Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0063/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             *******

Шүүгдэгч                                  *******  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лгийн Мад холбогдох 2139001350138 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг “Урт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 54А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай магадлалаар 7 жил 1 сар хорих ял болгон өөрчилж, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Боржигон овгийн Лгийн М  /РД:СВ82052013/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Л.М  нь  2021 оны  04 дүгээр  сарын 02-ны  өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Дэнжийн 7-4 тоотод 21 цагийн орчимд*******ийг ахархлаа гэх шалтгаанаар хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч*******ийн өгсөн:..Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд сумын төв дээр гэртэй байхад манай найз Гангаа нь өөрийн төрсөн дүү Мөнх-Оргил түүний эхнэр Сансармаагийн хамтаар манай гэрт ирээд намайг өөрийн машинаараа Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төв ороод өгөөч дүү нарын бичиг баримт хувцас хунар авах гэсэн юм гээд надаас гуйсан. Ингээд би за яваад өгье харин оройдоо ирнэ шүү гэж хэлээд өөрийн фелдер маркийн 72-43 уак улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Баян-Адарга сум орсон. Баян-Адарга сум ороод Гангаагийн эхнэр Жавзан гэх айлынд очоод бичиг баримтаа авсан. Тэгээд би Гангаагийн хамтаар өөрийн  танил Мижидсамданы биеийг нь асуух санаатай гэрт нь очсон. Мижидсамданы гэрт очоод байж байхад тэдний гэрийн хойд талд буюу зуухны хойд талд зүүн тийшээ харсан нэг залуу хэвтэж байсан. Тэгээд би Мижидсамдантай юм яриад сууж байхад нөгөө хэвтэж байсан залуу босоод гэрээс гараад  явсан, удаагүй 2-3 минутын дараа нөгөө залуу гаднаас орж ирээд Гангаа бид хоёр луу согтуу агсраад Гангаагийн толгой хэсэг рүү гараараа түлхэн та хоёр хэн бэ гээд байсан. Тэгэхээр нь би наад хүн чинь толгой тархи муутай гэж хэлсэн, нөгөө залуу  шууд босож ирээд миний гэдэс рүү цохисон нөгөө залуу гартаа хутга барьсан байсан. Тэгээд тэнд байсан Мижидсамдан нөгөө залууг загнаад болиулсан чинь тэр залуу гэрээс гараад явсан, харин Мижидсамдан миний хутгалуулсан хэсэгт даавуу тавиад боож өгсөн... Би зүгээр байж байгаад хутгалуулсандаа гомдолтой байна. мөн өөрийн эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгийг нэхэмжилж байна. Миний эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулах талаар нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч Н.Гангаагийн өгсөн:...Г бид 2 иргэн Мижидсамдан гэдэг хүнийг эргэхээр ороход  Мижидсамдан тэгээд нэг л үл таних согтуу 2 залуу байж байсан тэгээд тэр  согтуу залуу над руу гараа сарвалзуулаад ойртохоор нь Г тэр залууд хандан болио миний дүү наадах чинь бие муутай хөгшин хүн гэж хэлсэн чинь юу ч дуугаралгүй ширээн дээрээс хутга аваад гэдэс рүү нь хатгасан, тэгэхээр нь Мижидсамдан бид 2 салгаад тэгээд шууд Гийг аваад гарсан. Тэгээд бид хэд Баян-Адарга сумын эмнэлгийн гадаа очин Гийг эмнэлэг ор гэж хэлэхэд Г орохгүй би шууд Норовлин сум гэрлүүгээ явмаар байна гэж хэлэн уурлаад байхаар нь шууд тэндээсээ Норовлин суманд ирэн гэрт нь авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

Гэрч*******ижидсамданы өгсөн:....2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20:00 цагийн орчимд манайд Норовлин сумаас миний биеийг асуухаар Ганаа, Г нар ирсэн. Тэр үед манайд М гэдэг залуу халамцуу унтаж байсан юм. Тэгээд бид 3 ойр зуурын юм яриад сууж байсан. Тэгтэл М сэрээд босоод ирсэн, тэгээд  манай ширээний урд талын сандал дээр сууж байсан Гангаа гэдэг хүнийг чи юун хүн орж ирээд байгаа юм гээд бариад авсан. Тэгэхээр нь би Мыг чи яах гээд байгаа юм настай хүнийг гэсэн чинь ширээний хойд талд сууж байсан Г нь босож ирээд наадах чинь бие муутай хүн шүү гээд салгаад суутал М ширээн дээр байсан хутгыг аваад Гийн гэдэс рүү нь нэг удаа хутгалчихсан, тэгэхээр нь би Мын гар руу нь цохиж хутгыг нь булааж авсан.  Тэгээд М тэр даруйдаа юу ч хэлэлгүй гараад яваад өгсөн...Мын ээж Л бид хоёр ах дүүгийн хүүхдүүд учраас М манайхаар орж гарч явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/    

Гэрч Х.Болор-Эрдэний өгсөн:...Би бага наснаасаа Мтай хамт найзалж  нөхөрлөж явсан, бид хоёр нэг ангийн найзууд байгаа юмаа. М бид хоёр 1989 оноос хойш найзалж байна, нэг нэгнийхээрээ орж гарч явдаг суманд тоглож өссөн найзууд учраас сайн мэднэ. М гэртээ хамтран амьдрагч Баярмаа гэдэг бүсгүйтэй хоёулаа хөдөө мал маллан амьдардаг, ээж нь Л гэж нэг хөгшин  сумын төвд байдаг. Мыг байхгүй хоорондуур хааяа хөдөө очиж малыг нь хардаг гэсэн. Мыг би архи хэрэглэдэггүй гэж хэлэхгүй, хааяа халамцуу явж байдаг би найзын хувиар хэдэн үг хэлээд явуулдаг, би өөрөө архи уудаггүй учраас манай найз миний үгэнд ороод явдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний   өдрийн 197 дугаартай дүгнэлт:

1.*******ийн биед хэвлийд зүсэгдсэн шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/

Яллагдагч*******ын өгсөн:.. Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг Дэнжийн 07-04 тоотод тухайн өдөр л анх харсан Г гэх ахыг Мижидсамдан эгчийн гэрт  байсан шар өнгийн бариултай хутгаар хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалсан, өөрөөр би Г гэх ахын биед ямар нэгэн гэмтэл шарх учруулаахгүй... Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, ийм асуудал гаргасандаа харамсаж гэмшиж байна ахиж ийм асуудал огт гаргахгүй. Би тухайн үед архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд унтаад сэрээд байсан учир ерөнхийдөө дунд зэргийн л согтолттой байсан. Би тухайн үед архиныхаа халуунд Г гэх хүнтэй бага зэрэг үл ойлголцоод уурандаа л Г гэх хүнийг хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/

Л.Мын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуу

 

Л.Мын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 78 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85, 86 хуу/

Хохирогч*******ийн бичсэн гэх “би эдгэрч байгаа,*******ад гомдолгүй” тухай тодорхойлолт / хх-ийн 84 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******  нь  2021 оны  04 дүгээр  сарын 02-ны  өдөр 21 цаг 40 минутын үед  согтуурсан үедээ  Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын 4 дүгээр баг, Булаг 913 тоотод  хохирогч*******той маргалдан хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж 5 см урт, 2 см өргөн, 2.5 см гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч*******, гэрч Н.Гангаа, гэрч*******ижидсамдан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулж,  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарсан газрыг прокурорын яллах дүгнэлтэнд “Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Дэнжийн 7-4 тоот”  гэж тусгасан байх боловч  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд  /хх-ийн 09 хуу/ “Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Булаг 913 тоот хашаанд байх эсгийн гэрт үзлэг хийж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хураан авсан” тухай  тусгасан байх тул гэмт хэрэг гарсан газрыг  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Булаг 913 тоот хашаа гэж үзлээ.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч*******ад  ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Хохирогч*******  нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Лгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг  700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ