Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 73

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00073

                  Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ПВ62020804 дугаарын регистртэй, Сартуул овогт Дамбын Эрдэнэцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1979 оны 03 дугаар сараас эхлэн 1986 оны 12 дугаар сар хүртэл үйлчлэгч, хэвлэгчээр ажиллаж байсан. Миний бие нь 1970 оноос 1977 онд Ховд аймгийн 2 дугаар 8 жилийн сургууль, 1977 оноос 1979 онд Говь-Алтай аймгийн ТМС-д малын эмчээр суралцаж төгссөн. 1979 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн баримт архивт шилжиж ирээгүй байна. Иймд Д.Эрдэнэцэцэг намайг Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1979 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэгийн 1979 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь1979 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1979 оноос 1987 оны хооронд Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- Гэрч А.Бямбасүрэнгийн 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг,

- Зураач А.Бямбасүрэнгийн 1987 оны ном эх хувиараа,

- Зураач М.Дамдинсүрэнгийн хэвлэн бэлтгэсэн ном эх хувиараа,

-Гэрч А.Бямбасүрэнгийн ...Би Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1976 оноос 1987 оныг хүртэл зураачаар ажиллаж байсан. Д.Эрдэнэцэцэг нь 1979 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Урчуудын эвлэлийн салбар гэдэг нь удирдлагуудын хөрөг зураг, байгууллагын хаяг, самбар, баярын чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийдэг байсан. Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбар нь 1990 оныг хүртэл байж байгаад 1990 оноос эхлээд Ховд урчуудын эвлэл гэсэн сайн дурын байгууллага болсон. Зураачид нь чөлөөт уран бүтээлчид болсон.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.Пүрэвсүрэнгийн ...Би 1985 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан. Д.Эрдэнэцэцэг нь манай эгч Д.Баасансүрэнтэй хамт 1979 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Манай эгч Д.Баасансүрэн нь Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарын торгон хэвлэгчээр ажиллаж байсан. Урчуудын эвлэлийн салбар гэдэг нь байгууллагын хаяг, самбар, баярын чимэглэл, баярын бичиг, талархал, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийдэг байсан. Тухайн үеийн даргаар нь Мишиг гэж хүн байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Эрдэнэцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Дамбын Эрдэнэцэцэгийг 1979 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ