Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 65

 

    2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00065

                    Ховд аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* багийн ******* тоотод оршин суух, *******ийн д холбогдох 186000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч С.оос 350000 төгрөгөөр идэшний үхэр худалдаж авахаар амаар тохиролцсон. Тэгээд хариуцагч С. нь урьдчилгаа 170000 төгрөгийг аваад явсан. Үлдэгдэл 180000 төгрөгийг үхэрээ авчирч өгөөд авахаар болсон. Гэвч хариуцагч С. нь өнөөдрийг хүртэл холбоо барихгүй, сураггүй байгаа тул хариуцагч С.оос 186000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 186000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь С.д холбогдуулан 186000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3125 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.д холбогдох 186000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3125 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                  

   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ