Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 64

 

2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00064

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******гаар хороо, Согоотын гээр гудамжны *******оотод оршин суух, дугаарын регистртэй, Боржигон овогт Баруушийн д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны дүгээр сарын 27-ны өдөр 153/2017//и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Б. нь оршин суух гэрийн хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод Барс худалдааны төвд ачаа зөөгч ачигчийн ажлыг байнга хийдэг. Би Б.тэй 2000 онд гэр бүл болж онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бид 2015 оныг хүртэл нийт 15 жилийн хугацаанд амьдрахдаа архи ууж олон удаа агсам согтуу тавьж зоддог байсан. Миний толгойг хагалж см оёдол тавиулж байсан. Мөн өөрийн дур зоргоор хаашаа ч хамаагүй гараад олон хоногоор сураггүй алга болчихоод хэсэг хугацааны дараа хүрээд ирдэг. Хүний машин тэрэг жолоодож яваад осол гаргаж би өр төлбөрийг нь барагдуулж байсан. Архины эмчилгээнд оруулж байсан боловч нэмэр болоогүй. Ийм маягаар олон удаа салж, нийлж амьдрал тогтворгүй байсаар 2015 оны 03 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод очиж ажил хийнэ гээд надаас 1 сая төгрөг аваад явсан. Тэгээд 2 жил гаруй сураггүй байсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө иргэний үнэмлэхний хугацааг сунгуулахаар Ховд аймагт ирэхдээ бидэн дээр ирээд явсан. Тэгэхэд би Б. би чамайг өөрийн тогтсон ажил төрөлтэй, гэр оронтой болтол чинь хоёр жил гаруй дуугүй байсан. Одоо ч эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүдээ харж хандмаар байна гэж хэлсэн. Ингээд 2017 оны 08 дугаар сард том охиноо явуулж олон дахин уулзуулж, яриулсны эцэст 300000 төгрөг өгөөд түүнээс хойш 98970606 гэсэн дугаартай утсаа хаагаад дахин ор сураггүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, гурван хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ү.******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ү.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан үзээд хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй,

72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.гэж тус тус заасан байна.

Шүүхээс хариуцагч Б.д 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээжээ.

Гэвч хариуцагч Б. нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байна. Шүүхээс хариуцагчийг хариу тайлбараа ирүүлэхийг шаардахаар түүний 99419489, 98970606 дугаарын утас руу удаа дараа холбогдсон боловч хариуцагчийн утас холбогдох боломжгүй байсан болно. Иймд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ү.*******, хариуцагч Б. нар нь 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас оны дүгээр сарын -ны өдөр охин Н., оны дугаар сарын -ний өдөр хүү Н., оны дүгээр сарын 08-ны өдөр хүү Н. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ү.*******, хариуцагч Б. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, хариуцагч Б.гийн гэр бүлийнхэндээ хайр халамжгүй, зохисгүй харьцаа гаргадаг, хүчирхийлэл үйлддэг зэргээс болон цаашид эвлэрэх боломжгүй, байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан оны дүгээр сарын -ны өдөр охин Н., оны дугаар сарын -ний өдөр хүү Н., оны дүгээр сарын 08-ны өдөр хүү Н. нарыг эх Ү.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б. нь оны дүгээр сарын -ны өдөр охин Н., оны дугаар сарын -ний өдөр хүү Н., оны дүгээр сарын 08-ны өдөр хүү Н. нарыг эх Ү.*******ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, 8, 2 дугаар зүйлийн 2.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.1-т зааснаар ******* овогт *******гийн *******, Боржигон овогт Баруушийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар оны дүгээр сарын -ны өдөр охин Н., оны дугаар сарын -ний өдөр хүү Н., оны дүгээр сарын 08-ны өдөр хүү Н. нарыг эх Ү.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б. нь оны дүгээр сарын -ны өдөр охин Н., оны дугаар сарын -ний өдөр хүү Н., оны дүгээр сарын 08-ны өдөр хүү Н. нарыг эх Ү.*******ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.*******т олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ