Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 72

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00072

                             Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сараас хойш хувиараа Ховд аймгийн ******* сумын ******* багт одоог хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байна. Миний тухайн үед нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул хоёр гэрчийн тодорхойлолт болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70 дугаар дансны хуулгыг үндэслэн намайг 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оноос 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сумын н зам нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.*******ийн 1984 оноос 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сумын н зам нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оноос 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сумын н зам нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад тус тус малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрчилгээ, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрчилгээнүүд эх хувиараа,

-Гэрч Б.*******гийн ...Би 1959 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан.Б.******* нь 1990 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж эхэлсэн.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ц.ын ...Би 1967 онд төрсөн. Би 1975 онд Ховд аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн сумын н зам нэгдлийн бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.******* нь Ховд аймгийн сумын дунд сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн сумын н зам нэгдлийн бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1990 онд н.Отгонбаяр гэдэг хүнтэй гэр бүл болж Ховд аймгийн ******* сум руу шилжсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ы *******ийн 1984 оноос 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сумын н зам нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ