| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0839/Э/220/2019/0021 |
| Дугаар | 2018/ШЦТ/877 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/877
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч А.Ганзориг, өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Г.Э, Ц.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл, Д.Буянзаяа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ша овогт Цо Ца, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Та овогт Бо Дэ, Та овогт Гэр Эр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808002870224 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгино хайрхан дүүргийн * дугаар хороо **тоотод оршин суух, М овогт Ц Ц, РД: ОЛ**, Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, **настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, эцэг, эх, эгч нарын хамт С дүүргийн * дүгээр хороо Б*****-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б** Д**, РД: ДБ****, Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*,эцэг, эх, |
| дүүгийн хамт Сонгино хайрхан дүүргийн * дугаар хороо Баянхошууны **тоотод оршин суух, Т. овогт Г. Э, РД: УП***, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Ц, Г.Э, Б.Д нар бүлэглэн, урьдаас үгсэж тохиролцож ** оны ** дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо * дүгээр байрны урд иргэн С.Б хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн ингэхдээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Ц.Ц, Г.Э, Б.Д нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны урд иргэн С.Бд хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн, ингэхдээ иргэн С.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
|
| буудлын үүдэнд байхад 20-28 орчим насны болов уу гэмээр 3-н залуу такси барихаар болсон...Яг энэ үед миний дэргэд сууж байсан залуугийн хаалгыг 40 гаран насны нэг ах онгойлгоод энд хүн зодоод утсыг нь дээрэмдээд байна гэсэн гэж хэлээд машин доторх хүмүүсийг харчихаад машины хаалга хаасан, миний машины номерыг гар утсан дээрээ дарсан.би дөнгөж хөдлөөд машинд сууж явсан 3-н залууд хандаж та нар бууцгаа явахаа болилоо гэж хэлээд "Өнө цаг" караокеноос 200 метр орчим зайд нөгөө залуучуудыг буулгаад, буцаад явж байтал "Өнө цаг" караокены үүднээс миний машины зургийг дараад байсан ах, 2 эмэгтэй хүнтэй хамт миний машин дээр хүрч ирсэн.чи машиндаа суулгасан байсан 3-н залууг хаана буулгасан бэ, тэр хүмүүс чинь манай дүүг зодсон хүмүүс мөн юм шиг байна гэж хэлэхлээр нь хамт машиндаа суулгаад засмал замаар яваад нөгөө 3-н залууг хайтал ямар ч хүн харагдаагүй, тэгээд цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх- 24-25/,
|
| муудалцаад...Утас халаасандаа хийгээд гүйж байхад хэзээ ч унадаггүй юм гээд уурлаад яваад өгсөн. Би машинаас нь буугаад үлдсэн....гэх мэдүүлэг /хх-76-78/, Хохирогч С.Бын биед бид гурав гурвуулаа гэмтэл учруулсан. Би С.Бын гэдэс болон баруун хөл рүү нь өшиглөсөн. Ц хохирогчийн дээр гараад суучихсан нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд дараа чулуугаар хүзүү хэсэг рүү нь цохиж байсан. Явган хүний зам дээр тавьдаг жижиг тоосго шиг зүйл харагдсан. Э нуруу хэсэг рүү өшиглөж байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-184-185/,
Иймд шүүгдэгч Ц.Ц, Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, шүүгдэгч Ц.Ц, Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх ба хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон буюу хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. Ц.Ц, Г.Э, Б.Д нарыг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мөн яллагдагчаар удаа дараа байцаасан /х-26-27, 93-96, 190-191/ /х-28-29, 85-86, 178-179/,/х- 30-31, 76-78, 184-185/ байх ба шүүгдэгч Г.Э, Б.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй агуулга, эх сурвалжаар тохирсон буюу зөрөөтэй байдал үүсээгүй, харин шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлсэн байгааг тэмдэглэв. Шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас өмгөөлөгчгүйгээр авсан мэдүүлгийг бүхэлд нь үнэлээгүй харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хамт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлсэн ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь буюу хэргээ хүлээн мэдүүлсэн нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дахин хийх үндэслэлгүй гэж үзнэ. Дээр дурдсан нотлох баримт үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, хэргийг прокурорт буцаалгах тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч С.Бд учирсан хохирол 193.000 төгрөг /хх-46-49, 59-60/ болж байх ба шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: |
| Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгч Ц.Ц, Б.Даваадорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт хорих ял, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар: Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар заасан тул өсвөр насны шүүгдэгч Б.Дн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хойшлуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэв. Харин өсвөр насны шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Бусад асуудал Уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Ц.Ц 2018.07.25-ны өдрөөс /хх-98/ 2018.10.11 -ний өдрийг хүртэл 78 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Э, Б.Д нар нь тус тус 1 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Ц.Ц, Г.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Г.Э нарыг тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 02 жилийн хорих ялыг |
| 2 дахин багасгаж 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
|
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР |