Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/1535

 

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/1535

Улаанбаатар хот

П.Э нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч П.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ү, гуравдагч этгээд П.М******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Э нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээП.Э миний бие нөхөр, хүүхдийн т Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 3 тоотод амьдардаг. Би Г******* ХК-д ажиллаж байхдаа 1996 онд хүндээр өвчилж тахир дутуугийн группд орсон, нөхөр маань ослын улмаасхөлөө тайруулж бас группд байдаг. 1999 онд Г******* ХК-иас надад 29 м.кв, 2 өрөө орон сууцыг өмчилж өгсөн юм. Гэтэл манай нэг өрөөнд шит байрлуулсан байсан. Байрандаа ороход Орон сууц хувьчлалын товчоо, Сууц өмчлөгчдийн холбооноос надад хэлэхдээ нийтийн эзэмшлийн өрөөг танайд өгөх боломжгүй, дундын өмчлөлийн өрөө гэхэд би тухайн үед өвчтэй зовлонтой байсан болохоор хэл ам хийж яваагүй, тийм юмбайх гээд өнгөрсөн. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны дарга өөрийн охин Ц.М******* шитбайршуулсан өрөөг хувьчилсан байсныг Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын зөвлөлийн дарган.Б*******, Сууц өмчлөгчдийн холбооны даргын охин Ц.М******* хоёрын шүүхэд гаргасан маргаанаасмэдсэн юм. Би 2014 оны 07 сард Орон сууцны газраас асуухад манайх мэдэхгүй, шүүхээрээ шийдүүл гэсэн амаар хариу өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрийн байрны талаар лавлагаа авахад Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийг хуулбарлан гаргаж өгсөн бөгөөд дээр нь засвар хийснээр гарч ирсэн. Би ам бүл зургуулаа 12 м.кв жижиг өрөөнд амьдарч байгаа ба Г******* ХК-иас хууль ёсоор өмчлүүлсэн 29 м.кв орон байраа өөрийн болгож авах хүсэлтэй байна. Орон сууцны контор болон Сууц өмчлөгчдийн холбооны дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Г******* ХК-иас надад өгсөн 29 м.кв, 2 өрөө орон сууцны 1 өрөөг хууль бусаар бусдад өмчлүүлж миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 2014 оны 1******* сарын 08-нд Төрийн өмчийн хороонд хандан өргөдөл гаргахад Оронсууцны нийтийн аж ахуйн удирдах газар миний өргөдлийг шилжүүлсэн байсан ба тус газраас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариу өгөхдөө хажуу талын шит байрласан өрөөг хувьчлах боломжгүй гэсэн атлаа Орон сууц хувьчлалын товчоо нь 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоорГ******* ХК-иас надад өмчлүүлэхээр өгсөн 2 өрөө 29 м.кв-ын 1 өрөөг Сууц өмчлөгчдийн холбооны даргын охин Ц.М******* өмчлүүлсэн байдаг. Анх намайг байранд орсон үеэс Орон сууцны контор, Сууц өмчлөгчдийн холбоо нь 4-5 жил гаруй 2 өрөө, 29 м.кв-аар байр, цахилгаан, холбооны мөнгийг Хадгаламж банкинд төлүүлж байсан бөгөөд энэ ч гэсэн 2 өрөө байртай байсан гэсэн нотолгоо болно гэж үзэж байна.Иймд Цэдэнбалжирын М******* Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол 2*******ны 1 дүгээр орцны 12 м.кв 1 өрөө орон сууцыг өмчлүүлсэн Нийслэлийн орон сууц хувьчлах комиссын 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолын холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ц.М******* өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 29 м.кв орон сууцны өмчлөх эрхийг сэргээж бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар шүүхэд гаргасан тайлбартааБаянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 36 өрхийг хувьчлуулах тухай Г******* ХК-иас 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/237 тоот албан бичиг, жагсаалтууд тус товчоонд ирсэн ба 3 тоотыг түр түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байсан. Харин Г******* ХК-иас ирүүлсэн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/407 тоот албан бичигт 3 тоотыг Пүрэвийн Эд хувьчлах шийдвэр гаргаж өгөхийг хүссэний дагуу тус товчоо 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот тогтоолоор хувьчилж 0******* дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 1 өрөө, 12 м.кв-аар олгосон. Иймднэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: П.Э нь Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 22а тоот 12 м.кв орон сууцаа тус улсын бүртгэлийн газарт 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн өмчлөх эрхээбаталгаажуулахаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 25 дугаар тогтоолын дагуу хувьчлагдсан өмчлөх эрхийн 0******* тоот гэрчилгээ болон бусад нотлох баримтын т мэдүүлэг гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү2205014786 дугаарт бүртгэж өмчлөх эрхийг нь баталгаажуулсан байна.Ц.М******* нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 1 дүгээр орцны 0 тоот орон сууцаа улсын бүртгэлийн газарт 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өмчлөх эрхээбаталгаажуулахаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2009 оны 12 дугаар тогтоолын дагуу хувьчлагдсан өмчлөх эрхийн 0112990 тоот гэрчилгээ болон бусад нотлох баримтын т мэдүүлэг гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү2******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийг нь баталгаажуулсан байна.Улсын бүртгэлийн байгууллага нь уг орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэл"-ийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг баримтлан, нотлох баримтууд дээр үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомжзөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлиин шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 1 дүгээр орцны 12 м.кв 1 өрөө орон сууцыг иргэн Ц.М******* өмчлүүлсэн Нийслэлийн орон сууц хувьчлах комиссын 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолын холбогдох хэсэг, олгосон гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Ц.М******* өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, 29 м.кв орон сууцны өмчлөх эрхийг сэргээж бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Э давж заалдах гомдолдоо: Шүүх хуурамч нотлох баримтыг үнэлсэн, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн худал тайлбар мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөнХэргийг шийдвэрлэх, хууль хэрэглэхдээ нотлох баримтыг дутуу, алдаатай үнэлсэнХэргийн материалд байгаа гуравдагч этгээдЦ.М*******гийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2003078 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичиг нь хуурамч нотлох баримт. Учир нь 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон орон сууц эзэмших эрхийн бичиг нь Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны орлогч, Орон Сууц нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн гарын үсэгтэй байсан. Хэргийн материалд нотлох баримтын чадваргүй буюу эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбарын аль нь ч байж чадаагүй, зөвхөн канондсон хувиараа байгаа нь эргэлзээтэй байгаа юм. Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай" 140 дүгээр тогтоолд үндэслэн шийдсэн байгаа юм. Гэтэл Орон сууц хувьчлах товчооны ажилтан Д.Н цахилгааны шит байрласан Сууц өмчлөгчдийн холбооны дундын эд хөрөнгө тул 0 өрөөг чөлөөлж өгөх боломжгүй гэсэн хариу өгч байснаа СӨХ-ны захирал н.Х*******ийн охин Ц.М*******гийн 2003 онд авсан гэх Орон сууц эзэмших хуурамч гэрчилгээнд үндэслэн Засгийн газрын 140 дүгээр тогтоолд руулан хувьчилсан нь илэрхий хууль бус байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн шүух Ц.М*******г П.Эгаас өмнө түруулж энэ 0 өрөөг эзэмшсэн гэсэн хандлагаар дүгнэсэн байна. Энэ нь их эргэлзээтэй асуудал юм. Яагаад гэвэл би байрандаа 2000 онд анх орсон.Учир нь тэр үед би хүнд өвчин тусч хорт хавдраар өвдөөд туяа, химийн эмчилгээ хийлгэдэг байсан юм. Мөн энэ үед нөхөр маань аваарт орж хөлөө тайруулсан, хүүхдүүд маань бага балчир байсан тул 2 өрөө байрныхаа талаар хөөцөлдөж чадахгүй байсан. Тэгээд биеэ жаахан дээрдмэгц 2005 онд энэ асуудлаар Орон сууц хувьчлах товчооны ажилтан Д.Нтэй ажил дээр нь очиж уулзаж, би 2 өрөө байраа бүрэн хэмжээгээр нь эзэмшмээр байна, цахилгааны шитээ зөөж миний байрыг чөлөөлж өгөөч гэсэн юм. Гэтэл Д.Н энэ өрөө бол цахилгааны шит байрласан учраас чамд чөлөөлж өгөх ямар ч боломжгүй гэж хариулж байсан. Тухайн үед би байр, Сууц өмчлөгчдийн холбооныхоо төлбөрийг 2 өрөө буюу 29 м.кв-аар төлдөг, энэ нь миний орон сууцны гэрчилгээн дээр байгаа гэдгийг үзүүлсэн. Ингээд би амьдарч ч болохгүй, авч ч болохгуй энэ өрөөний мөнгийг насаараа төлж явах юм уу гэж Д.Ндуурлахад Д.Н миний гэрчилгээг аваад хууль бусаар шууд 2 өрөөг 1 өрөө, 29 м.кв-ыг 12м.кв болгож мөн үнэлгээг нь засаад буцааж өгсөн. Энэ үйлдлээ Д.Н би ингэх эрхтэй хүн гэж шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Харин Ц.М******* шүүхэд өгсөн тайлбартаа би 2003 оноос энэ өрөөнд амьдарч байсан

гэж илт худлаа мэдүүлсэн. Үүнийг худлаа гэдгийг бүх оршин суугчид, Сууц өмчлөгчдийн холбооны бусад хүмүүс ч гэрчилнэ. н.Х******* орон сууц эзэмших

эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээг албан тушаал, танил талаа ашиглан охиндоо авч өгсөн нь илэрхий байхад шүүх н.Х*******ээс энэ талаар ямар ч тодруулга, тайлбар, нотлох баримт гаргуулж үнэлэхийг орхигдуулсан гэж үзэж байна. Зүй нь тэр хүнээс оршин суугчдын хурлын шийдвэр, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийн шийдвэр, хурлын протокол бусад олон нотлох баримтыг гаргуулах байсан. Дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд болон хариуцагч байгууллагуудын хууль зөрчсөн байдлыг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Э нь Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 1 дүгээр орцны 0 тоот, 12 м.кв 1 өрөө орон сууцыг иргэн Ц..М******* өмчлүүлсэн Нийслэлийн орон сууц хувьчлах комиссын 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолын холбогдох хэсэг, олгосон гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ц.М******* өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, 29 м.кв орон сууцны өмчлөх эрхийг сэргээж бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 1999 онд Г******* ХК 29 м.кв, 2 өрөө орон сууцыг хувьчлан өгсөн боловч нэг өрөөнд нь цахилгааны шит байрлуулсан байсны улмаас эзэмшиж чадаагүй, Орон сууц хувьчлалын товчоо болон Сууц өмчлөгчдийн холбоо нийтийн эзэмшлийн өрөөг өгөх боломжгүй гэсэн атлаа Ц.М******* шит байршуулсан өрөөг хувьчилсан байна гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Г******* ХК нь 1999 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 03 тоот, Бүх гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоороо компанийн мэдлийн орон сууцыг сууц эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэж, 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/237 тоот албан бичгээр Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хорооллын 22 дугаар байрны 36 айлын орон сууцны эзэмшигчдийн нэрсийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хүргүүлэхдээ тус байрны 3 тоот сууцны хувьчлалын асуудлыг түдгэлзүүлсэн болохоо мэдэгдсэн.

Харин Г******* ХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/407 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хорооллын 22 дугаар байрны 3 тоот орон сууцыг нэхэмжлэгч П.Эд хувьчлах шийдвэр гаргуулахыг хүссэний дагуу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хувьчлан, Баянгол дүүргийн 10

дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 2*******ны 3 тоот, 12 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг өмчлөх 0******* тоот эрхийн гэрчилгээг олгосон байна.

Г******* ХК-ийн 1999 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/237 тоот албан бичгийн хавсралтад Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хорооллын 22 дугаар байрны 3 тоот орон сууцыг нэг өрөө, 18 м.кв гэж тодорхойлсон байх бөгөөд Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар "орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ааруулж ойлгохоор зохицуулсан тул тус байрны цахилгааны шит байрлаж байсан, хүн суурьшин амьдрах зориулалтын бус нэг өрөөг нэхэмжлэгч П.Эд анх хувьчлан өгсөн сууцны хэсэг гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн угсармал 9 давхар орон сууцны барилга нь нэг загвараар баригдсан, ийм барилгуудад цахилгааны шитний өрөө тусдаа байсан, шит байрласан өрөөний хажуугийн сууц нь 12 м.кв байдаг гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Үндэсний архивын газраас ирүүлсэн 9 давхар угсармал барилгын 1 дүгээр давхрын зохион байгуулалтын ажлын зургаар нотлогдож байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос П.Э байрны талбайн хэмжээг зөвтгөж гэрчилгээнд засвар оруулсан нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэдийн өмчлөлд шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан байх ба гуравдагч этгээд Ц.М******* нь орон сууцны контортой зөвшилцөн 2006 онд цахилгааны шитийг шилжүүлэн уг өрөөг хүн амьдрах боломжтой болгосон, 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ авсан зэрэгт дүгнэлт хийвэл Баянгол дүүргийн 1******* хороо, 3 дугаар хороолол, 2*******ны 1 дүгээр орцны 0 тоот, 12 м.кв 1 өрөө орон сууцыг иргэн Ц..М******* өмчлүүлсэн Нийслэлийн орон сууц хувьчлах комиссын 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолын холбогдох хэсэг, түүнд олгосон гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Ц.М******* 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс орон сууц эзэмших эрх олгосон гэрчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нотлох баримтын шаардлага хангаж байх тул нэхэмжлэгчийн хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн иргэн П.Э нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн тул маргаан бүхий актын улмаас түүний эрх ашиг зөрчигдсөн эсэхэд л шүүх дүгнэлт өгөх учиртай.

Иймд СӨХ-ны хяналтын зөвлөлийн болон удирдах зөвлөлийн шийдвэр, оршин суугчдын хурлын шийдвэр зэрэг баримтууд энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН