Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Энхбат, хохирогч З.Д,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн То овогт Н щБ холбогдох 1708007840218 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын ****-ны өдөр Хөсвгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ***настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *дугаар хороо, Дэнжий*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,Т овогт Н Б РД:РЭ****,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах "*” худалдааны төвд байрлах "888” нэртэй бааранд иргэн З.Дийн хэвлий орчим газар гурван удаа өшиглөж, "хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, гялтангийн үрэвсэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • гэмт хэргийн талаархи гомдол /хх-5-6/
  • хохирогч З.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:.... 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ том пиво уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад "***” төвийн бааранд орсон. Тэнд 5 пиво, 0.75 литр архи авч уусан. Хэсэгхэн хугацаанд ву болсныг санахгүй байна, тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд л намайг нэг залуу татаж ирээд гэдэс рүү өшиглөж байсныг санаж байна. Тухайн үед өшиглүүлэхэд маш их
 

өвдсөн ба би үхлээ гээд орилж байснаа санаж байна. Намайг манай хүргэн дүү Б үүрээд баарнаас авч гараад таксинд суулгасан байсан. Намайг согтуу учир гэр лүү авч яваагүй Сумъяабаатарын аавын гэр лүү нь Б, С, О, А бид нар очсон байсан. Тухайн үед би нэг хэсэг хугацаанд унтчихсан байсан ба шөнө архи гараад ирэх үед /03 цагийн орчимд/ гэдэс хэвлий орчмоор аймар өвдөөд сэрсэн. Тэгээд түргэн дуудаад эмч ирээд үзэхэд нь би хүнд гэдэс рүүгээ өшиглүүлсэн талаараа хэлэхэд намайг гэмтэл рүү авч явсан. Би хагалгаанд орсон ба мэс заслын эмч хэлэхдээ миний давсаг хагарсан гэж байсан. Намайг цохисон залуу тэр өдрөөс хойш 3, 4 хоногийн дараа өөрөө над дээр ирж уулзсан. Тэр залуу хэлэхдээ "цагдаад битгий өргөдөл өгөөч, би нэг өдөр хүний оронд ажилласан чинь гай нь таараад ийм юм болчихлоо уучлаарай” гэж л хэлсэн. Яагаад цохьсон юунаас болж маргалдсан талаар надад хэлээгүй. Би ч санахгүй байгаа юм. Ямар ч байсан намайг барьж байгаад татаж ирээд өшиглөж байсанг санаж байгаа юм. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй танихгүй...гэх мэдүүлэг /хх-87-88/

  • 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:...саарал өнгийн футболктой залуу зууралдсан байдалтай байсан залуугийн цамцнаас хоёр гараараа өөр рүүгээ татаж байгаад хэвлий хэсэгт баруун хөлөөрөө гурван удаа өшиглөж байх ба уг өшиглөсөн залуу баар луу орж байгаа дүрс бичлэг байна.. .гэх /хх-10-11/,
  • гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дэн дүү нар над руу залгаад Дэ яаралтай хагалгаанд орох гэж байна гэхээр нь бид нар сандраад гэмтэл дээр яваад очиход Дэ нь ухаантай боловч маш их зовиуртай байсан ба эмч нар хэлэхдээ хэвлий шингэнээр дүүрсэн учир нээж байж юу болох талаар мэднэ яаралтай хагалгаанд орно гэж байсан. Тэгээд хагалгаанд ороход давсаг нь хагараад шээс нь бүх биеэр тарсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-93/,
  • гэрч О.С мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цагаас би уг бааранд ажиллах байсан. Миний бие өвдөөд байсан учир Ба өөрийн оронд бааранд ажиллуулсан. Маргааш нь буюу 05-ны өдөр захирал над руу ярьж зодоон болсон талаар мэдсэн. Би Ба юу болсон юм бэ гэхэд Ба надад хэлэхдээ "өчигдөр баар хаах гэж байхад үйлчлүүлж байсан нэг залуу үүдэнд шатны хажууд суучихаад босохгүй байхаар нь би бос хувцасаа өмс гэж хэлтэл” тэр залуу босч ирээд намайг элдвээр хэлээд доромжлоод цохих гээд дайрахаар нь би "тэр залууг хоёр, гурван удаа өвдөглөсөн” гэж байсан. Ба нь уг баарны албан ёсны ажилтан биш зөвхөн миний оронд л ажиллаж өгч байхдаа хүн зодчихсон байсан...гэх мэдүүлэг /хх--96-97/
  • гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө би зөөгчийн ажлаа хийж байсан. Баарны үүдний шатны хажууд нэг залуугийн гутал нь тайлагдсан байсан ба өмсгөх гэтэл Б ах ирсэн. Тэгээд Б ах босгох гэтэл тэр залуу эхлээд Бахыг нэг удаа тохойгоороо цээж рүү нь цохисон, тэгсэн  ах тэр залуутай барьцалдаж аваад "эхлээд гараараа нэг удаа цохисон, тэгэхдээ яг хаана нь цохисон эсэхийг нь би сайн анзаарч хараагүй”. Харин сүүлд тэр залууг барьж байгаад татаж ирээд нэг удаа өвдөглөсөн, тэгэхээр нь би Б ахыг аваад баар луу орсон...гэх мэдүүлэг /хх-16-17/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10421 дугаартай шинжээчийн:...З.Дийн биед хэвлийн битүү гэмтэл давсагны ар ханын урагдал, гялтангийн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул
 

гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхэсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-43/,

  • Шинжээч эмч М.Энхтайвангийн мөрдөн байцаалтад өгсөн:...Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо гэдэг өшиглөх, цохих, дэвсэх зэрэг үйлдлүүд орно. Давсаг шээстэй байх үед хэвлийн урд хэсэг рүү өшиглөх, дэвсэх, цохих үед үүснэ. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг, /хх-107-108/,
  • хохирогч З.Дийн гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх мэс заслын тэмдэглэл, эмнэлгийн магадлагаа /хх- 66-75/,
  • шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би одоо Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байх төвийн 888 нэртэй бааранд караокений өрөөнд байж байгаад доошоо буугаад бааранд туслах гэтэл нэг ширээнд ухаангүй согтчихсон 2 эрэгтэй хүн байхаар нь босгоод гаргасан. Тэгтэл нэг хүнийх буюу одоо энэ хэргийн хохирогч гэх залуугийн өрөөсөн гутал нь тайлагдчихсан байхаар нь аваад үүдэнд очоод сэрээгээд өмсүүлэх гэтэл нөгөө залуу сэргэж босож ирэнгүүтээ миний өөдөөс дайраад байхаар нь би над руу сарвайсан гарыг зайлуулаад зөрүүлээд гэдэс, цээж хэсэг рүү нь өвдгөөрөө ямар ч байсан хоёр удаа өвдөглөснөө санаж байна. Тэгээд дараа нь нүүр лүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд би түүнийг орхиод ажил руугаа орсон...гэх мэдүүлэг, /хх-180-181/ ...намайг цохих гээд байхаар нь би гарыг нь хориглож байгаад тэр залуугийн элэг болон нүүрэн тус газар нь нийтдээ гурван удаа цохисон... Би зууралдаж байгаад цамцнаас нь татаж авчираад өвдгөөрөө цээж рүү нь гурван удаа өвдөглөсөн....гэх мэдүүлэг, /хх-32-33/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Гэрэл-Од” худалдааны төвд байрлах “888” нэртэй бааранд иргэн

З.Дийн хэвлий орчим газар гурван удаа өшиглөж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

  • хохирогч З.Дийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө баарны үүдэнд өшиглүүлэхэд маш их өвдсөн ба би үхлээ гээд орилж байснаа санаж байна...шөнө архи гараад ирэх үед /03 цагийн орчимд/ гэдэс хэвлий орчмоор аймар өвдөөд сэрсэн. би хагалгаанд орсон ба мэс заслын эмч хэлэхдээ миний давсаг хагарсан гэж байсан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байсан, ккамерын бичлэгийг хараад мэдсэн. Хохиролд нийт 1.800.000 төгрөг авсан ба эмчилгээ, хагалгаа, бусад зардал зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-87-88/
  • 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:...саарал өнгийн футболктой залуу зууралдсан байдалтай байсан залуугийн цамцнаас хоёр гараараа өөр рүүгээ татаж байгаад хэвлий хэсэгт баруун хөлөөрөө гурван удаа өшиглөж байх ба уг өшиглөсөн залуу баар луу орж байгаа дүрс бичлэг байна.. .гэх /хх-10-11/,
  • гэрч О.С мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цагаас би уг бааранд ажиллаж байсан. Миний бие өвдөөд байсан учир Балжиннямыг өөрийн оронд бааранд ажиллуулсан...Балжиннямаас юу болсон юм бэ гэхэд "өчигдөр баар хаах гэж байхад үйлчлүүлж байсан нэг залуу үүдэнд шатны хажууд
 

суучихаад босохгүй байхаар нь би бос хувцасаа өмс гэж хэлтэл” тэр залуу босч ирээд намайг элдвээр хэлээд доромжлоод цохих гээд дайрахаар нь би "тэр залууг хоёр, гурван удаа өвдөглөсөн” гэж байсан...гэх мэдүүлэг /хх--96-97/

  • гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө би зөөгчийн ажлаа хийж байсан. Баарны үүдний шатны хажууд нэг залуугийн гутал нь тайлагдсан байсан ба өмсгөх гэтэл Балжка ах ирсэн. Тэгээд Балжка ах босгох гэтэл тэр залуу эхлээд Балжка ахыг нэг удаа тохойгоороо цээж рүү нь цохисон, тэгсэн Балжка ах тэр залуутай барьцалдаж аваад "эхлээд гараараа нэг удаа цохисон, тэгэхдээ яг хаана нь цохисон эсэхийг нь би сайн анзаарч хараагүй”. Харин сүүлд тэр залууг барьж байгаад татаж ирээд нэг удаа өвдөглөсөн...гэх мэдүүлэг /хх-16-17/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10421 дугаартай шинжээчийн:...З.Дийн биед хэвлийн битүү гэмтэл давсагны ар ханын урагдал, гялтангийн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхэсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-43/,
  • Шинжээч эмч М.н мөрдөн байцаалтад өгсөн:...Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо гэдэг өшиглөх, цохих, дэвсэх зэрэг үйлдлүүд орно. Давсаг шээстэй байх үед хэвлийн урд хэсэг рүү өшиглөх, дэвсэх, цохих үед үүснэ. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг, /хх-107-108/,
  • шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байх Гэрэлт-Од төвийн 888 нэртэй бааранд ажиллаж байгаад тухайн хохирогч залуугийн гэдэс, цээж хэсэг рүү нь өвдгөөрөө хоёр удаа өвдөглөсөн, дараа нь нүүр лүү нь нэг удаа өвдөглөсөн... хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-180-181/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан буюу мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

Яллах дүгнэлтэд хохирогч З.Дийн нэрийг техникийн алдаатай бичсэнийг зөвтгөсөн болно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд баримтаар 588.394 төгрөг, шууд бус зардалд автомашины зээл 855.000 төгрөг, нийт 1.443.394 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1.800.000 төгрөг төлж барагдуулсан байна. /шүүхийн

 

хэлэлцүүлэгт/ Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг "Сиди”- г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь 2018.04.20-с /хх-185-186/ эхлэн өнөөдрийн байдлаар 46 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 1 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг "Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
  7. Шүүгдэгч Н.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 
  1. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР