| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00631/и |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 54
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00054 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ховд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******гийн *******д холбогдох цахилгааны төлбөр 394365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 153/2017/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн ******* багийн ******* тоотод оршин суух иргэн Д.******* нь 2014 оноос 2017 оны цахилгаан эрчим хүчний төлбөр болох 394365 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөр тооцоо төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд иргэн Д.*******гээс цахилгаан эрчим хүчний төлбөр 394365 /гурван зуун ерөн дөрвөн мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хэрэглэгч Д.*******гээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 394365 төгрөгөөс 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бичигдсэн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг хариуцагч Д.******* нь бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК нь Д.*******д холбогдуулан 394365 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5902 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 394365 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5902 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ