Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 40

 

    2018 оны 01 сарын 22 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00040

                      Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, ХААН банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, ПП66103008 дугаарын регистртэй, Ханх овогт Гончигийн Бямбажавт холбогдох 

Үндсэн зээлийн төлбөр 3.540.920.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.791.909.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 177.281.28 төгрөг, нийт зээлийн төлбөр 5.510.110.50  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гончиг овогтой Бямбажав нь тус банкны Ховд салбарын Дөргөн тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6,030,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2489079,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1017391,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 114688,91 төгрөг, нийт 3621159,8 төгрөгийг төлсөн байна. 

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.4, 5.1, 7.1 заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа зээлдэгчид зээл эргэн төлөлтийнхөө дагуу төлөгдөхгүй хугацаа хэтрээд байгаа болон зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд хариуцагч Г.Бямбажаваас үндсэн зээлийн төлбөр 3.540.920.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.791.909.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 177.281.28 төгрөг, нийт зээлийн төлбөр 5.510.110.50  төгрөг  гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч Г.Бямбажав нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Бямбажав нь тус банкны Ховд салбарын Дөргөн тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6,030,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр болох 5510110,50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбар нь хариуцагч Г.Бямбажавт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3.540.920.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.791.909.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 177.281.28 төгрөг, нийт зээлийн төлбөр 5.510.110.50  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бямбажав нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 5.510.110.50  төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын 1600000941 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103112 төгрөгийн тал хувь болох 51556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51556 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Бямбажаваас тал хувь болох 51556 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарт олгохоор тогтов.

Хариуцагч Г.Бямбажав нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч г.Бямбажавт холбогдох үндсэн зээлийн төлбөр 3.540.920.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.791.909.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 177.281.28 төгрөг, нийт зээлийн төлбөр 5.510.110.50  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 5.510.110.50 төгрөгийг хариуцагч Г.Бямбажав нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103112 төгрөгийн тал хувь болох 51556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51556 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Бямбажаваас тал хувь болох 51556 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Бямбажав нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

    ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ