Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга А.Болор,

    Иргэдийн төлөөлөгч Л.Анхбаяр,

    Улсын яллагч Ч.Отгонсүрэн,

          Хохирогч Х.Бум-Эрдэнэ, О.Батжаргал, М.Мөнхнаран, М.Наранмандах, Wulijibatu /Ц.Өлзийбат/,

          Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж,

    Гэрч Б.Эрдэнэбүрэн, Т.Отгонсүрэн,

    Орчуулагч Цуй Хай Пин,

          Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /Сэргэлэн/-д холбогдох эрүүгийн 201301000141 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Жирмийн аймагт 1970 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Баянгол дүүргийн Анвей тойргийн 3 дугаар байрны 106 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Siriguleng /Сэргэлэн, паспортын дугаар: Е05620947/

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /Сэргэлэн/ нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

          2011 онд иргэн Х.Бум-Эрдэнээс “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг Норд бенз маркийн автомашиныг оруулж ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд

 

Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сард Чингис зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингис зочид буудлын үүдэнд иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 106.949.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

          2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-гийн өгсөн: “Бум-Эрдэнэ нь надад 150.000 юанийг төмрийн мөнгө буюу барааны мөнгө гэж шилжүүлсэн. Тэрнээс биш Бум-Эрдэнэ надад машины мөнгө гэж 150.000 юанийг шилжүүлээгүй. Мөнхнаранг би найзаараа дамжуулж таньдаг болсон. Мөнхнаран надад 20.000.000 төгрөг өгөөгүй. Харин Чингис зочид буудлын урд Мөнхнарангийн буриад лам найз нь надад 10.000.000 төгрөгийг өгсөн нь бол үнэн. Мөн би Мөнхнарангийн 2 ширхэг гар утас авсан мөнгийг нь өгсөн. Наранмандахын хувьд би түүнээс 10.000.000 төгрөг авсан нь  үнэн  ба  ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. Би урьд нь Наранмандахад

5.500.000 төгрөгийг өгсөн. Одоо Наранмандахад 4.500.000 төгрөгийг л өгнө. Би Өлзийбатаас 9.000.000 төгрөг авсан ба 5.500.000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Мөн цувуулаад 500.000 төгрөгийг нь өгсөн. Одоо 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Амармэндээс 10.000.000 төгрөгийг авсан ба 6.000.000 төгрөгийг нь Амармэндэд буцааж өгсөн. Одоо 4.000.000 төгрөгийг буцааж өгөх дутуу байна. Батжаргалаас би эхлээд 8.000.000 төгрөгийг дараа нь 2.000.000 төгрөгийг нэмж авсан. Энэ хэргээс болоод 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр миний ээж нас барсан. Намайг 1 жил цагдан хорьсон. Би залилан мэхлэх гэмт хэрэг хийгээгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бум-Эрдэнийн өгсөн: “Би Сэргэлэнтэй 2009 онд танилцсан. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэргэлэн нь Монгол улсад ирсэн. Норд Бенз машин авна гээд Сэргэлэн нь надаас 3.000.000 төгрөг авсан. Дараа нь утсаар надтай яриад дахиад мөнгө шилжүүлчих гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд яаралтай мөнгө шилжүүлэхгүй бол оноос өмнө машины үнэ нэмэгдэх гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчдээ хэлэхэд эгч маань хүнээс мөнгө олж өгөөд 150.000 юанийг би Сэргэлэн рүү шилжүүлсэн. Тухайн үед би Сэргэлэнгээс юу гэж шилжүүлэх вэ гэхэд “барааны мөнгө” гээд шилжүүлэх гэж хэлж байсан. Тэгээд би барааны мөнгө гэж шилжүүлсэн. Гэвч энэ 150.000 юань нь барааны мөнгө биш машины урьдчилгаа мөнгө юм. Намайг оны дараа Сэргэлэн нь Эрээн рүү дуудаад 2 цагаан машин үзүүлээд мөнгө дутаад байна 6.000.000 төгрөг өгчих гэхээр нь би 6.000.000 төгрөгийг нь өгсөн. Би Сэргэлэнгийн ачааг тараадаг байсан. Тухайн үед надад мөнгөө өгөөгүй болохоор нь би төмрийг нь барьцаалчихсан байсан. Манай хашаанд төмөр нь 5-6 сар болсон. Би банкинд өртэй байна миний мөнгийг өг гэж хэлэхэд Сэргэлэн нь 2 төмрийг нь зараад нэгийг нь 100 айл дээр аваачаад өгчих гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2 төмрийг нь зараад нэгийг нь 100 айл дээр аваачиж өгсөн. Би шүүгдэгчээс 46.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батжаргалын өгсөн: “Сэргэлэн нь манай ах, эгчийн найз нь юм. Би эртнээс энэ хүнийг танина. Над руу Сэргэлэн нь залгаж будгийн ажил байна, танай хүмүүс чинь энэ ажлыг хийж чадах уу гэхээр нь би хийж чадна гэж хэлсэн. Тэгээд Сэргэлэн нь надад энэ ажлыг авахад хахуулийн мөнгө болох 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би найзтайгаа ярилцаад Сэргэлэнд 10.000.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг Чингис зочид буудлын өмнө өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөгийг нэмж өгч Сэргэлэнд нийт 10.000.000 төгрөгийг би өгсөн. Би 10 гаруй хоногийн дараа Амгалангийн цахилгаан станц дээр очоод залилуулсан гэдгээ мэдсэн. Би Сэргэлэнгээс 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхнарангийн өгсөн: “Би Сэргэлэнтэй 2015 оны 10 дугаар сарын эхээр танилцаж байсан. Намайг хуулийн байгууллагын хүн танилцуулж өгсөн болохоор нь би итгэж байсан юм. Маргаашнаас Сэргэлэн нь над руу залгаад гоё ажил байна гэж хэлсэн. Би  Сэргэлэнтэй уулзахад Сэргэлэн нь “гоё

бизнес байна, 20.000.000 төгрөг олоод өгөх юм бол 7 хоногт мөнгийг чинь өсгөж өгье, энэ гоё ажлаа алдах гээд байна, зуулчилж өгсөн хүн маань надаас хахуулийн мөнгө нэхээд байна” гэж хэлж байсан. Тэгээд уулзаад салсан боловч дараагийн өдрөөс эхлэн Сэргэлэн нь над руу байнга залгаж байсан. Би Чингис зочид буудлын урд мөнгө өгөхөөсөө өмнө Сэргэлэнтэй очиж уулзаж байсан. Би тэгээд хийж байгаа ажлыг тань үзье гэж хэлээд дагаж явсан. Тэгээд Амгалан цахилгаан станц руу дагуулж ороод Сэргэлэн нь Хятад хүмүүстэй уулзаад яриад байсан. Би найзтайгаа зөвлөлдөөд Сэргэлэнд машинд байхдаа 20.000.000 төгрөгийг өгсөн. Сэргэлэнд мөнгө өгөхөд Эрдэнэбүрэн хамт байсан. Тэгээд Сэргэлэн нь надад 20.000.000 төгрөгийг авсан гэдэг бичиг хийж өгсөн. Дараа нь би Сэргэлэнд хоёулаа 20.000.000 төгрөг өгсөн, авсан гэдгээ нотариатаар гэрчлүүлэх хэрэгтэй юм байна гэхэд Сэргэлэн нь би чамд бичиг хийж өгсөн биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийж өгсөн бичгийг чинь хаячихсан гэж хэлсэний дараа л Сэргэлэн нь мөрдөн байцаагчид 10.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн юм шиг байна. Сэргэлэн нь би утасны лангуутай, чамаас мөнгө аваад удчихсан юм чинь чи тэндээс очоод утас авчих, би чамд зүгээр утас өгье гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь очиж авсан юм. Би Баярхүү гэдэг эмэгтэй рүү ярихад Баярхүү нь би Сэргэлэнгийн эхнэр нь байгаа юм хоёулаа уулзая гэхээр нь уулзсан. Би Баярхүүд болсон үйл явдлыг ярихад Баярхүү нь би 4-5 сартай жирэмсэн гэж уйлаад, би дүүтэйгээ очиж зөвлөлдөөд таны мөнгийг дүүгээсээ зээл аваад өгье гэж хэлсэн. Сэргэлэн нь гуйж байгаад машинаа барьцаанд өгсөн. Сэргэлэн нь илт худал мэдүүлэг өгч байна. Би Сэргэлэнгийн юмыг булааж аваагүй, энэ бол огт үндэслэлгүй зүйл, Сэргэлэн нь надад нэг удаа 200.000 төгрөгийг өгч байсан. Би Сэргэлэнгээс 20.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Сэргэлэнгээс утас авсан учир энэ утасны тооцоог нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээсээ хасч тооцох байх” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Наранмандахын өгсөн: “Би 2009-2010 оны үед Сэргэлэнтэй анх танилцаж байсан юм. 2015 оны 03 дугаар сард манай аав харваад би асрах гэж хотод ирсэн. Хотод ирээд 4 сар болсон байсан. Энэ хугацаанд мөнгөний хэрэг болоод би Сэргэлэн рүү залгахад Сэргэлэн нь мөнгө байхгүй, харин Амгалан цахилгаан станцад сантехникийн ажил байна. Чи 5.000.000-6.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би машинаа найзынхаа хашаанд орхичихсон байсан. Тэгээд би машинаа тавиад мөнгө өгчихдөг юм билүү гэж хэлэхэд Сэргэлэн тэг гэж хэлсэн. Тэгээд машинаа тавиад 4.000.000 төгрөг авсан. Энэ мөнгөө би Сэргэлэнд Чингис зочид буудлын урд тоолоод өгч байсан. Тэгээд бичиг хийж өгөхгүй юм уу гэж асуухад Сэргэлэн нь би чамайг юу гэж хуурдаг юм бэ гэж хэлж байсан. Би машинаа 14 хоногоор тавьчихсан байсан. Тэгээд 14 хоногийн хугацаа дууслаа гэж Сэргэлэн рүү залгаж хэлэхэд Сэргэлэн нь надад сарын дотор 5.500.000 төгрөгийг цувуулж өгсөн. Энэ мөнгө бол 20.000.000 төгрөгтэй ямар ч хамаагүй мөнгө юм. Би Сэргэлэнгийн өгсөн 5.000.000 төгрөгөөр нь машинаа буцааж авсан. Би 08 дугаар сард хотод шилжиж орж ирсэн. Сэргэлэн нь над руу 10 дугаар сарын сүүлээр утсаар яриад дулааны цахилгаан станцад будгийн ажил байна гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөр мөнгөтэй хүн байна уу гэж хэлэхээр нь би найзтайгаа  уулзуулж  өгсөн  боловч судалж үзье гээд тарцгаасан. Сэргэлэн нь над

руу өдөр шөнөгүй залгаад тавьчих байр байхгүй юм уу гэхээр нь би манай дүүгийн нэг байр байгаа би дүүтэйгээ ярьж байгаад больё гэж хэлсэн. Дүүгээсээ асуухад та юм хийх гэж байгаа бол би барьцаанд тавиад өгье гээд байраа барьцаанд тавиад 15.000.000 төгрөгийг надад өгсөн. Би Сэргэлэнд дүүгээсээ авсан 15.000.000 төгрөгийг мөн надад байсан 5.000.000 төгрөгөө нийлүүлээд нийт 20.000.000 төгрөгийг өгсөн. Би Сэргэлэнд өгсөн 20.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-ын өгсөн: “Сэргэлэн нь Амгалан станцын ажлыг би авсан. Та надад хүний нутагт их тус хүргэсэн, би таны ачийг мөнгөөр хариулж чадахгүй ч та надад 10.000.000 төгрөг өгвөл би таны мөнгийг 40.000.000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь сургуулийн захирлаасаа хүүтэй мөнгө зээлж Сэргэлэнд өгсөн юм” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эрдэнэбүрэнгийн өгсөн: “Манай найз утсаар яриад нэг ажил байна чамд мөнгө зохицуулах боломж байна уу гэж хэлэхээр нь би 10.000.000 төгрөгийг найздаа зээлүүлсэн. Сэргэлэн нь Амгалан цахилгаан станцад ажил хийж байгаа гэж хэлсэн. Тэгээд Мөнхнаранг Амгалан цахилгаан станц руу дагуулж орсон. Би энэ хоёртой хамт Амгалан цахилгаан станц руу ороогүй. Сэргэлэнд мөнгө өгөхөд би Мөнхнарантай хамт байсан. Машин дотор Сэргэлэнд мөнгө өгөхөд Сэргэлэн нь мөнгө авсан гэсэн баримт үйлдсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Отгонсүрэнгийн өгсөн: “Би Сэргэлэнтэй хамтарч Эрээнээс бараа оруулж ирдэг байсан. Барилгад бол их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулж байгаагүй. Нарантуул худалдааны төвийн ард талд манайх барилга барьж байгаа. Энэ барилгад Сэргэлэн нь 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан юм” гэх мэдүүлэг,

 

          Хөрөнгийн үнэлгээ /хх.122-124/,

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2134 дугаартай дүгнэлтэнд:

          “Шинжилгээнд ирүүлсэн “Хошин математик’’ нэртэй номны сүүлийн хуудасны арын нүүрний баруун доод хэсэгт “бүгд 45.450.000 гэсний доор зурагдсан шинжпэгдэж буй гарын үсгийг Сэргэлэн зурсан байна” гэсэн дүгнэлт /хх.1.172 /,

         

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 317 дугаартай дүгнэлтэнд:

          “1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн өвчтэй байсан эсэх талаар нотлох баримт үгүй.

          2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн нь гэмт хэрэг үйлдэхдээ сэтгэцэд нь өөрчлөлт ороогүй байсан.

          3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн нь хэрэг хариуцах чадвартай байна.

          4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн нь өөрийн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх.4.20/,

 

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх.3.189-190/,

          Хохирогч М.Мөнхнарангаас 20.000.000 төгрөг хүлээн авсан баримт /хх.4.47/,

          Хохирогч О.Батжаргал, И.Отгондорж нараас 10.000.000 төгрөг хүлээн авсан баримт /хх.3.121/,

          Хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас 5040 ам.доллар хүлээн авсан баримт /хх.3.153/,

          Хохирогч А.Цэвээнжаваас 10.000.000 төгрөг авсан баримт /хх.3.157/,

          Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.233, 234, 237-239/,

          Хохирлын тооцоо /хх.4.99/,

          Хураан авах тогтоол /хх.3.240/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Бум-Эрдэнийн өгсөн: “... 2007 онд би найзаараа дамжуулж Сэргэлэнтэй танилцсан. Сэргэлэнгийн барааг Монгол руу зөөж байсан юм. Сэргэлэн Монголд ажлаар ойр ойрхон ирдэг байсан 2011 оны намар ирэхдээ Эрээн Улаанбаатарын хооронд карго ажиллуулая их ашигтай Норд бенз авто машин худалдаж авья гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 3 сая төгрөг өгчих гээд авсан. 2011 оны 12 сард Хятад улсын Бугат руу явж авто машинууд үзсэн. Тэр үед надад 100 сая төгрөг өгчих манай эхнэрийн дансанд 200 сая төгрөг байгаа гэсэн. 2011 оны 12 сарын 13-нд он гарангуут машины татвар нэмэгдэх гээд байна эхний ээлжинд 150.000 юань шилжүүлээч гээд би 2011 оны 12 сарын 16-ний ханшаар тооцоод 32.984.000 Шинэ төгрөг ББСБ-аар Сэргэлэнгийн ... данс руу шилжүүлсэн. Машинаа авахаар түүнийг хүлээж Эрээнд 2 сар болох үед Сэргэлэн банкнаас зээл авах гэж байгаа удахгүй машинууд Эрээнд орж ирэх гээд байна гээд 10 сая төгрөг хэрэгтэй байна өгчих гэхээр нь би 2012 оны 05 сарын 11-нд 6 сая төгрөг өгсөн. Дараа нь 2012 оны 05 сарын 25-нд 4.190.000 төгрөгийг юань болгож өгсөн... 3 сар сул зогссон мөнгө болон банкинд мөнгөний хүү төлөх ёстой байсан болохоор Сэргэлэнгээс мөнгө гэсэн чинь байхгүй гэсэн. Дараа нь 2 боодол төмрийг зарчихаа гэсэн. Сэргэлэн алдангиа 1 хоногийн 100.000 төгрөг өгнө гэж байсан. Тэгэхээр 3 сар сул зогссон гэхээр 9 сая төгрөг надад төлнө гэсэн юм. Замын-Үүдэд байхад Сэргэлэнгээс 1.000 юаниар 1 удаа, 500 юаниар 1 удаа нийт 1.500 юань авсан. Энэ нь би 300.000 төгрөг авсан гэсэн үг юм” гэх мэдүүлэг /хх.1.14, 169/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Номинцэцэгийн: “... 2011 оны 12 сарын 15-ны өдөр би хүнээс зээл аваад дүү Бум-Эрдэнээр дамжуулан Siriguleng /Сэргэлэн/-гийн Хятад дахь данс руу 2011 оны 12 сарын 16-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагаар 152.000 юанийг шилжүүлсэн юм. Siriguleng /Сэргэлэн/ нь манай дүү Бум-Эрдэнэтэй хамтарч урдаас машин оруулж ирээд хамтарч ажиллана гээд энэ мөнгийг авсан юм... өмнө нь би Сэргэлэнгээс 2.000 юанийг зээлж авсан байсан. Энэ мөнгөө буцааж өгөөд нийтдээ 152.000 юанийг шилжүүлсэн юм. 2014 оны 04 сарын 23-ны өдөр 32 сая төгрөгийг буцааж хохирлын мөнгө гэж хүлээж авсан юм. Siriguleng /Сэргэлэн/ нь намайг хүнээс мөнгө зээлээд авч өгсөн гэдгийг маш сайн мэдэж байсан бөгөөд намайг тэр хүнийхээ мөнгийг төлөөд бай, би мөнгө орж ирэхээр мөнгийг  нь  төлчихнө  гэж  надад  итгэл  төрүүлээд  Халиунаад  сар  болгон 1.6 сая

 төгрөгийг төлүүлээд байсан юм. Би 150.000 юаны зээлийн хүү алданги гэж маш их мөнгө төлсөн учраас эдгээр хохирлоо нэхэмжилж байна. Тухайн үедээ Сэргэлэн би энэ мөнгийг төлж чадахгүй гэж хэлсэн бол би зээлийн хүүг зогсоогоод илүү хүү, алданги төлөхгүйгээр уг зээлийг шийдвэрлэчих боломжтой байсан. Гэтэл намайг энэ зээлээ төлж бай гэж олон сар төлүүлээд хохироосон. Би энэ илүү төлсөн хүү алданги зэргээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.4.11/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ш.Бат-Эрдэнийн өгсөн: “... би ямарч байсан Өэлүн буудалд Бум-Эрдэнэтэй хамт байж байхад л Siriguleng нь ганцаараа орж ирээд 6.000.000 төгрөг аваад гарсан. Үүнийг би өөрийн нүдээрээ харсан” гэх мэдүүлэг /хх.2.121/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхнарангийн өгсөн: “... Сэргэлэн ахиж утасдаад Жуков дээр өдөр нь уулзахад “Амгалан цахилгаан станцын будгийн ажлыг нь би хийж байгаа юмаа будгаа авах мөнгө шаардлагатай байна, 20 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй байна. Тэгээд будсаныхаа дараа би 80 сая төгрөг авна, чиний мөнгийг 7 хоногийн дараа 25 сая болгоод өгнө гэхээр нь би хүнээс мөнгө асууяа гээд салсан юм. Тэгээд би Эрдэнэбүрэн гэдэг найзтайгаа зөвлөлдөөд өөрт байсан 12 сая төгрөг дээрээ Эрдэнэбүрэнгээс 8 сая төгрөг нэмж авахаар болсон. Тэгээд Сэргэлэнтэй Амгаланд баригдаж байгаа шинэ цахилгаан станцын гадаа Бүрнээ бид 2 очиж уулзахад Сэргэлэн намайг станц руу дагуулж ороод заагаад энэ хэсгийн шалыг будна, гадаа байгаа жижиг янданг заагаад энийг будна гэсэн, мөн хятадуудын амьдарч байгаа өрөөнд ороод хятадуудтай нь мэндлээд юм яриад надад будагны ажпаа ярьчихлаа гэж үнэмшил төрүүлсэн... би мөнгөө тоолж Бүрнээ мөнгөө тоолж 20 сая төгрөг болгож өгөөд мөнгө авсан гэсэн баримт бичүүлж авсан юм... 20 сая төгрөг надаас авахад Сэргэлэн ганцаараа байсан, би Эрдэнэбүрэн гэдэг найзтайгаа хамт байсан... Тэгээд 10 хоногийн дараа утсаар ярихад Ван даргатай гэрээ байгуулах гэж байна, мөн дээрээс нь дахин хэдэн ажилтан авч байна гэж хэлсэн. Сэргэлэнг мөнгө өгөхгүй байхаар нь Амгалангийн цахилгаан станц дээр очоод нэг хүнтэй уулзахад Ван гэж дарга байхгүй. Мөн дээрээс нь будгийн ажил гэж та 4 дэх хүн болж байна гэж хэлсэн. Тэр үеэс эхэлж би залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх.3.139/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч О.Батжаргалын өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэргэлэн надтай утсаар яриад Амгалангийн дулааны цахилгаан станцад будагны ажил байна, чи хийх үү гэхээр нь би ямар үнээр хийж байгаа юм гэж асуутал би жаахан завгүй байна гэж хэлтэл орой манай ажил дээр хүрч ирсэн... надад хэдэн бичиг баримт болон гэрээ үзүүлсэн. Тэр гэхдээ хятад хэлээр бичсэн байсан” гэх мэдүүлэг /хх.3.144/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-ын өгсөн “... 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баярын өдөр машин унаад Өлзий ахаа та надад их тус болдог. Та надад хөрөнгө оруулаач гэхээр нь ямар ажилд хөрөнгө оруулах юм гэж асуутал Сэргэлэн Амгалан дахь цахилгаан станцад сангийн ажил хийнэ. Та

 

надад 10 сая төгрөг өгчих.  Би ч  гэсэн өөрөөсөө 10 сая төгрөг гаргах болно. Би энэ

10 сая төгрөгийг тэнд ажиллаж байгаа хоёр захиралд хахууль болгож өгөх гэсэн юм гээд байсан. Тэгээд би 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүнээс 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг зээлсэн... Сэргэлэн Амгалангийн цахилгааны станц дээр байдаг захирал Ван даргатай гэрээ байгуулсан гээд надад нэг гэрээ үзүүлэхээр нь би утсаараа нөгөө гэрээний зургийг нь авсан. Надад сангийн ажил хийнэ, будагны ажил хийнэ энэ тэр гээд байсан. Би Амгалан цахилгаан станц дээр очиж Ван гэдэг хүнийг хайсан чинь тэнд ажиллаж байсан Хятад хүмүүс энд Ван гэдэг хүн байхгүй гэсэн. Би энэ цагаас хойш Сэргэлэнг олохгүй байгаа... Би нийт 5040 америк доллар өгөөд үүнээсээ 2015 оны 06 сарын 05-ны өдөр дансаараа 5.5 сая төгрөгийг л буцааж авсан. Одоо 4.489.734 төгрөг буцааж авах ёстой юм байна” гэх мэдүүлэг /хх.3.146, хх.4.4/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Амармэндийн өгсөн: “... 2015 оны 02 дугаар сард миний танил Ариунболд Амгалангийн дулааны цахилгааны станцын дотор халаалтын системийн ажил байна гэж Ариунболд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэнтэй хүрч ирээд дотор халаалтын системийн зураг үзүүлсэн. Энэ зургийг үзүүлчихээд үнийн саналаа өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зургийг үзээд 99 сая төгрөгийн ажлын хөлстэй болох юм байна гэж хэлсэн. 2015 оны 03 дугаар сард Сэргэлэн надтай утсаар яриад би чиний ажлыг авахаар болсон. Би захирлуудтайгаа яриад тохирсон. Чиний ажлыг асуудалгүй авахаар болсон гэж хэлсэн. Энэ ажлыг авахын тулд батлан даалтын 10 сая төгрөг яаралтай хэрэгтэй болоод байна. Энэ мөнгийг өгөхийн бол гэрээгээ хийгээд маргаашнаас ажилдаа орох болно гэхээр нь би Сэргэлэнд 10.000.000 төгрөг болон ажилтнуудынхаа зургийн хамт өгсөн. Тухайн үед надад 4 сая төгрөг байсан бөгөөд хүнээс 6 сая төгрөгийг хүүтэй зээлж авсан... 2015 оны 08 дугаар сард Сэргэлэнтэй уулзсан чинь удахгүй ажил чинь бүтнэ гээд байсан. Хэрэв ажил олж өгч чадахгүй бол 13 сая төгрөг өгнө гээд надаас салж яваад алга болсон. Үүнээс хойш Сэргэлэн 2 удаа 3, 3 сая төгрөгөөр бэлнээр өгсөн... Надад одоо 4 сая төгрөгийн бодит хохирол учраад байна” гэх мэдүүлэг /хх.3.164/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Наранмандахын өгсөн: “... Би 2015 оны 11 сарын 18-ны өдөр БНХАУ-ын иргэн Сэргэлэн гэгч залууд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбар дээрээс 13 сая төгрөг аваад бэлнээр 7 сая төгрөг нэмээд 20 сая төгрөгийг өгсөн юм. Тухайн үед яагаад н.Сэргэлэнд мөнгө өгөх болсон бэ гэвэл би 2008 оноос хойш мэднэ. Би Өмнөговь аймагт бээлийний үйлдвэртэй байсан. Тэр тоног төхөөрөмжийг н.Сэргэлэнгээр дамжуулан оруулж ирж байсан бөгөөд түүхий эдээ хятадаас оруулж ирэхэд н.Сэргэлэн тусладаг байсан юм. Тэгээд 2015 оны 11 сарын 08-ны өдөр санагдаж байна н.Сэргэлэн 99193463 дугаарын утаснаас яриад Амгалангийн цахилгаан станцад будгийн ажил байна, чи надад 20 сая төгрөг өгчих, би чамд 60, 70 сая төгрөг болгоод өгье гэж анх ярьсан юм. Би хэлэхдээ 60, 70 сая төгрөг яах вэ, чи надад 30 сая төгрөг болгоод өгчих гэж хэлэхэд н.Сэргэлэн тэгье, санхүүжилт орж ирэхээр би мөнгийг  чинь  өгье  гэж  хэлсэн.  Мөн н.Сэргэлэн нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр

будгийн ажил хийж байгаа хүмүүст сүү авч өгөх хэрэгтэй байна чи 200.000 төгрөг өгөөч гэхээр нь би 100.000 төгрөгийг 5064725960 дугаарын данс руу явуулсан. Тэгээд тэрнээс хойш н.Сэргэлэнтэй холбоотой байж байгаад холбоо тасарсан бөгөөд утас нь холбогдохоо байсан. Би сүүлдээ аргаа бараад Амгалангийн цахилгаан станц дээр очоод н.Сэргэлэнг асуухад ийм хүн манайд ажил хийгээгүй таниас гадна 5-6 хүн энэ хүнээс мөнгө авна гэж хэлсэн. ...Надаас өмнө 5 сая төгрөг аваад 7 сая төгрөг болгоод ө

гсөн болохоор би итгээд мөнгөө өгсөн. Мөнгө өгч байхыг харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.167, 168/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Цэвээнжавын өгсөн: “... Siriguleng /Сэргэлэн/ нь 2015 оны 03 сарын эхээр Амгалангийн дулааны цахилгаан станц дээр хамтарч ажиллая гээд урьдчилгаа гээд 10 сая төгрөгийг авсан юм. Надад тухайн үед барилгын засварын ажил гээд хэдэн зураг үзүүлж байсан. Мөн намайг дагуулж Амгалангийн дулааны станц руу ороод нэг хятад хүнтэй уулзуулаад байсан. Энэ хятад хүн нь монгол хэл мэдэхгүй, би хятад хэл мэдэхгүй учир Сэргэлэн өөрөө бид 2-ын дунд орчуулга хийгээд 7 хоногийн дараа засварын ажил эхлэнэ гэж байна гэж надад орчуулж хэлж байсан юм. Одоо надад ямарч хохирол байхгүй, Siriguleng /Сэргэлэн/ надад 2 сая, 3 сая, 5 сая гээд цувуулаад төлж бүх хохирлыг барагдуулаад дууссан. Гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх.4.1/,

 

          Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүгийн өгсөн: “... Сэргэлэн гэх Өвөрмонгол хүнийг таньдаг болоод жил гаран болж байна... тэрнээс хойш утсаар ярьж надаас мөнгө зээлдэг байсан. Дайчин тамсагийн нөхөн сэргээлтийн ногоон байгууламжийн ажлыг надад авч өгнө гэж мөнгө зээлдэг байсан. Өөрөө болохоор барилга барьдаг хүн гэж байсан... Сэргэлэн намайг 2015 оны 05 дугаар сард Сонсголонгийн гүүрэн дээр дагуулж очоод гүүрний тендер авчихсан байгаа, надад 30 сая төгрөг яаралтай олоод өг тэгвэл би 50 сая болгоод өгье удахгүй тэрбум төгрөгний урьдчилгаа авна гээд байхаар нь 30 сая төгрөгний зээл хувийн ББСБ-аас аваад өгчихсөн юм. 30 сая төгрөгнийхөө 16 сая төгрөгөнд нь Сэргэлэнгийн Актион маркийн машиныг би бодож авсан юм. 16 сая төгрөгийг нь би өөрөө төлсөн. Сэргэлэн 7 саяыг нь хүүтэй төлөөд одоо 7 сая төгрөгийг нь төлөх дутуу байгаа юмаа... 18 сая төгрөгөөр Батцэцэг гэдэг хүнээс авсан гээд надад 16 саяд бодож өгөхөөр нь би ... нотариатаар ороод тэр машиныг нь өөрийнхөө нэр лүү шилжүүлж авсан юмаа. Энэ машин одоо Мөнхнаранд 20 сая төгрөгний барьцаанд байгаа юмаа... 2015 оны 11 сарын 23-нд тэр залуу намайг Төв аймаг руу ажлаар явж байхад Сэргэлэнгийн утсаар ярьж таньдаг болсон. Намайг Сэргэлэн тэр хүнд миний эхнэр гээд хэлчихсэн юм байна лээ, тэгэхээр нь би эхнэр нь гэж хэлээгүй зүгээр найз нь л гэж хэлсэн... 2015 оны 11 сард байх санагдаад байна Siriguleng /Сэргэлэн/ 33-36 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийг надаас өдрийн 30.000 төгрөгөөр тооцоод түрээслээд унадаг байсан бөгөөд тэгж явж байхдаа машинаа М.Мөнхнаранд булаалгасан гэж байсан... 33-36 УБЦ дугаартай машин бол миний дээр байдаг миний  машин  байсан  юм...  би Siriguleng   /Сэргэлэн/ рүү утсаар ярихад Siriguleng

/Сэргэлэн/ би Мөнхнарангийн мөнгийг маргааш өгчихнө гэж хэлэхээр нь би итгээд Мөнхнарангийн өгсөн цаасан дээр нь бичээд өгсөн юм... Би өөрийн эзэмшлийн 33-36 УБЦ дугаартай тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.3.169, хх.4.13/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын өгсөн: “... Манай найз Мөнхнаран 2015 оны 10 сарын 27-28-нд санагдаж байна, 8 сая төгрөг зээлээч, түр хэрэглэчихээд өгье гээд байхаар нь зээлж авсан юм. Тэгээд тэр мөнгийг Мөнхнаран Сэргэлэн гэх хятадад өгөөд алдчихсан байсан. Би өөрт байсан бэлэн мөнгөнөөсөө Мөнхнаранд өгсөн юм” гэх мэдүүлэг /хх.4.15/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэбүрэнгийн өгсөн: “... Манай найз Мөнхнаран надад “Нэг хятад хүн Амгалан дулаан станцад ажил авсан гэнэ. Хэдэн төгрөг оруулчихвал өсгөж өгье гээд байна. Чамд мөнгө байна уу? Чи надад 10 сая төгрөг зээлчих, би өөрөө 10 сая төгрөг өгье” гэж ярихаар нь би Мөнхнаранд 10 сая төгрөг зээлүүлээд, Мөнхнаран өөрөө бас 10 сая төгрөг олчихоод нийлүүлээд 20 сая төгрөг болгоод бид 2 цуг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Амгалан цахилгаан станцын үүдэнд Сэргэлэн гэх хятад иргэнтэй уулзаад машин дотор Мөнхнаран тоолж өгсөн юм. Тэгээд Мөнхнаран түүнээс 20 сая төгрөг зээлж авлаа гээд нэг цаасан дээр бичүүлж аваад байсан юм. ...Мөнхнаран миний нүдэн дээр тэр Сэргэлэн гэх нөхөрт мөнгийг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх.4.16/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: “... Манай найз Наранмандах 2015 оны намар байсан санагдаад байна надтай утсаар яриад уулзъя гэхээр нь уулзахад Сэргэлэн гэх Өвөрмонгол хүнийг дагуулж ирж уулзаад Амгалангийн дулааны станцад будгийн ажил хийх гэсэн юм, 20 сая төгрөг өгчихвөл 7 хоногийн дотор 40-50 сая төгрөг болгож өгье” гэж ярьсан бөгөөд манай нөхөр тухайн үед хамт явж байсан бөгөөд би бодоодохъё гээд өнгөрсөн. Тэгтэл Сэргэлэн гэдэг нь над руу цаг тутамд залгаад мөнгө бүтэж байна уу гэж асууж шалгаагаад байхаар нь сүүлдээ би утсаа авахаа больсон юм. Сэргэлэн нь Амгалан дулааны станцад будгийн ажил байгаа, энэ ажлыг хятадын том компани хийж байгаа, яаралтай 20 сая төгрөг хэрэгтэй байна. Би энэ 20 сая төгрөгийг Хятадын том захиралд нь хахууль болгож өгөөд будгийн ажлыг нь авч хийгээд их хэмжээний мөнгөтэй болно гээд нэлээд их мөнгөний тоо хэлээд байсан. Тухай үед бид нарт будгийн ажил хийх хүснэгтэлсэн мөнгөн дүн бичсэн баримтууд үзүүлээд байсан... Наранмандах бол дүүгийнхээ байрыг барьцаанд тавиад өмнө нь машинаа барьцаалсан байсан мөнгө, өөрт байсан мөнгө зэргээ нэмээд нийт 20 сая төгрөг өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх.3.248/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттөмөрийн өгсөн: “... Монгол Улсын Засгийн газрын 35, 55 дугаартай тогтоолоор Дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам нь Хятадын Чайна машинери Инженеринг корпорацитай хамтран энэ ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ дагуу Хятадын компаниас өөрсдөө барилга угсралтын ажлыг

хийж гүйцэтгэхээр туслан гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулж Монголд хятад ажилчид оруулж ирж ажиллуулсан юм... Сантехникийн ажлыг бол Чайна машинери Инженеринг корпораци нь өөрсдөө туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж ажиллах хүмүүсээ Монголд оруулж ирж ажиллуулсан... 2015 онд манай оффисын барилгын ажил баригдаж байсан бөгөөд хашаа 2 хаалгатай байсан, нэг хаалгаар нь газар шорооны ажил явагдаж том ачааны машин тэрэг чөлөөтэй нэвтэрч ажлаа хийдэг байсан. Тэр үеэр нь энэ хятад хүн хашааны задгай байдлыг далимдуулан монгол иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байсан байж магадгүй... Монгол, Хятадын талаас ямарч будаг, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зохион явуулаагүй” гэх мэдүүлэг /хх.3.243/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Niu Yaping-н өгсөн: “...Тэгш тэшин гэх компанийг анх удаа сонсож байна. Манайд ийм нэртэй туслан гүйцэтгэгч компани байхгүй. Харин цонхыг суурилуулахаар, газар шорооны ажил хийлгүүлэхээр 2 Монгол компанитай гэрээ хийсэн. Мөн Монголын бетон зуурмагны “НИ” ХХК-тай гэрээ хийж бетон зуурмаг авсан. Түүнээс өөрөөр Хятад компани, иргэнтэй гэрээ хийгээгүй юм” гэх мэдүүлэг/хх.3.245/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Dong Lili-н өгсөн: “... Би энэ төслийг Хятад талын техник хэрэгсэл, хүн хүч зэрэг бүх ажлыг хариуцаж ажиллаж байгаа... будаг, сантехникийн засварын ажпыг бол манай компани өөрсдөө хийсэн. Амгалан дулааны цахилгаан станц нь 2 улсын хоорондын гэрээгээр баригдаж байгаа бөгөөд манай нэрийг барьж бусдыг залилан мэхэлж байгаад харамсаж байна. Хуулийн дагуу энэ зальт этгээдэд хариуцлага тооцож өгнө үү. Манай компанийн нэр төрийг сэргээж өгнө үү” гэх мэдүүлэг /хх.3.247/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгонсүрэнгийн өгсөн: “... Энэ барилгад Сэргэлэн ямарч хөрөнгө оруулаагүй бөгөөд хүмүүст манай барилгыг үзүүлээд барилга барьж байгаа, хөрөнгө оруулсан гээд худлаа яриад үзүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх.3.249/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Э.Хатансэлэнгийн өгсөн: “... 2015 оны 11 сарын 05-ны өдөр Siriguleng над руу утсаар яриад манай 2 найз чамаас очиж утас авна. Чи гар утас өгчих, нэг утсыг нь 500.000 төгрөгөнд багтаагаад 2 гар утас авна. Би мөнгийг нь шилжүүлнэ гэж яриад удалгүй нэг хүүхэн залуу 2 ирээд ... Самсунг Нөүт-3-тэй маркийн гар утсыг нэгийг нь 520.000 төгрөгөөр тооцож 2 ширхэгийг аваад явсаны маргааш нь залуу нь дахиж ирээд хоёрын хоёр Нөүт-З-тэй байгаад яах юм. Нэгийг нь өөр утсаар солиулъя гээд JFLех маркийн 1 гар утас, Нокиа 6300 гар утас 1 ширхэг болгоод солиулаад нийт үнийн дүн нь 1 сая төгрөг болгоод явсан юм... 2015 оны 11 сарын 18-ны өдөр миний Хаан банкны ... дугаарын данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Сэргэлэн бол хамт ирээгүй, надад утсаар манай 2 найз очиж гар утас авна. Энэ найз маань цагдаагийн газарт ажилладаг том найз маань байгаа юм гэж л хэлсэн юм. Ямар нэг байдлаар дарамталсан гэх зүйл ажиглагдаагүй. Сэргэлэн надаас  урд  нь  гар  утас  зээлээр  аваад  удалгүй  буцаагаад  мөнгийг  нь  өгчихдөг

болохоор нь хэлсэн үгэнд нь итгээд найз гэх хүнд нь 2 гар утсыг өгч явуулсан. Гар утасны лангууг би Сэргэлэнтэй хамтарч ажиллуулдаггүй... би ганцаараа түрээслэдэг” гэх мэдүүлэг /хх.3.250/,

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Siriguleng /Сэргэлэн/-ийн өгсөн: “... Би он сар өдрийг нь санахгүй байна, Х.Бум-Эрдэнээс 150.000 юанийг төмрийн мөнгө буюу надад барааны мөнгө гэж шилжүүлж өгсөн юм. Дараа нь энэ хэрэг үүсэхээр нь би 2014 оны 04 сарын 23-ны өдөр Х.Номинцэцэгт буцаагаад 32 сая төгрөгийг хүлээлгээд өгсөн юм... Наранмандахаас 2015 оны 11 сарын 18-ны өдөр Сансарын Хаан банкны үүдэн дээр 10 сая төгрөгийг авсан юм. Энэ мөнгийг нь төлөөгүй байгаа, М.Мөнхнарангийн нэг буриад лам найзаас 2015 оны 10 сарын үед өдрийг нь санахгүй байна. Чингис зочид буудлын үүдэнд нь 10 сая төгрөгийг авсан юм, энэ мөнгийг нь төлөөгүй байгаа. А.Цэвээнжаваас 2015 оны хавар 10 сая төгрөгийг аваад цувуулаад 2016 оны 01 сард төлөөд дууссан юм. Өлзийбатаас 10 сая төгрөгийг авахад урагшаа хятадын ханш нээгдэх баярын өдөрт явна гээд өөрөө 1 сая төгрөгийг нь аваад надад 9 сая төгрөгийг өгсөн юм, би дараа нь 5,5 сая төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Мөн цувуулаад 500.000 төгрөгийг нь өгсөн, одоо 3 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Ц.Амармэндээс 10 сая төгрөгийг аваад 6 сая төгрөгийг нь төлсөн, одоо 4 сая төгрөг төлөх ёстой. О.Батжаргалаас 10 сая төгрөгийг авсан, ямар ч мөнгө төлөөгүй... Би тэдгээр хүмүүсээс мөнгийг залилж аваагүй, ажил олж өгнө, ажилд зуучилж өгнө гэж хэлж авсан юм” гэх мэдүүлэг /хх.33-34/,

 

            -Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /xx.4.176/,

-Хаан банкны орлогын мэдүүлэг /xx.4.189/,

-Прокурорын тогтоол /xx.4.199-204/,

-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал /xx.1.5/,

-Х.Бум-Эрдэнийн тайлбар /xx.1.12/,

-Зарлагын мэдүүлэг /xx.1.8/,

-Я.Бат-Эрдэнийн тайлбар /xx.1.30/,

-Сэргэлэнгийн тайлбар /xx.1.52/,

-Сэжигтэнээр тооцох тогтоол, Сэргэлэнг сэжигтэнээр байцаасан тэмдэглэл /xx.1.53-54/,

-Яллагдагчаар татах тогтоол, Сэргэлэнг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /xx.1.55-56/,

-Эд зүйлийн үнэлгээ /xx.1.116/,

-Х.Бум-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /xx.1.24/,

-Шинжээчийн 2134 тоот дүгнэлт /xx.1.173-180/,

-Гэрч Я.Бат-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /xx.1.207/,

-Прокурорын эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 241 дугаартай тогтоол /xx.1.222-223/,

-Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /xx.2.68/,

-Яллагдагч Сэргэлэнг дахин байцаасан тэмдэглэл /xx.2.70/,

-Прокурорын эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 1609 дугаар тогтоол /xx.2.78/,

 

-Өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан хүсэлт /xx.2.106-109/,

-Прокурорын түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 59 дугаартай тогтоол /xx.3.86/,

-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /xx.3.94/,

-О.Батжаргал, Ц.Отгондорж нарын гаргасан өргөдөл /xx.3.109/,

-Сэргэлэнгийн гадаад паспортны хуулбар /xx.3.113/,

-Сэргэлэнгийн гаргасан тодорхойлолт /xx.3.158/,

-Хохирогч О.Батжаргалийг байцаасан тэмдэглэл /xx.3.143/,

-М.Наранмандахын гаргасан өргөдөл /xx.3.132/,

-Хохирогч А.Цэвээнжавыг байцаасан тэмдэглэл /xx.3.155/,

-Хураан авах тогтоол /xx.3.240/,

-Хохирогч Wulijibatu-с дахин асууж авсан байцаалтын тэмдэглэл /xx.4.2-3/,

-Хохирогч М.Мөнхнаранг  дахин байцаасан тэмдэглэл /xx.4.6-7/,

-Цагдан хорих 461-р ангийн эмнэлгийн тодорхойлолт /xx.4.83-87/,

-А.Цэвээнжавын гаргасан хүсэлт /xx.4.107/,

-Эрүүгийн хэргээс сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэлийг хэрэгсэхгүй болгох санал /xx.4.108-109/,

-Яллагдагч М.Мөнхнаранг байцаасан тэмдэглэл /xx.4.150-151/,

-Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 46 дугаар тогтоол /xx.4.205/ зэрэг болно.

 

          Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/ нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Х.Бум-Эрдэнээс 150.000 юанийг төмрийн мөнгө буюу надад барааны мөнгө гэж шилжүүлж өгсөн. Дараа нь энэ хэрэг үүсэхээр нь би 2014 оны 04 сарын 23-ны өдөр Номинцэцэгт буцаагаад 32 сая төгрөгийг хүлээлгээд өгсөн юм... М.Мөнхнаран өөрөөс нь 20.000.000 төгрөг авсан гэж намайг дарамталж бичүүлсэн, түүний лам ах Б.Эрдэнбүрэнгээс л 10.000.000 төгрөг авсан. М.Наранмандахаас 20.000.000 төгрөг аваагүй, 2015 оны 11 сарын 18-ны өдөр Сансарын Хаан банкны үүдэн дээр 10 сая төгрөгийг авсан. Түүнээс 5.500.000 төгрөгийн авлагтай байсан, 4.500.000 төгрөг үлдсэн. А.Цэвээнжаваас 2015 оны хавар 10 сая төгрөгийг аваад цувуулаад 2016 оны 01 сард төлөөд дууссан. Өлзийбатаас 10 сая төгрөгийг авахад урагшаа  хятадын  ханш  нээгдэх баярын өдөрт явна гээд өөрөө 1 сая  төгрөгийг нь

аваад надад 9 сая төгрөгийг өгсөн юм. Би дараа нь 5,5 сая төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Мөн цувуулаад 500.000 төгрөгийг нь өгсөн, одоо 3 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Ц.Амармэндээс 10 сая төгрөгийг аваад 6 сая төгрөгийг нь төлсөн, одоо 4 сая төгрөг төлөх ёстой. О.Батжаргалаас 10 сая төгрөгийг авсан... Би тэдгээр хүмүүсээс мөнгийг залилж аваагүй, ажил олж өгнө, ажилд зуучилж өгнө гэж хэлж авсан юм. Мөрдөн байцаалтаас оргон зайлаагүй, хохирогч нарын мөнгийг олж өгөхөөр нутаг руугаа яваад ирсэн” гэж мэдүүлж байх боловч:

 

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /Сэргэлэн/ нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

          2011 онд иргэн Х.Бум-Эрдэнээс “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг Норд бенз маркийн автомашиныг оруулж ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 03 дугаар сард Чингис зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингис зочид буудлын үүдэнд иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 106.949.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

          2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж нь “Сэргэлэн нь Х.Бум-Эрдэнээс “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг Норд бенз маркийн автомашиныг оруулж ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гэж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлж авч залилсан гэж тухайн үеийн юаны ханш 216 төгрөгөөр хохирлыг тооцсон нь буруу, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеийн юаны ханш 216 төгрөгөөр тооцоход 42.900.000 төгрөг болох тул хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх боловч гэмт хэргийн хохирлыг хэрэг үйлдэгдсэн үеийн валютын ханшаар тооцох нь үндэслэлтэй юм.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр нь “Сэргэлэнгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах шунахайн сэдэлтгүй, гэрээний эрх зүйн харилцаа тул иргэний журмаар хэргийг шийдвэрлэх ёстой, хэргийн обьектив болон субьектив талын шинжийг бүрэн тогтоож чадаагүй, Сэргэлэнгийн гэм бурууг нотлох баримт хангалтгүй, мөрдөн байцаалтыг дутуу явуулсан, Сэргэлэнд Х.Бум-Эрдэнээс банкны дансаар шилжүүлсэн 150.000 юаныг төлбөрийн үнэ гэснийг барааны үнэ гэж зассан байж болзошгүй, Х.Бум-Эрдэнээс 6.000.000 төгрөг авсан нь тогтоогдоогүй, “Хошин математик” дэвтэрт Сэргэлэнгийн гарын үсэг илт өөр зурагдсан, М.Мөнхнаран нь Сэргэлэнгийн энэ хэргийн талаар бичлэг хийж хадгалсан гар утас, түрийвч, бичиг баримтыг нь булааж бус далайлган сүрдүүлж авсан, М.Наранмандахаас авлагатай байсан, хохирогч нараас авсан болон өөрийнх нь их хэмжээний мөнгийг Сэргэлэнгээс залилж авсан хятад хүмүүсийг  улсын хилээр орж гарсан эсэх зэргийг шалгаагүй гэж тайлбарлаж байх боловч Siriguleng /Сэргэлэн/-д холбогдох удаа дараагийн давтан үйлдэлтэй хэрэг нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

         

          Иймд шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч  Siriguleng  /Сэргэлэн/-гийн  2016 оны 02 дугаар сарын 03-наас эхлэн

цагдан хоригдсон нийт 235 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СD-R52Х диск 2 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээх нь зүйтэй.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү ар талын хангалт үйлчилгээний төвийн хашаанд, Хамгаалалтын 3 дугаар газрын хамгаалалтанд хадгалагдаж байгаа, 33-36 УБЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ssangyan Action маркийн автомашин, 01066491 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0711042 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, автомашины түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг тэдгээрийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүд буцаан олгож, уг автомашиныг хохирогч М.Мөнхнарангаас авч хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг /хх.3.233/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон, шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-с хураан авсан 12.000 юань буюу 3.674.280 төгрөг, мөн 740.000 төгрөг, нийт 4.414.280 төгрөгийг тус хэргийн хохиролд тооцон төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлвэл зохино.

 

Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-с 6.460.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бум-Эрдэнэд, 4.489.734 төгрөг гаргуулж хохирогч БНХАУ-ын иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-д, 4.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Амармэндэд, 18.800.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхнаранд, 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч О.Батжаргалд, 20.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Наранмандахад тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-г Монгол Улсын хилээр гарахыг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авсан, хохирогч Х.Бум-Эрдэнэд 32.000.000 төгрөг, хохирогч М.Мөнхнаранд 1.200.000 төгрөг, хохирогч А.Цэвээнжавт 10.000.000 төгрөг төлөгдсөн, бусдад нийт 63.749.734 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /Сэргэлэн, паспортын дугаар: Е05620947/-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1.500.000 /нэг сая таван зуун манган/ төгрөг хурааж, 11 /арван нэгэн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун манган/ төгрөг хурааж, 11 /арван нэгэн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх нийт ялыг 1.500.000 /нэг сая таван зуун манган/ төгрөг хурааж, 11 /арван нэгэн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-д оногдуулсан 11 /арван нэгэн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-н урьд нь цагдан хоригдсон 235 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СD-R52Х диск 2 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү ар талын хангалт үйлчилгээний төвийн хашаанд, Хамгаалалтын 3 дугаар газрын хамгаалалтанд хадгалагдаж байгаа 33-36 УБЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ssangyan Action маркийн автомашин, 01066491 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0711042 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, автомашины түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг тэдгээрийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүд буцаан олгож, уг автомашиныг хохирогч М.Мөнхнарангаас авч хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон, шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-с хураан авсан 12.000 юань буюу 3.674.280 төгрөг, мөн 740.000 төгрөг, нийт 4.414.280 төгрөгийг тус хэргийн хохиролд тооцон төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-г Монгол Улсын хилээр гарахыг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авсан, хохирогч Х.Бум-Эрдэнэд 32.000.000 төгрөг, хохирогч М.Мөнхнаранд 1.200.000 төгрөг, хохирогч А.Цэвээнжавт 10.000.000 төгрөг төлөгдсөн, бусдад нийт 63.749.734 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-с 6.460.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бум-Эрдэнэд, 4.489.734 төгрөг гаргуулж хохирогч БНХАУ-ын                           иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-д, 4.000.000 төгрөг  гаргуулж  хохирогч  Ц.Амармэндэд,

18.800.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхнаранд, 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч О.Батжаргалд, 20.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Наранмандахад тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Siriguleng /Сэргэлэн/-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                        

                                                 ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН