Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 76

 

2018 оны 02 сарын 07 өдөр

     Дугаар 153/ШШ2018/00076

                     Ховд аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, Л. холбогдох 100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Баттөмөр нь 2017 оны 01 дүгээр сард эхнэр Нараагийн хамт манай гэрт ирж 500000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлж авсан. Үүнээс хойш удаа дараа нэхүүлж байж 400000 төгрөгийг өгсөн. Одоо 100000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд хариуцагч Л.Баттөмөрөөс 100000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Л.Баттөмөр нь нэхэмжлэлийн шаардлага болох 100000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь Л. холбогдуулан 100000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Баттөмөр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Л. холбогдох 100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Л. олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ