| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00672/и |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-01-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 39
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00039 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууц ******* тоотод оршин суух, ПБ571*******271 дугаарын регистртэй, ******* овогт *******ий *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын тэжээлийн үйлдвэрт 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн дуустал тариаланчаар ажиллаж байсан. 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай тэжээлийн үйлдвэрт ******* сум дахь жимс ойн туршлага станц, ******* сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригад мөн ******* Үенч сумуудын барилгын бригадууд нэгдэж Минжит ******* хоршоо болсон. Миний бие нь 1978 онд цэргийн албант татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Иймд намайг 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-нй өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын тэжээлийн үйлдвэрт тариаланчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн үйлдвэрт тариаланчаар, 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Минжит ******* хоршоонд тариаланчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн үйлдвэрт тариаланчаар, 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Минжит ******* хоршоонд тариаланчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагч Б.*******ийн 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцах урилга,
- Хүсэлт гаргагч Б.*******ийн 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн 1387 тоот албан бичиг,
-Гэрч Ч.гийн ...Би 1975 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн аж ахуйд өвс нуруулдагч, тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.******* нь 1975 оны 06 дугаар сараас эхлэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн үйлдвэрт тариачнаар ажилд ороод 1990 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Б.*******ийн аавыг нь ******* гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бид олон жил нэг нэгдэл, бригадад хамтдаа ажиллаж байсан. Б.******* манай үйлдвэрийн сайн ажилчны нэг байсан. Гэхдээ яг хэзээ ямар шагнал авч байсан гэдгийг сайн мэдэхгүй байна... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч А.гийн ...Би 1975 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн аж ахуйд өвс нуруулдагч, тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.******* нь 1975 оны 06 дугаар сараас эхлэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн үйлдвэрт тариачнаар ажилд ороод 1990 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6,*******8, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ий *******ийг 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн үйлдвэрт тариаланчаар, 1977 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Минжит ******* хоршоонд тариаланчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ