Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2020/0002/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,

 Улсын яллагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С Д холбогдох 1939007630406 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй М овогт С Д /РД:СБ93030110/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч******* нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн нутаг “Монгол толгой” гэх газраас иргэн*******ын 2 тооны бярууг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Шүүгдэгч******* нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн нутаг “Монгол толгой” гэх газраас иргэн*******ын 2 тооны бярууг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын эхээр 2 тооны бяруу алдсан. Яг өдрийг нь санахгүй байна. Манай хөрш айлын залуу Д миний алдсан 2 бярууг хүнд зарсан байсан... Надад санал хүсэлт байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдолгүй... Манайхан хоорондоо ойрхон байдаг. 1 км хүрэхгүй зайд нутагладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр байх өөрийн үхэрээсээ 2 тооны бярууг алдсан. Үүнд: хүрэн улаан охин бяруу, ухаа эр бяруунууд байсан. Тухайн үед сумын цагдаад мэдэгдэж тэмдэглүүлсэн. Тэрнээс хойш бяруугаа хайсан боловч сураг гарахгүй байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар эрэн сурвалжилж байгаа талаар хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

2. Гэрч Г.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Батширээт суманд 2019 он гарсанаас хойш бяруу худалдан авахаар болж мөнгө хэрэгтэй бяруу өгөх малчин айлуудад бэлэн мөнгө тараасан. Батширээт сумын Барх багийн иргэн Д гэх залуу над дээр ирж мөнгө хэрэгтэй байна би бяруу өгнө гэж надаас 2019 оны 04 дүгээр сарын 26-нд нэг бяруу өгнө гэж хэлээд 350.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэг бяруу өгнө гэж мөн 350.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 350.000 төгрөг бэлнээр нь авч нийт 3 бяруу өгөхөөр авсан. Би бяруугаа 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр авахаар болж портер машинтай Цог-Очир гэх ахыг явуулж Дас тэр өдөр гурван бяруугаа ачиж авчирсан. Тэр гурван бярууны хоёрыг эхэлж очиж ачсан. Үлдсэн 1 бярууг асуухад нэг нь хашаанаас гараад явчихлаа гэж хэлээд явуулсан байсан. Удалгүй үдээс хойш үлдэгдэл 1 бяруугаа орой нар орох үед Д ирж ав гэхээр нь манай нөхөр Пүрэвдорж очиж ачиж авчруулсан... Би Д гэх хүнд 3 бярууны мөнгө өгсөн. Тэр 3 бяруугаа 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр очиж авсан. Өөр бяруу аваагүй. 2019 оны 04 дүгээр сараас эхлэн нийт 45 бяруу худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 12-13 тал/

3.*******аваадагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Батширээт сумын Барх багийн “Монгол толгой” гэх газар нутагладаг байсан******* гэх хүний үхэр “Монгол толгойн өвөр” гэх газар байхад нь сартай улаан зүсмийн охин бяруу мөн ухаа зүсмийн эр бяруу зэрэг 2 тооны бярууг хулгайлж Анхтуяа гэх хүнд өгсөн. Би Анхтуяа гэх хүнээс 2 тооны бяруу өгнө гэж хэлээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөнгө авсан. Нийт 700.000 төгрөг. Тэгээд Анхтуяа гэх эгч 2 бяруугаа авах талаар хэлэхэд нь “Монгол толгойн өвөр” гэх газар******* гэх хүний үхэр байхаар нь би 2 бярууг нь тууж авчраад өөрийнхөө гэрийн хашаанд хашиж байгаад Анхтуяа эгчид бяруугаа ав гэж хэлсэн. Анхтуяа эгч Цог-Очир гэх хүнийг хөх өнгийн Портер машинтай явуулсан байсан. Би тэр 2 бярууг хашаандаа хашиж байгаад 1 бяруу нь хашаанаас гараад манай үхэрт очиж нийлсэн байсан. Би хашаанд байсан 1 бярууг 13 цагийн орчим Цог-Очир ахад ачиж өгөөд явуулсан. Үлдсэн 1 бярууг орой 17 цагийн үед өөрийн үхэрнээсээ салгаж Анхтуяа эгчийн нөхөр Пүүжээ гэх ахад ачиж явуулсанаар тооцоо дууссан... Би 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Монгол толгой”-н зүүн талд тугалдаа явж байхад******* гэх ахын 2 тооны бяруу үхрээсээ салаад манай тугалтай нийлээд хамт явж байхаар нь тугалтайгаа хамт туугаад гэртээ авчирч үхрийн хашаандаа хашсан. Тэгээд тэр өдрөө Анхтуяа эгчид бяруугаа аваарай гэж хэлээд ирж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

4. Гэрч Л.Магнайсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Д манай хүргэн болоод 3 жилийн хугацаа болж байна. Д зан байдал сайтай, хөдөө эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Д, Соёлмаа нар хоёр хүүхэдтэй. Оюунбилэг 12 настай эрэгтэй хүүхэд байгаа юм. Дараах нь Номин-Эрдэнэ 6 настай. Д гэр бүлдээ халамжтай сайн залуу байгаа юм. Янз бүрийн авир ааш гаргалаа гэж манай охин надад хэлж байгаагүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон гэж би сонсож байгаагүй. Д гэр бүлийн хамт монгол гэрт амьдардаг. Өөрийн гэсэн цөөхөн малтай. Одоогоор аав, ээжээсээ өрх тусгаарлаж тусдаа гараагүй байгаа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

5. Хөрөнгийн үнэлгээний Фейр Валуэшн ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн №384 дугаартай: “...иргэн*******ын 2019 оны 08 дугаар сарын эхээр хулгайд алдсан 2 тооны бярууны нийт үнэлгээг 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 тал/

6. Яллагдагчаар*******аваадагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Оын 2 тооны бяруу манай үхрийн хажууд байхад нь явган тууж ирээд өөрийнхөө тугалтай хамт хашаанд хийсэн. Надад мөнгөний хэрэг гараад О гэдэг хүний бярууг хулгайлсан. Миний авсан бяруу ухаа зүсмийн, сартай улаан зүсмийн бяруу байсан. О ахынх манайхаас зүүн зүгт 400-500 метр зайд нутаглаж байсан... Би хохирлоо барагдуулсан. Надад гомдолгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч*******аваадагвын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******д 1.100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 9 тал / гэсэн мэдүүлэг болон тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Малчин овогт Сэнгэдоржийн Даваадагвыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч*******д анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч*******аваадагвын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                 Д.ГАНЗОРИГ