Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг

хохирогч, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт,

*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021051 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн,

 

2.Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхболдын” зам дээр*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхболдын” зам дээр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******: 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхболдын” зам дээр өөрийн танил Батбаатар ахтай таараад нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан.  Тэгээд архиа ууж байхад Батбаатар ах “Эрка гэдэг ахыг Увсынх” гээд муу хэлээд байсан. Тэгэхээр нь би Батбаатар ахад хандан “та хүнийг тэгж ярьж болохгүй, хүн муу хэлээд” гэснээс болж бид хоёр маргалдаад Батбаатар ах доошоо суучихсан байж байсан чинь гэнэт л миний нүүрэн дундуур тас буугаад явчихсан.  Миний хамар амнаас цус гараад самсаа сэтэрчихсэн байсан. Тэгтэл Бүргэдбаатар надад “чамайг  Батбаатарын дүү******* өшиглөчихөөд явчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод*******ийг цохиж авсан нь үнэн.*******д учирсан гэмтлийг би учруулсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. *******д би 230000 төгрөг өгсөн. 

 

Хохирогчоор *******: Миний биед******* хөнгөн гэмтэл учруулсан.******* бид нар нэг дорын улсууд байгаа юм. Миний зүгээс*******д ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч*******: 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед “Энхболдын” зам дээр би микроавтобусанд хүн суулгаад байж байсан чинь замын хажууд манай ах Батбаатар, Б.Д нар хоёулаа согтуу байсан. Нэг харсан чинь Батбаатар ахын дээр нь гарчихсан Б.Д гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би очоод Б.Дд “болиоч, чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь Б.Д түрүүлээд миний уруул руу  хоёр удаа цохисон. Би цохиулчихаад буцаад микроавтобусандаа сууж байтал Б.Д ирээд намайг цохиж зодож миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Б.Дгийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Б.Дгээс уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогчоор*******:  Миний сүүжийг Б.Д гэмтээснээс болж би 4 сар гэртээ хэвтсэн.  Би 900000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан.  Ажилгүй байсан хугацааны цалингийн 3600000 төгрөгийг, эм тарианы үнэ 1130000 төгрөгийн хамт Б.Дгээс нэхэмжлэхээр байгаа юм. Б.Д надад 230000 төгрөг өгсөн. 1130000 төгрөгнөөс 230000 хасаж тооцохоор 900000 төгрөг үлдэж байгаа.  Үүнээс 500000 төгрөгийг нь нэхэмжилнэ 400000 төгрөгнөөс нь би өөрийн саналаар татгалзаж байна. Тэгэхээр одоо  цалингийн 3600000 төгрөг дээр эм тарианы 500000 төгрөгийг нэмээд нийт 4100000 төгрөгийг Б.Дгээс нэхэмжилж байна гэв. 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

*******гийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, ял шалгах хуудас /хх-ийн 63/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 66/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 67/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69/,  тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112/

 

Шүүгдэгч*******ийн оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56/, цалингын тодорхойлолт /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, ял шалгах хуудас /хх-ийн 59/, болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхболдын” зам дээр*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч*******ийн...”2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би “Энхболдын” зам дээр шугаманд явж байгаад эцсийн буудал дээр ирээд зогстол Даваа гэдэг хүн манай ахын дээр гараад суучихсан толгой руу нь цохиж байсан. Би наанаас нь гүйж очоод салгаад Даваа гэх залууг татаад босготол намайг цохиод авсан би зөрүүлээд тэр залуугийн уруул руу нэг цохиод ахыгаа аваад явсан. Тэгээд ахыгаа гэр рүү нь жижиг машинд суулгаад явуулсан. Би микрондоо суусан хүмүүсээ аваад дээшээ яваад эцэс дээр суулгачихаад буцаад хүмүүс аваад буулгаж байтал Даваа гэх залуу намайг жолооны ард сууж байхад жолооч талын цонхоор гараа оруулж ирээд намайг 3 цохисон. Тэгээд би машинаас буугаад хаалга хаагаад эргээд хартал намайг мөргөөд цементэн зам дээр тонгорч унагаад дээр мордчихоод чихнээс бариад газар толгойгоор цохиод байсан. Нэг микроны ах ирж салгаад босоод явах гэхэд явж чадахгүй болохоор нь дүүгээ дуудаад эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа авахуултал сүүжний яс хугарсан байсан...би ахыгаа өмөөрөөд салгах гэтэл намайг цохиж аваад миний нүдний шилийг хагалчихсан би тэр хүнийг нэг л цохисон юм тэгээд салаад явсан. Толгой битүү хавдар байсан одоо өвчтэй байгаа хөмсөг задарсан байгаа. Би гомдолтой байна ажил хийж чадахгүй сар гаруй боллоо. Эмчилгээний зардал нэхэмжилж байна.  /хх-ийн 16/ гэсэн,

Би микрондоо хүн ачаад зогсож байхад Б.Д согтуугаар бас замын нөгөө талд өөр хүмүүстэй зодолдоод байсан би хүнээ буулгаад байж байтал Б.Д микроны жолоочийн  хаалган дээр ирээд онгорхой цонхоор миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон./хх-ийн 92/ гэсэн,

 

гэрч*******атбаатарын...”2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн дүү*******ийг миний оронд микронд явчих гээд******* миний оронд явж байсан юм. Хөдөөнөөс манай найз ирээд найзтайгаа уулзаад бид 2 нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд би эргэж гэртээ ирээд унтаж байгаад босоод микроны зогсоол руу очоод таньдаг хүнтэйгээ таараад нэг шил архи хувааж уугаад байж байхад Б.Дтэй тааралдаад Б.Д надад нэг шил архи авч өгсөн юм. Тэгээд тэр архиа бид нар хувааж уугаад Б.Д бид хоёр маргалдаад намайг цохиод газар унагаасан юм. Тэгтэл манай дүү ирээд бид 2-ыг салгаад намайг жижиг тэргэнд суулгаад явуулсан гэсэн би тэр үед их уусан байсан болохоор согтсон байсан.  /хх-ийн 22-23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 4383 дугаартай:*******ийн биед баруун ташаа ясны далбаа хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн хөмсөгөнд шарх, эрүү, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт, баруун ташааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.            

 

Шүүгдэгч******* нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхболдын” зам дээр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч *******гийн...”2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Батаа гэдэг ахтай цуг архи ууж байгаад Эрка гэж хүний талаар ярьж байгаад маргалдаад би Батаа ахтай заамдалцаад байж байхад дүү гэх залуу нь ирээд намайг үгийн зөрүүгүй өшиглөөд авсан. Тэгээд ахыгаа аваад яваад өгсөн. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан миний хамар сэтэрчихсэн байсан. Би уурлаад Батаа гэдэг хүний дүү дээр очоод уурандаа цохиод авсан...миний хамар руу өшиглөсөн хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй, миний хамар хугарч самсаа сэтэрсэн байсан. Духан дээр сэтэрч 2 оёдол тавиулсан. Ах нь намайг зодоогүй бид хоёр зүгээр маргалдаж байсан. Би тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ миний согтолтын зэрэг гайгүй байсан. Надад одоо ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ээ.  /хх-ийн 18-19/ гэсэн,

 

гэрч М.Бургадагбаатарын...” би 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Энхболдын” замаас дээшээ өөрийн эзэмшлийн 84-43 УБҮ улсын дугаартай Тоёота Саксит маркийн машинаар халтуур хийдэг. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрт хөдөөнөөс хүмүүс ирж байна гээд би тосож авахаар дээрээс бууж ирээд зогсоход дугуй засварын цаахан талд Батбаатар, Б.Д нар архи уугаад сууж байсан ба тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би очоод боль гэж хэлсэн. Нэг хэсэг тэр хоёр маргалдахгүй гайгүй болсон. Би тэр үед нь машинаасаа гар утсаа аваад буцаад очтол Б.Д, Батбаатар нар ахиад маргаад байсан гэтэл Батбаатарын дүү******* ирээд шууд Б.Дгийн нүүр рүү өшиглөсөн. Б.Дгийн хамраас цус гараад босоод хэсэг ноцолдсон. Би тэр үед нь салгаад Б.Дгийн хамрын цусыг усаар угааж өгсөн. Тэгээд хөдөөнөөс хүмүүс ирчихлээ гэхээр нь би явсан. Ямар ч байсан сууж байхад нь хөлөөрөө Б.Дгийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. /хх-ийн 97/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

яллагдагчаар *******гийн...”би Батаа ахтай нь хэрэлдээд маргалдаад байж байтал******* ирээд үгийн зөрөөгүй цохиж нүдээд байсан. Миний нүүрэн дундуур 2 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамар хугарч сэтэрсэн. Би*******ийг цохиод тонгороод унагаасан. Тэгэхэд гэмтэл нь учирсан байх. Засмал зам дээр унагаасан...Эхлээд хөмсөгний хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон, дараа нь мөр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон.******* нь микро автобуснаасаа уурлаад буугаад ирэхээр нь барьж аваад газар тонгороод унагаасан. /хх-ийн 52/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 4272 дугаартай: Б.Дгийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт шарх, духны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,*******ийн хохиролын баримт /хх-ийн 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос *******,******* нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

  

Иймд шүүгдэгч Орлой овогт Загдсүрэнгийн Б.Дг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах,

шүүгдэгч Сэндэн овогт Бөндгөрийн*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзаж албадан ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохиролын тухайд:

Шүүгдэгч *******,******* нар нь хэн алиндаа харилцан шүүгдэгч, хохирогч бөгөөд  хохирогч ******* шүүгдэгч*******ээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт...”ажилгүй байсан хугацааны цалинд 3600000 төгрөгийг, эм тарианы үнэ 1130000 төгрөгийн хамт Б.Дгээс нэхэмжлэхээр байгаа юм. Б.Д надад 230000 төгрөг өгсөн. 1130000 төгрөгнөөс 230000 хасаж тооцохоор 900000 төгрөг үлдэж байгаа.  Үүнээс 500000 төгрөгийг нь нэхэмжилнэ 400000 төгрөгнөөс нь би өөрийн саналаар татгалзаж байна. Тэгэхээр одоо  цалингийн 3600000 төгрөг дээр эм тарианы 500000 төгрөгийг нэмээд нийт 4100000 төгрөгийг нэхэмжилнэ”... гэж мэдүүлж шүүх хуралдаан дээр өөрийн эмчилгээтэй холбогдох 630000 төгрөгийн, эм тарианы 303650 төгрөгийн, Хос Дарь ХХК-д 900000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргуулав.

 

Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан комьютер томографийн үнэ 80000 төгрөг, эмчилгээтэй холбогдох 630000 төгрөг, эм тарианы 303650 төгрөгийн буюу нийт 1013650 төгрөгийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******* 230000 төгрөгийг хохирогч*******д төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдож байх тул 1013650 төгрөгнөөс 230000 төгрөгийг хасаж, үлдэх 783650  төгрөгийг *******гээс гаргуулж*******д олгож, цалин хөлстэй холбогдуулан 3600000 төгрөг нэхэмжилснийг холбогдох баримтгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан*******ийн томографи зураг 1 ширхэгийг шүүхийн хэлэлцүүлэгт түүний хүсэлтээр өөрт нь буцаан олгож, уг зураг CD хэлбэрээр бичигдсэнийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******,******* нарын хувийн таарамжгүй харьцаа үүссэнээс үүдэлтэй үйлдэгдсэн энэ гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн нь хэргийн үйл баримт болон эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллагдагчаар татаж ял сонсгосон тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байхад прокурор яллах дүгнэлтдээ 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг ташаа бичсэн техникийн шинжтэй алдааг шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Дг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Б.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.******* албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар баривчлах ялаар тооцож сольж болох учрыг мэдэгдсүгэй.

 

5.*******,******* нар цагдан хоригдсон хоноггүй,******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, томографи зураг 1 ширхэгийг*******д буцаан олгосныг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *******гээс 783650 /долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж /РД: /*******д олгож,

Б.Б холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж *******,******* нарт урьд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                              

            

      

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ