Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 68

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00068

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ************** багт 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, ямаачин, саальчин, адуучин зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Иймд намайг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч О.*******ын 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1321 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагчийн 1982 он, 1984 онуудад Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зургууд,

-Гэрч А.ын ...Би 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1972 онд 4 дүгээр ангиа төгссөн. 1972 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. О.*******ыг эхээс төрсөн цагаас нь эхлээд би сайн мэднэ. Бид нэг бригадад, айл саахалт байсан. О.******* нь 1983 оноос эхлээд ээж нь бие муутай байсан учраас эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж эхэлсэн .... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Г.гийн ...Би 1959 онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангийг төгссөн. 1977 оноос 1981 оны хооронд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч эмчээр төгссөн. 1981 оны 07 дугаар сараас 1984 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын ************** бригадын эмчээр, 1984 оны 10 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын багт эх баригч эмчээр тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. О.******* нь Ховд аймгийн ******* сумын дунд сургуульд сурч байгаад ээж нь бие муутай хүн байсан учраас 1982 оноос эхлээд эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж эхэлсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар О.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ