Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч М.Батхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2007000510040 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, *******, Хайрханы 1-13А тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/  

урьд Сэлэнгэ аймаг сум дундын 1-р шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жил, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, бүгд 4 жил хорих ял шийтгэгдсэн,

Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж,

Уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй  үлдсэн 3 жил, 3 сар, 6 хоногийн ялыг нэмж бүгд 4 жил 3 сар 6 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 359 дугаарт таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж,

Уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй  үлдсэн 3 жил, 10 сар, 3 хоногийн ялыг нэмж бүгд 6 жил 10 сар 3 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгчийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,  

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэгдсэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Налайх дүүргийн ны нутаг амралтын газрын хажууд Л.*******ын зуслангийн байшинд Ц.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  ******* намайг дуудсан машин асахгүй байна гэхээр нь очоод машиныг нь асааж өгсөн. Тэгээд бид салхинд гарахаар болсон. ******* тэй утсаар ярьж салхинд гарахаар болсон. Замаараа ыг ажлаас нь очиж авсан. Очиж авахад нэг авдар пиво авчихсан байсан.  Би замд машин жолоодоод архи уугаагүй. Шөнө ид ирээд  архи, пиво ууж эхэлсэн. Архи ууж дуусаад унтахаар хэвтээд би Ц.ыг оролдсон чинь үгүй гэж хэлсэн. Тэгээд гэнэт босж ирээд над руу дайрч давшилсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Маргалдахаас өмнө би эхнэртэйгээ муудсан байгаа гэж хэлж байсан. Намайг Ц. зүй бусаар хэлж доромжилсон. Чи арчаагүй дээ эхнэрээсээ хол байгаа гэсэн. Тэгээд би алгадаад, цохисон чинь цаад өрөөнөөс *******, нар гарч ирсэн. Удалгүй Ц. явлаа та хэдтэй таарахгүй юм байна гэсэн. Бид хэд гаргахгүй шөнө болсон байна гэж хэлсэн. Тэр үед Ц. охиндоо хэлсэн юм шиг байна лээ. Өглөө цагдаа нар ирсэн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээр байж байхад найз над руу залгаад салхинд гарах уу, явж гийнд очъё гэхээр нь би зөвшөөрсөн. Манай ажил дээр 19 цаг өнгөрч байхад , *******, гэх хүмүүс ирсэн. *******ын машинаар ид байх амралтын газрын ардхан талд байх *******ын гэрт очсон. Замдаа бид нар хүний 3 шил пиво авсан байсан. Тэрийгээ бид нар хувааж уусан. Тухайн пиво дууссаны дараа 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Зурагт үзэж байгаад 01 цаг өнгөрч байхад ор засаад хэвтсэн. миний хажуугаар орж ирээд хэвтэхээр нь ямар нэг асуудал байхгүй шүү гэж хэлсэн. миний цамцыг тайлах гэхээр нь яах гээд байгаа юм бэ зүгээр амръя. Ямар ч асуудал байхгүй шүү гэж хэлэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би гараараа нүүрээ хаахад гаран дээр цохиж байсан. чи муу үнэтэй муу аалз вэ гээд 2-3 удаа толгой руу цохисон. Би босоход намайг мангасдаад түлхсэн. Би явъя та нартай ерөөсөө тохирохгүй байна гэхэд үүр цайхаар яв гэж , хоёр хэлээд надаас тэр хоёр уучлал гуйгаад байсан. Дахиж асуудал байхгүй үүр цайхаар хот руу оруулаад өгье гэсэн. Тэд нар ор дэрээ хураагаад бууз хийгээд суучихсан. Гаднаас дахиж архи пиво оруулж ирээд уугаад суучихсан. Хаалга түгжээд түлхүүрээ авчихаад гаргахгүй байсан. Би өглөө 06 цаг өнгөрч байхад охин руу залгаж болсон явдлыг хэлэхэд охин цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7-8 дугаар тал/

 

            Гэрч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт байрлах эгч ын гэрт байж байтал 16 цагийн үед ******* над руу залгаад “Хаана байна уулзъя” гэхээр нь эгчийнхээ гэрт байгааг хэлэхэд “за яваад очъё” гээд удалгүй хүрээд ирэхээр нь гарч уулзаад салхинд гарахаар болсон. Ингээд миний машинтай хамт явах өөр хүмүүс байна уу гэхээр нь найзууд болох , нар руу залгаад салхинд гаръя гэхэд зөвшөөрсөн. Тэгээд Драгон дээр уулзахаар болж 18 цагийн үед уулзалдаад шууд цаашаа уулын замаар Налайх дүүргийн д байрлах миний эзэмшлийн зуслангийн байшин дээр 21 цагийн үед ирсэн. Ингээд хоол, унд хийж идээд авч очсон 0,5 литрийн 15 шил пиво, 0,75 литрийн Эдэн нэртэй архийг дөрвүүлээ хувааж уусан. Ингээд дөрвүүлээ юм ярингаа хөгжим сонсоод сууцгааж байтал ямар дуу явсныг мэдэхгүй байна ямар ч байсан нэг дуу явсныг сонсоод Оюунтунгараг уйлаад тэй маргалдаад байсан. Нилээд согтсон байсан болохоор амрахаар болоод , ******* нар гал тогооны өрөөнд газраар гудас дэвсээд хэвтэцгээсэн. Би тэй зочны өрөөнд хоорондоо юм яриад унтаагүй байж байтал , ******* нар хоорондоо юм яриад байгаа юм шиг байснаа гэнэт дуу нь чангараад маргалдаад байгаа бололтой сүүлдээ орилохоор нь яваад очтол ******* намайг цохилоо, зодлоо гээд орилж хашгираад бөөн юм болоод явна гээд хувцасаа өмсөөд би “шөнө орой гараад хэрэггүй. Маргааш гэгээ орохоор явцгаая” гээд шөнөжин гуйсан. намайг зодсон гээд цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

            Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цаг 53 минутад манай ээж над руу залгаад жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Найз амралтанд явъя гэж байна. Ээж нь яваад ирье гэхээр нь за гээд тасалсан.Ингээд 18 цагийн үед намайг дүүгээ аваарай гэж сануулаад тасалсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн үед байх над руу ээж залгахаар нь утасаа авахад “зодуулчихлаа. Ирээд аваач” гэж хэлэхээр нь хэн зодсон юм бэ гэхэд хамт явсан 2 залуу нь зодсон гэхээр нь дүүгээ өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгөөд ээжийн хаяг руу нь такси бариад шууд Налайх дүүргийн гэх газар ирээд ээж рүү залгахад Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр байна гэхээр нь шууд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1815 дугаар:

            “1. Ц.ийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйхны цус хуралт, баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            /хх-ийн 28 дугаар тал/

 

            “Натур” эмнэлэгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн компьютер томографийн оношлогоо,

            /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

            Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчШүүгдэгч Д.******* нь хохирогч Ц.ын, гэрч *******, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  мөн ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Д.******* нь бусдад төлөх төлбөргүй. гэх,

Шүүгдэгчийн зүгээсГэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм алдаа гаргасандаа гэмшиж байнагэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Мөн хохирогч хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж прокурорт хүсэлт гаргасан байгаа. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр болж шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал дээр санал нэгдэж хэрэг хялбаршуулсан журмаар шүүхэд ирсэн. 800.000 мянган төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлхээр шийдвэрлэж  өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс санал гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Налайх дүүргийн ны нутаг амралтын газрын хажууд Л.*******ын зуслангийн байшинд Ц.ыг “секс хийе гэж оролдсоны“ улмаас маргалдаж зодон эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйхны цус хуралт, баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Намайг Ц. зүй бусаар хэлж доромжилсон. Чи арчаагүй дээ эхнэрээсээ хол байгаа гэсэн. Тэгээд би алгадаад, цохисон чинь цаад өрөөнөөс *******, нар гарч ирсэн. Удалгүй Ц. явлаа та хэдтэй таарахгүй юм байна гэсэн. Бид хэд гаргахгүй шөнө болсон байна гэж хэлсэн....” гэх,    

Хохирогч Ц.ын “... миний цамцыг тайлах гэхээр нь яах гээд байгаа юм бэ зүгээр амръя. Ямар ч асуудал байхгүй шүү гэж хэлэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би гараараа нүүрээ хаахад гаран дээр цохиж байсан. чи муу үнэтэй муу аалз вэ гээд 2-3 удаа толгой руу цохисон. Би босоход намайг мангасдаад түлхсэн. Би явъя та нартай ерөөсөө тохирохгүй байна гэхэд үүр цайхаар яв гэж , хоёр хэлээд надаас тэр хоёр уучлал гуйгаад байсан...” гэх,

Гэрч Л.*******ын “...Би тэй зочны өрөөнд хоорондоо юм яриад унтаагүй байж байтал , ******* нар хоорондоо юм яриад байгаа юм шиг байснаа гэнэт дуу нь чангараад маргалдаад байгаа бололтой сүүлдээ орилохоор нь яваад очтол ******* намайг цохилоо, зодлоо гээд орилж хашгираад бөөн юм болоод явна гээд хувцасаа өмсөөд би “шөнө орой гараад хэрэггүй. Маргааш гэгээ орохоор явцгаая” гээд шөнөжин гуйсан...” гэх,

Гэрч О.ын “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн үед байх над руу ээж залгахаар нь утасаа авахад “зодуулчихлаа. Ирээд аваач” гэж хэлэхээр нь хэн зодсон юм бэ гэхэд хамт явсан 2 залуу нь зодсон гэсэн...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1815 дугаар: “Ц.ийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйхны цус хуралт, баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ