлгачингуудаа гээд орилоод байсан. Тэгсэн эхнэр хаалга онгойлгосон, тэгээд утсыг нь зөндөө хайсан боловч олдоогүй. Тэгээд ахаа дугаараа хэлчихээ гээд дугаарыг аваад залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Тэгсэн А ах за би явлаа гээд явсан. Тэгсэн 10 орчим минутын дараа А ах буцаад ороод ирсэн, машины түлхүүр өгөө гээд тэгсэн чинь манай эхнэр бид түлхүүрийг чинь аваагүй ээ, та зүгээр зайл гэсэн чинь манай эхнэрийг А ах түлхсэн. Тэгсэн манай эхнэр ёолоод орилсон чинь хадам аав босоод ирсэн. Тэгээд А ахтай зодолдсон. Тэгээд бие бие биеийгээ боогоод зогсож байхад нь би салгасан, тэгсэн эхнэр жижиг өрөө лүү явъя гэхээр нь хамт явсан. Тэгээд жижиг өрөөнд байж байтал үүдэнд дуу чимээ гарсан тэгэхээр нь эхнэр бид 2 харахаар очтол гэрийн үүдэнд шат унаад ирсэн. Тэгээд эхнэрийг хамгаалаад хартал хадам аав А зууралдсан хадам аав дээр нь гараад суучихсан байсан. Тэгсэн эхнэр уйлаад орилоод цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудахаар яваад ирэхэд цагдаа ирчихсэн А ахыг аваад явсан юм” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.А 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эцэг Э******* 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өглөө эрт гарч явчихаад өдөр 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд хашаанд байдаг сааданд архи уугаад суугаад байсан. Түүний дараа манай гэрт аав Э*******, Э******* нар хамт орж ирээд гэрт байсан “Эден” нэртэй архи хувааж уусан. Миний аав Э******* өглөөнөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд бага зэрэг уугаад тасраад уначихсан. Түүний дараа Э******* гарч явах гэж байгаад миний утас хаана байна. Утас байхгүй байна та нар миний утсыг авсан хулгайч гээд доромжлоод байхаар нь таны утасны дугаар хэд юм бэ би залгаад өгье гэж хэлтэл хэл үгээр доромжлоод байхаар нь би хөөгөөд гэрээсээ гаргасан. Э******* буцаж орж ирээд миний машины түлхүүр байхгүй байна, хулгайчуудаа та нар авсан гээд байхаар нь чи манайхаас зайл гэж хэлсэн чинь намайг түлхэх үед би хана руу цохигдсон. Тухайн үед миний гар зулгарч гэмтэл үүссэн. Э******* намайг түлхэхийг аав харчихсан юм шиг шууд босож ирээд Э*******ийн нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Би яг хэдэн удаа цохисон гэдгийг нь сайн санахгүй байна. Түүний дараа Э******* миний аавын нүүр рүү цохиод, боож унагаасан. Энэ үйл явдал болж байхад миний нөхөр А******* жижиг өрөөнөөс гарч ирээд Э*******ийг гэрээс аваад гарсан. Э******* оймстойгоо гарихаад миний гутал хаана байна гээд манай гэрт орж ирчхээд гутлаа өмсөөд сууж байсан. Миний эцэг Э*******, Э*******тэй юм ярьж байгаад дахиж зууралдаж аваад байсан. Би яг цохисон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед миний нөхөр бас л уурлаад дайрах гээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ дэмий шүү гэж хэлээд нөхрөө хориглосон. Түүний дараа би нөхрөө очоод Цагдаа дуудаад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ө.Г 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад манай үеэл А над руу гар утсаар залгаад “Манай гэрт зодоон цохион болоод байна. Ятай цагдаа аваад хүрээд ир" гэсний дагуу Бугант цагдаагийн хэсэг рүү ороод Г******* гэдэг цагдаад мэдэгдэж, А амьдарч байсан гэр лүү машинтай очсон. Машинаа А гэрийн хашааны гадна талд тавиад хашаа руу нь орсон чинь Э******* ах хашаа руу шээгээд зогсож байснаа над руу харахад нүүр, ам нь цус болчихсон байсан. Цагдаа бид 2-г очиход бол зодоон цохион болоогүй байсан бөгөөд цагдаа хашаан дотор байсан хүмүүстэй ярьж байсан. Э******* ах дараа нь намайг харчихаад хэл амаар доромжилж байснаа намайг гэр лүү хүргээд өгөөч гэхээр нь би чадахгүй өөрөө яв гэж хэлсэн. Түүний дараа бүгд цагдаагийн хэсэг дээр очсон юм” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Сэлэнгэ аймаг Ерөө сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа М.Г*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Намайг Бугант тосгоны цагдаагийн хэсгийн байранд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Г гэх хүн утсаар Э******* ахын гэрт хүмүүс муудалцаад байна гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн Г***** гэх хүнтэй хамт Эрдэн-Очир гэх айлынд очсон юм. Намайг дуудлагаар очиход Э******* гэх хүн цохиулж зодуулсан байдалтай нүүр, ам нь цус болчихсон байсан. Юу болсон талаар А, А******* нараас асууж тодруулахад Э*******, Э******* нар хэрүүл маргаан хийж зодолдсон гэж хариулж байсан. Түүний дараа Э******* гэх иргэн Г машин руу суух гээд Гд гэр лүү хүргээд өгчих гэж хэлтэл Г хувцас хунар чинь заваан байна, машиндаа суулгахгүй гэж хэлээд цээж рүү нь түлхэхэд Э******* арагшаа гишгэсэн. Би Э*******ийг эмнэлэг явъя гэж хэлсэн чинь явахгүй гээд байсан.” гэх мэдүүлэг[7],
8. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаартай “П.Э*******ийн биед зүүн нүдний ухархайн хана болон хамар ясны хуг, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, нэг шүдний үгүй байдал, нүүр ба зүүн чихний дэлбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.Э******* нь дээрх гэмтлийн улмаас хамрын хугарлыг засах, зүүн чихний хэнгэрэг нөхөх мэс ажилбар болон бусад эмийн эмчилгээ хийлгэсэн байна. П.Э*******ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт[8],
9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 509 дугаартай “Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт[9],
10.Шүүгдэгч Н.Э******* 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг архи ууж тасраад гэртээ унтаж байхад миний охин орилох шиг болохоор нь би “юу болов, яав” гээд сэрээд охиноос асуусан чинь Э******* намайг түлхчихлээ гэж хэлсэн. Тухайн үед би жирэмсэн охиноо өмөөрч, Э*******ийн чих рүү алгадаж, нүүр рүү нь гараараа цохисон юм. Анх хэрүүл маргаан хийсэн шалтгаан бол миний жирэмсэн охиныг түлхсэнээс болсон юм” гэх мэдүүлэг[10],
11. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[11], 12. Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хаматай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч П.Э******* нь эмчилгээний зардал 3,865,364 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Э******* нь хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийн нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Э*******өд 1,865,364 /нэг сая найман зуун жаран таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Н.Э*******оос гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 1,865,364 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдвал зохино.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Н.Э*******т гэмт үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй болохыг дурьдах саналтай. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.[16]
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн ял хариуцлагын хувьд тусгайлсан саналгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн[17]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн хувьд нэг сарын дотор бүрэн төлөх боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Өршөөлийн хуульд хамруулах саналыг дэмжиж байна, санал нэг байна. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хуульд заасан дарааллийн дагуу хийсэн[18]
Шүүгдэгчийн зүгээс эцсийн үг хэлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө нэг сарын дотор нөхөн төлж барагдуулна. Хэрвээ төлөөгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ.
Шүүх шүүгдэгч Н.Э*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж;
Мөн хуулийн 4.2 дахь хэсэгт: “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус хуульчилсан хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас ялтан Н.Э*******ыг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Са***** овогт Н***** Эр******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э********** цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг даалгасугай.
4.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас ялтан Н.Э********** өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Э********* эмчилгээний зардалд 3,865,364 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 1,865,364 /нэг сая найман зуун жаран таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Н.Э******с гаргуулан хохирогчид олгохыг даалгасугай.
6.Шүүгдэгч Н.Э********* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 32 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 93-96 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 123 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 38, 42, 48, 49, 54, 55, 98, 99, 110 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 109 дүгээр тал
[13] Х
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н*******,
улсын яллагч О.Э*******,
хохирогч П.Э*******,
хохирогчийн өмгөөлөгч Г.А*******,
шүүгдэгч Н.Э*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
гэрч Г.Г*******, Б.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Э*******т холбогдох эргийн 2131000900108 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны төвийн 1-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С******* овогт Н Э******* /РД:М/;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э******* нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн задгайд өөрийн оршин суух хашаа байшиндаа зүс таних П.Э*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн задгайд өөрийн оршин суух хашаа байшиндаа зүс таних П.Э*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******ын өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Зүүн тал руу 1 алгадаж, нүд рүү нь цохичихсон. Хохирогч бид 2 яг манай хашааны буланд тадсан. Хойшоо яваад арматурын төмөр үзсэн. Одоогийн байдлаар 2 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Э*******ийн өгсөн: “...Хадам ээжийн төрсөн өдөр байсан юм. М хүнсний дэлгүүр орж 0,75 грамын шилтэй “Эден” архи авсан. Хүргэн нь 3 татсан. 3 удаа орондоо хүргүүлж хэвтсэн. Э******* ахынх гэр дотроо камертай гэсэн. Хүргэн нь өмөөрөөд ....амьсгаа ч авч чадахгүй цус гарсан. Г хүргээд өгчих гэсэн чинь “Чи муу миний ахынд агсам тавьдаг хэн бэ?” гээд гарын хурууг маань машины хаалганд хавчуулсан. Үүднийх нь плитан шалан дээр баахан өнхөрсөн. Г ээж нь дуудлага өгсөн. А******* намайг “чи буруу хүнээрээ оролдлоо” гээд нүүр ам, зүүн тал руу 2-3 удаа өшиглөж цохисон. Г 1 алгадсан. Тухайн үед болсон асуудлыг тодорхой санахгүй байна гэж хэлсэн. Утсаа эднийд орхисон боловч машинд орчихсон байсан. Машины түлхүүр, утсаа нэхсэнээ санахгүй байна. Ерөнхий зардал 7-8 сая гарсан. Баримттай нь энэ юм...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч П.Э*******ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 сны 03 дугаар сарын 13-ны өдөр ...тэгээд ганц нэг удаа архинаас ууж байгаад дахиад ширээ дэрлээд хэвтсэн, тэгээд сэрээд босож ирээд О ах нэг сонин зүйл хэлсэн, сайн санахгүй байна. /манайхаас яв гэл үү/ Тэгэхээр нь О ах та яагаад байгаа юм гэсэн чинь хүргэн нь хүрч ирээд намайг цохисон тэгээд миний хамраас цус гараад би гэрээс нь гарсан. Тэгээд тухайн үед юу болоод байгааг сайн санахгүй байгаа юм. Гадаа хүнтэй зодолдоод байсан. Хүргэнтэй нь зодолдоод байсан болов уу гэж бодогдоод байгаа юм. Тэгсэн чинь гадаа цагаан өнгийн приус ирэхээр нь очоод суух гэтэл жолооч нь гарч ирээд намайг түлхсэн, цохисон, чи юу вэ? миний машинд суудаг хэн бэ? гэх мэт зүйл яриад байсан. Тухайн үед Г******* цагдаа хашаанд орж ирсэн байсан. Зүүн чих рүү цохисон, зүүн талын нүд, зүүн талын шүд, гар тохой руу цохисон, хэн цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.А*******ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд хадам аав ширээ дэрлээд унтахаар нь би ор руу нь аваачиж унтуулсан, тэгсэн чинь А ах намайг дүү наашаа суу гэсэн, тэгэхээр нь би очиж суусан, тэгсэн надад архи хийж өгөхөөр нь би хуруугаараа архийг ёсолчихоод буцаагаад өгсөн. Тэгээд ахдаа нэг хийгээд өгчих гэхээр нь би архи хийгээд өгсөн. Тэгсэн архи нь жаахан үлдсэн чинь А ах бүгдийг нь хийчих гэхээр дүүргээд өгсөн чинь А ах би архийг ууна уу гэхээс архи намайг уухгүй гээд бүгдийг нь уучихсан. Хоол болж байсан пицца хийгээд А ахад өгсөн чинь А ах базчихсан чинь манай эхнэр уурлаад ахаа та одоо яваа гэсэн чинь гараад явсан тэгэхээр нь би хаалгаа цоожилсон. Тэгээд хоол ундаа идэж уугаад байж байтал А ах хаалган дээр хүрч ирээд утсаа авъяа, утсаа авч болох уу? гуйлгачингуудаа гээд орилоод байсан. Тэгсэн эхнэр хаалга онгойлгосон, тэгээд утсыг нь зөндөө хайсан боловч олдоогүй. Тэгээд ахаа дугаараа хэлчихээ гээд дугаарыг аваад залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Тэгсэн А ах за би явлаа гээд явсан. Тэгсэн 10 орчим минутын дараа А ах буцаад ороод ирсэн, машины түлхүүр өгөө гээд тэгсэн чинь манай эхнэр бид түлхүүрийг чинь аваагүй ээ, та зүгээр зайл гэсэн чинь манай эхнэрийг А ах түлхсэн. Тэгсэн манай эхнэр ёолоод орилсон чинь хадам аав босоод ирсэн. Тэгээд А ахтай зодолдсон. Тэгээд бие бие биеийгээ боогоод зогсож байхад нь би салгасан, тэгсэн эхнэр жижиг өрөө лүү явъя гэхээр нь хамт явсан. Тэгээд жижиг өрөөнд байж байтал үүдэнд дуу чимээ гарсан тэгэхээр нь эхнэр бид 2 харахаар очтол гэрийн үүдэнд шат унаад ирсэн. Тэгээд эхнэрийг хамгаалаад хартал хадам аав А зууралдсан хадам аав дээр нь гараад суучихсан байсан. Тэгсэн эхнэр уйлаад орилоод цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудахаар яваад ирэхэд цагдаа ирчихсэн А ахыг аваад явсан юм” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.А 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эцэг Э******* 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өглөө эрт гарч явчихаад өдөр 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд хашаанд байдаг сааданд архи уугаад суугаад байсан. Түүний дараа манай гэрт аав Э*******, Э******* нар хамт орж ирээд гэрт байсан “Эден” нэртэй архи хувааж уусан. Миний аав Э******* өглөөнөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд бага зэрэг уугаад тасраад уначихсан. Түүний дараа Э******* гарч явах гэж байгаад миний утас хаана байна. Утас байхгүй байна та нар миний утсыг авсан хулгайч гээд доромжлоод байхаар нь таны утасны дугаар хэд юм бэ би залгаад өгье гэж хэлтэл хэл үгээр доромжлоод байхаар нь би хөөгөөд гэрээсээ гаргасан. Э******* буцаж орж ирээд миний машины түлхүүр байхгүй байна, хулгайчуудаа та нар авсан гээд байхаар нь чи манайхаас зайл гэж хэлсэн чинь намайг түлхэх үед би хана руу цохигдсон. Тухайн үед миний гар зулгарч гэмтэл үүссэн. Э******* намайг түлхэхийг аав харчихсан юм шиг шууд босож ирээд Э*******ийн нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Би яг хэдэн удаа цохисон гэдгийг нь сайн санахгүй байна. Түүний дараа Э******* миний аавын нүүр рүү цохиод, боож унагаасан. Энэ үйл явдал болж байхад миний нөхөр А******* жижиг өрөөнөөс гарч ирээд Э*******ийг гэрээс аваад гарсан. Э******* оймстойгоо гарихаад миний гутал хаана байна гээд манай гэрт орж ирчхээд гутлаа өмсөөд сууж байсан. Миний эцэг Э*******, Э*******тэй юм ярьж байгаад дахиж зууралдаж аваад байсан. Би яг цохисон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед миний нөхөр бас л уурлаад дайрах гээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ дэмий шүү гэж хэлээд нөхрөө хориглосон. Түүний дараа би нөхрөө очоод Цагдаа дуудаад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ө.Г 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад манай үеэл А над руу гар утсаар залгаад “Манай гэрт зодоон цохион болоод байна. Ятай цагдаа аваад хүрээд ир" гэсний дагуу Бугант цагдаагийн хэсэг рүү ороод Г******* гэдэг цагдаад мэдэгдэж, А амьдарч байсан гэр лүү машинтай очсон. Машинаа А гэрийн хашааны гадна талд тавиад хашаа руу нь орсон чинь Э******* ах хашаа руу шээгээд зогсож байснаа над руу харахад нүүр, ам нь цус болчихсон байсан. Цагдаа бид 2-г очиход бол зодоон цохион болоогүй байсан бөгөөд цагдаа хашаан дотор байсан хүмүүстэй ярьж байсан. Э******* ах дараа нь намайг харчихаад хэл амаар доромжилж байснаа намайг гэр лүү хүргээд өгөөч гэхээр нь би чадахгүй өөрөө яв гэж хэлсэн. Түүний дараа бүгд цагдаагийн хэсэг дээр очсон юм” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Сэлэнгэ аймаг Ерөө сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа М.Г*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Намайг Бугант тосгоны цагдаагийн хэсгийн байранд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Г гэх хүн утсаар Э******* ахын гэрт хүмүүс муудалцаад байна гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн Ган-Эрдэн гэх хүнтэй хамт Эрдэн-Очир гэх айлынд очсон юм. Намайг дуудлагаар очиход Э******* гэх хүн цохиулж зодуулсан байдалтай нүүр, ам нь цус болчихсон байсан. Юу болсон талаар А, А******* нараас асууж тодруулахад Э*******, Э******* нар хэрүүл маргаан хийж зодолдсон гэж хариулж байсан. Түүний дараа Э******* гэх иргэн Г машин руу суух гээд Гд гэр лүү хүргээд өгчих гэж хэлтэл Г хувцас хунар чинь заваан байна, машиндаа суулгахгүй гэж хэлээд цээж рүү нь түлхэхэд Э******* арагшаа гишгэсэн. Би Э*******ийг эмнэлэг явъя гэж хэлсэн чинь явахгүй гээд байсан.” гэх мэдүүлэг[7],
8. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаартай “П.Э*******ийн биед зүүн нүдний ухархайн хана болон хамар ясны хуг, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, нэг шүдний үгүй байдал, нүүр ба зүүн чихний дэлбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.Э******* нь дээрх гэмтлийн улмаас хамрын хугарлыг засах, зүүн чихний хэнгэрэг нөхөх мэс ажилбар болон бусад эмийн эмчилгээ хийлгэсэн байна. П.Э*******ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт[8],
9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 509 дугаартай “Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт[9],
10.Шүүгдэгч Н.Э******* 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг архи ууж тасраад гэртээ унтаж байхад миний охин орилох шиг болохоор нь би “юу болов, яав” гээд сэрээд охиноос асуусан чинь Э******* намайг түлхчихлээ гэж хэлсэн. Тухайн үед би жирэмсэн охиноо өмөөрч, Э*******ийн чих рүү алгадаж, нүүр рүү нь гараараа цохисон юм. Анх хэрүүл маргаан хийсэн шалтгаан бол миний жирэмсэн охиныг түлхсэнээс болсон юм” гэх мэдүүлэг[10],
11. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[11], 12. Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хаматай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч П.Э******* нь эмчилгээний зардал 3,865,364 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Э******* нь хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийн нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Э*******өд 1,865,364 /нэг сая найман зуун жаран таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Н.Э*******оос гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 1,865,364 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдвал зохино.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Н.Э*******т гэмт үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй болохыг дурьдах саналтай. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.[16]
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн ял хариуцлагын хувьд тусгайлсан саналгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн[17]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн хувьд нэг сарын дотор бүрэн төлөх боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Өршөөлийн хуульд хамруулах саналыг дэмжиж байна, санал нэг байна. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хуульд заасан дарааллийн дагуу хийсэн[18]
Шүүгдэгчийн зүгээс эцсийн үг хэлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө нэг сарын дотор нөхөн төлж барагдуулна. Хэрвээ төлөөгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ.
Шүүх шүүгдэгч Н.Э*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж;
Мөн хуулийн 4.2 дахь хэсэгт: “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус хуульчилсан хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас ялтан Н.Э*******ыг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С******* овогт Н Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг даалгасугай.
4.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас ялтан Н.Э*******ыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Э******* эмчилгээний зардалд 3,865,364 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 1,865,364 /нэг сая найман зуун жаран таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Н.Э*******оос гаргуулан хохирогчид олгохыг даалгасугай.
6.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 32 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 93-96 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 123 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 38, 42, 48, 49, 54, 55, 98, 99, 110 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 109 дүгээр тал
[13] Хавтаст хэргийн 117-120 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 127 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[18] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
автаст хэргийн 117-120 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 127 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[18] Шүүх хуралдааны тэмдэглэлээс