Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2023001090089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, *******, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, тоотод оршин суух хаягтай одоо Завхан аймгийн хаан сумын багт түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******,/ Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09-16 цагийн хооронд Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэр “Хайрхан дөрөлж” гэх газар оршин суух иргэн Ш.*******ы гэрт нэвтэрч, 7,5 килограмм ноолуурыг нууцаар, хууль бусаар авч, иргэн Ш.*******д 405.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09-16 цагийн хооронд Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэр “Хайрхан дөрөлж” гэх газар оршин суух Ш.*******ы гэрийн хаалганы цоожийг эвдэж, орон доогуур байсан 7.5 килограмм ноолуурыг авсан хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Тухайлбал: Ноолуураа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ш.*******ы “...хонио услаад 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирсэн чинь гэр онгорхой хаалганы даруулга цоожийг газар хаясан байсан. ...орны доогуур самнаж тавьсан 7.5 килограмм ноолуур байсан алга болсон байсан. Манай ноолуурыг Д., Б., Б.******* гурав ирж самналцаж өгсөн. Тэгээд самнаж дуусаад манай эхнэр хэллэж /жинлэж/ үзээд 7,5 килограмм байна гээд уутанд хийж амыг нь боогоод орон доогуур хийсэн юм. ...хамгийн гол нь гэрт хулгайгаар орж, цоож цуурга эвдэлсэнд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.гийн “...гэртээ ирсэн чинь гэр онгорхой, хаалганы цоож даруулгыг газар хаясан байсан. ...орны доогуур самнаж тавьсан 7,5 килограмм ноолуур алга болсон байсан. Тэгээд ******* аймаг руу цагдаад мэдэгдсэн. ...Цоожийг цохиж онгойлгосон байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.гийн “...******* түүний эхнэр бид гурав хонь услах гээд ус руу орж ирчихээд харьсан. ******* орой нь манайд орж ирээд манай орон доогуур хийсэн байсан ноолуур алга болсон байна, би гэрээ цоожлоод явсан чинь цоож онгойлгоод хаячихсан байна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******, , манай ээж нарын хамт малаа услахаар ус руу явцгаасан. Тэгээд гэртээ ирсэн. Тэгээд удаагүй байж байтал ******* ах манай гэрт орж ирээд сүүлд бид нарын самнаж тавьсан ноолуур алга болчихож гэж ярьсан, өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Би ямаа самнаж өгсөн. эгч ноолуураа хэллээд /жинлээд/ 7,5 килограмм байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Б.*******гээс ноолуур худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд би гэртээ захаас ирээд байж байтал ...гадаа машинтай хүн ирсэн байсан.. Тэгээд уулзсан чинь ноолуур өгөх гэсэн юм гээд ууттай ноолуур барьсан байсан. Тэгээд би хэллэж /жинлэж/ үзээд 7 килограмм 800 грамм ноолуур болсон. Тэгээд хялгасны хоргодол тооцоод 7 килограмм 500 граммаар бодоод 405.000 төгрөг тоолж *******д өгсөн. Тэгээд буцаад явцгаасан. ...******* нь ын хамт хоёулаа ирсэн. Цагаан өнгийн верна маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...яг хэний ноолуур гэж юм яриагүй. ******* машинаас ноолуураа барьж бууж ирээд тушаагаад, надаас ******* мөнгөө тоолж авсан” гэсэн мэдүүлэг, Д.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч П.ын “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хаан сумаас аймаг орж явтал ******* залгаад, гийн хүүхэд гэдэс нь өвдөөд халуураад байна, таксинд яваад өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь би эргээд хаан сумын багийн нутаг Хоёр хайрханы дунд гэсэн дугаартай хар өнгийн hrb маркийн машинтай ганцаараа Б.******* зогсож байсан. ...намайг борлонгийн ноолуураа тушаачихаад ир гэсэн гээд надтай цуг аймаг орж ирээд, тэгээд би ченж рүү ярьсан чинь Говь-Алтайд явна, манай эхнэр т өгчих гэсэн, тэгээд ******* бид хоёр хэллүүлээд /жинлүүлээд/ 7 килограмм 800 грамм болоод хялгас ихтэй байна гээд 7,5 килограммаар бодож авсан. Тухайн үедээ 1 килограмм ноолуурыг 54.000 төгрөгөөр бодож мөнгийг нь тооцож өгсөн. ******* миний ноолуур л гэж өгсөн” гэсэн мэдүүлэг, Хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Б.*******гийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай хадам ээж намайг зайлаарай гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд хадам ээж хонио услахаар Яруугийн гол руу явсан юм. Манай нөхөр адуундаа явсан, би гэрт нь ганцаараа үлдсэн юм. Тэгээд ******* ахын гэр эзэнгүй гэдгийг мэдэж байсан, мөн ******* ахын гэрт ноолуур байгаа гэдгийг ч мэдэж байсан тул хадам ээж гэрээс хөөгөөд байхаар нь явъя гэж бодоод тэр ноолуурыг нь аваад тушаагаад мөнгөөр нь зардал хийе гэж бодсон юм. *******ы гэрийн цоожийг гараараа онгойдгийг нь бас мэддэг байсан учраас цоожийг нь онгойлгоод гэр лүү нь ороод баруун хаяанд байсан нэг уут ноолуурыг авсан юм. Ноолуураа аваад гэж таксинд явдаг хүнийг дуудаад аймгийн төв оруулж гэдэг хүнд өгөхөд 7.5 кг болж нэг кг ноолуурыг 54.000 төгрөгөөр бодож 405.000 төгрөг болсныг нь би авсан юм. ...Надаас өөр хүн мэдэхгүй. Таксины ахад ноолуур тушаачихаад ир гэсэн гэж хэлсэн. ... Ганцаараа явганаар очиж авсан, тэгээд гэртээ буцаж очоод гэрийн гаднаас машинаа унаад аймгийн төв явах гэсэн чинь машин жаахан явж байгаад нэг юм дуугараад хол явж болохгүй юм шиг байхаар нь ахыг дуудсан юм” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ш.*******д 405000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн хаан сумын Үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогджээ. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Б.******* хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрийн хаалганы цоожийг эвдэлж гэрт нь нэвтэрсэн буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09-16 цагийн хооронд Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэр “Хайрхан дөрөлж” гэх газар оршин суух иргэн Ш.*******ы гэрийн хаалганы цоожийг эвдэж орон доогуур байсан 7.5 килограмм ноолуурыг авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч Ш.*******ы гэмт хэрэг учруулсны улмаас 405000 төгрөгийг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Б.*******г дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч Ш.*******д хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д ногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Шүүгдэгч Б.*******д 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 5. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан 405000 төгрөгийг хохирогч Ш.*******д нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА