Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Хохирогч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 2023000930084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 08-нд Завхан аймгийн Яруу сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, ******* боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Яруу сумын ******* багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Улиастай сумын багт оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Уран зүйл овогт *******ийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн багийн 1-р буудал орчим Б.*******гийн цүнхийг илээр хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 63000 төгрөгний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн багийн 1-р буудал орчим Б.*******гийн барьж явсан цүнхийг гараас нь авч зугтсан хэргийн үйл баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Дээрх үйл баримтын талаар мөрдөн ба йцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой Улиастай сумын багт байдаг нагац эгчийнд очиж биеийг нь асуучихаад шинэ хорооны 1-р буудал орох гээд гудамжинд явж байхад миний барьж явсан цүнхийг нэг залуу хойноос гүйж ирээд шүүрээд аваад явчихсан би барьж явсан цүнхээ дээрэмдүүлсэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...ногоон өнгийн дунд зэргийн цүнх байсан....Би *******г араас хувцсаар нь таньсан” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн ногоон өнгийн цүнхийг шүүгдэгч Г.******* гэртээ авч ирсэн байсан талаар мэдүүлсэн гэрч У.ийн “...хэний цүнхийг мэдэхгүй намайг хичээлдээ яваад иртэл ийм цүнх гэрт байсан аав авч ирсэн байх...” гэсэн мэдүүлгээр, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.*******гийн “... ******* бид 2 нэг нутгийн хүмүүс ...бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ харина гээд гарсан. *******г хашаанаас гараад гудамж руу орох гэж байхад нь хойноос нь цүнхийг нь шүүрээд аваад явсан. ... Цүнхийг нь гэртээ аваад харьсан би буруугаа хүлээж байна... ” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч 63000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Г.******* нь Б.*******гийн Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, ил аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хохирогчоос эд хөрөнгийг авч зугтан зайлсхийсэн буюу 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн багийн 1-р буудал орчим Б.*******гийн гартаа барьж явсан цүнхийг авч зугтсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч Г.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 63000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн бусдад төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Г.*******г дээрх дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.*******д хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гар цүнх, сим картны үүр, улаан шаргал өнгийн түрүүвч, 0006677 дугаартай ногоон өнгийн баримт, 0000423 дугаартай ягаан өнгийн баримт, 10 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, цээж зураг 1 ширхэг, Завхан баялаг ХК гэсэн бичигтэй уутан тор 1 ширхэг, амны маск 1 ширхэг, нүүрний фудр 1 ширхэг, үсний сам 1 ширхэг, бор өнгийн дэвтэр 1 ширхэг, бал 1 ширхэг, rhodia гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, саарал өнгийн утас 1 ширхэг, цаасны цавуу 1 ширхэг, nivea гэсэн бичигтэй нүүрний тос 1 ширхэг, islet гэсэн бичигтэй нүүрний фудр 1 ширхэг, кошлонк 1 ширхэг, жижиг савтай тос-1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, үзүүрлэгч 1 ширхэг, олон өнгийн тосон бал 1 ширхэг, нүүрний фудрны порлон 3 ширхэгийг хохирогч Б.*******д буцаан олгож, хэрэгт хураагдсан дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгийн хуулбар болох DVD-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2023000930084 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.*******г “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч Г.*******г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 01 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гар цүнх, сим картны үүр, улаан шаргал өнгийн түрүүвч, 0006677 дугаартай ногоон өнгийн баримт, 0000423 дугаартай ягаан өнгийн баримт, 10 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, цээж зураг 1 ширхэг, Завхан баялаг ХК гэсэн бичигтэй уутан тор 1 ширхэг, амны маск 1 ширхэг, нүүрний фудр 1 ширхэг, үсний сам 1 ширхэг, бор өнгийн дэвтэр 1 ширхэг, бал 1 ширхэг, rhodia гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, саарал өнгийн утас 1 ширхэг, цаасны цавуу 1 ширхэг, nivea гэсэн бичигтэй нүүрний тос 1 ширхэг, islet гэсэн бичигтэй нүүрний фудр 1 ширхэг, кошлонк 1 ширхэг, жижиг савтай тос-1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, үзүүрлэгч 1 ширхэг, олон өнгийн тосон бал 1 ширхэг, нүүрний фудрны порлон 3 ширхэгийг хохирогч Б.*******д буцаан олгож, дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгийн хуулбар болох DVD-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2023000930084 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргасугай. 7. Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА