| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00659/и |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 33
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00033 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд илгээлтийн эзнээр ээжтэйгээ хамт мал маллаж байгаад 1977 оноос 1980 оны хооронд цэргийн алба хаасан. 1981 оноос 1987 оныг хүртэл нэгдлийн хонь, 1988 оноос 1989 оныг хүртэл нэгдлийн адуу маллаж байсан. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын лавлагаагаар шүүлгэхэд 1984, 1985, 1988, 1989, 1990 онуудын баримт тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд С.******* намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Завхан аймгийн Архивын Тамгын 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/1370 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа,
- Хүсэлт гаргагч С.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/555 тоот албан бичиг,
- Хүсэлт гаргагч С.*******гийн ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,
- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Гэрч В.*******ийн ....Би 1975 оноос 1990 оныг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Улмаар 2013 онд Ховд аймагт шилжиж ирсэн. С.******* нь эвлэлийн илгээлтээр 1975 оноос эхлээд Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ямар ч байсан 1995 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. С.*******гийн ээжийг нь Сүрэнхүү гэдэг байсан. Ээжээрээ овоглодог. Ээжтэйгээ хамт амьдарч байсан. Бид хамтдаа нэг нутагт олон жил мал маллаж ирсэн. Манай нэгдлийн сайн малчны нэг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ц.*******ын ...Би 1956 онд Завхан аймгийн Онц багт төрсөн. 1964 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгойн бага сургуульд элсэн орж 1967 онд буюу 3 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. 1967 оноос 1969 оныг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1969 оноос 1995 оныг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын цэцэрлэгт үйлчлэгч, галчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. С.******* нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 7 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн.Ямар ч байсан 1990 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. С.*******гийн ээжийг нь Сүрэнхүү гэдэг байсан. Ээжтэйгээ хамт амьдарч байсан. Бид хамтдаа олон жил мал маллаж ирсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар 5 жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ