| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00642/и |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 63
| 2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2018/000*******3 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* сумын *******гээр баг, ******* дугаар гудамжны ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ПЮ74051*******77 дугаарын регистртэй, ******* овогт ийн *******сүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн сумын багт оршин суух, ПЮ740424*******7 дугаарын регистртэй, овогт Цэнд-ийн д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны ******* дугаар сарын 04-ний өдөр 153/2017/00*******42/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.*******сүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1993 онд Ц.той гэр бүл болж 1994 онд хүү А., 1995 онд хүү А., 2001 онд хүү А. нар төрсөн. Бид хамтдаа 10 жил амьдарсан боловч хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2003 оноос тусдаа амьдарч эхэлсэн. А.*******сүх миний бие *******-Үүд суманд ирээд 200******* онд дахин эхнэртэй болж хамтран амьдраад 2007 онд хүү А., 2015 онд хүү А.Энхсайхан нар төрсөн. Бид хамтран амьдраад 11 жил боллоо. Ц. нь мөн өөрийн тусдаа амьдралтай болж Ховд аймгийн сумын багийн иргэн овогтой тэй гэр бүл болж 11 жил болсон. Бидэнд эд хөрөнгө, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс бидэнд эвлэрлийн 3 сарын хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь А.Алтасүхтэй 1993 онд гэр бүл болж 1994 онд хүү А., 1995 онд хүү А., 2001 онд хүү А. нар төрсөн. Бид хамтдаа 10 жил амьдарсан боловч зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2003 оноос эхлэн тусдаа амьдарсан. Бид одоо өөр өөрийн амьдралтай болсон. Хүү А., А. нар нь насанд хүрсэн. Хүү А.гээ би өөрийн асрамжид өсгөсөөр ирсэн. Цаашдаа хүү А.гээ өөрийн асрамжид үлдээнэ. Хүү А. нь төрсөн эцэг А.*******сүхийг танихгүй. 2 настайгаасаа хойш хараагүй. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийн цуцлаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.*******сүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь ******* аймгийн ******* ******* суманд ажиллаж амьдардаг бөгөөд Ховд аймагт удаа дараа хүрэлцэн ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидэнд хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Одоогоор Улаанбаатар хотод хоёр ачаа харж ханддаг учраас Ховд аймагт дахин ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидэнд хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.*******сүх нь хариуцагч Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”,
100 дугаар зүйлийн 100.4-д “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”,
100 дугаар зүйлийн 100.5-д “Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна. Иймд шүүх хуралдаанд зохигчдын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзээд зохигчдыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.*******сүх, хариуцагч Ц. нар нь 1992 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү А., 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү А., 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр хүү А. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хүүхд*******ийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, лавлагаа, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.*******сүх, хариуцагч Ц. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид тусдаа гэр бүлтэй болсноос цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлэн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.г эх Ц.гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг А.*******сүх нь 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.г эх Ц.гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу эцэг А.*******сүх нь 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ц.гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гоос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******сүхэд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118, 132 дугаар зүйлийн 132.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овогт ийн *******сүх, овогт Цэнд-ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******, 14.7-д зааснаар 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.г эх Ц.гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг А.*******сүх нь 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.г эх Ц.гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
5. Эцэг А.*******сүх нь 2001 оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү А.тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ц.гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.*******заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гоос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******сүхэд олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ