| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00666/и |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 42
| 2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2018/00042 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 8-13 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн д холбогдох 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.д нэг бүрийн 30000 төгрөгөөр тооцож, 10 эм ямаа авахаар тохиролцож 300000 төгрөг өгсөн боловч одоо болтол ямаа өгөхгүй намайг хохироосоор байна. Тухайн үед ямааны ханш хямдхан байсан бөгөөд одоо ямаа үнэтэй болсон байна. Хариуцагч А.д мөнгө өгч байх үед манай найз Ч. хамт байсан. Иймд хариуцагч А.гаас үндсэн мөнгө 300000 төгрөг, бензин хийж очсон зардал, хүүгийн хамт 50000 төгрөг нийт 350000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжилсэн 350000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А.д холбогдуулан 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 350000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.*******гийн банкны тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11150 төгрөгийн тал хувь болох 5575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.гаас тал хувь болох 5575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлтэй А.д холбогдох 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч А. төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн банкны тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11150 төгрөгийн тал хувь болох 5575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.гаас тал хувь болох 5575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ