Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 75

 

    2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00075

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, ПП60051211 дугаарын регистртэй, Таргад овогт Цэвээний Отгонбаярын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Отгонбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Отгонбаяр нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарыг хүртэл малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан. Миний бие нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан байдлын талаархи архивын лавлагаа гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарыг хүртэл малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Отгонбаярын 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Отгонбаяр нь 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 70 дугаар данс, цалингийн цэс

- Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Гэрч Б.Зуноровын ....Би 1978 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Ц.Отгонбаяр нь 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуульд элсэн орж 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Г.Мандахын ...Би 1956 онд төрсөн. Би 1971 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Отгонбаяр нь 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуульд элсэн орж 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Отгонбаярын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Таргад овогт Цэвээний Отгонбаярыг 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ