Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00069

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Энхбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болдхүүд холбогдох 201618020136 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Улаангом суманд 1969 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63Б байрны ¹ 13 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их монгол овогт Бадарчийн Болдхүү. /РД:ФА69101910/

 

Шүүгдэгч Б.Болдхүү нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед төрсөн дүү Б.Болор-Эрдэнийн эзэмшлийн 61-32 УБҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Цагаанчулуут гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас 10 настай Н.Тэнгэрдугар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болдхүүгийн өгсөн….. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бид гэр бүлээрээ Орхон аймаг руу амрах гэж яваад зам тээврийн осолд орсон. Би төрсөн дүү Б.Болор-Эрдэнийн приус-20 маркийн 61-32 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодоод эхнэр Ганчимэг, эхнэрийн дүү Хатанжаргал, талийгаач Тэнгэрдугар нарын хамт явсан. Урьхан зоогийн газар өнгөрөөд Зүүнхараа орох уулзварын цаахна талд 4-5 км зайд явж байтал өөдөөс ачааны том оврын машин зам шахаад ороод ирэнгүүт нь би түүнээс даялаад дарсан чинь машин хальтраад замын хажуу руу унасан. Тухайн үед бороотой байсан. Машин жолоодож явах үедээ би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Осол болоод би машинаас өөрөө гарч ирээд зам дээр очоод хүмүүсээс тусламж гуйхад эсрэг урсгалаас нэг машин ирж зогсоод эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Тэгээд удалгүй 10-15 минутын дараа Баруунхараагийн цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Хонгорын мөрдөн байцаалтад өгсөн...... Н.Тэнгэрдугар нь миний нагац эгч Энхчимэг гэх хүний хүүхэд нь байгаа юм. Ах дүүсийн хүүхдүүд юм…..Гэтэл Болдхүү ах урд замд харагдахгүй тасраад яваад байсан. Ингээд замд явж байтал замын баруун гар талд мөнгөлөг саарал приус 20 маркийн машин зогсож байхаар нь тоолгүй цааш явж байтал миний утас дуугарахаар нь автал Болдхүү ах залгаад осолд орчихлоо гэхээр нь хаана юм бэ гэтэл замд байгаа гэж хэлэхээр нь цаашаа 5-10 минут явж байгаад байхгүй болохоор нь буцаж доор байсан машин руу явж үзье гээд очтол мөн байсан. Тэгээд намайг очих үед Хатнаа гэх охин үл таних хүний машинд сууж байсан. Харин Болдхүү ах машиныхаа хажууд зогсож байсан. Түүний эхнэр Ганчимэг машиныхаа хажуу талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Харин талийгаач машины зүүн тал руугаа 3 алхам хиртэй газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Ингээд би түргэн цагдаа дуудчихаад Тэнгэрдугарын зүрхний цохилтыг шалгах үед нас барсан байдалтай зүрх нь цохилохгүй байсан. Ганчимэг эгч харин дээшээ хараад хэвтсэн орчиндоо харилцаатай зүрх өвдөөд байна гэж хэлсэн юм….. Надад болон талийгаачийн аав С.Насанбат нарт ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй. Хэргийг аль болох Б.Болдхүүг буруутгахгүй байдлаар шийдэж өгнө үү гэж хүсч байна. Учир нь хамаатан садангийн хооронд болсон ямар нэгэн санаатай үйлдэл биш учраас бид нар хоорондоо ярилцсан юм гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн…. Надад Болдхүүд холбогдох хэргийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга. Гэхдээ би урьд нь гэрчээр байцаагдахдаа бүх зүйлийг ярьсан. Миний хувьд хүүгээ алдаад сэтгэл зүйн хувьд хүнд байгаа учир урьд ярьсан зүйлийг дахин давтан ярих чадваргүй байна. Иймд энэ удаад мэдүүлэг өгөхгүй байх боломжийг хангаж өгнө үү…. Бидний хувьд эгч дүүсээсээ ганц эрэгтэй нь Б.Хонгор юм л даа. Тэгээд ч миний хүү Хонгор ахтайгаа хамгийн ойр дотно байдаг байсан болохоор Хонгорыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгөөч гэсэн юм аа. Надад ямар нэгэн гомдол санал алгаа. Б.Болдхүү ах бол миний төрсөн эгчийн нөхөр бөгөөд түүнд холбогдох хэргийг чөлөөлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 75-76 дугаар хуудас/

Гэрч Б.Урангоогийн мөрдөн байцаалтад өгсөн...... Тэр үед Урьханаас Болдхүү ах түрүүлж хөдлөөд явсан ба бид нар араас нь хөдөлсөн. Замдаа Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар дээр зогсоод Ариунболд ах дүү Ариунэрдэнийг манай машинд суулгаад өөрсдөө Жаргалант орж хоноод маргааш араас ирнэ гээд явсан юм. Тэгээд бид нар цаашаа явж байтал Болдхүү ах Хонгор луу залгаад осол болсон тухай хэлсэн. Тэгэхээр нь бид нар буцаж яваад очтол Тэнгэрдугар нас барсан машин нь замаас гараад онхолдсон байдалтай байсан юм… Талийгаачийн сууж явсан машиныг Болдхүү ах жолоодож явсан. Болдхүү ахын эхнэр Ганчимэг, Тэнгэрдугар, Хатанжаргал дөрөв явж байсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч Д.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн...... Тэгээд Болдхүү ах түрүүлээд хөдөлсөн ба бид нар ардаас нь явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар дээр зогсоод манай машинд Ариунболд ах дүү Ариунэрдэнийг суулгаад өөрсдөө цаашаа Жаргалант орж хонолоо гээд явсан ба бид нар цааш явж байтал Болдхүү ах Хонгороо руу яриад осолдчихлоо гэж хэлсэн гэхээр нь бид нар явж байсан замаасаа буцаад явж байгаад Болдхүү ах руу залгаад миний хүү яасан бэ гэж асуутал хариулахгүй байхаар нь би асуутал хүрээд ир гэж хэлэхээр нь би хүүгээ нас барчихлаа гэж гадарлаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Ухаан санаа орж гараад балмагдаад өглөө үүрээр Улаанбаатар хот руу явж байхдаа л арай гайгүй болсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн…… Ингээд ард явж байсан 2 машин үлдээд бид нар түрүүлж явсан. Гэтэл замд би утсаа унагачаад доошоо тонгойж аваад дээш болтол манай машины хажуугаар том ачааны машин зөрж өнгөртөл манай нөхөр баруун гар тийш дараад жалганы юм харагдаад өөдөөс газар ороод ирсэн ба осол болсон. Би ухаан алдаад унасан байсан. Тэгээд би ухаан ороод 4 мөчөө хөдөлгөөд үзтэл зүгээр болохоор нь Хатнаа яасан бэ гэж асуухад зүгээр байхаар нь Тэнгэрээ яасан бэ гэтэл болохоо байсан гэдэг зүйл сонссон. Тэгээд тэндээсээ бид нар эмнэлэг орсон юм гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шийнжилгээ хийсэн акт ¹ 30…….. Дүгнэлт:

1.Талийгаач Н.Тэнгэрдугарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун шанаа, нуруу, зүүн ташаанд зулгаралт, баруун, зүүн чихний дэлбэн, урд болон ар хэсэг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл юм.

3.  Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх /Хх-н 29-30 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ¹ 37..….. Дүгнэлт:

            1.Тоёота прусс маркийн 61-32 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Их монгол овгийн Бадарч Болдхүү нь МУ-ын ЗХД-ийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно…. 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна… гэснийг зөрчсөн.

2. Хариулт нэгээр хариулагдсан. Тоёота прусс маркийн 61-32 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Их монгол овгийн Бадарч Болдхүү нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 38 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт ¹ 5795…….. Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Болдхүү гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Шээсний дээж ирүүлээгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна гэх /Хх-н 50 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-10 дугаар хуудас/

Б.Болдхүү нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 68 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Болдхүү нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед төрсөн дүү Б.Болор-Эрдэнийн эзэмшлийн 61-32 УБҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Цагаанчулуут гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас 10 настай Н.Тэнгэрдугар нас барсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Болдхүү нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Болдхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах  хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ. .

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Хонгор, Д.Энхчимэг нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, Б.Болдхүүд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ¹ 00783180 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Болор-Эрдэнэд олгох, ¹ 233596 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Их монгол овогт Бадарчийн Болдхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Болдхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 05 хоногийн /гурван жил тав хоног/ хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Болдхүүд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт хураагдан ирсэн ¹ 00783180 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Болор-Эрдэнэд олгосугай.

 

5. Б.Болдхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Болдхүүд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Болдхүүгийн ¹ 233596 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

           

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болдхүүд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.