Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 78

 

     2018 оны 02 сарын 07 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00078

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* багт 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эцэг эхийн хамт төллөх бог мал 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал маллаж байсан. Миний ажиллаж байсан байдлын талаарх архивын лавлагаа олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслээд намайг 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.*******гийн 1977 оноос 1979 оны 06 дугаар сарыг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1977 оноос 1979 оны 06 дугаар сарыг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Чацаргант бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

-Хүсэлт гаргагч Д.*******гийн 1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Гэрч Г.*******гийн ....Би 1964 оноос Ховд аймгийн ******* сумын Баянбулаг бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Д.******* нь 1977 оноос эхлэн 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад хоньчин, тууварчин зэрэг ажлуудыг хийдэг байсан. Д.*******гийн аавыг нь ******* гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг усанд ажиллаж амьдарч явсан. Нэгнээ сайн танина. Бид зунд нэг газар зусдаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ж.*******ийн ...Би 1960 онд 16 насанд хүрээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1964 онд цэргийн албанд татагдаж 1967 онд цэргээс халагдаж ирсэн. 1967 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1980 оныг хүртэл хоньчноор ажиллаж байсан. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад бригадын даргаар 1992 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Д.******* нь 1961 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Д.*******гийн аав нь адуучин, ээж нь саальчин хийдэг байсан. Д.******* нь 1977 оноос эхлэн 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад туувар туух зэрэг ажлуудыг хийдэг байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 1977 оноос 1979 оны 06 дугаар сарыг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ