Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00009/и |
Дугаар | 67 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 67
2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2018/00067 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1976 оноос 1990 оныг хүртэл мал маллаж улсад нийт 14 жил ажилласан. Үүнээс 1976 оноос 1980 оныг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Миний 1976 оноос 1980 оныг хүртэл ажиллаж байсан байдлын талаарх бичиг баримт үрэгдэж байхгүй болсон тул хохироод байна. Иймд намайг 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.*******ийн 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1498 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын бригадын 1976-1978 он, 1983 он, 1988 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
-Хүсэлт гаргагч Д.*******ийн 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- 1976 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байхдаа авахуулсан гэрэл зураг,
- 1977, 1979 онуудад Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,
-Гэрч Г.*******гийн ....Би 1964 оноос Ховд аймгийн ******* сумын нэгдлийн бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Д.******* нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн бригадад малчнаар ажиллаж байсан. Ямар ч байсан 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Д.*******ийн эцэг эхийг сайн танина. Аавыг нь, ээжийг нь гэдэг байсан. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг ус, нэг бригадад мал маллаж явсан. Нэгнээ сайн таних найз нөхдүүд байгаа юм... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.гийн ...Би 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын нэгдэлд хэсгийн ахлагчаар ажилд орж байсан. 1965 оны 05 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын Эд хэрэглэгчдийн хоршоонд тоо бүртгэгчээр 1965 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн залуу малчдын сургуульд элсэн орж 1966 оны 06 дугаар сард төгссөн. Улмаар 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын зоо техникийн ангид элсэн орж 1969 оны 06 дугаар сард төгссөн. 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Банкны конторт мөнгө хураагч, байцаагчаар ажилд орж 1971 оныг хүртэл ажилласан. 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоо техникчээр 1976 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* сумын нэгдлийн бригадад бригадын даргаар 1980 оныг хүртэл, 1980 оноос Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад бригадын даргаар 1985 оны 05 дугаар сарыг хүртэл, 1985 оны 05 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын банкны салбарын эрхлэгчээр 1994 оны 07 дугаар сарыг хүртэл тус тус ажиллаж байсан. Д.******* нь 1960 онд төрсөн. Улмаар Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1975 онд 7 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр эцэг эхийн мал дээр гарч малчин болсон. Түүнээс хойш Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ийг 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ