Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 69

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00069

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. 1977 оноос эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдсан. 1982 онд цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байна. Иймд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарыг хүртэл, 1982 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.*******ийн 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагч С.*******ийн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагчийн 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн баярын бичиг,

- Хүсэлт гаргагчийн аав М.*******ийн баярын бичгүүд,

- Хүсэлт гаргагчийн 1978 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- Хүсэлт гаргагчийн 1977 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлах эх хувиараа,

-Гэрч Г.ын ...Би 1952 онд төрсөн. 1960 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1964 онд 4 дүгээр ангиа төгсөөд эцэг эхийн хамт малчин болсон. Тэр цагаас хойш Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байна. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. С.******* 1975 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж 1992 оныг дуустал ажилласан. Тэр цагаас хойш бид хамтдаа Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ц.ийн ...Би 1968 онд төрсөн. 1976 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 5 дугаар ангиасаа буюу 1981 онд сургуулиас гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. С.******* 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байна. С.******* нь одоо ч гэсэн тус сумандаа гэр бүлийн хамт малчнаар ажилладаг. С.******* нь цэргийн алба хаасан 3 жилээс бусдаар малчнаар тасралтгүй ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийг 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ