Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 71

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00071

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багт оршин суух, ПЛ67121708 дугаарын регистртэй, Жантекей овогт Самарханы Харлагаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Харлагаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Харлагаа нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тариачнаар ажиллаж байсан. Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийг дэвтэр дээр бичсэн боловч 70 дугаар дансны лавлагаа гарч ирэхгүй байна. Иймд С.Харлагаа намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд тариачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Харлагаагийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Харлагаа нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрчилгээ,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1983 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,

-Хүсэлт гаргагч С.Харлагаагийн 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

-Гэрч К.Тохойгийн ....Би 1962 онд төрсөн. 1970 онд Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 1978 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хөдөө аж ахуйн техникумыг тракторын жолооч мэргэжлээр 1980 онд төгссөн. Улмаар 1980 оноос 1981 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1981 онд Улаанбаатар хотын Хужирбулангийн 036 дугаар ангид цэргийн алба хааж 1984 онд цэргээс халагдсан. 1984 оноос эхлэн 1992 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа ногоо тарьж амьдарч байна. Намайг 1984 онд цэргээс халагдаж ирэхэд С.Харлагаа нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч А.Авдрасолын ...1957 онд төрсөн. 1965 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1969 онд 4 дүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд эцэг эхийн хамт ногоочноор ажиллаж эхэлсэн. 1975 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1978 онд цэргээс халагдсан. 1978 оны 06 дугаар сараас эхлээд 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор тасралтгүй ажиллаж байсан. Одоо Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа гэх газар мал маллаж, ногоо тарьж амьдарч байна. С.Харлагаа нь 1984 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа ногоочноор ажиллаж байгаа... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Харлагаагийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Самарханы Харлагааг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Харлагаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ