Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2019/0245/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч*******анзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан

 Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авзай овогт Донжидын Год холбогдох 1939005880314 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28- ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг Ононгийн Арал гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Ай овогт Д Г /РД:СБ71031900/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг Хоршооны 2-10 тоот гэрийнхээ гадаа төрсөн эгч *******тай маргалдаж улмаар *******ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч******* нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Хоршооны 2-10 тоот гэрийнхээ гадаа төрсөн эгч *******ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний төрсөн дүү болох Гын охинд нь хадаг тавьж бэр гуйхаар Улаанбаатар хотоос хүргэний талынхан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө ирсэн юм. Тэгээд бид хэд ширээ засаад Гын гэрт нь найрлацгаасан. Улаанбаатар хотоос ирсэн хүргэний талынхан найр дуусаад хот руугаа явсны дараа бид нар ах, дүү нараараа үлдэж үргэлжлүүлэн найрласан. Тухайн үед би согтсон байсан ба хүргэн ах Баатарцогтод хандан та намайг байшин барихад маань туслаагүй гээд бага зэрэг агсам тавьсан байсан. Баатарцогт ах уурлаж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд байж байтал миний төрсөн дүү Г надад уурлаж, “та согтсон байна, одоо гэр рүүгээ ор” гэж хэлсэн. Тухайн үед би их согтсон байсан учраас*******од хандан битгий солиор, чамд хамаагүй гэж хэлсэн байсан. Тэгээд Г намайг гэрээсээ дагуулж авч гараад зодож, цохиж биед маань гэмтэл учруулсан.*******ын гэрээс гараад тасарчихсан байсан болохоор яг яаж Год зодуулснаа санахгүй байна. Нэг ухаан ороход миний үүдэн 1 шүд маань уначихсан, амнаас маань цус гарсан, хажууд хүүхдүүд орилолдсон, Г намайг заамдсан байдалтай байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

 2. Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний дундан охинд маань хадаг тавьж бэр гуйхаар 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос манай хүргэний талынхан ирсэн. Тэгээд бид хэд нийлээд найралсан бөгөөд ойролцоогоор 15 цагийн үед манай хүргэний талынхан буцсан. Тухайн үед бид нар ах, дүү, хамаатан саднаараа үлдээд үргэлжлүүлэн найралж, ууцгаасан. Би согтоод унтсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өглөө босоод*******ыг өөрийн төрсөн эгч *******ийг согтуудаа зодож, цохисон болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/

 3. Гэрч М.Баатарцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хүргэний талынхан Улаанбаатар хот руу буцсан бөгөөд бид хэд ах, дүү, хамаатан саднаараа үлдээд үргэлжлүүлэн найрласан. Тэгээд би архи хэтрүүлээд тасарчихсан бөгөөд тухайн үед хүнтэй маргалдаж, муудалцсан эсэхээ би мэдэхгүй байгаа юм. Маргааш өглөө нь сэрээд л хэргийн талаар дуулж мэдэхэд******* өөрийн эгч Эийг зодож цохиж биед нь гэмтэл учруулсан байсан...*******ийн биед учирсан гэмтэл шархыг******* нь учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 453 дугаартай: -*******ийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн баруун шүдний хугарал, баруун, зүүн нүдний доод зовхины хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, баруун гарын шууны гадна, дунд хэсэг, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, 2 нүд, баруун шанаа, хацар хэсэг, толгойн баруун чамархай хэсэг, дээд, доод уруул орчмын хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн хацар хэсэг болон зүүн эгэм хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. -Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. -Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 тал/

5. Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Миний төрсөн эгч болох ******* нь архиндаа согтчихоод миний М.Баатарцогт ахад агсан согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би ******* эгчид хандан “та согтчихсон байна, одоо явж амар” гэж хэлсэн. Тэгэхэд ******* эгч миний үгэнд орохгүй чамд хамаагүй гээд надтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би ******* эгчийг гэр рүү нь оруулж өгөх санаатай гэрээсээ аваад гарсан юм. Тэгээд гадаа гараад би тасарчихсан байсан бөгөөд цааших үйл явдлыг санахгүй байгаа. Нэг ухаан ороход би ******* эгчийг нүүр нүдгүй зодож цохиод 1 шүдийг нь унагаачихсан байсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/

6. Шүүгдэгч*******ын өмнө нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/

7. Хохирогч *******ийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 41 тал/

8. Шүүгдэгч*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-40 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 9, 41 тал/ гэсэн тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авзай овогт Донжидын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                            *******АНЗОРИГ