Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00048

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

           

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогч М.Отгонбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Отгонбаярд холбогдох 201618020038 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн 2-8 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 03 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Олягийн Отгонбаяр.  /РД: МИ88032911/

 

           Шүүгдэгч О.Отгонбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 67-А тоотод байрлах иргэн А.Эрдэнэбаатарын гэрт хохирогч М.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар болон баруун гар луу нь заазуураар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Отгонбаярын өгсөн…... 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Аварга хотхонд гэртээ байж байхад хохирогч М.Отгонбаяр орж ирсэн. Тэгээд бид хоёр хамт гараад Нарангийн 67-А тоотод буюу Эрдэнэбаатарын гэрт очиж архи уусан. Архи ууж байгаад хоорондын хувийн таарамжгүй асуудлаас болж хоорондоо маргалдсан. Би заазуур аваад М.Отгонбаярын толгойн тус газарт 3 удаа, баруун гар луу нь нэг удаа заазуурдсан. Ийм л юм болсон. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Отгонбаярын өгсөн…… 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Аварга хотхонд О.Отгонбаярынд оччихоод гарч яваад буцаж орсон. Тэгээд би такси дуудаад гараад явж байхад араас О.Отгонбаяр гарч ирээд бид хоёр Нарангийн 67-А тоотод Эрдэнэбаатарынд очсон. Тэнд архи ууж байгаад урдны хувийн таарамжгүй асуудлыг ярьж хоорондоо маргалдаад О.Отгонбаяр заазуур аваад миний толгой болон баруун гар луу заазуураар цохисон. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Хохирол бүрэн төлөгдсөн. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Насанд хүрээгүй гэрч Б.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн…. Тэр сүүлд авч ирсэн архи нь яг талдаа орж байхад манай аав Эрдэнэбаатар согтоод хойд өрөөнийхөө орон дээр унтчихсан юм. Тэгтэл Жоохноо ах /заазуурддаг Отгонбаяр/, Отгонбаяр ах /хохирогч/ нар хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Отгонбаяр ах /хохирогч/ болохоор Жоохноо ах /заазуурддаг О.Отгонбаяр/ луу чи миний шүдийг авсан, би одоо чиний шүдийг авна гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгтэл Отгонбаяр ах /хохирогч/ Жоохноо ах /заазуурддаг Отгонбаяр/-ын толгой дээр аягатай архи асгасан, тэр хоёр ноцолдож зодолдоод байхаар нь би та нар болиоч ээ гээд хажууд нь хараад зогсож байхдаа ээж рүүгээ утасдаж хэлэх гээд хоёр гурван удаа залгасан боловч утсаа аваагүй. Ингэж байхдаа Отгонбаяр ах /хохирогч/ болохоор Жоохноо ах /заазуурддаг Отгонбаяр/-ыг хоёулаа айлд зодолдоод яах юм бэ гарч зодолдъё гээд хэлсэн. Тэгсэн Жоохноо ах /заазуурддаг Отгонбаяр/ за тэгье гээд гутлаа өмсөж байхад нь Отгонбаяр ах /хохирогч/ Жоохноо ахыг заамдаж авсан. Тэгсэн чинь Жоохноо ах Отгонбаяр /хохирогч/ ахад за за болъё гэж хэлсэн чинь Отгонбаяр ах заамдсан байснаа тавьсан юм. Тэгтэл Жоохноо ах /заазуурддаг Отгонбаяр/ би зуухны урд мод цуулаад орхисон байсан ногоон иштэй заазуурыг аваад үүдний хажууд сууж байсан Отгонбаяр ахын толгой руу заазуураар нилээд хэдэн удаа цохисон. Би айгаад ээж рүү залгатал ээж утсаа авахаар нь ээжээ манай гэрт энэ хоёр зодолдоод байна гэж хэлсэн чинь ээж Анхбаяр за за дүүг нь аваад очиж байна гэж хэлсэн. Ингээд байж байтал тэр хоёр ноцолдохоо болиод Жоохноо ах Отгонбаяр ахын цусыг угаах гэж байна гээд манай гэрт байсан цагаан усны савыг манай гэрийн үүдний төмөр довжоон дээр асгачихсан юм. Тэгтэл ээж Анхбаяр ирээд тэр хоёрыг загнаж уурлаад гэрт шалаар цус байхыг хараад Жоохноо ах, Отгонбаяр ах хоёр луу уурласан. Жоохноо ах гэрт орж ирэхэд ээж Жоохноо ах руу энүүгээр юун цус болчихсон байгаа юм бэ энийг арч гэж хэлэхэд Жоохноо ах цамцаа тайлаад манай гэрийн шалыг арчиж эхэлсэн. Тэгээд ээж цагдаа руу дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн…… Би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16:30 минутын орчим Нархан цэцэрлэгээс бага хүүгээ аваад явж байхад манай охин Анужин утасдаад ээжээ энэ отгонбаяр ах Жоохноо ах хоёр манай гэрт зодолдоод байна шүү дээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би за ээж нь одоо очиж байна гэж хэлээд гэр рүүгээ явж очиход манай хашаан дотор хашааны хаалганы хажуу талд хохирогч Отгонбаяр зогсчихсон толгойноос нь цус гарч байсан. Нөгөө Жоохноо /Отгонбаяр/ нь болохоор цамцаараа М.Отгонбаярынхаа толгойг дарчихсан зогсож байхаар нь би юу болсон юм яасан юм бэ яагаад та нар айлд зодолддог юм бэ давраад байгаарай гэж хэлээд гэртээ орж ирэхэд манай гэрийн үүдний ширээний хойгуур зөндөө их цус асгарчихсан байхаар нь Жоохноо /Отгонбаяр/ руу уурлахад ёстой уучлаарай хөгшөөн гэж хэлээд цамцаараа шал арчаад байсан. Тэгэхээр нь би М.Отгонбаярын эхнэр Отгончимэг рүү залгаж хэл хүргэсэн. Тэгтэл тэд нар буюу М.Отгонбаярын эхнэр Отгончимэг, эгч Отгонцэцэг нар ирээд хүн аймар болгочихсон байна шүү дээ гээд Отгонцэцэг нь цагдаа руу дуудлага өгсөн. Тэгтэл хоёр цагдаа ирээд заазуурыг Жоохноотой хамт аваад явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/

Гэрч Ш.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн…… Би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчим байхаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүнсний зах дээр явж байх үед Анхбаяр эгч над руу утасдаад Жоохноо болон танай нөхөр Отгонбаяр хоёр зодолдсон байна хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би Отгонцэцэг эгчтэй хамт такси бариад нарангийн 67А тоотод яваад очиход манай нөхөр Отгонбаяр маш их цус болчихсон Анхбаяр эгчийн байшингийн хажууд зогсож байсан. Жоохноо болохоор хашааных нь үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь Анхбаяр эгчийн гэрт ороод үүднийх нь өрөөний ширээн дээрээс өөрийн нөхөр Отгонбаярын гар утсыг аваад гарсан. Тэгээд Отгонцэцэг эгч бид хоёр Отгонбаярыг аваад эмнэлэг явж үзүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 2022…….. Дүгнэлт:

1.М.Отгонбаярын биед хоншоор ясны хугарал, 2 шөрмөсний тасрал, зулай, зүүн чих, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хоншоор ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн, 2 шөрмөсний тасрал, зулай, зүүн чих, духанд шарх гэмтэл нь ир ирмэгтэй үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 30 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 4-8 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийх тогтоол, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 9-12 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /Хх-н 18-20 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 62-70 дугаар хуудас/

Хохирогч М.Отгонбаярд хохирлын нэг сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 91 дүгээр хуудас/

О.Отгонбаяр нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 94 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ¹ 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Хх-н 101-104 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн үлдэх хохиролд хоёр зуун мянган төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр хүлээн авлаа гэсэн шүүгдэгч хохирогч нарын бэлэн мөнгө хүлээлцсэн баримт зэрэг болно.

 

             Шүүгдэгч О.Отгонбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 67-А тоотод байрлах иргэн А.Эрдэнэбаатарын гэрт хохирогч М.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар болон баруун гар луу нь заазуураар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Отгонбаяр нь тодорхой сэдэлттэй буюу хохирогч М.Отгонбаярын “өмнө нь миний шүдийг цохиж гэмтээж байсан”  гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж өөр хоорондоо маргалдан хохирогч М.Отгонбаярын толгой болон баруун гар орчимд нь заазуураар цохиж  хоншоор ясны хугарал, 2 шөрмөсний тасрал, зулай, зүүн чих, духанд шарх гэмтэл учруулж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Отгонбаярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Отгонбаяр нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан боловч ялтайд тооцогдох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Отгонбаяр нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөлд тооцох, хохирогч М.Отгонбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч О.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзэв.

 

Хохирогч М.Отгонбаяр нь шүүгдэгч О.Отгонбаярын гэм буруугийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн юүдэнтэй шар өнгийн куртик 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч О.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад :

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                     

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Олягийн Отгонбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Отгонбаярыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан О.Отгонбаярд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүзгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн юүдэнтэй шар өнгийн куртик 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

5. О.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Отгонбаярд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Хохирогч М.Отгонбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Отгонбаярд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.