Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 74

 

     28 оны 02 сарын 05 өдөр

        Дугаар 153/ШШ28/00074

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ийн  хүсэлттэй Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 28 оны дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 28 оны дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Б.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 1970 онд төрсөн. Одоо амьдарч буй Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* тоотод байрлах станцын орон сууцанд 16 наснаасаа хойш эцэг эхийн хамт амьдарч байна. Миний аав ******* нь 1997 оны 12 дугаар сард нас барсан бөгөөд түүнээс хойш ээж гийн хамт амьдарч байна. Миний ээж 1936 онд төрсөн. Одоо 82 настай. Өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо оршин сууж буй газрын гэрчилгээгээ ээж бид хоёр 27 оны 05 дугаар сарын -ний өдөр хамтран эзэмшигчээр авсан. Одоо амьдарч буй ердийн халаалттай орон сууцандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл нотлох баримт болохгүй байна. Иймд Б.******* намайг Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* тоотод байрлах станцын орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны өмчлөгч нь ******* овогт *******ийн ******* мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Монгол улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дуудлага худалдаа явуулсан тухай протокол, Ховд аймгийн орон сууц нийтийн аж ахуйн конторын зарим орон сууц, барилгын анхны үнийн тодорхойлолт, иргэн Б.*******ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны гэрэл зургууд, план зураг,

Гэрч З.йн ...Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1-32 тоотод станцын орон сууцанд амьдардаг. Би энэ хашаанд 1987 оноос хойш амьдарч байна. Би хөрш айлуудаа сайн танина. Манай хөрш Чимээ, гэдэг хоёр айл байдаг. Б.******* нь гээд манай хөршийн охин нь байгаа юм. Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод станцын орон сууцанд амьдардаг. 1987 оноос хойш амьдарч байна. Манай хашаа байшингийн гэрчилгээ манай хүүхэд Батболд дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг.... гэх мэдүүлэг,

Гэрч Я.гийн Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1-25 тоотод станцын орон сууцанд амьдардаг. Манайх 1958 онд ашиглалтанд орсон цагаас нь хойш манай аав амьдарч байсан. Би өөрөө төрсөн цагаасаа буюу 1972 оноос хойш амьдарч байна. Би хөрш айлуудаа сайн танина. Манай ард талд , урд талд , , , *******, гэх зэрэг айлууд амьдарч байна. Б.******* нь манай хөрш айл нь байгаа юм. Тийм учраас сайн танина. Бид бага наснаасаа эхлээд айл хөрш байна. Б.*******ийн аавыг нь *******, ээжийг нь гэдэг. Аав нь нилээн дээр үед 1990-ээд оны үед байхаа нас барсан. Ээж нь одоо амьд сэрүүн 80 гарсан хүн байдаг... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны өмчлөгч нь ******* овогт *******ийн ******* /ПП70082805/ мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ