Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 34

 

   28 оны сарын 19 өдөр

      Дугаар 153/ШШ28/00034

                  Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь тус банкны салбараас 27 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 2000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай лизингийн зээл авсан. Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний 6.1.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй, ******* аймагт байгаа сурагтай байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч ******* банкны Ховд салбар нь Хариуцагч Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг даргын 27 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаар албан бичиг болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд оны дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, ВЭ840361 дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар оны дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, ВЭ840361 дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ын ******* /ВЭ840361/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ