| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/188 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0182/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч Р.Энхцог
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Болортунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өнөрсувд
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Оюунгэрэл
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Туяа
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Мандахцолмон
Шүүгдэгч Э.Эрдэнэболд
Шүүгдэгч О. Маргад-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Оргилпүрэв
Шүүгдэгч Т.Балжинням
Шүүгдэгч Б. Нармандах
Шүүгдэгч Т.Дашням
Шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах, Т.Гантулга, О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням, Т.Дашням нарт холбогдох 2139000570086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Эрдэнэболд нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Д.Одхүүгийн адуун сүргээс түүний эзэмшлийн ширээтэй зүрх тамгатай баруун талын нүд нь цэнхэр, сувай хээр зүсмийн гүүг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Баруун хашаат гэх газраас иргэн Г.Моломын эзэмшлийн олон тооны мал буюу сартай “Ш” үсгэн тамгатай хээр алаг морь, цагаан борлогдуу морьдыг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Зараа” гэх газраас иргэн Р.Энхцогийн эзэмшлийн 1 тооны улаан хээр зүсмийн охин даагыг машин механизм буюу улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл ашиглан хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Э.Оргилпүрэв, О.Маргад-Эрдэнэ нарын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас хулгайлсан Д.Одхүүгийн 22 тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авсан, зарж борлуулсан, эзэмшсэн, ашигласан,
Шүүгдэгч Г.Гантулга, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Заан ширээ” гэх газраас иргэн Ш.Эрдэнэболдын алдсан алдуул мал болох 1 тооны нар саран тамгатай бүдүүн гүүг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээгийн ар” гэх газраас завшиж Ш.Эрдэнэболдод 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ Б.Оргилпүрэв нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн олон тооны мал буюу 22 тооны хонийг хулгайлж нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр цагаан” гэх газраас иргэн Д.Одхүүгийн 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Хонхорын бууц” гэх газраас С.Аюушийн 1 тооны хонийг машин механизм буюу 78-70 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 115.300 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-өөс 10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгтийн зүүн суга” гэх газраас Г.Төмөрхуягийн 2 тооны хонийг машин механизм буюу 78-70 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Т.Дашням нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 2-7б тоот хашаан дотор чөдөртэй байсан Н.Хүдэрийн эзэмшлийн зэгэл хонгор зүсмийн 1 тооны морийг хулгайлж Н.Хүдэрт 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Хөвд” гэх газраас иргэн Ж.Лхагваагийн бэлчээрт байсан 2 тооны хонийг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж иргэн Ж.Лхагваад 380.000 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч Б.Нармандах нь шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв нарын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр цагаан” гэх газраас иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж тухайн адууг худалдан борлуулсан 1.080.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Моломын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын үеэр шиг санаж байна, би яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна, тухайн үед манайх Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хөндлөнгийн энгэр” гэх газар нутаглаж байсан юм. Тэгэхэд манай бор азаргатай 50 гаран тооны адуун дотроос сартай Ш үсгэн тамгатай хээр алаг морь, цагаан борлог морь алга болсон байна гэж манай охин Ууганчимэг, Саранчимэг, манай малчин Оюунболд нар надад хэлсэн. Би өөрөө адуундаа явдаггүй болохоор мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 237-р хуу/
Хохирогч Д.Одхүүгийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын дундуур аймаг ороод 4-5 хоноод манай эхнэр Баярмаа хашааны гадаа хашихгүй үлдээсэн 50 гаран хониноос 20 гаран тооны хонь дутаад байна гэхээр нь би өөрөө хонио хашиж байгаад тоолоход 22 тооны хонь дутсан. Тэгээд би тэр хавиар уулаар нэлээд хэд хоног хайж яваад олдоогүй. ... манай алдсан гэх хонь нь зөв талын чих сам, буруу талын чих ганзага имтэй байгаа...Би хонио хашиж байгаад тоолоод 15 эр, 7 эм хонь дутсан. Өмнөх жил нь манайх хурга багатай байсан болохоор төлөг байгаагүй, манай хонинууд ихэнх нь бүдүүн хонинууд байдаг, тэр хүүхдүүд манай хониноос ялгаж байгаад бүдүүн хонинууд авсан байна лээ... Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ний өдрийн хооронд хамар цагаан сартай хүрэн азаргатай адуунаас ширээтэй зүрх тамгатай буруу талын нүд нь цэхэр сувай хээр зүсмийн гүү алдсан. Тухай үед би ойр орчмоороо хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 182-р хуу, 32-36-р хуу/
“...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Шарга азаргатай адуунаас ширээтэй зүрх тамгатай зээрд гүү, халтар гүү алдсан..., сураглаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 96-р хуу/
Хохирогч Ш.Эрдэнэболдын өгсөн: “...Манайх 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газраас хүрэн халзан /нар, сар тамгатай/ бүдүүн гүү адуунаас алга болсон. Тэгээд би нэлээн хэд хоног хайж явсан боловч олдоогүй тэгээд би сураг гарах байх гэж бодоод сураг тавиад байсан...Би алдсан гэх адуугаа 3.500.000 төгрөгөөр үнэлнэ ээ. Би хүнээс худалдаж авсан хурдан удмын угшилтай гүү байгаа юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 3,4-р хуу/
Хохирогч Н.Хүдэрийн өгсөн: “... Манай хашаанд манай аав ээж хоёр байдаг юм. Настай хүн болохоор морь алга болсныг мэдээгүй байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой хашаандаа ирж засмал дэлтэй, зэгэл хонгор морь /навчин хайчтай, хатан сүйх/ тамгатай духандаа бага зэрэг сартай морио услаад, тэгээд морио маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой дахин услах гэж ирэхэд хашаанд уяатай байсан би мориндоо өвс байнга тавьж өгдөг байсан юм. Тэгээд би тэр оройдоо болон маргааш нь аймгийн төвөөр нэлээн хайсан боловч олдоогүй юм. Манай аав ээж хоёр өндөр настай хүн байдаг болохоор хашаанд байгаа анзаараагүй байсан...Би гомдолтой байна...элэг барьж дээрэлхэж байгаа юм шиг хашаан дотроос орж ирээд морийг минь аваад явсан байсан, тухайн үед хоёр хүний мөр байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 148,149-р хуу/
Хохирогч С.Аюушийн гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой манай үхэр хотлоход манай үхэр дагаж явдаг нэг хонь байхгүй байсан юм. Тэгээд би манайхтай ойр орчим нутаглаж байгаа айлуудын үхэрт цуг явж байж магадгүй гэж бодоод хонио хайгаад олдоогүй юм...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манайхтай ойрхон өвөлжиж байсан С.Анхбаярынхаар хонио сураглахаар очиход танай алдсан хоньтой чинь зүс, им нь ижилхэн хонь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “ Тарганы уул” гэх газарт айлд зарагдсан байна гэж Г.Төмөрхуяг утсаар хэлсэн гэж байсан юм. Тарганы уул гэх газарт манай сумын гаралтай Аюурзана гэх айл байдаг юм. Тэгээд Анхныбаяр утсаараа Аюурзанын утас руу залгаад Аюуш ахын чинь үхэр дагаж явдаг хонь танайхны хавьд байдаг Цолмон гэх айлд зарагдсан байна. Чи очоод үзээдэх гэсэн юм. Би өөрөө утсаар ярьж мэдэхгүй болохоор Анхныбаярыг Аюурзанатай яриулсан юм. Тэгээд ...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Аюурзанатай утсаар яриад чи Цолмон гэх айлын хонинд очиж тэр зарагдсан гэх хонийг нь үзэв үү гэхэд Аюурзана би очиж үзсэн ухаа толгойтой баруун чих араасаа хөндөл, зүүн чих нь араасаа ухам имтэй хонь байна гэхээр нь манай хонь мөн байна гэж хэлсэн юм...тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Аюурзана Алтанбулагийн хийд дээр манай хонийг аваад ирэхээр нь би хонио авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 157-158-р хуу/
Гэрч Г.Төмөрхуягийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрээ хураахад манай үхэр дагаж явдаг эр, эм хоёр хонь байхгүй байсан юм. Тэгээд би манайхтай ойр орчимд нутаглаж байгаа айлуудын үхэрт цуг явж байж магадгүй гэж бодоод хонио хайгаад явж байгаад өөрийн төрсөн дүү болох Анхбаатарынд очоод манай үхэр дагаж явдаг хоёр хонь маань алга болсон байна гэж хэлэхэд манай дүү Анхбаатар надад хандан Жооноо /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ ах манай утас руу залгаад манай өвөлжиж байгаа газарт үхэр дагадаг хонь айлд зарагдсан байна гэж хэлсэн. та тэр хонийг очиж үз гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө би Жооноогийнд очоод Жооноотой уулзахад манай хойно өвөлжиж байгаа Баянхутаг сумын Цолмон /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх айлд үхэр дагаж явдаг хонь зарагдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би Жооноотой цуг Цолмон гэх айл руу очиж уулзаад танай хонинд үхэр дагаж явдаг хонь байна гэж дууллаа, манайх 2021 оны 02 дугаар сарын 08-наас 09-ны хооронд үхэр дагаж явдаг хоёр тооны хонио алдчихаад олохгүй байгаа юм гэж хэлэхэд Цолмон надад хандан би саяхан замын хүнээс хоёр тооны хонь худалдаж авсан юм. Тэгсэн тэр хоёр хонь нь үхэр дагаж яваад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Цолмонтой цуг хонинд нь очиж үзэхэд нэг нь манай хонь мөн байсан Нөгөө хонь нь улаан хүзүүтэй шүдлэн эр хонь байсан. Бор халзан эр хонио 300.000 төгрөгөөр, хар хүзүүтэй эм хонио 200.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хоёр хонь хоёулаа нас гүйцсэн хонь байсан....” гэх мэдүүлэг /4-р хх-н 26-27-р хуу/
Хохирогч Ж.Лхагваагийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Хөвд” гэх газарт эхнэр хүүхэд нарын хамтаар оршин суудаг юм. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манайх хонио өглөө 07 цагийн үед гаргасан юм. Тэгээд өдөр 16 цагийн үед манай 2 хэсэг суурь хонь гэрийн зүүн урд хууд 1 км хэртэй газарт манай гэрт харагдаад байж байсан. Тэгээд манай 1 хэсэг суурь хонины цаагуур 2 мотоциклтой, 3 залуу явж байгаа харагдсан, тэгээд гэнэт хонь үргээд байхаар нь манай хүү Баатархуяг наанаас нь машинтай очиход манай хонийг 3 залуу бөөгнүүлж дотроос нь 2 тооны хонь бариад жалганд нуугдсан байхаар нь манай хүү Баатархуяг очсон чинь 1 тооны хонийг нь дүүрээд зугтсан тэгээд манай хүү араас нь хөөж байгаад дүүрч явсан 1 тооны хонийг нь хаяулсан байсан тэгээд нөгөө хонин дээрээ ирэхэд хөлийг нь төмөр утсаар боосон байсан. Тэгээд манай хүү гэртээ ирээд надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 102-р хуу/
Хохирогч Р.Энхцогийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тоолж бүртгээд тэгээд өөрийн хадагтай халтар үрээтэй 4 тооны адууг тус сумын 1 дүгээр баг “Зараа” гэх газарт үлдээсэн юм. Манай 4 тооны адуу адуунаасаа тусдаа явдаг юм. Тэгээд би аймгийн төвд айлын ажил явдалд ирээд нэлээн хэд хоноод буцаж хөдөө гэртээ очоод өөрийн адуугаа бүртгэж үзэхэд хадагтай халтар үрээтэй 4 тооны адуунаас охин улаан хээр даага байхгүй болсон байсан. Тэгээд тэр хавийн айлаар хайж нэлээн хэд хоног яваад олоогүй ээ. Тэгээд би цагдаагийн байгууллагад тухайн үед мэдэгдээгүй ээ...манай алдсан улаан хээр охин даага угшилтай даага юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 13-14-р хуу/
Иргэний нэхэмжлэгч Ундрахын өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтэй дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, би тэр залуучуудаас хулгайн хонь гэдгийг нь мэдээгүй, хоёр хонь 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /4-хх-ийн 18 хуудас/,
Гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “...манай нөхөр 4-5 хоноод аймгаас ирээд тэгээд хонио тоолж үзэхэд 22 тооны хонь дутсан юм. ... манай алдсан гэх хонь зөв талын чих сам, буруу талын чих ганзага имтэй... 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд адуунаас буруу талын нүд нь цэхэр хээр зүсмийн гүү алдсан. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 185, 62-р хуу/
Гэрчээр Э.Эрдэнэболдын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед гэртээ эхнэр хүүхдүүд нартайгаа унтаж байхад манай гэрт өглөө 06 цагийн үед манай нутгийн дүү нар болох Маргад-эрдэнэ, Оргилпүрэв нар 17 тооны хонь морьтой тууж ирээд тэгээд манай малын хашаанд хашаад Оргилпүрэв нь эргээд мордоод явсан. Харин Маргад-эрдэнэ манай гэрт үлдээд энэ хонийг Д.Одхүү ахын гэрийн гаднаас хониноос нь таслаад авчирсан гэж байсан тэгээд тэр авчирсан 17 хонийг би хулгайн хонь гэдгийг мэдээд Маргад-эрдэнэтэй цугтаа 8 тооны хонийг нь ажиллаж аймгийн төвөөс машин дуудаж ачуулж би ченж Бат-өлзийд зарж 1,000,000 төгрөг болгосон юм. Тэгээд би Маргад-эрдэнэд 400,000 төгрөг өгсөн үлдсэн 600,000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн юм. Тэгээд манай хонинд үлдсэн 9 хонио би өөрөө бас хэрэглэсэн юм... .2020 оны 12 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Манай гэрийн ойролцоо Д.Одхүү гэх хүний хүрэн азаргатай 10 орчим тооны адуу нь байхаар нь адуунаас хээр зүсмийн гүүг нь морьтой очиж уургалж барьсан. Тэгээд гэрийнхээ гадаа авч ирээд Батжаргалын хамт нядалсан. Энэ адууны махыг манайх идшиндээ хэрэглэсэн....Батжаргадын гэр рүү утсаар залгаад манайд хүрээд ир, манай идшийг хийлцээд өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 190, 66-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн “...Маргад-эрдэнэ нь хөзөр тоглоод мөнгөний өртэй болчихлоо гээд тэгээд манай ах Д.Одхүүгийн гэрийн гадуур ойролцоо явж байгаад Одхүү ахын зарим хонь хашааны гадаан нь байхад очиж морьтой тасалж туугаад тэгээд баруун тийш Э.Эрдэнэболд ахын гадаа 20 тооны хонь тууж ирээд хашаанд хийхэд багцаагаар цаг 04 цаг болж байсан байх аа. Тэгээд би гэр рүүгээ явсан...би мөнгө төгрөг огт аваагүй ээ...” гэх мэдүүлэг,/хх-н 70-71-р хуу/
Гэрч О.Маргад-Эрдэний өгсөн “...би орой Доржготов ахын гэрээр хэсээд тэнд байж байхад Оргилпүрэв тэнд байж байсан. Тэгээд бид нар хөзөр тоглож байгаад Оргилпүрэв бид хоёр мордсон юм. Тэгээд манай гэр рүү явж байгаад манай гэрийн тэнд ирээд шөнө 00 цаг болж байсан тэр үед Оргилпүрэв дахин Одхүү ах байхгүй байгаа юм чинь очиж хонь авъя гээд байхаар нь би дагаж цуг очиж гэрийнх нь гадаа хашаагүй байсан хэсэг хонин дотроос 17 тооны хонь тасалж аваад нутгийн ах болох Эрдэнэболд ахын гадаа авчирч хашаад бид хоёр Эрдэнэболд ахын гэрт ороод Эрдэнэболд ахыг сэрээж бид хоёр Одхүү ахын хониноос хэдэн хонь авчирсан танай хашаанд хийсэн гэж хэлээд бид хоёр тэндээ унтаад өгсөн. Маргааш өглөө нь Оргилпүрэв гэр рүүгээ мордоод явсан. Би Эрдэнэболд ах бид хоёр тэр хониноос 8 тооны хонийг нь ажиллаад Эрдэнэболд ах аймаг руу аваад явсан. Би тэр гэр рүүгээ явсан. Маргааш нь Эрдэнэболд ах нөгөө хонио зарсан гээд надад 400,000 төгрөг өгсөн үлдсэн 9 хонийг Эрдэнэболд ах хэрэглэсэн байх би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 76-р хуу/
Гэрч М.Дагвадоржийн өгсөн: “...Би хэдний үеэр гэдгийг нь санахгүй байна, өнгөрсөн намар байсан шиг санаж байна. Намайг аймагт байхад Эрдэнэболд над руу утасдаад ах малчны зээл төлөх гэсэн юм, та манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн 48-61 ХЭА улсын дугаартай Succeed маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Намайг Эрдэнэболдынд очиход илүү гэрт нь 7-8 тооны хонины гулууз мах байсан. Тэгээд Эрдэнэболд тэр гулуузнуудаа миний машинд ачаад аймагт авчирч товчооны урд талын Өлзий гэх ченжид зарсан. Тэгээд надад бензиний мөнгө гэж 25.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 80-р хуу/
Гэрч Ж.Бат-Өлзийгийн өгсөн: “... Би мах авсан бүртгэлийн дэвтрээ шүүж үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэболдын 5954190147 дугаартай данс руу 854.500 төгрөг шилжүүлсэн байна, тэгэхээр Эрдэнэболд надад 8 ширхэг гулууз 854.500 төгрөгөөр зарсан байна. Махаа зарахаар ирэхдээ таксинд явдаг Дагвадорж гэх хүнтэй цагаан өнгийн Succeed маркийн машинтай ирж хонины гулууз мах өгч байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 83-р хуу/
Гэрч П.Батжаргалын өгсөн: “...2020 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Эрдэнэболд намайг манай идшийг хийлцээд өгөөч гэж гуйсан. Би гуйсан өдрийнх нь үдээс хойш гэрт очиход Эрдэнэболд бараан зүсмийн адуу гэрийнхээ гадаа унагаасан байсан. Ингээд би уг адууг хамт нядалж өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 194-р хуу/
Гэрч А.Оюунболдын өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын дундуур Г.Молом ахын адуунаас хээр алаг морь, цагаан борлог гэх юм уу, бор халзандуу хойд хоёр хөл нь бэлэвсэн адуу /сартай ш үсгэн тамгатай/ байхгүй болсон байсан. Би тэгээд Г.Молом ахын охин Г.Саранчимэг болон Г.Ууганчимэг нарт танай адуунаас 2 тооны тарган морь алга болсон байна гэж хэлсэн, тэгээд тухайн үед Г.Саранчимэг нь 2 тооны морио эрж нэлээн явсан тэгээд олоогүй. Г.Молом ах өндөр настай өөрөө сайн харж чадахгүй болохоор 2 охин нь байнга эргэж тойрч байдаг юм...Г.Молом ахын адуу гэрийнхээ зүүн урд “Хашаат” гэх газарт байдаг...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 6-р хуу/
Гэрч Б.Адилын өгсөн: “...Намайг Өгөөмөр бойны хашаанд байж байхад манай ач хүү Болд-Эрдэнэ нь 2020 оны 10 дугаар сарын эхээр байх надад 2 тооны адууны мах өгөх гэсэн юм гэхээр нь би хиллээд надад хэл гэсэн тэгээд манай ач хүү хэлсэн гэсэн тэгээд би тухайн үед адууны махны мөнгө гэж 1.800.000 төгрөг бэлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 10-р хуу/
Гэрчээр Э.Эрдэнэболдын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх би Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баруун хашаат” гэх газраас бор азаргатай 50 гаран тооны адуу манай гэрийн баруун хойд талд 1 км гаран газарт байхаар нь би тэр адууг өөрийн бор морьтой очиж тууж ирээд тэгээд малын хашаанд хашиж хашаад дотроос нь хээр алаг морь, бор морь гэх сартай Ш үсгэн тамгатай адууг барьж аваад бусад адууг хашаанаа гаргасан. Тэгээд барьж авсан 2 тооны морио гэрийнхээ гадаа шөнө ажиллаж Болд-Эрдэнэ нь цагаан өнгийн портер маркийн 54-46 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төвд ирж өгөөмөр бойны ченж Адилаа гэх хүнд зарж 1.800.000 төгрөг болсон гэж надад хэлээд мөнгийг бэлэн өгсөн. Би тэр мөнгөнөөс 800.000 төгрөгийг нь Болд-Эрдэнэд 800.000 төгрөгийг зээлсэн юм. Үлдсэн мөнгөө би өөрөө хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг, / 2-р хх-н 14-р хуу/
Гэрч Б.Болд-Эрдэний өгсөн: “...Намайг Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хашаат” гэх газарт гэртээ байж байхад 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх Э.Эрдэнэболд намайг худаг дээр байж байхад намайг аймаг машин бариад явж өгөөч чи тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй юм чинь гэсэн. Тэгээд би аймаг руу явж тухайн 2 тооны адууны махыг өөрийн эмээ болох Адилаа гэх ченжид 1.800.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би мөнгийг нь өөрийнхөө 5955075123 гэсэн дансаар аваад Э.Эрдэнэболдод 1.000.000 төгрөгийг нь өгч үлдсэн 800.000 төгрөгийг би зээлсэн юм. ... 2021 оны 01 дүгээр сард хэлэхдээ Г.Молон гэх хүний 2 тооны адуу гэж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 19-р хуу/
Гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд өөрийгөө адуунаас Зээрд гүү, Халтар зүсмийн гүү алдсан. Манай алдсан 2 гүү нь ширээтэй зүрх тамгатай байгаа. Тухайн үед манай нөхөр алдсан адуугаа хайж явсан боловч ямар нэгэн сураг гараагүй тул хулгайд алдсан байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг,/2-р хх-н 108 хуу/
Гэрчээр Б.Нармандахын өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн харьяат Баярбаатарын Оргил гэж хүнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 800.000 төгрөг зээлдүүлсэн. Уг нь шинэ он гарахын өмнө өгнө гэж хэлсэн...Оргил хонин дээрээ явж байхаар нь очиж уулзан мөнгө асуухад намайг Эрдэнэболд ахынд очоод байж бай, би араас чинь адуугаа туугаад очъё гэж хэлсэн. Ингээд Эрдэнэболд гэх айлд очоод байж байхуу 16 цагийн орчимд Оргил Шарга азаргатай хэсэг адуу туугаад Эрдэнэболдын гадаа ирж хашаанд хашсан. Уг адуунаас Оргил өөрөө зээрд байдас, хээр байдас 2 тооны адуу барьж Эрдэнэболдын гэрийн гадаа нядалсан. Би мал нядлахад нь хөлөөс татаж өгсөн. Ингээд би эдгээр адуунуудыг нядалж дуусахаар нь өөрийнхөө адуунуудыг нядалж дуусахаар нь өөрийнхөө машинд ачаад явах гэж байхуу Оргил нэг сонин болохоор нь сэжиглээд энэ адуу хулгайн адуу биш биз дээ, хэрэв хулгайн адуу байгаа бол чи өөрөө борлуулаад миний мөнгийг гаргаж өг гэхэд Оргил өөрөө зөвшөөрсөн. Тэгээд Оргилыг дагуулаад гэртээ очсон, мах нь миний машины ард байсан. Тэр оройгоо Оргил манайд унтаад маргааш нь унаа дуудна гээд миний утсыг авч яваад уулын орой дээр гарч хүнтэй утсаар ярьж нэг машин дуудсан байх. Ингээд удаагүй байж байхад цагаан өнгийн приус-20 маркийн автомашин ирсэн... Тэгээд үдээс хойш 14 цагийн үед Оргилтой утсаар ярихад би буцаад хөдөө гарах гээд байна, мөнгийг чинь яах вэ гэхээр нь аймгийн төвд нэг айлд үлдээлгээд би дараа нь аймаг ирж мөнгөө авсан. Оргил надад 800.000 төгрөгөөс өмнө мөнгөний өглөгтэй байсан юм, тэрийгээ нэмээд 1.080.000 төгрөг үлдээгээд явсан байсан...Адуу нядлахад манай эхнэр бид хоёроос гадна тэр айлын хүн болох Эрдэнэболдын эхнэр болон эхнэрийн ах нь болох Жааяа, Оргилын найз Маргад гэж залуу байсан... Оргилыг өглөө манай утсаар ярьсны дараа утсаа шалгаж үзэхэд 93414449 гэсэн дугаар байхаар нь өөрийнхөө утсан дээр хадгалж авсан...Оргилын бүтэн нэрийг нь Баярбаатарын Оргилпүрэв гэдэг...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 112-113-р хуу/
Гэрч Т.Энх-Амарын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр намайг гадуур таксинд явж байхад үдээс өмнө 10 цагийн орчимд миний 93414449 дугаар руу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь дуудлагыг авах уу? хэд хоногийн өмнө миний дугаарыг авсан Оргил гэх залуу байсан. Тэгээд тэр залуу хөдөөнөөс 2 тооны адуу аймаг руу ачиж оруулах хэрэгтэй байна, гарал үүслийн бичгийг аймгаас очиж авдаг юм, намайг хүрээд ирэх үү гэж дуудсан. Тэгээд би явахаар болоод замаа заалгахад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг засмал замын хажууд байдаг тэмдэглэгээний салаад нэг айл зааж өгсөн. ...Уг айл нь Мандахаа гэх залуугийнх байсан, уг зүс таньдаг залуу байсан...өөрийнхөө машинд 2 адууны мах аймгийн төв рүү Огилын хамт явсан. Аймгийн төвд ирээд хуучин эмнэлгийн байранд байдаг Балиа гэх хүний эхнэр болон Ломбардны эзэн болох нэг эмэгтэйд 2 адууны махаа зарсан. Адууны махны мөнгө нь 1.658.000 төгрөг болоод миний Хаан банкны 5935305721 дугаарын дансаар мөнгийг дамжуулж авсан... Ингээд давхар дэлгүүрийн АТМ дээрээс миний картыг уншуулж мөнгөө гаргаж авсан. Надад тээврийн зардалд бэлнээр 100.000 төгрөг, машинд 30.000 төгрөгөнд шатахуун хийж өгсөн ...Гарал үүслийн бичиг аваагүй ченжид зарахдаа гарал үүслийн бичгийн мөнгө хасаад өгнө, өөрсдөө бичгээ зохицуулаад авчих байх гэж байсан...” гэх мэдүүлэг,/ 2-р хх-н 118-р хуу/
Гэрч Э.Эрдэнэболдын өгсөн: “...гэртээ байж байхад нутгийн залуу болох Нармандах өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн, тэгээд манай гэрт сууж байхад араас нь Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар ирээд тэгээд Нармандах энэ хоёроос мөнгөний авлага байгаа юм, тэрийгээ авах гэсэн юм гэж байсан...намайг малаас ирэхэд манай гэрийн гадаа 2 тооны адуу ажиллаж байсан, би зүсийг нь сайн хараагүй бараан голдуу адуу байсан юм. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн адуу байгаагүй, тухайн үед хаанаас авч ирсэн адуу гэдгийг нь мэдэхгүй ээ. Тэгээд нөгөө ажилласан 2 адууны арьс толгой махыг Нармандах тээврийн хэрэгсэлдээ ачаад Маргад-Эрдэнэтэй цугтаа Нармандахын хөдөө гэр рүү явсан...Манай гэрийн гадаа ажилласан 2 тооны адууг Нармандахын тээврийн хэрэгсэлд ачаад явахад нь хулгайн адуу гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд би тамгаар нь Д.Одхүүгийн адуу гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 123-р хуу/
Гэрч Ш.Мягмарнарангийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад нэг залуу залгаад хоёр адууны мах өгөх гэсэн юм тэгээд би гэрийнхээ гадаа нөгөө залуу цагаан өнгийн prius-30 маркийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж өгсөн. Би нэрийг нь мэдэхгүй ээ. Нөгөө 2 адууны махыг 1 кг нь 5.500 төгрөгөөр нийт 330 кг болсон. Тэгээд би нөгөө залууд 1.650.000 төгрөг өгсөн юм... нөгөө мал зарсан залуу надад эргэж бичиг авч ирж өгнө гээд явсан...”гэх мэдүүлэг, /2-р хх-н 126-127-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шиг санаж байна, намайг хонин дээрээ явж байхад манай нутгийн ах болох Нармандах нь цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж надтай уулзаж надаас мөнгө уралдуулж 10 ямаанд би хожигдож 800,000 төгрөг өгөх байсан болохоор нөгөө мөнгөө авъя гэхээр нь би Нармандах ахыг Эрдэнэболд ахын гэрт байж бай би Маргаа буюу Маргад-эрдэнэтэй уулзаад тэгээд араас чинь яваад очъё гэж хэлээд тэгээд явуулаад, би хонин дээрээс шууд Маргад-Эрдэний гэрт очоод Маргаад Мандах ах мөнгөө нэхэж ирээд байна гэж хэлээд Эрдэнэболд ахын гэр рүү бид 2 морьтой явсан. Тэгээд Эрдэнэболд ахын гэрийн зүүн хойд талд нь шарга азаргатай 50 гаран тооны адуу байхаар нь тэр адуунаас 2 адуу аваад Мандах ахын өрийг даръя гэж ярилцаад шууд Эрдэнэболд ахын гэрт очиход Мандах ах болон Мандах ахын эхнэр, Шоовоо гэх залуу, Эрдэнэболд ах нар байсан юм аа. Маргаа бид 2 Мандах ахтай уулзаад 2 адуу өгье гэж хэлээд би шууд өөрийн гэр рүүгээ очиж хонио хашихаар явсан. Буцаад би Эрдэнэболд ахын гэрт ирэхэд Мандах ах, Маргад-эрдэнэ нар нөгөө 2 тооны адуугаа ажиллаж байсан. Тухайн үед Эрдэнэболд ах гэртээ байсан юм. Би нөгөө 2 адуунаас элбэж ажиллаад Мандах ахын цагаан өнгийн портер маркийн автомашинд ачаад Мандах ах, Мандах ахын эхнэр нартай цугтаа хөдөө гэр рүү нь явсан юм. Тухайн үед Маргад-Эрдэний ээж нь ирээд аваад явсан юм. Тэгээд би Мандах ахын хөдөө гэрт тэр орой хоноод араас буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө Мандах ахын утсаар аймгийн төв рүү ярьж машин дуудсан. Тэгээд миний дуудсан машин ирээд нөгөө 2 тооны адууны махыг ачаад аймгийн төвд ирж, ченж Нараа гэх хүнд 1,650,000 төгрөгөөр өгч мөнгийг нь нөгөө аймгаас ирсэн жолооч ахын дансаар авсан юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 132-р хуу/
Гэрч Ж.Жамсранжавын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үеэр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна, цагаан сарын өмнөхөн байсан. Тэр үеэр Эрдэнэболдынд очоод байж байсан юм. ...зүс таньдаг Мандахаа гэх залуу Бонго маркийн машинтай эхнэртэйгээ хамт Эрдэнэболдынд ирсэн. Мандахаа гэх залуугийн ярьж байгаагаар хоёр бацаанаас мал авах авлагатай гэж ярьж байсан. Тэгээд Мандахаа гэх залууг ирээд удаагүй байж байхад хоёр морьтой залуучууд Эрдэнэболдын гэрийн гадаа ирсэн. Тэгэхэд Эрдэнэболд зүүн айлынхаа малыг хотлуулчхаад ирье гээд зөрөөд мордсон, тэгсэн нөгөө хоёр залуу нь Мандахаа гэх залуутай уулзчихаад мордоод явсан. Тэгээд тэр хоёр залуу нь мордож яваад удалгүй нэг залуу нь хэдэн тооны адуу хөөж ирээд гадаа адуу мал барьж аваад ажиллаж байсан...Нөгөө Мандахаа гэх залуу хоёр залуутай малаа ажиллаж дуусгаад махыг нь машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 149-р хуу/
Гэрч М.Нямхүүгийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газарт малтайгаа байж байсан. Тэгээд манай нөхөр өөрийн адуунаас хүрэн халзан бүдүүн гүү алга болсон байна гээд нэлээд хэд хоног хайж явсан боловч олдохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 28-р хуу/
Гэрч Т.Энх-Амарын өгсөн: “...Би хувиараа өдөр аймгийн төв дотор таксинд явдаг юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр намайг таксинд явж байхуу Баянхутаг сумын Оргилпүрэв гэх залуу над руу ярьж хөдөөнөөс найз Балжаагаас мөнгө авах ёстой юм, тэр рүү очиж малаа аваад ирье үгүй бол мөнгөө ч авч магадгүй гэсэн. Тэгээд 70 гаран км хэртэй газар байдаг юм гэхээр нь би зөвшөөрч бид хоёр миний өөрийн приус-30 маркийн 21-50 хэү улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй орой 21 цагийн үед гарч Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрээ уулын ард очиход тэнд байсан Балжаа гэх залуу нэг залуугийн хамтаар хоёулаа 1 адуу ажиллаж байсан, тэгээд би гэрт нь орж байж байгаад дуусахаар нь машиндаа ачуулаад тэгээд Очирпүрэв, Балжаа нарийн хамтаар шөнө 00 цаг өнгөрч байхад хөдөлж аймгийн төвд 04 цагийн үед ирсэн. Тэгээд миний машинд байсан махаа нэг ченжид өгнө гээд Балжаа нь Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн тэнд бууж үлдээд тэгээд Оргилпүрэв миний машинд унтъя гэхээр нь би гэртээ оруулж унтуулж өглөө 10 цаг өнгөрч байхад ченж Мягмарнаран гэх хүнд зарсан.Тэгээд гарал үүслийн бичгийн мөнгийг нь хасаад бичиггүй өгдөг юм гээд өгсөн юм. Нөгөө адууны мах зарсан мөнгөө миний хаан банкны 5935305721 гэсэн данс руу 680.000 төгрөг хийлгэж надаар авхуулсан...гэх мэдүүлэг,/3-р хх-н 32-33-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард намайг гэртээ байж байхад манай найз Балжинням над руу өдөржин залгасан байсан...Балжиннямтай утсаар ярихад Балжинням намайг аймаг орох унаа олоод хүрээд ир гэсэн. Тэгээд би аймгийн төв рүү Амараа гэх хүнтэй яриад ...Амараа приус-30 маркийн 21-50 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд тэгээд би сууж Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрээ уулын ард Балжинням гэх найз дээрээ очиход Тулга гэх хүнтэй манай найз Балжинням цуг байж байсан...гэрийнхээ гадаа 1 тооны хүрэн зүсмийн бүдүүн гүү барьж уясан байсан...Тулга, Балжинням нар ажиллаж 23 цагийн үед дуусаад Балжиннямтай цуг аймгийн төвд ирэхэд 04 цаг болж байсан...маргааш өглөө 10 цагийн үед ченж Мягмарнаранд адууны махаа Балжинням бид хоёр зарж 680.000 төгрөг жолооч ахын дансаар авч Амараад 100.000 мянган төгрөг өгөөд үлдсэн мөнгөнөөс надад 140.000 төгрөг өгч үлдсэн мөнгөө Балжинням аваад Тулга ахад өгнө гэж байсан...Бид нар гарал үүслийн бичиггүй өгсөн. Ченж гарал үүслий бичиг ав мөнгө болох 20000 мянган төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 38-р хуу/
Гэрч Ш.Мягмарнарангийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ байж байхад нэг залуу залгаад нэг адууны мах өгөх гэсэн юм гэсэн...гэрийн гадаа приус-30 маркийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж өгсөн...1 кг 5500 төгрөгөөр нийт 140 кг болсон. Тэгээд би нөгөө залууд 680.000 төгрөг өгсөн юм...малын гарал үүслийн бичиггүй авсан. Нөгөө мал зарсан залуу надад эргэж бичиг авчирч өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг, / 3-р хх-н 42-р хуу/
Гэрчээр Т.Балжиннямын өгсөн: “...Оргилпүрэв над руу залгаж мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Тэгээд намайг мөнгө зээлэх үү гээд ярьсан юм, тэгээд надад мөнгө байхгүй гэхэд эсвэл хүнээс асууж өгөөч, аль эсвэл нэг адуу зохицуулаад өгөөч гэхээр нь би Гантулга ахад хэлэхэд 1 тооны адуу байгаа, надад бас мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байхад Оргилпүрэв над руу залгахаар нь 1 тооны адуу байна гэсэн тэгээд бид нар нөгөө адууны мөнгийг хувааж авна гээд Гантулга ах бид хоёр мордож гэрийн ойролцоо байсан адууг авч ирж хашаад Хүрэн халзан зүсмийн бүдүүн гүү барьж аваад тэгээд Оргилпүрэв цагаан өнгийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь бид нар цугтаа ажиллаж аймгийн тав рүү Оргилпүрэв бид хоёр авч ирж ченж Мягмарнаранд зарсан юм. Тэгээд Оргилпүрэвд 230.000 төгрөг өгөөд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч ахад 100.000 төгрөг таксины хөлс гэж өгөөд Гантулга ахад 250.000 төгрөг өгөөд би өөрөө 200.000 төгрөг авсан...Би хар зүсмийн шүдлэн үрээтэй явсан, Гантулга ах улаан бор морьтой явсан....Би тамгыг нь хараагүй харанхуй шөнө ажилласан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 47-р хуу/
Гэрчээр Т.Гантулгын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр манай хажуу айлд мал хардаг Балжинням гэх залуу над дээр ирж 1 тооны адууны хэрэг байна, ах нэг адуу аргалж өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн харж байсан адуун дотор 2020 оны 11 сард ирж нийлсэн Хүрэн халзан зүсмийн гүү барьж өгсөн юм...Балжинням, Оргилпүрэв нар ажиллаад тэгээд аймгийн төв рүү явсан, тэгээд маргааш өдөр нь нөгөө тээврийн хэрэгсэлтэй ирээд Балжинням үлдээд Оргилпүрэв нөгөө машинтайгаа буцаад явсан. Би нөгөө адууны мөнгөнөөс 160.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 51-р хуу/
Гэрч Н.Энх-Уянгын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян хүрээ” –ийн араас хураахад таны хэлээд байгаа нар саран тамгатай, хүрэн халзан гүү манай адуунд өөрөө нийлчихсэн байсан. Би ч хэний гүү гэдгийг нь мэдээгүй, надаас ч хүн ирж сураагүй болохоор манай адуунд байж л байсан, наад нөхдүүд чинь авах уу? манай адуунд байсан. Тэрнээс бол Гантулга 2020 оны 11 дүгээр сард манай адууг харж байгаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 05-06-ны үеэр Гантулгыг аймагт байхад нь би өөрөө очиж тэжээлийн хэдэн морин дээрээ тэжээл өгөхөөр авчраад байсан юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 54-р хуу/
Гэрчээр О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Түвшинширээ сум руу дөхөж явахад үхэр дагасан 3 тооны хонь таарсан, тэгээд Балжинням, Оргилпүрэв бид гурав ярилцаад тухайн хониноос 1 хонь авахаар болсон. Тэгээд Балжинням, Оргилпүрэв хоёр тухайн хонийг 3 тооны хонийг тууж байгаад 1 хонийг барьж аваал амьдаар нь машиндаа ачсан. Тэгээд хонь авсан газраасаа хөдлөөд сум явах замдаа замын хажууханд нөгөө хонио төхөөрөөд арьс, толгой, гэдсийг нь тэнд нь хаяад гулууз махыг нь аваад сум руу орсон. Тэгээд суманд орж ирээд нэг мах авдаг дэлгүүрийн гадаа ирж зогссон. Тэгээд нөгөө гулуузаа зарахаар Балжинням, Оргилпүрэв хоёр тухайн дэлгүүр рүү орж махаа зарчхаад гарч ирсэн...тэгээд бид 3 нөгөө үлдсэн 2 хонийг мөн авахаар ярилцаад тухайн хоёр хонийг Балжинням, Оргилпүрэв хоёр тууж байгаад барьж авсан. Тэгээд нөгөө хоёр хонио амьдаар нь машинд ачаад Баянхутаг чигтэй явж байхад машин бүр явахаа болиод унтарчихсан....тэгсэн замд пробокстой нэг эгч таарахаар нь бид гурвыг аймаг дөхүүлээд өгчих гэж гуйсан, тэгсэн Оргилпүрэв тэр эгчтэй уулзаад 2 хонио зарахаар болсон, тэгээд тэр эгчийн машинд 2 хонийг нь ачиж өгсөн. Тэр эгч нөгөө 2 хонийг авч яваад гэртээ тавьчхаад буцаад ирснээ Оргилпүрэвт хонь зарсны мөнгө гээд 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 171-р хуу/
Гэрч Г.Анхбаатарын өгсөн: “....Би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд манай сумын гаралтай Ц.Аюурзана гэх хүн 98134759 дугаарын утаснаас манай гэрийн утас руу залгаж манайхтай ойрхон нутагладаг айлын хонинд үхэр дагаж явдаг бололтой хоёр тооны хонь ирсэн байна. Танай үхэр дагаж явдаг хонь чинь байгаа юу гэж асуухаар нь манай үхэр дагаж явдаг хонио зарчихсан манай хонь биш байх гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай төрсөн ах Г.Төмөрхуяг манайхаар ирээд манай үхэр дагаж явдаг хоёр хонь маань алга болсон байна гэхээр нь Ц.Аюурзанын ярьж байсан яриаг ахад хэлж тэр айл руу ахыг явуулсан юм. ...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 30-р хуу/
Гэрч Ц.Аюурзанын өгсөн: “....2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад манайхтай ойрхон өвөлжиж байгаа Эрдэнэ-Цолмонгийн малчин Отгондаваа манайхаар ирээд манай малын эзэн Эрдэнэ-Цолмон ахын эхнэр Ундармаа эгч замын хүнээс хоёр тооны хонь худалдаж авсан чинь нөгөө хоёр хонь нь хонинд тогтохгүй үхэр рүү яваад байх юм гэж ярьж байсан юм. Тэгээд би Анхбаатарын утас руу залгаад танай үхэр дагаж явдаг хонь чинь байна уу, манай энд Эрдэнэ-цолмон гэх айлын хонинд үхэр дагаж явдаг хонь ирсэн байна гэж хэлсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 18,19-ны орчимд Түвшинширээ суманд байдаг манай хамаатан болох С.Аюуш манай гэрийн утас руу залгаад “манайх үхэр дагаж явдаг хонио алдаад олохгүй байна. Тэгсэн танайхтай ойрхон нутаглаж байгаа Эрдэнэцолмон гэх айлд зарагдсан байна гэх сураг сонсогдож байна. Чи очоод манай хонь мөн бол аваад ирээч" гэхээр нь би Эрдэнэ-Цолмоны эхнэр Ундрахтай уулзаад “чиний худалдаж авсан хонь манай эхнэрийн хамаатан Аюуш гэх айлын хонь байна' гэж хэлээд уг хонийг авч яваад С.Аюушид өгсөн...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 38-р хуу/
Гэрч О.Ундрахын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд манай худгийн хойд зам дээр суудлын машин эвдэрсэн байсан юм. Тэгээд би тэр машин дээр очиход танихгүй 3 залуу байсан. Тэгээд би тэр залуучуудаас та хэд хаанаас яваа, хаанахын хүмүүс вэ? гэж асуухад тэр залуучууд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Хэнтий аймаг руу явж байна гэж хэлж байсан. Манай машин асахгүй байна таны машины аккумляторыг тавиад машинаа асаагаад өгье гэхээр нь би аккумляторыг өгсөн юм. Тэгээд би машинаасаа буугаад тэр залуучуудын машин руу очиход арынх нь тээшинд хоёр хонь байсан юм. Тэгээд би тэр залуучуудаас та нар юун амьд хонь авч яваа юм гэж асуухад дүү нар нь гэрээсээ хонь аваад Хэнтий аймаг явж байгаа юм. Энэ хоёр хонийг худалдаж авах хүн байна уу гэж асуухаар нь та хэд хоёр хонио хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад та энэ хоёр хонийг нийлүүлээд 250.000 төгрөгөөр худалдаж ав гэж байсан. Тэгэхээр нь би эгч нь 250.000 төгрөгөнд авахгүй харин 200.000 төгрөгөөр бол худалдаж авъя гээд уг хоёр хонийг тэр залуучуудаас худалдаж авсан юм. Миний худалдаж авсан хоёр тооны хонь хар хүзүүгүй хоёр чих имгүй эм хонь, ухаа хүзүүтэй буруу талын чих араасаа ухам зав талын чих урдаасаа ухам имтэй, сүүлнийхээ дээд хул өнгийн будагтай хонь байсан. Тэр залуучууд 78- 70 хэа улсын дугартай Приус-20 маркийн машин байсан. Тэр залуучуудыг танихгүй огт харж байгаагүй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 42-43-р хуу/
Гэрч Н.Мөнхбаатарын өгсөн: “...Өгөөмөр бойн дээр мэл мах түүхий эдийг 2005 оноос хойш худалдан авч УБ хот руу зардаг юм. Би 2021 оноос 01 дүгээр сарын 26-ны өдөр байхаа Хэрлэн сумын 5 дугаар баг Өгөөмөр бойн дээр байж байхад өдөр 14 цагийн үед байх сайн санахгүй байна таксинд явдаг зүс мэдэх Баярбат нь нэг хөдөөний залуу болох насаар бага залуутай ирээд тэгээд Баярбат нь манай таньдаг дүү байгаа юм гээд надад 1 тооны адууны махыг 1 кг 5.500 төгрөгөөр нийт 206 хил болж 1.138.000 мянган төгрөгөөр авсан. Тэгээд би Батбаяраас гарал үүсэл нь хаана байгаа юм гэхэд би өөрөө авч ирж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд би мөнгийг нь Баярбатын дансаар өгсөн...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 166-р хуу/
Гэрч Д.Ариунчимэгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13-14 цагийн хооронд манай нөхөр рүү 98880181 гэсэн дугаар руу залгаад утсаар ярьсан гэж байсан. Би юуны талаар ярьсныг бол мэдэхгүй, тэгээд орой нь манай хашаанд морио оруулж саравчинд уясан байсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явсан. Орой ирсэн чинь нэг адууны толгой гэрт байхаар нь би энэ юун адууны толгой вэ гэж нөхрөөсөө асуухад Маргад-Эрдэнэ манай гадаа ажилласан адууны толгой юм гэж хэлсэн, тэгээд би тэр адууны толгойны арьсыг өвчиж махаар нь хоол хийж арьсыг нь хогийн цэгт хаясан...О.Маргад-эрдэнээс 300.000 төгрөгийг авсан. Тэгээд үлдсэн 760.000 төгрөг аваад ир гэсэн тэгээд манай нөхөр өөрийн данснаас 760.000 төгрөгийг аваад О.Маргад-Эрдэнэд өгсөн...” гэх мэдүүлэг, / 4-р хх-н 170-р хуу/
Гэрч Ш.Батбаярын өгсөн: “...О.Маргад-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13-14 цагийн хооронд миний 98880181 гэсэн дугаар руу залгаад надтай утсаар утсаар ярьж би хөдөөгөөс морьтой ирсэн юм өвс тавиад хонуулах газар байна уу гэсэн тэгээд би манай хашаанд авч ирээд уячих гэж хэлээд тэгээд би өөрөө таксинд явж байгаад орой дахин над руу утсаар залгаж танай гэр хаана юм бэ гэж асуусан, тэгээд би гэрийн хаягаа зааж өгөөд төд удалгүй очиход О.Маргад-Эрдэнэ нь манай хашаанд морио оруулж саравчинд уясан байсан, тэгэхдээ Маргад-Эрдэнэ нэг залуутай цугтаа ирсэн би тэр залууг танихгүй ээ. Тэгээд маргааш өглөө нь Маргад-Эрдэнэ мөнгө төгрөгийн хэрэг гараад гээд энэ адууг ажиллах гэсэн юм гээд манай хашаанд ажиллаад тэгээд Маргад-Эрдэнэ миний приус-20 маркийн 13-91 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ченж Мөнхөө гэх хүнд өгөөмөр бойнд зарсан юм...” гэх мэдүүлэг, / 4-р хх-н 175-р хуу/
Гэрчээр Т.Дашнямын өгсөн: “...багын найз Маргад-Эрдэнэ манай гэрт байж байгаад тэгээд 19 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад тэгээд явж байгаад манай найз Маргад-Эрдэнэ би морьтой ирсэн гэж хэлээд тэгээд бид хоёр морь руу нь явсан юм. Тэгээд Маргад-Эрдэнэ намайг хашааны хажууд зогсож бай гэж хэлээд тэгээд Маргад-Эрдэнэ хашаа руу ороод морио аваад ирье гэж хэлээд орсон. Тэгээд тун удалгүй Маргад-Эрдэнэ гарч ирээд нөгөө морио өөрөө зайдан унаад намайг Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 5-15 тоот хашааны үүдэнд би явган алхаж очоод тэндээ Маргад-Эрдэнэ хүлээж зогссон., тэгээд Маргад-Эрдэнэ нэлээн удаж байгаад ирсэн тэгээд Маргад-Эрдэнэ бид хоёр хашаа руу цугтаа орж нөгөө Маргад-Эрдэнэ унаж ирсэн Хонгор зүсмийн морийг уяад тэгээд бид хоёр Баяраа гэх тэр хашааны ахаар намайг гэрийн гадаа хүргэж өгөөд Маргад-Эрдэнэ Баяраа гэх жолоочтой цугтаа явсан, тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 179-180-р хуу/
Гэрчээр О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз болох Дашнямын гэрт ирж байж байгаад тэгээд орой бид хоёр төв орно гэж хэлээд гарсан юм. Тэгээд бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр баг аймгийн төвөөс зүүн урагш урд талаасаа 2 дахь эгнээнд очиж айлын хашаан дотор байсан тушаатай хул зүсмийн морийг зайдан унаад Дашнямыг явган явуулж Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-15 тоотод оршин суух Баяраа ахынд очоод байж бай гэж хэлээд би өөрөө морио зайдан унаж аймгийн төвийн зүүн талаар очсон юм. Тэгэхэд Дашням хашааны гадаа нь ирсэн зогсож байсан тэгээд би тэгээд би Баяраа ахад хэлээд хашаанд нь оруулж уяад Баяраа ахын машинтай Дашнямыг гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд Баяраа ахын гэрт хоноод маргааш өглөө нь нөгөө хул зүсмийн морио ажилласан юм. Тэгээд нөгөө адууны махаа Өгөөмөр бойны ченж Мөнхбаатарт 800.000-900.000 төгрөг болсон гэж Баяраа ах надад хэлээд тэгээд 880.000-890.000 төгрөг надад бэлнээр өгсөн юм. Би Баяраа ахад мах зарж өгсөнд баярлалаа гээд 200.000 өгсөн. Тэгээд би явсан...Дашнямд хулгайн адуу гэдгийг хэлээд тэгээд бид хоёр цугтаа очоод Дашням хашааны буланд зогсож хүн харж өгсөн юм аа...тухайн үед ченжид махаа зарахдаа Баяраа ах дараа нь өгье гэж хэлээд зарсан юм...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 186-р хуу/
Гэрч Б.Нармандахын өгсөн: “...Эрдэнэболдын гэрт 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт гэрт нь очиход Эрдэнэболдын эхнэр хүүхэд нар нь байсан. Тэгээд би Эрдэнэболдыг асуухад Эрдэнэболдыг адуундаа явсан гэж хэлсэн, тэгээд Эрдэнэболд хэсэг хугацааны дараа 20 гаран тооны адууг Оргилпүрэвийн хамтаар улаан өнгийн мотоциклтой тууж ирээд тэгээд Эрдэнэболд нөгөө тууж ирсэн адуунаас Улаан хээр зүсмийн охин даага барьж өгсөн юм. Тэгээд би тэр адуугаа аваад Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрах гэх газар руу явсан юм. Маргааш нь манай хөдөө гэрт аймгаас Цолмон гэх хүн очиж надаас худалдаж авсан юм...Эрдэнэболд ганцаараа өөрийнхөө мотоциклтой яваад ганцаараа тууж ирсэн. Тэр үед Оргилпүрэв Эрдэнэболдынд хамт гэрт нь л байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 20-22-р хуу/
Гэрч М.Цогбаатарын өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Нармандахтай утсаар ярьж ахдаа идэшний даага зараач гэсэн юм. Тэгээд Нармандах намайг хөдөө гэрт ирээд аваа гээд тэгээд би Нармандахын хөдөө гэр буюу Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрахын гуанзны хаажууд очиход Нармандах нь Эрдэнэболд гэх гэх залуугаас авсан гээд надад улаан хээр зүсмийн даага өгсөн. Тэгээд би тэр даагаа өөрөө ажилласан, тэгээд би аймаг руу авч явсан юм, тухайн даага ямар ч тамгагүй даага байсан...” гэх мэдүүлэг, / 5-р хх-н 25-26-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр нутгийн ах болох Эрдэнэболд ахын гэрт очиж 1 хоносон юм. Тэгэхэд маргааш өглөө нь Эрдэнэболд ах адуундаа өөрийн улаан өнгийн мотоциклтой ганцаараа яваад тэгээд өөрийн бор азаргатай 20 гаран тооны адуу тууж ирсэн юм. Тэгээд тэр адуун дотроос улаан хээр зүсмийн даага барьж аваад тэгээд Нармандах ахад өгч явуулсан... гэх мэдүүлэг, /5-р хх-н 30-р хуу/
Гэрч Чулуунбаярын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт “Түнтгэр цагаан” гэх газарт нутгийн айл болох Э.Эрдэнэболдын гэрээр би 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх гэрээр нь ороход Э.Эрдэнэболдын гадаа хашаанд нь хүрэн азаргатай цөөхөн тооны адуу буюу 8-9 тооны адуу байсан, тэр нь дотор Р.Энхцог ахын улаан хээр зүсмийн охин даага байсан тэгээд би Э.Эрдэнэболдын гэрт ороход гэрт нь эхнэр хүүхэд нар нь байсан., тэгээд намайг хараад энэ манай адуунд улаан хээр зүсмийн охин даага байна танай даага уу гэхээр нь би наад даага чинь Энхцог ахын даага байна гэж хэлсэн тэгээд Эрдэнэболд тэгүүл энэ даагыг гаргая гээд гарсан, тэгээд би мордоод шууд баруун тийш явсан. Учир нь би адуундаа явж байсан юм. Тэгээд маргааш нь Энхцог ах манай улаан хээр зүсмийн охин тамгагүй даага харсан уу гэхээр нь Эрдэнэболдоос очиж асуу гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 34-р хуу/
Гэрч Л.Баатархуягийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Хөвд” гэх газарт эхнэр хүүхэд нарийн хамтаар өөрийн аав Лхагваатай зэргэлдээ оршин суудаг юм. Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед адуундаа өөрийн жижиг тэрэгтэй явах замаараа хонины цаагуур тойроход манай хониноос 2 тооны хонь барьсан 3 залуу жалганд сууж байсан. Тэгээд би шууд тэр 3 залуу руу очиход тэр 3 залуу мотоциклдоо суугаад нөгөө хоёр хонио дүүрээд зугтсан. Би тэгээд ганцаараа 1 тооны хонь дүүрсэн залууг нь араас нь хөөж байхад нөгөө залуу 1 тооны дүүрч явсан хонио газар унагаад цааш зугтсан юм. Би тэгээд нөгөө газар унагасан хонин дээр ирэхэд манай хонины хөлийг төмөр утсаар уясан байсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 114-р хуу/
Гэрчээр Т.Балжиннямын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг өнгөрч байхад над руу 98117270 дугаартай утсаар Маргад-Эрдэнэ яриад намайг Хэрлэн гүүрний урд хүрээд ирээ, би өрөө өгий гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклтой очоод, тэгээд намайг дагуулж Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар Баянхутаг сумын 2 дугаар баг сумын төвийн зүүн талаар өдөржин дагуулж явсан. Тэгээд намайг нэг газарт үлдээгээд тэгээд Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой явсан, тэгээд барагцаагаар 30-40 минутын дараа ирсэн байх, би сайн цагийг нь мэдэхгүй байна ирэхдээ 2 тооны хонь дүүрээд ирсэн. Тэгээд Маргад-Эрдэнэ намайг нэг хонийг нь өрөндөө аваа гэж хэлээд жалганд сууж байхуу нэг жижиг хар саарал тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн. Тэгтэл Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар нэг хонийг нь дүүрээд зугтаарай гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн нэг хонийг дүүрэх гээд ганцаараа болоод дүүрч чадалгүй ганцаараа мотоциклоо унаад зугтсан юм. Тэгээд 1 км хэртэй газар явж байхад араас нөгөө жижиг хар саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүн намайг араас хөөхөөр нь би зогссон юм. Тэгээд нөгөө тээврийн хэрэгслээс нэг ах бууж ирээд юу хийж байгаа хүмүүс вэ гэсэн. Тэгээд би юм хэлээгүй дуугай зогсож байсан. Та нар яагаад манай хониноос аваад байгаа юм гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 121-124-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Маргад-Эрдэнэ утсаар Балжиннямтай яриад тэгээд араас Балжинням цэнхэр өнгийн мотоциклтой ирээд тэгээд бид гурав хоёр мотоциклтой зүүн урагшаа уулаар явж байгаад өөрийн адуугаа бөөгнүүлж үлдээгээд тэгээд буцаад аймгийн төв рүү явж байгаад айлын хонь замд таарахаар нь Балжинням, Маргад-Эрдэнэ нар хоорондоо ярьж байгаад Маргад-Эрдэнэ явган гүйгээд Балжинням мотоциклоор эргүүлж өгөөд тэгж байгаад хоёр тооны хонь барьж аваад тэгээд Балжиннямд нэг хонийг нь өгөөд нэг хонийг нь Маргад-Эрдэнэ бариад миний ард суусан юм. Би тухайн үед Маргад-Эрдэнэ мотоциклийг барьж явсан юм. Тэгээд замаар явж байхад хажуугаар саарал өнгийн жижиг тэрэг өнгөрсөн юм. Тэгээд би Маргад-Эрдэнэд дэмий юм хийлээ наад хонио наанаа орхи гэж хэлээд замдаа хөлийг нь төмөр утсаар хүлээд үлдсэн юм. Харин Балжинням араас явж байгаад үлдсэн араас тэр өдөр ирээгүй ээ. Тэгээд Маргад-Эрдэнэ бид хоёр шууд аймгийн төвд 18 цагийн үед ирсэн, тэгэхдээ Хэрлэн гүүрээр нэвтэрч Ариунжаргалын гэрт ирсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 129-р хуу/
Яллагдагч О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянхутаг сумын 1 дүгээр баг Хашаат гэх газраас Оргилпүрэвтэй цугтаа Улаан шаргал өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой Хэрлэн гүүрний урд талд ирээд Оргилпүрэв өөрийнхөө утсаар Балжинням руу залгаад гүүрэн дээр цагдаа байгаа юу гэж асуусан юм. Тэгээд би өмнө Балжиннямаас мөнгө авсан байсан болохоор Балжинням надтай Оргилпүрэвийн утсаар яриад мөнгөө авмаар байна гэхээр нь би хүрээд ирээ манай хөдөө гэрт очоод хонь өгий гэж хэлсэн тэгээд Балжинням 20-30 минутын дараа цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоциклтой ирээд тэгээд бид гурав урагшаа Баянхутаг сумын 1 дүгээр баг руу засмал замаар явж байгаад 19 дүгээр шонгийн хажууд очоод замаас гарч урагшаа гараад явж байгаад Баянхутаг сумын төвөөс зүүн тийш 10 гаран км хэртэй газарт байдаг Бужиг гэх айлын хонь гэрийнхээ зүүн байхаар нь хажуугаар нь гараад цааш явж байгаад хонины бөгсөнд 2 тооны хонь үлдсэн байхаар нь би мотоциклиос бууж араас гүйж барьж авсан юм. Тэгээд би эвэртэй шар хүзүүтэй хонийг Балжиннямд өгсөн, үлдсэн хөх хүзүүтэй хонийг Оргилпүрэв бид хоёр аваад, тэгээд Балжинням ганцаараа нэг хонь дүүрч Оргилпүрэв бид хоёр нэг хонийг дүүрээд явж байхад баруун талд саарал өнгийн жижиг тэрэг гарч ирэхээр нь Оргилпүрэв бид хоёр баруун урагшаа явсан, Балжинням шууд урагшаа явсан юм, тэр машин Балжиннямын араас хөөсөн юм, Оргилпүрэв бид хоёр дүүрч явсан хонио хөлийг нь төмөр утсаар уяад замдаа газар үлдээгээд тэгээд цаашаа Баянхутаг сумын зүүн талаар шууд аймгийн төв рүү явсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 126-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД34 дугаартай 7 настай хээр алаг морийг 900.000 төгрөгөөр, 8 настай цагаан борлог морийг 900.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт, /2-р хх-н 28-30-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн ХХК”-ний хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД36 дугаартай “... алдсан гэх 22 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,200,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 90-92-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ХЦ21-04 дугаартай “...алдагдсан адууны зах зээлийн үнэлгээг 890.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /1-р хх-н 200-202-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД-35 дугаартай “...хулгайд алдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ 1.800.000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-н 154-156-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай: “...“...хулгайд алдсан гэх 1 тооны гүүний зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, /3-р хх-н 62-64-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ДШ-91 дугаартай: “...тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 900.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт, / 4-р хх-н 194-196-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Лизингийн өгөөж” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2103074 дугаартай “ 1 тооны хонины үнэлгээг 115.300 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /3-р хх-н 179-189-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-211 дугаартай: “...Тооцооллын үр дүнд 2 тооны /хонь/ бог малын зах зээлийн үнэлгээг 380.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 138-140-р хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Лизингийн өгөөж“ ХХК-ний хөрөнгийн шинжээчийн "2 тооны хонийг 300000 төгрөгөөр үнэлсэн “ дүгнэлт, /4-р хх-н 55-65 хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн ХХК”-ний хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШД171 дугаартай “... 7 настай бор морийг 900.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 206-208-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШД-50 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-н 164-168-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай: “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морийг нийт 1.600.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт, /3-р хх-н 71-73-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 231 дугаартай: “...“...78-70ХЭА улсын дугаартай TOYOTA PRIUS20 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.463.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, /4-р хх-н 71-74-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-210 дугаартай: “...Чансаа маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 550.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 146-148-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-209 дугаартай: “...DAYUN маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 1.827.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 155-157-р хуу/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-н 170-172-р хуу/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 18, 19, 20, 21 дугаартай дүгнэлт / 5-р хх-н 230-247-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Э.Эрдэнэболд нь 2020 оны 10 дугаар сарын 20-доор Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Баруун хашаат гэх газраас иргэн Г.Моломын сартай “Ш” үсгэн тамгатай хээр алаг морь, цагаан борлогдуу морьдыг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Д.Одхүүгийн адуунаас ширээтэй зүрх тамгатай баруун талын нүд нь цэнхэр, сувай хээр зүсмийн гүүг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Э.Оргилпүрэв, О.Маргад-Эрдэнэ нарын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас хулгайлсан Д.Одхүүгийн 22 тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авсан, зарж борлуулсан, эзэмшсэн, ашигласан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ Б.Оргилпүрэв нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Д.Одхүүгийн 22 тооны хонийг хулгайлж нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр цагаан” гэх газраас иргэн Д.Одхүүгийн 2 тооны адууг хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 25-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 2-7б тоот хашаанд чөдөртэй байсан Н.Хүдэрийн зэгэл хонгор зүсмийн морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Хонхорын бууц” гэх газраас С.Аюушийн 1 тооны хонийг, “Үнэгтийн зүүн суга” гэх газраас Г.Төмөрхуягийн 2 тооны хонийг машин механизм буюу 78-70 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 415.300 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Хөвд” гэх газраас иргэн Ж.Лхагваагийн бэлчээрт байсан 2 тооны хонийг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Гантулга, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээгийн ар” гэх газраас иргэн Ш.Эрдэнэболдын алдсан нар саран тамгатай бүдүүн гүүг завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Нармандах нь шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв нарын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр цагаан” гэх газраас иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж тухайн адууг худалдан борлуулсан 1.080.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Моломын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын үеэр шиг санаж байна, би яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна, тухайн үед манайх Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хөндлөнгийн энгэр” гэх газар нутаглаж байсан юм. Тэгэхэд манай бор азаргатай 50 гаран тооны адуун дотроос сартай Ш үсгэн тамгатай хээр алаг морь, цагаан борлог морь алга болсон байна гэж манай охин Ууганчимэг, Саранчимэг, манай малчин Оюунболд нар надад хэлсэн. Би өөрөө адуундаа явдаггүй болохоор мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 237-р хуу/
Хохирогч Д.Одхүүгийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын дундуур аймаг ороод 4-5 хоноод манай эхнэр Баярмаа хашааны гадаа хашихгүй үлдээсэн 50 гаран хониноос 20 гаран тооны хонь дутаад байна гэхээр нь би өөрөө хонио хашиж байгаад тоолоход 22 тооны хонь дутсан. Тэгээд би тэр хавиар уулаар нэлээд хэд хоног хайж яваад олдоогүй. ... манай алдсан гэх хонь нь зөв талын чих сам, буруу талын чих ганзага имтэй байгаа...Би хонио хашиж байгаад тоолоод 15 эр, 7 эм хонь дутсан. Өмнөх жил нь манайх хурга багатай байсан болохоор төлөг байгаагүй, манай хонинууд ихэнх нь бүдүүн хонинууд байдаг, тэр хүүхдүүд манай хониноос ялгаж байгаад бүдүүн хонинууд авсан байна лээ... Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ний өдрийн хооронд хамар цагаан сартай хүрэн азаргатай адуунаас ширээтэй зүрх тамгатай буруу талын нүд нь цэхэр сувай хээр зүсмийн гүү алдсан. Тухай үед би ойр орчмоороо хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 182-р хуу, 32-36-р хуу/
“...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Шарга азаргатай адуунаас ширээтэй зүрх тамгатай зээрд гүү, халтар гүү алдсан..., сураглаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 96-р хуу/
Хохирогч Ш.Эрдэнэболдын өгсөн: “...Манайх 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газраас хүрэн халзан /нар, сар тамгатай/ бүдүүн гүү адуунаас алга болсон. Тэгээд би нэлээн хэд хоног хайж явсан боловч олдоогүй тэгээд би сураг гарах байх гэж бодоод сураг тавиад байсан...Би алдсан гэх адуугаа 3.500.000 төгрөгөөр үнэлнэ ээ. Би хүнээс худалдаж авсан хурдан удмын угшилтай гүү байгаа юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 3,4-р хуу/
Хохирогч Н.Хүдэрийн өгсөн: “... Манай хашаанд манай аав ээж хоёр байдаг юм. Настай хүн болохоор морь алга болсныг мэдээгүй байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой хашаандаа ирж засмал дэлтэй, зэгэл хонгор морь /навчин хайчтай, хатан сүйх/ тамгатай духандаа бага зэрэг сартай морио услаад, тэгээд морио маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой дахин услах гэж ирэхэд хашаанд уяатай байсан би мориндоо өвс байнга тавьж өгдөг байсан юм. Тэгээд би тэр оройдоо болон маргааш нь аймгийн төвөөр нэлээн хайсан боловч олдоогүй юм. Манай аав ээж хоёр өндөр настай хүн байдаг болохоор хашаанд байгаа анзаараагүй байсан...Би гомдолтой байна...элэг барьж дээрэлхэж байгаа юм шиг хашаан дотроос орж ирээд морийг минь аваад явсан байсан, тухайн үед хоёр хүний мөр байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 148,149-р хуу/
Хохирогч С.Аюушийн гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой манай үхэр хотлоход манай үхэр дагаж явдаг нэг хонь байхгүй байсан юм. Тэгээд би манайхтай ойр орчим нутаглаж байгаа айлуудын үхэрт цуг явж байж магадгүй гэж бодоод хонио хайгаад олдоогүй юм...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манайхтай ойрхон өвөлжиж байсан С.Анхбаярынхаар хонио сураглахаар очиход танай алдсан хоньтой чинь зүс, им нь ижилхэн хонь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “ Тарганы уул” гэх газарт айлд зарагдсан байна гэж Г.Төмөрхуяг утсаар хэлсэн гэж байсан юм. Тарганы уул гэх газарт манай сумын гаралтай Аюурзана гэх айл байдаг юм. Тэгээд Анхныбаяр утсаараа Аюурзанын утас руу залгаад Аюуш ахын чинь үхэр дагаж явдаг хонь танайхны хавьд байдаг Цолмон гэх айлд зарагдсан байна. Чи очоод үзээдэх гэсэн юм. Би өөрөө утсаар ярьж мэдэхгүй болохоор Анхныбаярыг Аюурзанатай яриулсан юм. Тэгээд ...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Аюурзанатай утсаар яриад чи Цолмон гэх айлын хонинд очиж тэр зарагдсан гэх хонийг нь үзэв үү гэхэд Аюурзана би очиж үзсэн ухаа толгойтой баруун чих араасаа хөндөл, зүүн чих нь араасаа ухам имтэй хонь байна гэхээр нь манай хонь мөн байна гэж хэлсэн юм...тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Аюурзана Алтанбулагийн хийд дээр манай хонийг аваад ирэхээр нь би хонио авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 157-158-р хуу/
Гэрч Г.Төмөрхуягийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрээ хураахад манай үхэр дагаж явдаг эр, эм хоёр хонь байхгүй байсан юм. Тэгээд би манайхтай ойр орчимд нутаглаж байгаа айлуудын үхэрт цуг явж байж магадгүй гэж бодоод хонио хайгаад явж байгаад өөрийн төрсөн дүү болох Анхбаатарынд очоод манай үхэр дагаж явдаг хоёр хонь маань алга болсон байна гэж хэлэхэд манай дүү Анхбаатар надад хандан Жооноо /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ ах манай утас руу залгаад манай өвөлжиж байгаа газарт үхэр дагадаг хонь айлд зарагдсан байна гэж хэлсэн. та тэр хонийг очиж үз гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө би Жооноогийнд очоод Жооноотой уулзахад манай хойно өвөлжиж байгаа Баянхутаг сумын Цолмон /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх айлд үхэр дагаж явдаг хонь зарагдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би Жооноотой цуг Цолмон гэх айл руу очиж уулзаад танай хонинд үхэр дагаж явдаг хонь байна гэж дууллаа, манайх 2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-ны хооронд үхэр дагаж явдаг хоёр тооны хонио алдчихаад олохгүй байгаа юм гэж хэлэхэд Цолмон надад хандан би саяхан замын хүнээс хоёр тооны хонь худалдаж авсан юм. Тэгсэн тэр хоёр хонь нь үхэр дагаж яваад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Цолмонтой цуг хонинд нь очиж үзэхэд нэг нь манай хонь мөн байсан Нөгөө хонь нь улаан хүзүүтэй шүдлэн эр хонь байсан. Бор халзан эр хонио 300.000 төгрөгөөр, хар хүзүүтэй эм хонио 200.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хоёр хонь хоёулаа нас гүйцсэн хонь байсан....” гэх мэдүүлэг /4-р хх-н 26-27-р хуу/
Хохирогч Ж.Лхагваагийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Хөвд” гэх газарт эхнэр хүүхэд нарын хамтаар оршин суудаг юм. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манайх хонио өглөө 07 цагийн үед гаргасан юм. Тэгээд өдөр 16 цагийн үед манай 2 хэсэг суурь хонь гэрийн зүүн урд талд 1 км хэртэй газарт манай гэрт харагдаад байж байсан. Тэгээд манай 1 хэсэг суурь хонины цаагуур 2 мотоциклтой, 3 залуу явж байгаа харагдсан, тэгээд гэнэт хонь үргээд байхаар нь манай хүү Баатархуяг наанаас нь машинтай очиход манай хонийг 3 залуу бөөгнүүлж дотроос нь 2 тооны хонь бариад жалганд нуугдсан байхаар нь манай хүү Баатархуяг очсон чинь 1 тооны хонийг нь дүүрээд зугтсан тэгээд манай хүү араас нь хөөж байгаад дүүрч явсан 1 тооны хонийг нь хаяулсан байсан тэгээд нөгөө хонин дээрээ ирэхэд хөлийг нь төмөр утсаар боосон байсан. Тэгээд манай хүү гэртээ ирээд надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 102-р хуу/
Иргэний нэхэмжлэгч Ундрахын өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтэй дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, би тэр залуучуудаас хулгайн хонь гэдгийг нь мэдээгүй, хоёр хонь 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /4-хх-ийн 18 хуудас/,
Гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “...манай нөхөр 4-5 хоноод аймгаас ирээд тэгээд хонио тоолж үзэхэд 22 тооны хонь дутсан юм. ... манай алдсан гэх хонь зөв талын чих сам, буруу талын чих ганзага имтэй... 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд адуунаас буруу талын нүд нь цэхэр хээр зүсмийн гүү алдсан. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 185, 62-р хуу/
Гэрчээр Э.Эрдэнэболдын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед гэртээ эхнэр хүүхдүүд нартайгаа унтаж байхад манай гэрт өглөө 06 цагийн үед манай нутгийн дүү нар болох Маргад-эрдэнэ, Оргилпүрэв нар 17 тооны хонь морьтой тууж ирээд тэгээд манай малын хашаанд хашаад Оргилпүрэв нь эргээд мордоод явсан. Харин Маргад-эрдэнэ манай гэрт үлдээд энэ хонийг Д.Одхүү ахын гэрийн гаднаас хониноос нь таслаад авчирсан гэж байсан тэгээд тэр авчирсан 17 хонийг би хулгайн хонь гэдгийг мэдээд Маргад-эрдэнэтэй цугтаа 8 тооны хонийг нь ажиллаж аймгийн төвөөс машин дуудаж ачуулж би ченж Бат-өлзийд зарж 1,000,000 төгрөг болгосон юм. Тэгээд би Маргад-эрдэнэд 400,000 төгрөг өгсөн үлдсэн 600,000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн юм. Тэгээд манай хонинд үлдсэн 9 хонио би өөрөө бас хэрэглэсэн юм... .2020 оны 12 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Манай гэрийн ойролцоо Д.Одхүү гэх хүний хүрэн азаргатай 10 орчим тооны адуу нь байхаар нь адуунаас хээр зүсмийн гүүг нь морьтой очиж уургалж барьсан. Тэгээд гэрийнхээ гадаа авч ирээд Батжаргалын хамт нядалсан. Энэ адууны махыг манайх идшиндээ хэрэглэсэн....Батжаргалын гэр рүү утсаар залгаад манайд хүрээд ир, манай идшийг хийлцээд өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 190, 66-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн “...Маргад-эрдэнэ нь хөзөр тоглоод мөнгөний өртэй болчихлоо гээд тэгээд манай ах Д.Одхүүгийн гэрийн гадуур ойролцоо явж байгаад Одхүү ахын зарим хонь хашааны гадаан нь байхад очиж морьтой тасалж туугаад тэгээд баруун тийш Э.Эрдэнэболд ахын гадаа 20 тооны хонь тууж ирээд хашаанд хийхэд багцаагаар цаг 04 цаг болж байсан байх аа. Тэгээд би гэр рүүгээ явсан...би мөнгө төгрөг огт аваагүй ээ...” гэх мэдүүлэг,/хх-н 70-71-р хуу/
Гэрч О.Маргад-Эрдэний өгсөн “...би орой Доржготов ахын гэрээр хэсээд тэнд байж байхад Оргилпүрэв тэнд байж байсан. Тэгээд бид нар хөзөр тоглож байгаад Оргилпүрэв бид хоёр мордсон юм. Тэгээд манай гэр рүү явж байгаад манай гэрийн тэнд ирээд шөнө 00 цаг болж байсан тэр үед Оргилпүрэв дахин Одхүү ах байхгүй байгаа юм чинь очиж хонь авъя гээд байхаар нь би дагаж цуг очиж гэрийнх нь гадаа хашаагүй байсан хэсэг хонин дотроос 17 тооны хонь тасалж аваад нутгийн ах болох Эрдэнэболд ахын гадаа авчирч хашаад бид хоёр Эрдэнэболд ахын гэрт ороод Эрдэнэболд ахыг сэрээж бид хоёр Одхүү ахын хониноос хэдэн хонь авчирсан танай хашаанд хийсэн гэж хэлээд бид хоёр тэндээ унтаад өгсөн. Маргааш өглөө нь Оргилпүрэв гэр рүүгээ мордоод явсан. Би Эрдэнэболд ах бид хоёр тэр хониноос 8 тооны хонийг нь ажиллаад Эрдэнэболд ах аймаг руу аваад явсан. Би тэр гэр рүүгээ явсан. Маргааш нь Эрдэнэболд ах нөгөө хонио зарсан гээд надад 400,000 төгрөг өгсөн үлдсэн 9 хонийг Эрдэнэболд ах хэрэглэсэн байх би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 76-р хуу/
Гэрч М.Дагвадоржийн өгсөн: “...Би хэдний үеэр гэдгийг нь санахгүй байна, өнгөрсөн намар байсан шиг санаж байна. Намайг аймагт байхад Эрдэнэболд над руу утасдаад ах малчны зээл төлөх гэсэн юм, та манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн 48-61 ХЭА улсын дугаартай Succeed маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Намайг Эрдэнэболдынд очиход илүү гэрт нь 7-8 тооны хонины гулууз мах байсан. Тэгээд Эрдэнэболд тэр гулуузнуудаа миний машинд ачаад аймагт авчирч товчооны урд талын Өлзий гэх ченжид зарсан. Тэгээд надад бензиний мөнгө гэж 25.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 80-р хуу/
Гэрч Ж.Бат-Өлзийгийн өгсөн: “... Би мах авсан бүртгэлийн дэвтрээ шүүж үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэболдын 5954190147 дугаартай данс руу 854.500 төгрөг шилжүүлсэн байна, тэгэхээр Эрдэнэболд надад 8 ширхэг гулууз 854.500 төгрөгөөр зарсан байна. Махаа зарахаар ирэхдээ таксинд явдаг Дагвадорж гэх хүнтэй цагаан өнгийн Succeed маркийн машинтай ирж хонины гулууз мах өгч байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 83-р хуу/
Гэрч П.Батжаргалын өгсөн: “...2020 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Эрдэнэболд намайг манай идшийг хийлцээд өгөөч гэж гуйсан. Би гуйсан өдрийнх нь үдээс хойш гэрт очиход Эрдэнэболд бараан зүсмийн адуу гэрийнхээ гадаа унагаасан байсан. Ингээд би уг адууг хамт нядалж өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 194-р хуу/
Гэрч А.Оюунболдын өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын дундуур Г.Молом ахын адуунаас хээр алаг морь, цагаан борлог гэх юм уу, бор халзандуу хойд хоёр хөл нь бэлэвсэн адуу /сартай ш үсгэн тамгатай/ байхгүй болсон байсан. Би тэгээд Г.Молом ахын охин Г.Саранчимэг болон Г.Ууганчимэг нарт танай адуунаас 2 тооны тарган морь алга болсон байна гэж хэлсэн, тэгээд тухайн үед Г.Саранчимэг нь 2 тооны морио эрж нэлээн явсан тэгээд олоогүй. Г.Молом ах өндөр настай өөрөө сайн харж чадахгүй болохоор 2 охин нь байнга эргэж тойрч байдаг юм...Г.Молом ахын адуу гэрийнхээ зүүн урд “Хашаат” гэх газарт байдаг...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 6-р хуу/
Гэрч Б.Адилын өгсөн: “...Намайг Өгөөмөр бойны хашаанд байж байхад манай ач хүү Болд-Эрдэнэ нь 2020 оны 10 дугаар сарын эхээр байх надад 2 тооны адууны мах өгөх гэсэн юм гэхээр нь би хиллээд надад хэл гэсэн тэгээд манай ач хүү хэлсэн гэсэн тэгээд би тухайн үед адууны махны мөнгө гэж 1.800.000 төгрөг бэлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 10-р хуу/
Гэрчээр Э.Эрдэнэболдын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх би Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баруун хашаат” гэх газраас бор азаргатай 50 гаран тооны адуу манай гэрийн баруун хойд хууд 1 км гаран газарт байхаар нь би тэр адууг өөрийн бор морьтой очиж тууж ирээд тэгээд малын хашаанд хашиж хашаад дотроос нь хээр алаг морь, бор морь гэх сартай Ш үсгэн тамгатай адууг барьж аваад бусад адууг хашаанаа гаргасан. Тэгээд барьж авсан 2 тооны морио гэрийнхээ гадаа шөнө ажиллаж Болд-Эрдэнэ нь цагаан өнгийн портер маркийн 54-46 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төвд ирж өгөөмөр бойны ченж Адилаа гэх хүнд зарж 1.800.000 төгрөг болсон гэж надад хэлээд мөнгийг бэлэн өгсөн. Би тэр мөнгөнөөс 800.000 төгрөгийг нь Болд-Эрдэнэд 800.000 төгрөгийг зээлсэн юм. Үлдсэн мөнгөө би өөрөө хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг, / 2-р хх-н 14-р хуу/
Гэрч Б.Болд-Эрдэний өгсөн: “...Намайг Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хашаат” гэх газарт гэртээ байж байхад 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх Э.Эрдэнэболд намайг худаг дээр байж байхад намайг аймаг машин бариад явж өгөөч чи тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй юм чинь гэсэн. Тэгээд би аймаг руу явж тухайн 2 тооны адууны махыг өөрийн эмээ болох Адилаа гэх ченжид 1.800.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би мөнгийг нь өөрийнхөө 5955075123 гэсэн дансаар аваад Э.Эрдэнэболдод 1.000.000 төгрөгийг нь өгч үлдсэн 800.000 төгрөгийг би зээлсэн юм. ... 2021 оны 01 дүгээр сард хэлэхдээ Г.Молон гэх хүний 2 тооны адуу гэж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 19-р хуу/
Гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд өөрийгөө адуунаас Зээрд гүү, Халтар зүсмийн гүү алдсан. Манай алдсан 2 гүү нь ширээтэй зүрх тамгатай байгаа. Тухайн үед манай нөхөр алдсан адуугаа хайж явсан боловч ямар нэгэн сураг гараагүй тул хулгайд алдсан байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг,/2-р хх-н 108 хуу/
Гэрчээр Б.Нармандахын өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн харьяат Баярбаатарын Оргил гэж хүнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 800.000 төгрөг зээлдүүлсэн. Уг нь шинэ он гарахын өмнө өгнө гэж хэлсэн...Оргил хонин дээрээ явж байхаар нь очиж уулзан мөнгө асуухад намайг Эрдэнэболд ахынд очоод байж бай, би араас чинь адуугаа туугаад очъё гэж хэлсэн. Ингээд Эрдэнэболд гэх айлд очоод байж байхуу 16 цагийн орчимд Оргил Шарга азаргатай хэсэг адуу туугаад Эрдэнэболдын гадаа ирж хашаанд хашсан. Уг адуунаас Оргил өөрөө зээрд байдас, хээр байдас 2 тооны адуу барьж Эрдэнэболдын гэрийн гадаа нядалсан. Би мал нядлахад нь хөлөөс татаж өгсөн. Ингээд би эдгээр адуунуудыг нядалж дуусахаар нь өөрийнхөө адуунуудыг нядалж дуусахаар нь өөрийнхөө машинд ачаад явах гэж байхуу Оргил нэг сонин болохоор нь сэжиглээд энэ адуу хулгайн адуу биш биздээ, хэрэв хулгайн адуу байгаа бол чи өөрөө борлуулаад миний мөнгийг гаргаж өг гэхэд Оргил өөрөө зөвшөөрсөн. Тэгээд Оргилыг дагуулаад гэртээ очсон, мах нь миний машины ард байсан. Тэр оройгоо Оргил манайд унтаад маргааш нь унаа дуудна гээд миний утсыг авч яваад уулын орой дээр гарч хүнтэй утсаар ярьж нэг машин дуудсан байх. Ингээд удаагүй байж байхуу цагаан өнгийн приус-20 маркийн автомашин ирсэн... Тэгээд үдээс хойш 14 цагийн үед Оргилтой утсаар ярихад би буцаад хөдөө гарах гээд байна, мөнгийг чинь яах вэ гэхээр нь аймгийн төвд нэг айлд үлдээлгээд би дараа нь аймаг ирж мөнгөө авсан. Оргил надад 800.000 төгрөгөөс өмнө мөнгөний өглөгтэй байсан юм, тэрийгээ нэмээд 1.080.000 төгрөг үлдээгээд явсан байсан...Адуу нядлахад манай эхнэр бид хоёроос гадна тэр айлын хүн болох Эрдэнэболдын эхнэр болон эхнэрийн ах нь болох Жааяа, Оргилын найз Маргад гэж залуу байсан...Оргилыг өглөө манай утсаар ярьсны дараа утсаа шалгаж үзэхэд 93414449 гэсэн дугаар байхаар нь өөрийнхөө утсан дээр хадгалж авсан...Оргилын бүтэн нэрийг нь Баярбаатарын Оргилпүрэв гэдэг...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 112-113-р хуу/
Гэрч Т.Энх-Амарын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр намайг гадуур таксинд явж байхад үдээс өмнө 10 цагийн орчимд миний 93414449 дугаар руу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь дуудлагыг авах уу? хэд хоногийн өмнө миний дугаарыг авсан Оргил гэх залуу байсан. Тэгээд тэр залуу хөдөөнөөс 2 тооны адуу аймаг руу ачиж оруулах хэрэгтэй байна, гарал үүслийн бичгийг аймгаас очиж авдаг юм, намайг хүрээд ирэх үү гэж дуудсан. Тэгээд би явахаар болоод замаа заалгахад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг засмал замын хажууд байдаг тэмдэглэгээний салаад нэг айл зааж өгсөн. ...Уг айл нь Мандахаа гэх залуугийнх байсан, уг зүс таньдаг залуу байсан...өөрийнхөө машинд 2 адууны мах аймгийн төв рүү Огилын хамт явсан. Аймгийн төвд ирээд хуучин эмнэлгийн байранд байдаг Балиа гэх хүний эхнэр болон Ломбардны эзэн болох нэг эмэгтэйд 2 адууны махаа зарсан. Адууны махны мөнгө нь 1.658.000 төгрөг болоод миний Хаан банкны 5935305721 дугаарын дансаар мөнгийг дамжуулж авсан... Ингээд давхар дэлгүүрийн АТМ дээрээс миний картыг уншуулж мөнгөө гаргаж авсан. Надад тээврийн зардалд бэлнээр 100.000 төгрөг, машинд 30.000 төгрөгөнд шатахуун хийж өгсөн ...Гарал үүслийн бичиг аваагүй ченжид зарахдаа гарал үүслийн бичгийн мөнгө хасаад өгнө, өөрсдөө бичгээ зохицуулаад авчих байх гэж байсан...” гэх мэдүүлэг,/ 2-р хх-н 118-р хуу/
Гэрч Э.Эрдэнэболдын өгсөн: “...гэртээ байж байхад нутгийн залуу болох Нармандах өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн, тэгээд манай гэрт сууж байхад араас нь Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар ирээд тэгээд Нармандах энэ хоёроос мөнгөний авлага байгаа юм, тэрийгээ авах гэсэн юм гэж байсан...намайг малаас ирэхэд манай гэрийн гадаа 2 тооны адуу ажиллаж байсан, би зүсийг нь сайн хараагүй бараан голдуу адуу байсан юм. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн адуу байгаагүй, тухайн үед хаанаас авч ирсэн адуу гэдгийг нь мэдэхгүй ээ. Тэгээд нөгөө ажилласан 2 адууны арьс толгой махыг Нармандах тээврийн хэрэгсэлдээ ачаад Маргад-Эрдэнэтэй цугтаа Нармандахын хөдөө гэр рүү явсан...Манай гэрийн гадаа ажилласан 2 тооны адууг Нармандахын тээврийн хэрэгсэлд ачаад явахад нь хулгайн адуу гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд би тамгаар нь Д.Одхүүгийн адуу гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 123-р хуу/
Гэрч Ш.Мягмарнарангийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад нэг залуу залгаад хоёр адууны мах өгөх гэсэн юм тэгээд би гэрийнхээ гадаа нөгөө залуу цагаан өнгийн prius-30 маркийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж өгсөн. Би нэрийг нь мэдэхгүй ээ. Нөгөө 2 адууны махыг 1 кг нь 5.500 төгрөгөөр нийт 330 кг болсон. Тэгээд би нөгөө залууд 1.650.000 төгрөг өгсөн юм... нөгөө мал зарсан залуу надад эргэж бичиг авч ирж өгнө гээд явсан...”гэх мэдүүлэг, /2-р хх-н 126-127-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шиг санаж байна, намайг хонин дээрээ явж байхад манай нутгийн ах болох Нармандах нь цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж надтай уулзаж надаас мөнгө уралдуулж 10 ямаанд би хожигдож 800,000 төгрөг өгөх байсан болохоор нөгөө мөнгөө авъя гэхээр нь би Нармандах ахыг Эрдэнэболд ахын гэрт байж бай би Маргаа буюу Маргад-эрдэнэтэй уулзаад тэгээд араас чинь яваад очъё гэж хэлээд тэгээд явуулаад, би хонин дээрээс шууд Маргад-эрдэний гэрт очоод Маргаад Мандах ах мөнгөө нэхэж ирээд байна гэж хэлээд Эрдэнэболд ахын гэр рүү бид 2 морьтой явсан. Тэгээд Эрдэнэболд ахын гэрийн зүүн хойд тал нь шарга азаргатай 50 гаран тооны адуу байхаар нь тэр адуунаас 2 адуу аваад Мандах ахын өрийг даръя гэж ярилцаад шууд Эрдэнэболд ахын гэрт очиход Мандах ах болон Мандах ахын эхнэр, Шоовоо гэх залуу, Эрдэнэболд ах нар байсан юм аа. Маргаа бид 2 Мандах ахтай уулзаад 2 адуу өгье гэж хэлээд би шууд өөрийн гэр рүүгээ очиж хонио хашихаар явсан. Буцаад би Эрдэнэболд ахын гэрт ирэхэд Мандах ах, Маргад-эрдэнэ нар нөгөө 2 тооны адуугаа ажиллаж байсан. Тухайн үед Эрдэнэболд ах гэртээ байсан юм. Би нөгөө 2 адуунаас элбэж ажиллаад Мандах ахын цагаан өнгийн портер маркийн автомашинд ачаад Мандах ах, Мандах ахын эхнэр нартай цугтаа хөдөө гэр рүү нь явсан юм. Тухайн үед Маргад-Эрдэний ээж нь ирээд аваад явсан юм. Тэгээд би Мандах ахын хөдөө гэрт тэр орой хоноод араас буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө Мандах ахын утсаар аймгийн төв рүү ярьж машин дуудсан. Тэгээд миний дуудсан машин ирээд нөгөө 2 тооны адууны махыг ачаад аймгийн төвд ирж, ченж Нараа гэх хүнд 1,650,000 төгрөгөөр өгч мөнгийг нь нөгөө аймгаас ирсэн жолооч ахын дансаар авсан юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 132-р хуу/
Гэрч Ж.Жамсранжавын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үеэр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна, цагаан сарын өмнөхөн байсан. Тэр үеэр Эрдэнэболдынд очоод байж байсан юм. ...зүс таньдаг Мандахаа гэх залуу Бонго маркийн машинтай эхнэртэйгээ хамт Эрдэнэболдынд ирсэн. Мандахаа гэх залуугийн ярьж байгаагаар хоёр бацаанаас мал авах авлагатай гэж ярьж байсан. Тэгээд Мандахаа гэх залууг ирээд удаагүй байж байхад хоёр морьтой залуучууд Эрдэнэболдын гэрийн гадаа ирсэн. Тэгэхэд Эрдэнэболд зүүн айлынхаа малыг хотлуулчхаад ирье гээд зөрөөд мордсон, тэгсэн нөгөө хоёр залуу нь Мандахаа гэх залуутай уулзчихаад мордоод явсан. Тэгээд тэр хоёр залуу нь мордож яваад удалгүй нэг залуу нь хэдэн тооны адуу хөөж ирээд гадаа адуу мал барьж аваад ажиллаж байсан...Нөгөө Мандахаа гэх залуу хоёр залуутай малаа ажиллаж дуусгаад махыг нь машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 149-р хуу/
Гэрч М.Нямхүүгийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газарт малтайгаа байж байсан. Тэгээд манай нөхөр өөрийн адуунаас хүрэн халзан бүдүүн гүү алга болсон байна гээд нэлээд хэд хоног хайж явсан боловч олдохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 28-р хуу/
Гэрч Т.Энх-Амарын өгсөн: “...Би хувиараа өдөр аймгийн төв дотор таксинд явдаг юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр намайг таксинд явж байхуу Баянхутаг сумын Оргилпүрэв гэх залуу над руу ярьж хөдөөнөөс найз Балжаагаас мөнгө авах ёстой юм, тэр рүү очиж малаа аваад ирье үгүй бол мөнгөө ч авч магадгүй гэсэн. Тэгээд 70 гаран км хэртэй газар байдаг юм гэхээр нь би зөвшөөрч бид хоёр миний өөрийн приус-30 маркийн 21-50 хэү улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй орой 21 цагийн үед гарч Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрээ уулын ард очиход тэнд байсан Балжаа гэх залуу нэг залуугийн хамтаар хоёулаа 1 адуу ажиллаж байсан, тэгээд би гэрт нь орж байж байгаад дуусахаар нь машиндаа ачуулаад тэгээд Очирпүрэв, Балжаа нарийн хамтаар шөнө 00 цаг өнгөрч байхад хөдөлж аймгийн төвд 04 цагийн үед ирсэн. Тэгээд миний машинд байсан махаа нэг ченжид өгнө гээд Балжаа нь Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн тэнд бууж үлдээд тэгээд Оргилпүрэв миний машинд унтъя гэхээр нь би гэртээ оруулж унтуулж өглөө 10 цаг өнгөрч байхад ченж Мягмарнаран гэх хүнд зарсан.Тэгээд гарал үүслийн бичгийн мөнгийг нь хасаад бичиггүй өгдөг юм гээд өгсөн юм. Нөгөө адууны мах зарсан мөнгөө миний хаан банкны 5935305721 гэсэн данс руу 680.000 төгрөг хийлгэж надаар авхуулсан...гэх мэдүүлэг,/3-р хх-н 32-33-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард намайг гэртээ байж байхад манай найз Балжинням над руу өдөржин залгасан байсан...Балжиннямтай утсаар ярихад Балжинням намайг аймаг орох унаа олоод хүрээд ир гэсэн. Тэгээд би аймгийн төв рүү Амараа гэх хүнтэй яриад ...Амараа приус-30 маркийн 21-50 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд тэгээд би сууж Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрээ уулын ард Балжинням гэх найз дээрээ очиход Тулга гэх хүнтэй манай найз Балжинням цуг байж байсан...гэрийнхээ гадаа 1 тооны хүрэн зүсмийн бүдүүн гүү барьж уясан байсан...Тулга, Балжинням нар ажиллаж 23 цагийн үед дуусаад Балжиннямтай цуг аймгийн төвд ирэхэд 04 цаг болж байсан...маргааш өглөө 10 цагийн үед ченж Мягмарнаранд адууны махаа Балжинням бид хоёр зарж 680.000 төгрөг жолооч ахын дансаар авч Амараад 100.000 мянган төгрөг өгөөд үлдсэн мөнгөнөөс надад 140.000 төгрөг өгч үлдсэн мөнгөө Балжинням аваад Тулга ахад өгнө гэж байсан...Бид нар гарал үүслийн бичиггүй өгсөн. Ченж гарал үүслийн бичиг ав мөнгө болох 20000 мянган төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 38-р хуу/
Гэрч Ш.Мягмарнарангийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ байж байхад нэг залуу залгаад нэг адууны мах өгөх гэсэн юм гэсэн...гэрийн гадаа приус-30 маркийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж өгсөн...1 кг 5500 төгрөгөөр нийт 140 кг болсон. Тэгээд би нөгөө залууд 680.000 төгрөг өгсөн юм...малын гарал үүслийн бичиггүй авсан. Нөгөө мал зарсан залуу надад эргэж бичиг авчирч өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг, / 3-р хх-н 42-р хуу/
Гэрчээр Т.Балжиннямын өгсөн: “...Оргилпүрэв над руу залгаж мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Тэгээд намайг мөнгө зээлэх үү гээд ярьсан юм, тэгээд надад мөнгө байхгүй гэхэд эсвэл хүнээс асууж өгөөч, аль эсвэл нэг адуу зохицуулаад өгөөч гэхээр нь би Гантулга ахад хэлэхэд 1 тооны адуу байгаа, надад бас мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байхад Оргилпүрэв над руу залгахаар нь 1 тооны адуу байна гэсэн тэгээд бид нар нөгөө адууны мөнгийг хувааж авна гээд Гантулга ах бид хоёр мордож гэрийн ойролцоо байсан адууг авч ирж хашаад Хүрэн халзан зүсмийн бүдүүн гүү барьж аваад тэгээд Оргилпүрэв цагаан өнгийн 21-50 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь бид нар цугтаа ажиллаж аймгийн тав рүү Оргилпүрэв бид хоёр авч ирж ченж Мягмарнаранд зарсан юм. Тэгээд Оргилпүрэвд 230.000 төгрөг өгөөд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч ахад 100.000 төгрөг таксины хөлс гэж өгөөд Гантулга ахад 250.000 төгрөг өгөөд би өөрөө 200.000 төгрөг авсан...Би хар зүсмийн шүдлэн үрээтэй явсан, Гантулга ах улаан бор морьтой явсан....Би тамгыг нь хараагүй харанхуй шөнө ажилласан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 47-р хуу/
Гэрчээр Т.Гантулгын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр манай хажуу айлд мал хардаг Балжинням гэх залуу над дээр ирж 1 тооны адууны хэрэг байна, ах нэг адуу аргалж өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн харж байсан адуун дотор 2020 оны 11 сард ирж нийлсэн Хүрэн халзан зүсмийн гүү барьж өгсөн юм...Балжинням, Оргилпүрэв нар ажиллаад тэгээд аймгийн төв рүү явсан, тэгээд маргааш өдөр нь нөгөө тээврийн хэрэгсэлтэй ирээд Балжинням үлдээд Оргилпүрэв нөгөө машинтайгаа буцаад явсан. Би нөгөө адууны мөнгөнөөс 160.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 51-р хуу/
Гэрч Н.Энх-Уянгын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян хүрээ” –ийн араас хураахад таны хэлээд байгаа нар саран тамгатай, хүрэн халзан гүү манай адуунд өөрөө нийлчихсэн байсан. Би ч хэний гүү гэдгийг нь мэдээгүй, надаас ч хүн ирж сураагүй болохоор манай адуунд байж л байсан, наад нөхдүүд чинь авах уу? манай адуунд байсан. Тэрнээс бол Гантулга 2020 оны 11 дүгээр сард манай адууг харж байгаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 05-06-ны үеэр Гантулгыг аймагт байхад нь би өөрөө очиж тэжээлийн хэдэн морин дээрээ тэжээл өгөхөөр авчраад байсан юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 54-р хуу/
Гэрчээр О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Түвшинширээ сум руу дөхөж явахад үхэр дагасан 3 тооны хонь таарсан, тэгээд Балжинням, Оргилпүрэв бид гурав ярилцаад тухайн хониноос 1 хонь авахаар болсон. Тэгээд Балжинням, Оргилпүрэв хоёр тухайн хонийг 3 тооны хонийг тууж байгаад 1 хонийг барьж аваал амьдаар нь машиндаа ачсан. Тэгээд хонь авсан газраасаа хөдлөөд сум явах замдаа замын хажууханд нөгөө хонио төхөөрөөд арьс, толгой, гэдсийг нь тэнд нь хаяад гулууз махыг нь аваад сум руу орсон. Тэгээд суманд орж ирээд нэг мах авдаг дэлгүүрийн гадаа ирж зогссон. Тэгээд нөгөө гулуузаа зарахаар Балжинням, Оргилпүрэв хоёр тухайн дэлгүүр рүү орж махаа зарчхаад гарч ирсэн...тэгээд бид 3 нөгөө үлдсэн 2 хонийг мөн авахаар ярилцаад тухайн хоёр хонийг Балжинням, Оргилпүрэв хоёр тууж байгаад барьж авсан. Тэгээд нөгөө хоёр хонио амьдаар нь машинд ачаад Баянхутаг чигтэй явж байхад машин бүр явахаа болиод унтарчихсан....тэгсэн замд пробокстой нэг эгч таарахаар нь бид гурвыг аймаг дөхүүлээд өгчих гэж гуйсан, тэгсэн Оргилпүрэв тэр эгчтэй уулзаад 2 хонио зарахаар болсон, тэгээд тэр эгчийн машинд 2 хонийг нь ачиж өгсөн. Тэр эгч нөгөө 2 хонийг авч яваад гэртээ тавьчхаад буцаад ирснээ Оргилпүрэвт хонь зарсны мөнгө гээд 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /3-р хх-н 171-р хуу/
Гэрч Г.Анхбаатарын өгсөн: “....Би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд манай сумын гаралтай Ц.Аюурзана гэх хүн 98134759 дугаарын утаснаас манай гэрийн утас руу залгаж манайхтай ойрхон нутагладаг айлын хонинд үхэр дагаж явдаг бололтой хоёр тооны хонь ирсэн байна. Танай үхэр дагаж явдаг хонь чинь байгаа юу гэж асуухаар нь манай үхэр дагаж явдаг хонио зарчихсан манай хонь биш байх гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай төрсөн ах Г.Төмөрхуяг манайхаар ирээд манай үхэр дагаж явдаг хоёр хонь маань алга болсон байна гэхээр нь Ц.Аюурзанын ярьж байсан яриаг ахад хэлж тэр айл руу ахыг явуулсан юм. ...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 30-р хуу/
Гэрч Ц.Аюурзанын өгсөн: “....2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад манайхтай ойрхон өвөлжиж байгаа Эрдэнэ-Цолмонгийн малчин Отгондаваа манайхаар ирээд манай малын эзэн Эрдэнэ-Цолмон ахын эхнэр Ундармаа эгч замын хүнээс хоёр тооны хонь худалдаж авсан чинь нөгөө хоёр хонь нь хонинд тогтохгүй үхэр рүү яваад байх юм гэж ярьж байсан юм. Тэгээд би Анхбаатарын утас руу залгаад танай үхэр дагаж явдаг хонь чинь байна уу, манай энд Эрдэнэ-цолмон гэх айлын хонинд үхэр дагаж явдаг хонь ирсэн байна гэж хэлсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 18,19-ны орчимд Түвшинширээ суманд байдаг манай хамаатан болох С.Аюуш манай гэрийн утас руу залгаад “манайх үхэр дагаж явдаг хонио алдаад олохгүй байна. Тэгсэн танайхтай ойрхон нутаглаж байгаа Эрдэнэцолмон гэх айлд зарагдсан байна гэх сураг сонсогдож байна. Чи очоод манай хонь мөн бол аваад ирээч" гэхээр нь би Эрдэнэ-Цолмоны эхнэр Ундрахтай уулзаад “чиний худалдаж авсан хонь манай эхнэрийн хамаатан Аюуш гэх айлын хонь байна' гэж хэлээд уг хонийг авч яваад С.Аюушид өгсөн...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 38-р хуу/
Гэрч О.Ундрахын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд манай худгийн хойд зам дээр суудлын машин эвдэрсэн байсан юм. Тэгээд би тэр машин дээр очиход танихгүй 3 залуу байсан. Тэгээд би тэр залуучуудаас та хэд хаанаас яваа, хаанахын хүмүүс вэ? гэж асуухад тэр залуучууд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Хэнтий аймаг руу явж байна гэж хэлж байсан. Манай машин асахгүй байна таны машины аккумляторыг тавиад машинаа асаагаад өгье гэхээр нь би аккумляторыг өгсөн юм. Тэгээд би машинаасаа буугаад тэр залуучуудын машин руу очиход арынх нь тээшинд хоёр хонь байсан юм. Тэгээд би тэр залуучуудаас та нар юун амьд хонь авч яваа юм гэж асуухад дүү нар нь гэрээсээ хонь аваад Хэнтий аймаг явж байгаа юм. Энэ хоёр хонийг худалдаж авах хүн байна уу гэж асуухаар нь та хэд хоёр хонио хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад та энэ хоёр хонийг нийлүүлээд 250.000 төгрөгөөр худалдаж ав гэж байсан. Тэгэхээр нь би эгч нь 250.000 төгрөгөнд авахгүй харин 200.000 төгрөгөөр бол худалдаж авъя гээд уг хоёр хонийг тэр залуучуудаас худалдаж авсан юм. Миний худалдаж авсан хоёр тооны хонь хар хүзүүгүй хоёр чих имгүй эм хонь, ухаа хүзүүтэй буруу талын чих араасаа ухам зав талын чих урдаасаа ухам имтэй, сүүлнийхээ дээд хул өнгийн будагтай хонь байсан. Тэр залуучууд 78- 70 хэа улсын дугаартай Приус-20 маркийн машин байсан. Тэр залуучуудыг танихгүй огт харж байгаагүй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 42-43-р хуу/
Гэрч Н.Мөнхбаатарын өгсөн: “...Өгөөмөр бойн дээр мэл мах түүхий эдийг 2005 оноос хойш худалдан авч УБ хот руу зардаг юм. Би 2021 оноос 01 дүгээр сарын 26-ны өдөр байхаа Хэрлэн сумын 5 дугаар баг Өгөөмөр бойн дээр байж байхад өдөр 14 цагийн үед байх сайн санахгүй байна таксинд явдаг зүс мэдэх Баярбат нь нэг хөдөөний залуу болох насаар бага залуутай ирээд тэгээд Баярбат нь манай таньдаг дүү байгаа юм гээд надад 1 тооны адууны махыг 1 кг 5.500 төгрөгөөр нийт 206 хил болж 1.138.000 мянган төгрөгөөр авсан. Тэгээд би Батбаяраас гарал үүсэл нь хаана байгаа юм гэхэд би өөрөө авч ирж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд би мөнгийг нь Баярбатын дансаар өгсөн...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 166-р хуу/
Гэрч Д.Ариунчимэгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13-14 цагийн хооронд манай нөхөр рүү 98880181 гэсэн дугаар руу залгаад утсаар ярьсан гэж байсан. Би юуны талаар ярьсныг бол мэдэхгүй, тэгээд орой нь манай хашаанд морио оруулж саравчинд уясан байсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явсан. Орой ирсэн чинь нэг адууны толгой гэрт байхаар нь би энэ юун адууны толгой вэ гэж нөхрөөсөө асуухад Маргад-Эрдэнэ манай гадаа ажилласан адууны толгой юм гэж хэлсэн, тэгээд би тэр адууны толгойны арьсыг өвчиж махаар нь хоол хийж арьсыг нь хогийн цэгт хаясан...О.Маргад-эрдэнээс 300.000 төгрөгийг авсан. Тэгээд үлдсэн 760.000 төгрөг аваад ир гэсэн тэгээд манай нөхөр өөрийн данснаас 760.000 төгрөгийг аваад О.Маргад-Эрдэнэд өгсөн...” гэх мэдүүлэг, / 4-р хх-н 170-р хуу/
Гэрч Ш.Батбаярын өгсөн: “...О.Маргад-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13-14 цагийн хооронд миний 98880181 гэсэн дугаар руу залгаад надтай утсаар утсаар ярьж би хөдөөгөөс морьтой ирсэн юм өвс тавиад хонуулах газар байна уу гэсэн тэгээд би манай хашаанд авч ирээд уячих гэж хэлээд тэгээд би өөрөө таксинд явж байгаад орой дахин над руу утсаар залгаж танай гэр хаана юм бэ гэж асуусан, тэгээд би гэрийн хаягаа зааж өгөөд төд удалгүй очиход О.Маргад-Эрдэнэ нь манай хашаанд морио оруулж саравчинд уясан байсан, тэгэхдээ Маргад-Эрдэнэ нэг залуутай цугтаа ирсэн би тэр залууг танихгүй ээ. Тэгээд маргааш өглөө нь Маргад-Эрдэнэ мөнгө төгрөгийн хэрэг гараад гээд энэ адууг ажиллах гэсэн юм гээд манай хашаанд ажиллаад тэгээд Маргад-Эрдэнэ миний приус-20 маркийн 13-91 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ченж Мөнхөө гэх хүнд өгөөмөр бойнд зарсан юм...” гэх мэдүүлэг, / 4-р хх-н 175-р хуу/
Гэрчээр Т.Дашнямын өгсөн: “...багын найз Маргад-Эрдэнэ манай гэрт байж байгаад тэгээд 19 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад тэгээд явж байгаад манай найз Маргад-Эрдэнэ би морьтой ирсэн гэж хэлээд тэгээд бид хоёр морь руу нь явсан юм. Тэгээд Маргад-Эрдэнэ намайг хашааны хажууд зогсож бай гэж хэлээд тэгээд Маргад-Эрдэнэ хашаа руу ороод морио аваад ирье гэж хэлээд орсон. Тэгээд тун удалгүй Маргад-Эрдэнэ гарч ирээд нөгөө морио өөрөө зайдан унаад намайг Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 5-15 тоот хашааны үүдэнд би явган алхаж очоод тэндээ Маргад-Эрдэнэ хүлээж зогссон., тэгээд Маргад-Эрдэнэ нэлээн удаж байгаад ирсэн тэгээд Маргад-Эрдэнэ бид хоёр хашаа руу цугтаа орж нөгөө Маргад-Эрдэнэ унаж ирсэн Хонгор зүсмийн морийг уяад тэгээд бид хоёр Баяраа гэх тэр хашааны ахаар намайг гэрийн гадаа хүргэж өгөөд Маргад-Эрдэнэ Баяраа гэх жолоочтой цугтаа явсан, тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 179-180-р хуу/
Гэрчээр О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз болох Дашнямын гэрт ирж байж байгаад тэгээд орой бид хоёр төв орно гэж хэлээд гарсан юм. Тэгээд бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр баг аймгийн төвөөс зүүн урагш урд талаасаа 2 дахь эгнээнд очиж айлын хашаан дотор байсан тушаатай хул зүсмийн морийг зайдан унаад Дашнямыг явган явуулж Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-15 тоотод оршин суух Баяраа ахынд очоод байж бай гэж хэлээд би өөрөө морио зайдан унаж аймгийн төвийн зүүн талаар очсон юм. Тэгэхэд Дашням хашааны гадаа нь ирсэн зогсож байсан тэгээд би тэгээд би Баяраа ахад хэлээд хашаанд нь оруулж уяад Баяраа ахын машинтай Дашнямыг гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд Баяраа ахын гэрт хоноод маргааш өглөө нь нөгөө хул зүсмийн морио ажилласан юм. Тэгээд нөгөө адууны махаа Өгөөмөр бойны ченж Мөнхбаатарт 800.000-900.000 төгрөг болсон гэж Баяраа ах надад хэлээд тэгээд 880.000-890.000 төгрөг надад бэлнээр өгсөн юм. Би Баяраа ахад мах зарж өгсөнд баярлалаа гээд 200.000 өгсөн. Тэгээд би явсан...Дашнямд хулгайн адуу гэдгийг хэлээд тэгээд бид хоёр цугтаа очоод Дашням хашааны буланд зогсож хүн харж өгсөн юм аа...тухайн үед ченжид махаа зарахдаа Баяраа ах дараа нь өгье гэж хэлээд зарсан юм...” гэх мэдүүлэг, /4-р хх-н 186-р хуу/
Гэрч Б.Нармандахын өгсөн: “...Эрдэнэболдын гэрт 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт гэрт нь очиход Эрдэнэболдын эхнэр хүүхэд нар нь байсан. Тэгээд би Эрдэнэболдыг асуухад Эрдэнэболдыг адуундаа явсан гэж хэлсэн, тэгээд Эрдэнэболд хэсэг хугацааны дараа 20 гаран тооны адууг Оргилпүрэвийн хамтаар улаан өнгийн мотоциклтой тууж ирээд тэгээд Эрдэнэболд нөгөө тууж ирсэн адуунаас Улаан хээр зүсмийн охин даага барьж өгсөн юм. Тэгээд би тэр адуугаа аваад Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрах гэх газар руу явсан юм. Маргааш нь манай хөдөө гэрт аймгаас Цолмон гэх хүн очиж надаас худалдаж авсан юм...Эрдэнэболд ганцаараа өөрийнхөө мотоциклтой яваад ганцаараа тууж ирсэн. Тэр үед Оргилпүрэв Эрдэнэболдынд хамт гэрт нь л байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 20-22-р хуу/
Гэрч М.Цогбаатарын өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Нармандахтай утсаар ярьж ахдаа идэшний даага зараач гэсэн юм. Тэгээд Нармандах намайг хөдөө гэрт ирээд аваа гээд тэгээд би Нармандахын хөдөө гэр буюу Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрахын гуанзны хаажууд очиход Нармандах нь Эрдэнэболд гэх гэх залуугаас авсан гээд надад улаан хээр зүсмийн даага өгсөн. Тэгээд би тэр даагаа өөрөө ажилласан, тэгээд би аймаг руу авч явсан юм, тухайн даага ямар ч тамгагүй даага байсан...” гэх мэдүүлэг, / 5-р хх-н 25-26-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр нутгийн ах болох Эрдэнэболд ахын гэрт очиж 1 хоносон юм. Тэгэхэд маргааш өглөө нь Эрдэнэболд ах адуундаа өөрийн улаан өнгийн мотоциклтой ганцаараа яваад тэгээд өөрийн бор азаргатай 20 гаран тооны адуу тууж ирсэн юм. Тэгээд тэр адуун дотроос улаан хээр зүсмийн даага барьж аваад тэгээд Нармандах ахад өгч явуулсан... гэх мэдүүлэг, /5-р хх-н 30-р хуу/
Гэрч Чулуунбаярын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт “Түнтгэр цагаан” гэх газарт нутгийн айл болох Э.Эрдэнэболдын гэрээр би 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх гэрээр нь ороход Э.Эрдэнэболдын гадаа хашаанд нь хүрэн азаргатай цөөхөн тооны адуу буюу 8-9 тооны адуу байсан, тэр нь дотор Р.Энхцог ахын улаан хээр зүсмийн охин даага байсан тэгээд би Э.Эрдэнэболдын гэрт ороход гэрт нь эхнэр хүүхэд нар нь байсан., тэгээд намайг хараад энэ манай адуунд улаан хээр зүсмийн охин даага байна танай даага уу гэхээр нь би наад даага чинь Энхцог ахын даага байна гэж хэлсэн тэгээд Эрдэнэболд тэгүүл энэ даагыг гаргая гээд гарсан, тэгээд би мордоод шууд баруун тийш явсан. Учир нь би адуундаа явж байсан юм. Тэгээд маргааш нь Энхцог ах манай улаан хээр зүсмийн охин тамгагүй даага харсан уу гэхээр нь Эрдэнэболдоос очиж асуу гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 34-р хуу/
Гэрч Л.Баатархуягийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Хөвд” гэх газарт эхнэр хүүхэд нарийн хамтаар өөрийн аав Лхагваатай зэргэлдээ оршин суудаг юм. Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед адуундаа өөрийн жижиг тэрэгтэй явах замаараа хонины цаагуур тойроход манай хониноос 2 тооны хонь барьсан 3 залуу жалганд сууж байсан. Тэгээд би шууд тэр 3 залуу руу очиход тэр 3 залуу мотоциклдоо суугаад нөгөө хоёр хонио дүүрээд зугтсан. Би тэгээд ганцаараа 1 тооны хонь дүүрсэн залууг нь араас нь хөөж байхад нөгөө залуу 1 тооны дүүрч явсан хонио газар унагаад цааш зугтсан юм. Би тэгээд нөгөө газар унагасан хонин дээр ирэхэд манай хонины хөлийг төмөр утсаар уясан байсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 114-р хуу/
Гэрчээр Т.Балжиннямын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг өнгөрч байхад над руу 98117270 дугаартай утсаар Маргад-Эрдэнэ яриад намайг Хэрлэн гүүрний урд хүрээд ирээ, би өрөө өгий гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклтой очоод, тэгээд намайг дагуулж Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар Баянхутаг сумын 2 дугаар баг сумын төвийн зүүн талаар өдөржин дагуулж явсан. Тэгээд намайг нэг газарт үлдээгээд тэгээд Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой явсан, тэгээд барагцаагаар 30-40 минутын дараа ирсэн байх, би сайн цагийг нь мэдэхгүй байна ирэхдээ 2 тооны хонь дүүрээд ирсэн. Тэгээд Маргад-Эрдэнэ намайг нэг хонийг нь өрөндөө аваа гэж хэлээд жалганд сууж байхуу нэг жижиг хар саарал тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн. Тэгтэл Маргад-Эрдэнэ, Оргилпүрэв нар нэг хонийг нь дүүрээд зугтаарай гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн нэг хонийг дүүрэх гээд ганцаараа болоод дүүрч чадалгүй ганцаараа мотоциклоо унаад зугтсан юм. Тэгээд 1 км хэртэй газар явж байхад араас нөгөө жижиг хар саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүн намайг араас хөөхөөр нь би зогссон юм. Тэгээд нөгөө тээврийн хэрэгслээс нэг ах бууж ирээд юу хийж байгаа хүмүүс вэ гэсэн. Тэгээд би юм хэлээгүй дуугай зогсож байсан. Та нар яагаад манай хониноос аваад байгаа юм гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 121-124-р хуу/
Гэрчээр Б.Оргилпүрэвийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Маргад-Эрдэнэ утсаар Балжиннямтай яриад тэгээд араас Балжинням цэнхэр өнгийн мотоциклтой ирээд тэгээд бид гурав хоёр мотоциклтой зүүн урагшаа уулаар явж байгаад өөрийн адуугаа бөөгнүүлж үлдээгээд тэгээд буцаад аймгийн төв рүү явж байгаад айлын хонь замд таарахаар нь Балжинням, Маргад-Эрдэнэ нар хоорондоо ярьж байгаад Маргад-Эрдэнэ явган гүйгээд Балжинням мотоциклоор эргүүлж өгөөд тэгж байгаад хоёр тооны хонь барьж аваад тэгээд Балжиннямд нэг хонийг нь өгөөд нэг хонийг нь Маргад-Эрдэнэ бариад миний ард суусан юм. Би тухайн үед Маргад-Эрдэнэ мотоциклийг барьж явсан юм. Тэгээд замаар явж байхад хажуугаар саарал өнгийн жижиг тэрэг өнгөрсөн юм. Тэгээд би Маргад-Эрдэнэд дэмий юм хийлээ наад хонио наанаа орхи гэж хэлээд замдаа хөлийг нь төмөр утсаар хүлээд үлдсэн юм. Харин Балжинням араас явж байгаад үлдсэн араас тэр өдөр ирээгүй ээ. Тэгээд Маргад-Эрдэнэ бид хоёр шууд аймгийн төвд 18 цагийн үед ирсэн, тэгэхдээ Хэрлэн гүүрээр нэвтэрч Ариунжаргалын гэрт ирсэн юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 129-р хуу/
Яллагдагч О.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянхутаг сумын 1 дүгээр баг Хашаат гэх газраас Оргилпүрэвтэй цугтаа Улаан шаргал өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой Хэрлэн гүүрний урд талд ирээд Оргилпүрэв өөрийнхөө утсаар Балжинням руу залгаад гүүрэн дээр цагдаа байгаа юу гэж асуусан юм. Тэгээд би өмнө Балжиннямаас мөнгө авсан байсан болохоор Балжинням надтай Оргилпүрэвийн утсаар яриад мөнгөө авмаар байна гэхээр нь би хүрээд ирээ манай хөдөө гэрт очоод хонь өгий гэж хэлсэн тэгээд Балжинням 20-30 минутын дараа цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоциклтой ирээд тэгээд бид гурав урагшаа Баянхутаг сумын 1 дүгээр баг руу засмал замаар явж байгаад 19 дүгээр шонгийн хажууд очоод замаас гарч урагшаа гараад явж байгаад Баянхутаг сумын төвөөс зүүн тийш 10 гаран км хэртэй газарт байдаг Бужиг гэх айлын хонь гэрийнхээ зүүн байхаар нь хажуугаар нь гараад цааш явж байгаад хонины бөгсөнд 2 тооны хонь үлдсэн байхаар нь би мотоциклоос бууж араас гүйж барьж авсан юм. Тэгээд би эвэртэй шар хүзүүтэй хонийг Балжиннямд өгсөн, үлдсэн хөх хүзүүтэй хонийг Оргилпүрэв бид хоёр аваад, тэгээд Балжинням ганцаараа нэг хонь дүүрч Оргилпүрэв бид хоёр нэг хонийг дүүрээд явж байхад баруун талд саарал өнгийн жижиг тэрэг гарч ирэхээр нь Оргилпүрэв бид хоёр баруун урагшаа явсан, Балжинням шууд урагшаа явсан юм, тэр машин Балжиннямын араас хөөсөн юм, Оргилпүрэв бид хоёр дүүрч явсан хонио хөлийг нь төмөр утсаар уяад замдаа газар үлдээгээд тэгээд цаашаа Баянхутаг сумын зүүн талаар шууд аймгийн төв рүү явсан юм...” гэх мэдүүлэг, /5-р хх-н 126-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД34 дугаартай 7 настай хээр алаг морийг 900.000 төгрөгөөр, 8 настай цагаан борлог морийг 900.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт, /2-р хх-н 28-30-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн ХХК”-ний хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД36 дугаартай “... алдсан гэх 22 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,200,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 90-92-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ХЦ21-04 дугаартай “...алдагдсан адууны зах зээлийн үнэлгээг 890.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /1-р хх-н 200-202-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД-35 дугаартай “...хулгайд алдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ 1.800.000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-н 154-156-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай: “...“...хулгайд алдсан гэх 1 тооны гүүний зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, /3-р хх-н 62-64-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ДШ-91 дугаартай: “...тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 900.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт, / 4-р хх-н 194-196-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Лизингийн өгөөж” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2103074 дугаартай “ 1 тооны хонины үнэлгээг 115.300 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /3-р хх-н 179-189-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-211 дугаартай: “...Тооцооллын үр дүнд 2 тооны /хонь/ бог малын зах зээлийн үнэлгээг 380.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 138-140-р хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Лизингийн өгөөж“ ХХК-ний хөрөнгийн шинжээчийн "2 тооны хонийг 300000 төгрөгөөр үнэлсэн “ дүгнэлт, /4-р хх-н 55-65 хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн ХХК”-ний хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШД171 дугаартай “... 7 настай бор морийг 900.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 206-208-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШД-50 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-н 164-168-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай: “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морийг нийт 1.600.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт, /3-р хх-н 71-73-р хуу/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 231 дугаартай: “...“...78-70ХЭА улсын дугаартай TOYOTA PRIUS20 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.463.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, /4-р хх-н 71-74-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-210 дугаартай: “...Чансаа маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 550.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 146-148-р хуу/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШД-209 дугаартай: “...DAYUN маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 1.827.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт, / 5-р хх-н 155-157-р хуу/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-н 170-172-р хуу/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 18, 19, 20, 21 дугаартай дүгнэлт / 5-р хх-н 230-247-р хуу/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэболдын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нарын бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Балжиннямын бусдын малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах нарын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, зарж борлуулсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Балжинням, Т.Гантулга, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нарын бүлэглэн бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах, Т.Гантулга, О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нарт уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Э.Эрдэнэболдын 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Зараа” гэх газраас иргэн Р.Энхцогийн улаан хээр зүсмийн охин даагыг машин механизм буюу улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл ашиглан хулгайлсан гэх хэрэг, шүүгдэгч Т.Дашнямын шүүгдэгч О.Маргад-Эрдэнэтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 2-7б тоот хашаан дотор чөдөртэй байсан Н.Хүдэрийн зэгэл хонгор зүсмийн морийг хулгайлсан гэх хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, улсын яллагч уг гэмт хэргүүдийг үйлдсэн талаар шүүхэд нотолж чадаагүй, дээрх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч Э.Эрдэнэболд, Т.Дашням нарт холбогдох дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Моломд 1.800.000 төгрөгийн, Д.Одхүүд 4.890.000 төгрөгийн, Ш.Эрдэнэболдод 900.000 төгрөгийн, Н.Хүдэрт 900.000 төгрөгийн, С.Аюушид 115.300 төгрөгийн, Г.Төмөрхуягт 300.000 төгрөгийн, Ж.Лхагваад 380.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч О.Ундрах нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол 200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах, О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болох нь хохирогч Д.Одхүүд хохирол төлсөн баримт /хх-ийн 60 хуу/, хохирогч Н.Хүдэрт хохирол төлсөн баримт /хх-ийн 61 хуу/, хохирогч Г.Моломд хохирол төлсөн баримт /хх-ийн 62 хуу/, мөн шүүгдэгч тэдний өмгөөлөгч нараас шүүхэд өгсөн хохирол төлсөн тухай баримтууд /хохирогч О.Ундрахад 66.700, 35.000 төгрөг тус тус төлсөн баримт, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Одхүүд 900.000 төгрөгийн хохирол төлсөн, 2021 оны 09 дүгээр сарын 03-нд 34.000 төлсөн, хохирогч Г.Төмөрхуягт 50.000 төлсөн, хохирогч Ж.Лхагвад 67.000 төгрөг төлсөн, 2021 оны 08 дугаар сарын 06-нд хохирогч Г.Төмөрхуягт 50.000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Эрдэнэболдод 300.000 төгрөг төлсөн, 2021 оны 08 дугаар сарын 16-нд хохирогч Д.Одхүүд 900.000 төгрөг төлсөн, 2021 оны 09 дүгээр сарын 02-нд хохирогч Ж.Лхагвад 64.000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Эрдэнэболдод 300.000 төгрөг төлсөн, хохирогч Г.Төмөрхуягт 50.000 төлсөн, хохирогч Ж.Лхагвад 67.000 төгрөг төлсөн, хохирогч О.Ундрахад 66.700 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах, О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Т.Гантулга нь шүүгдэгч Б.Оргилпүрэв, Т.Балжинням нартай бүлэглэн Ш.Эрдэнэболдын алдсан нар саран тамгатай бүдүүн гүүг завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан ба өөрт ногдох хохирол төлбөрийг төлөөгүй байх тул түүнээс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэболдод олгох нь зүйгэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэболд, Б.Нармандах, О.Маргад-Эрдэнэ, Б.Оргилпүрэв, Т.Балжинням, Т.Дашням нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Балжинням, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Т.Гантулга нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлөхөө бодитойгоор илэрхийлээгүй тул түүнд оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч уг ялуудаас чөлөөлөх,
Мөн Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасан тул шүүгдэгч Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тэдний байнга оршин суух Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотоос гарч явахгүйгээр зорчих үүрэг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Эрдэнэболд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож 7 настай бор морь ашигласан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул уг морины үнэ болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Эрдэнэболдоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх,
Шүүгдэгч Б.Нармандах нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхдээ 73-39 ХЭҮ улсын дугаартай киабонго маркийн автомашиныг ашигласан, мөн хулгайн малыг борлуулж олсон 1.080.000 төгрөгийг мэдсээр байж авсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул 73-39 ХЭҮ улсын дугаартай киабонго маркийн автомашиныг болон гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болох 1.080.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Д.Одхүүгийн 22 тооны хонийг хулгайлахдаа зээрд морь /900.000/, бор морь /900.000/ унаж явсан, мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр цагаан” гэх газраас иргэн Д.Одхүүгийн 2 тооны адууг хулгайлахдаа шарга морь /1.000.000/ унаж явсан талаараа мэдүүлэг өгсөн тул уг морьдын үнэ нийт 2.800.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувааж төлүүлэх,
Шүүгдэгч Т.Балжинням, Т.Гантулга өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нар нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээгийн ар” гэх газраас иргэн Ш.Эрдэнэболдын алдсан нар саран тамгатай бүдүүн гүүг завшихад бор морь /900.000/, хар шүдлэн морь /700.000/ унаж явсан талаараа мэдүүлэг өгсөн тул уг морьдын үнэ нийт 1.600.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувааж төлүүлэх,
Шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэв нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Хонхорын бууц” гэх газраас С.Аюушийн 1 тооны хонийг, “Үнэгтийн зүүн суга” гэх газраас Г.Төмөрхуягийн 2 тооны хонийг машин механизм буюу 78-70 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Хөвд” гэх газраас иргэн Ж.Лхагваагийн бэлчээрт байсан 2 тооны хонийг мотоцикл ашиглан хулгайлсан талаараа мэдүүлэг өгсөн тул 78-70 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.463.000 төгрөг, Чансаа маркийн мотоциклийн үнэ 550.000 төгрөг, Даюун маркийн мотоциклийн үнэ 1.827.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувааж төлүүлэх,
73-39 ХЭҮ улсын дугаартай киабонго маркийн автомашиныг /2хх-87 хуудас/ болон чансаа маркийн мотоцикль /5хх-91 хуудас/, даюун маркийн мотоцикл /5хх-94 хуудас/, морь /2хх-135, 240/ битүүмжилсэн прокурорын тогтоолууд болон шүүгдэгч Э.Эрдэнэболдын 3 адуу, 22 хонийг /1хх-24 хуудас/ битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, эд хөрөнгө битүүмжилсэн бусад тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 метр урттай мяндсан бугуйл, 6 метр урттай бургасан уурга, 8 метр урттай мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хэний аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Боржигин овогт Эзэнбаатарын Эрдэнэболдыг хохирогч Р.Энхцогийн нэг тооны даагыг машин механизм ашиглан хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн Хаван овогт Түвшинсайханы Дашнямыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигин овогт Эзэнбаатарын Эрдэнэболдыг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Маргад-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Буянхаш овогт Баярбаатарын Оргилпүрэв нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Тажав овогт Туяагийн Балжиннямыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн Гантулга, Тажав овогт Туяагийн Балжинням, өсвөр насны шүүгдэгч Буянхаш овогт Баярбаатарын Оргилпүрэв нарыг бүлэглэн бусдын алдуул малыг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигин овогт Эзэнбаатарын Эрдэнэболд, Боржигон овогт Баатархуягийн Нармандах нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, зарж борлуулсан, эзэмшсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэболдыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Маргад-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Балжиннямыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балжиннямыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Гантулгыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нармандахыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Эрдэнэболдыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 2 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял болгон эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвт Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэболдоос мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Б.Нармандахаас мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 73-39 ХЭҮ улсын дугаартай киабонго маркийн автомашиныг болон гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болох 1.080.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч О.Маргад-Эрдэнээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, мотоцикл, 78-70 ХЭА приус-20 маркийн улсын дугаартай автомашины үнэ буюу нийт 5.346.666 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Т.Балжиннямаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, мотоцикл, 78-70 ХЭА приус-20 маркийн улсын дугаартай автомашины үнэ буюу нийт 4.479.999 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Т.Гантулгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 533.333 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвээс /буюу түүний хууль ёсны төлөөлөгч болох иргэний хариуцагч Д.Өнөрсувдаас/ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, мотоцикл, 78-70 ХЭА приус-20 маркийн улсын дугаартай автомашины үнэ буюу нийт 5.879.999 төгрөгийг гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлж, 73-39 ХЭҮ улсын дугаартай киабонго маркийн автомашиныг /2хх-87 хуудас/ болон чансаа маркийн мотоцикл /5хх-91 хуудас/, даюун маркийн мотоцикл /5хх-94 хуудас/, морь /2хх-135, 240/ битүүмжилсэн прокурорын тогтоолууд болон шүүгдэгч Э.Эрдэнэболдын 3 адуу, 22 хонийг /1хх-24 хуудас/ битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, эд хөрөнгө битүүмжилсэн бусад тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
8. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Оргилпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч уг ялуудаас чөлөөлсүгэй.
9. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням нарт оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эрдэнэболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэболдод оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Гантулгад оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням, Б.Нармандах, Т.Гантулга нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Т.Балжинням, Б.Нармандах, Т.Гантулга нарт анхааруулсугай.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгаас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэболдод олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 метр урттай мяндсан бугуйл, 6 метр урттай бургасан уурга, 7 метр урттай мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
15. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Б.Нармандах, Б.Оргилпүрэв, Т.Балжинням, Т.Дашням нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
16. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эрдэнэболд, О.Маргад-Эрдэнэ, Б.Нармандах, Б.Оргилпүрэв, Т.Балжинням, Т.Гантулга нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т.Дашнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ