| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00673/и |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 66
| 2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2018/00066 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - ******* дугаар нээлттэй хаалттай ******* ******* хүсэлттэй,
Хариуцагч Д.*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар ******* овогт ийн ******* //-ээс 3123650 төгрөг гаргуулж, Ховд аймгийн сумын даргын Тамгын газарт олгохоор заасан.
Хариуцагч Д.******* нь 2016 оны 01 дүгээр сараас хойш гүйцэтгэх хуудсанд заагдсан хаягаа өөрчлөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул төлбөр авагч Ховд аймгийн сумын даргын үүргийг түр ор лон гүйцэтгэгч О.ийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - ******* дугаар нээлттэй хаалттай ******* анги нь хариуцагч /төлбөр төлөгч/ дугаарын регистртэй, ******* овогт ийн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч дугаарын регистртэй, ******* овогт ийн ******* нь Ховд аймгийн суманд оршин суудаг гэх боловч, энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өргөдөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн сумын даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/286 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтийг хангаж, Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч дугаарын регистртэй, ******* овогт ийн *******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
дугаарын регистртэй, ******* овогт ийн *******г эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
******* овогт ийн *******, дугаарын регистртэй, Ховд аймгийн суманд оршин суух хаягтай болохыг дурьдав.
Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар 1964 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, дугаарын регистртэй, ******* овогт ийн *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар дугаарын регистртэй, ******* овогт ийн *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. ******* овогт ийн ******* нь дугаарын регистртэй, Ховд аймгийн суманд оршин суудаг болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - ******* дугаар нээлттэй хаалттай ******* анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ