| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00643/и |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 61
| 2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2018/00061 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууц, 73 тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт ийн д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 153/2017//и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.******* миний бие нь 2011 онд Л.тэй танилцаж, үерхэж байгаад оны дугаар сарын -ны өдөр охин И.г төрүүлсэн. Охин И. нь одоо 5 настай. Л. бид хоёр оны 06 дугаар сард гэрлэлтээ батлуулсан боловч хурим найр хийж, хамт амьдраагүй. Л. өөрийнхөө аав ээжийн гэрт, би охинтойгоо хамт аав ээжтэйгээ амьдарч байна. Охиноо төрүүлээд би сургуулиа төгсч ирээд ажилд орсон. Би ажилд ороод хоёулаа хамт тусдаа амьдарья гэж Л.д хэлээд байр түрээслэж хэсэг амьдарсан. Хамт амьдрах хугацаанд байрны түрээс, хоол ундны мөнгө, бусад амьдралын хэрэгцээт зүйлсийг миний цалин болон миний аав, ээж 2 төлдөг байсан. Хамт хэсэгхэн зуур амьдрах хугацаанд Л. нь үргэлж хэл амаар доромжилж, зоддог байсан. Охиноо өлгийтэй байхад нь гишгэж ална гээд дайрч байсан удаатай.
Ер нь Л. нь уурлахаараа биеэ барих чадваргүй болж зодож, гартаа тааралдсан зүйлээ шидэж байж бухимдлаа тайлдаг. Намайг 6 сартай жирэмсэн байхад зодож байсан. Жирэмсэн байхад зодох үед найз нь хажууд байж байсан. Тухайн үед толгойдоо гэмтэл авч байсан. Ажил хийлгэхгүй байнга хардаж, хэрүүл маргаан үүсгэж зоддог байсан. Л.ийн хүчирхийлэл дарамтаас болж хамт амьдрах боломжгүй, миний болон охины амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байсан тул би охиноо 1 нас 6 сартай байхад нь аавынх руугаа явсан. Тэр үеэс хойш бид дахиж хамтран амьдраагүй. Охиноо харж хандаж, эргэж тойрч байгаагүй. Одоо Л. бид 2 өөр өөрийхөө амьдралаар амьдарч байна. Миний хувьд өөр хүнтэй гэрлэхээр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2011 онд З.*******тай танилцан үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарыг хүртэл Улаанбаатар хотод хамтдаа амьдардаг байсан. Тэр үед би Эрэл ХХК-д цонх хаалганы үйлдвэрт ажилладаг байсан. Бид онд гэрлэлтээ батлуулсан. оны дугаар сарын 31-ны өдөр охин И. төрсөн. Миний бие З.*******аас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин И.г эх З.*******ын асрамжид үлдээнэ. Хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие нь аймгийн сумын 6 дугаар баг, газрын тосны 19 дүгээр талбайд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа бөгөөд Ховд аймагт удаа дараа ирээд байх боломжгүй тул миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л. нь нэхэмжлэгч З.*******аас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин И.г эх З.*******ын асрамжид үлдээнэ. Хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь Хятад улсад урлагийн тоглолт хийхээр явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Н.Оюунчимэгийг оролцуулж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Л. нар нь оны дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас оны дугаар сарын -ны өдөр охин Л. төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Л. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаа, хариуцагч Л.ийн гэр бүлийнхэндээ хайр халамжгүй, зохисгүй харьцаа гаргадаг, хүчирхийлэл үйлддэг зэргээс болон нэхэмжлэгч З.******* нь тусдаа амьдарч байгаа гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон зэрэг нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч З.******* нь өөр хүнтэй гэр бүл болох гэж байгаа зэргээс цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г эх З.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Л. нь оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г эх З.*******ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ийн ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгийн харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.тай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх З.*******, эцэг Л. нарын зүгээс хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* ******* овогт *******ын *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г эх З.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Л.ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Л. нь оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.г эх З.*******ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
7. оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Л.тай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх З.*******, эцэг Л. нарын зүгээс хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ