| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00639/и |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 41
| 2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2018/00041 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******гээр багт оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, овогт ий Г.д холбогдох 1245000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 6 дугаар сард Г. нь надаас истана маркын микроавтобус машин худалдаж авсан юм. Тухайн үед Г. нь машины мөнгийн зарим хэсгийг өгч үлдэгдэл 1 сая төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Улмаар тохиролцсон хугацаа нь болж Г.аас мөнгөө нэхсэн боловч янз бүрийн шалтаг хэлэн өгөхгүй байсаар өдий хүрлээ. Бид хоёр 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд уг гэрээний дагуу Г. нь тохирсон хугацаанд мөнгө өгөх үүрэг хүлээж хэрэв үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн төлбөрийн 0.5%-иар адданги тооцохоор гэрээ байгуулсан. Хугацаа хэтрүүлсний алданги /2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 49 хоног х 5000 төгрөг/ 245000 төгрөг болж байгаа бөгөөд үлдсэн төлбөр 1000000 төгрөг нийт 1245000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймээс гэрээний үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байгаа тул хариуцагч Г.аас 1245000 төгрөг үндсэн төлбөр, алдангийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжилсэн 1245000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.д холбогдуулан 1245000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1245000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.*******ийн банкны тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34430 төгрөгийн тал хувь болох 17215 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.аас тал хувь болох 17215 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******өд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох 1245000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1245000 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн банкны тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34430 төгрөгийн тал хувь болох 17215 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.аас тал хувь болох 17215 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ