| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0142/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/103 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0142/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч *******өнхболд,
Иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлмаа,
Гэрч*******,
Гэрч*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******өнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Насанбатын Дд холбогдох 1939007840119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот Налайх дүүрэг 3 дугаар хороо Замчны 2-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн 2 хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт НД /РД:НУ88011814/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/******* нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ-Өндөрхаан хорооллын К27 дугаар байрны 04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох хамтран амьдрагч Г.Хыг бусадтай хардсаны улмаас түүний биед халдан зодож Г.Хын биед хярзан, шулуун гэдэсний 4-р зэргийн урагдалт, бэлгийн их бага уруулын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ-Өндөрхаан хорооллын К27 дугаар байрны 04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч Г.Хыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... надад эмчилгээний зардалд 837.000 төгрөг гарсан. Тухайн зардлаас миний хамтран амьдрагч******* төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зардлыг бэлнээр төлж барагдуулсан тул надад хавтаст хэрэгт гаргаж өгөх эмчилгээний баримт байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 тал/
2. Гэрч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би к27 дугаар байранд хүүгийн хамт амьдардаг юм. Тэгээд өчигдөр манай хоёр хүү болох Батсуурь, Б хоёр Дорнод аймгийн Матад суманд барилгын ажил хийнэ гээд өглөө гэрээсээ гарсан. Тэгээд маргааш өглөө нь намайг босоход манай хоёр хүү гэртээ ирчихсэн унтаж байсан. Мөн хойд өрөөний орон дээр нэг эмэгтэй унтаж байсан. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө би гэрлийн мөнгө тушаах гээд байрнаасаа гараад байрны урд талаар гараад алхахад нэг залуу надтай таарснаа танай хоёр хүү чинь гэртээ байна уу гэж асуухаар нь би тэр залууг танихгүй болохоор манай хоёр хүү байхгүй байгаа гэж хэлчихээд байрныхаа баруун талын зам дээрээс автобусанд суугаад төв орсон. Тэгээд Эрчимээр орж тогны мөнгөө тушаачихаад аптек орж даралтын эм авчихаад 13 цагийн үед гэртээ ирэхэд манай хүү Б гэртээ хамт ирсэн хүүхэнтэйгээ хоёулаа халамцуу архи тавьчихсан сууж байсан. Харин манай бага хүү Батсуурь баруун орон дээрээ унтаж байсан. Харин нөгөө хүүхнийг харахад нүднийх нь дээд талд нь хавдчихсан байхаар нь наад хүүхний чинь нүүр нь яачихаад байгаа юм гэсэн чинь Б нөхөр нь өшиглөчихсөн гэж хэлэхээр нь би ч тухайн үед уурлаад та нар архиа л ууж байгаа биз гэж хэлчихээд буцаж гараад хойд талын байрныхаа Ханджав хөгшнийд орж хэдэн хөгшчүүлтэй даалуу тоглоод нилээн суусан. Тэгээд орой 19 цагийн үед гэр лүүгээ орох гээд орц руу ороход өдөр надтай таарсан залуу орцонд зогсож байсан. Тэгсэн нөгөө залуу та гэр лүүгээ орох гэж байна уу, танай хүүхдүүд гэртээ байна уу? би танайх руу оръё гэхээр нь би ч юм яриагүй дээшээ гарч айлаас түлхүүрээ авчихаад хаалгаа онгойлгоод гэр лүүгээ ороход нөгөө залуу миний араас надтай хамт орж ирснээ би энэ Хонгороогийн нөхөр нь байгаа юм гэж хэлснээ орон дээр юм нөмрөөд хэвтэж байсан нөгөө хүүхнийг үсдэж чирж унагааснаа учиргүй өшиглөөд зодсон. Тэр үед тэр хүүхний хамар амнаас нь 4 өөр хаанаас нь ч юм цус гарахаар нь би тэр үед айж сандраад хүн аллаа цагдаа дуудаарай гээд гэрээс гарсан. Тэгээд сандарсандаа цагдаагийнхаа утсыг мэдэхгүй сандраад зогсож байхад нэг хүн таарахаар нь би цагдаагийн утас хэд билээ гэж асуугаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэр лүүгээ буцаад орж ирэхэд нөгөө хүүхэн үүдний кордор дотор доогуураа шалдан цусандаа холилдчихсон хэвтэж байхаар нь чи чинь ямар балмад нөхөр вэ хүн алчихаж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэр үед нөгөө хүүхэн нь орилоод шалан дээр хэвтэж байсан... Намайг харахад бол үсдэж унагаагаад өшиглөж, цохиод зодохоор нь би сандраад чи болич ээ гээд нөгөө залуугийн гарнаас барьж авахад намайг түлхсэн. Хөгшин би тэр залууг яаж дийлэхэв, сандарч гараад цагдаа дуудсан. Намайг гэрээс гарахад бол юугаар цохиж зодсоныг нь мэдэхгүй... Намайг сүүлд ороход бол орцонд зогсож байсан залуу надтай хамт орсон. Тэр хүүхэн манай хойд талын өрөөний орон дээр юм нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд тэр залуу үсдээд орноос татаж унагаахад тэр хүүхэн дээгүүрээ фудболктой, доогуураа хар ноосон өмдтэй байсан. Тэгээд намайг цагдаа дуудчихаад орж ирэхэд л тэр хүүхний доороос нь болон нүүр амнаас цус гарчихсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ Гэрч*******ын шүүх хуралдааны явцад өгсөн: “... Манай хүү Дорнод аймагт ажил хийхээр явсан. Маргааш өглөө нь хаалга тогшихоор нь онгойлгосон чинь хүү маань, нэг хүүхэнтэй орж ирсэн. Тухайн хүүхний духнаас цус гарчихсан байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр ийм болгосон гэсэн. Тэгэхээр нь би угаалгын өрөөнд духыг нь угаалгасан. Тэгээд би духан дээр нь лент нааж өгч, цай хийж өгсөн. Хүү маань хоол байгаа юу гэхээр нь байхгүй гэсэн. Тэгсэн тэр хүүхэн манай хөдөө гэрт малын их цувдай байгаа, танд шөлний хонь өгнө гэж хэлсэн. Өглөө нь би гэрлийн мөнгө тушаахаар гарах гэж байсан чинь Х манай нөхрийг ирэхээр хаалга битгий тайлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд үдийн хойно гэрт ирсэн чинь Х миний орон дээр унтаж байсан. Тэгээд би эргэж гараад хойд талын байрны Ханджав хөгшнийд даалуу тоглож байгаад орой гэрт орсон. Тэгсэн чинь араас Д орж ирээд би юун хүн бэ гэсэн чинь би найз нь байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү рүү дайрч өшиглөөд мөн Хыг орноос татаж унагаагаад, толгой, салтаа руу нь өшиглөөд байхаар нь болиулах гэсэн чинь намайг түлхсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд гараад гадаа машинд байсан хүнээс цагдаагийн дугаар аваад залгах гэтэл Д та битгий цагдаа дууд гээд гуйгаад байсан. Тэгэж байтал цагдаагийн албан хаагч, түргэний машин ирсэн. Тэгээд гэртээ орсон чинь нойлийн шал цус болчихсон. Х шалдан хэвтэж байсан... “ гэсэн мэдүүлэг
3. Гэрч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Уржигдар буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Матад сум орохоор төрсөн дүү Батсуурь болон барилгын ажил хийх гэж байсан эхнэр нөхөр 2-той, бас тэгээд Ганбаа гээд нэг залуутай хамт миний машинтай явцгаасан юм. Тэгээд Дорнод аймгийн Хөлөнбуйр суман дээр очоод бензин тосгүй болсон, бас харанхуй болчихоод Матад руу явах замаа мэдэхгүй болчихоод шөнөдөө Хэнтий аймаг руу буцсан. Тэгээд өчигдөр өглөө 06-07 цагийн үед Хэнтий аймгийн төвд орж ирсэн. Аймагт орж ирээд Ганбааг гэрт нь буулгасан. Нөгөө эхнэр нөхөр 2 болохоор Элит мандал зоогийн газрын арын эгнээнд байдаг Намнан гэдэг айлд очно гээд тийшээ хүргүүлсэн. Тэгээд дүү машинд үлдээд би тэр эхнэр нөхөр 2- той хамт Намнангийнх руу орсон. Хашааны хаалга онгорхой байсан. Харин монгол гэрийнх нь хаалга дотроосоо цоожтой байсан. Тэгээд нөгөө залуу хаалгыг нь хэсэг балбасан боловч хаалгаа нээгээгүй. Тэгээд би түрүүлээд хашаанаас гараад машиндаа суусан. Араас нөгөө эхнэр, нөхөр хоёр гарч ирсэн. Тэгсэн харин нөгөө хүүхний духнаас цус гарчихсан хувцас нь цус болсон байдалтай гарч ирсэн. Тэр залуугаас яагаад эхнэрээ зодож байгааг нь асуухад юу ч яриагүй. Тэгээд машиндаа сууцгаагаад зүүн тийшээ Орос Баяраагийн модны цех рүү хүргүүлнэ гэхээр нь тийшээ нь явсан. Тэнд нөхөр нь хөнжил 5 пүүгээгээ аваад орсон. Нөхрийгөө орсон хойгуур нь эхнэр нь “би энд цуг буухгүй, цуг буувал өшөө юм болно байх, эндээс хөдөлмөөр байна, хаана ч одоо унтсан яах вэ” гээд байхаар нь тэр модны цехийн гаднаас хөдөлсөн. Тэгээд тэр хүүхэн архи ууя гэсэн. Би өглөө эрт байсан болохоор архи зарчихаар газар нь байхгүй шүү дээ гэсэн чинь Чука ламын дэлгүүр зардаг гээд тийшээ очиж надаар 2 шил 0.75 граммын ерөөл архи авахуулсан. Тэр хүүхэн болохоор надаар архи авахуулахдаа “надад 60.000 төгрөг байгаа, та архи авчих, би маргааш танд өгнө” гэж хэлж авахуулсан... Тэгээд архиа аваад ШинэӨндөрхаан хороололд байдаг манай ээж Нын гэр лүү очсон. Биднийг очиход ээж байсан. Тэгээд манай ээжийнд манай дүү болон нөгөө хүүхэн бид 3 архиа хувааж уусан. Архи ууж эхлээд манай дүү 3 хундага уугаад л унтсан. Учир нь Дорнод аймаг яваад ирэхдээ машин бариад нойргүй явж ирсэн байсан юм. Тэгээд нөгөө хүүхэнтэй ойр зуурын юм яриад 1 шил архи хоёулаа ууж дуусгасан. Архи дуусаад би хойд өрөөндөө газар гудсан дээр унтсан. Нөгөө хүүхэн болохоор ээжийн орон дээр унтсан. Манай дүү түрүүрээд баруун орон дээр унтчихсан. Тэгээд унтаж байгаад үдээс хойш цаг нилээн явчихсан байсан сэрцгээсэн. Тэгсэн нөгөө хүүхэн “ганц 100 татчихмаар байна, архи байгаа юу” гэж асуухаар нь үлдсэн 1 шил архинаасаа 2 хийж өгсөн. Дүү бол энэ үед унтаж байсан. Би тэр хүүхэнтэй юм ярьж байгаад архинаас 2 хундага уугаад буцаад жоохон зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа байж байтал гаднаас манай ээж нөгөө хүүхний нөхөртэй хамт ороод ирсэн. Тэгээд шууд л нөхөр нь нөгөө хүүхний нөмөрч байсан хөнжлийг нь татаж хуулаад фудболкноос нь татаж үсдээд газар унагаагаад чирээд коридор луу аваачсан. Тэгээд тэндээ хүүе хаая гэх завгүй нөгөө хүүхний доогуурх өмдийг нь шувталснаа гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь над руу дайрсан. Энэ үед манай дүү сэрээд босож ирээд миний урдуур ороод намайг хамгаалсан. Ээж ч тэнд айж сандраад цагдаа дууд гээд ээж гараад гүйчихсэн. Тэгээд нөгөө залуу эхнэрээ толгой, нүүр, салтаа саамгүй өшиглөж цохиж зодсоноо коридор дотор тамхи асаагаад татаад зогсоод байсан. Эхнэр нь гэрийн коридор дотор хэвтчихсэн толгой, хамар, салтаа нь цус болчихсон “та нар дуугүй бай” гээд хэвтээд байсан. Нэг их удалгүй цагдаа нар ирцгээсэн. Араас нь эмнэлэг ирээд нөгөө хүүхнийг аваад явсан. Харин нөгөө хүүхний нөхөр болон манай дүү бид 3 цагдаагийн газар хүргэгдэж ирсэн... Х нь манайд байхдаа бол дээгүүрээ фудволктой байсан, доогуураа ноосон өмдтэйгээ хэвтэж байсан. Харин нөхөр нь орж ирээд орон дээрээс татаж үсдэж унагаагаад чи муу янхан ингэж явлаа, ингээд банзалдаж яв гээд доогуурх өмдийг нь тайлаад зодоод байсан. Би Хтай бэлгийн харьцаанд ороогүй. Бэлгийн харьцаанд орох сонирхол ч байгаагүй. Х хүүхэдтэй гэж ярьж байсан. Өөрөө нилээн согтуу ч байсан. Тэгээд ч манай дүү нөгөө талынх нь орон дээр өдөржингөө унтсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
Гэрч*******ийн шүүх хуралдааны явцад өгсөн: “... Бид нар Дорнод аймаг руу ажил хйихээр яваад Хэнтий аймагт ирсэн. Элит цайны газрын хойд талд Намнан гэх айлынд ирсэн. Намнангийн хашааны хаалгыг балбаад хашгичаад байсан. Тухайн үед эхнэрийгээ цохиж, өшигчөөд байсан. Тэгэхээр нь би бууж очоод болиулах гэсэн чинь чамд хамаагүй гээд байсан. Хашаагүй айлд очсон тэгэхэд мөн эхнэрийгээ зодоод байсан. Бас нэг айлын гаднаас гарч ирэхэд эхнэрийнх нь бүх хувцас цус болчихсон байсан. Тэгээд би та хоёрыг хүргэж өгье эхнэрийгээ зодоод асуудал үүсгэх нь гэж хэлээд хүргэж өгсөн. Машинаас буусныхаа дараа эхнэр нь ахаа наадах чинь намайг ална та дүүгийнд хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэж өгөхөөр баруун Хэрлэн хорооллын зүг явсан. Наана чинь очихгүй танайд очъё гэхээр нь би гэртээ аваачсан. Ээж Хыг хараад юу болсон талаар асуухад нь болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд Х нүүр гараа угаагаад, цай уусан. Өглөө намайг хөдөө хүргэж өгөөрэй хоол шөлний юм өгнө гэж хэлж байсан. Тэгээд унтсан. Нөхөр нь манай гадаа ирсэн юм шиг байна лээ. Гадаа ээж 6 нөхөртэй нь таараад байхгүй гэж хэлсэн байсан. Ээжийг гэрт ороход араас нь дагаж орж ирээд намайг нэг өшиглөөд, эхнэрийгээ юм хэлэхийн завдалгүй хэд хэдэн удаа өшиглөсөн. Ээж болиулах гэсэн чинь Д ээжийг нэг түлхээд унагаасан. Тэр үед ээж цагдаа дуудсан байсан. Удахгүй цагдаа орж ирсэн... “ гэсэн мэдүүлэг
4. Гэрч*******атсуурийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн төрсөн ах Б болон 3 хүнтэй Дорнод аймаг руу барилгын ажил хийхээр явсан юм. Тэгээд Дорнод аймагт очоод бид хэдийг тосож авах хүн нь байхгүй болохоор нь бид буцаад аймагт орж ирсэн. Тэгсэн нэг залуу унь эхнэртэйгээ маргалдаад байхаар нь ах бид хоёр нөгөө эхнэрийг нь аваад гэртээ авчирсан. Би тэгээд гэр лүүгээ түрүүлж ороод унтаад өгсөн. Тэгээд өчигдөржингөө гэртээ унтсан. Тэгээд орой гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд харсан чинь ах бид хоёртой ирсэн хүүхний нөхөр нь гэх залуу ирчихсэн эхнэрээ гэрийн коридорт цус нөжтэй нь хольтол зодчихсон ах руу дайраад байхаар нь би очиж нөгөө залууг салгасан. Тэгсэн нөгөө залуу эхнэрээ зодчихоод гадаа гараад коридорт тамхи татаад зогсоод байсан. Тэр үед цагдаа ирсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 тал/
5. Гэрч Ц.Амгаланбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Х гэдэг эмэгтэйг сайн танихгүй. Манай эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 12 сарын 10-даар эмнэлгээс гарсан... Хярзан нь үтрээний амнаас шулуун гэдэсний хоорондох арьсны зайг хэлдэг. Шулуун гэдэс нь дотогшоо 1.5 см орчим урагдалтай байсан. Гадна бэлэг эрхтэн гэдэг нь бэлгийн их бага уруул хярзанг хэлж байгаа юм. Хын хувьд гадна бэлэг эрхтэн буюу их бага уруул хярзан нилээн их хэмжээний урагдалттай байсан. Тухайн үед мэс засал хийхэд би өөрөө байсан ба уг мэс засал нь цаг гаран болсон. Доторх үтрээ нь харин бүтэн байсан... Бэлэг эрхтэн рүү хүчтэй өшиглөх, юмаар цохих үед урагдах боломжтой. Гуяны дотор талаар мөн хөхрөлттэй. Дух болон нүүрний хэсгээр мөн нилээн хөхрөлттэй байсан. Хярзангийн төгсгөл хэсэг нь шулуун гэдэсний амсар болохоор хамт урагдах боломжтой. Шулуун гэдэсний амсар дээрээ 1.5 см орчим урагдалттай байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 тал/
6. Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хярзан гэдэг нь үтрээний амсараас шулуун гэдэсний хоорондох зайг хэлж байгаа юм. Тухайн өвчтөнг би өөрийн биеэр үзэхэд Г.Хын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, урууланд шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, нуруу, уруул, зүүн хацарт зулгаралт, нуруу, баруун шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байсан ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин хярзан, шулуун гэдэсний урагдал гэмтэл нь бэлэг эрхтэн рүү гадны хүчин зүйл нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хүчтэй цохих үед үүсгэгдэх боломжтой... Хэрвээ бэлэг эрхтэн рүү гадны биет хийж учруулсан бол үтрээ болон салстад урагдал, язрал үүснэ. Харин хярзан, шулуун гэдэсний урагдал нь өшиглөх үед үүсгэгдэх боломжтой... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/
7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №531 дугаартай:
“... 1. Г.Хын биед хярзан, шулуун гэдэсний 4-р зэргийн урагдал, бэлгийн их бага уруулын урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух урууланд шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, нуруу, 7 уруулын, зүүн хацарт зулгаралт, нуруу, баруун шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх хярзан, шулуун гэдэсний 4 дүгээр зэргийн урагдал, бэлгийн их бага уруулын урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 56 тал/
8. Шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Дорнод аймаг руу 5-лаа гарцгаасан. Тэгээд бид хэд замдаа 3 шил архи ууж явсаар Дорнод аймгийн Матад суман дээр очсон. Тэгээд бид хэдийг барилга дээр ажиллуулах хүнийх нь дугаар нь холбогдохгүй, мөн цаашаа явна гэхээр бензиний мөнгө байхгүй болоод бүгдээрэй буцахаар болоод Хэнтий рүү гарцгаасан. Тэгээд бид хэд мөн замдаа нэг шил архи тойруулаад уугаад явсан. Тэгээд 01 цагийн үед аймагт орж ирж байснаа санаж байна. Би тухайн үед нилээн согтчихсон зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Тэгсэн машинд явсан нөгөө хэд аймагт орж ирчихээд Намнан гэх айл руу манай эхнэрийг авч явна гээд байхаар нь би эхнэрийг явуулахгүй гээд эхнэртэй маргалдсан. Тэгээд нэг мэдсэн тэр Намнан гэх айлын хашаанд ирчихсэн би эхнэртэй маргалдаад эхнэрийг ганц нэг цохиж авсан. Тэгээд нөгөө хоёр залуугийн машинаар хүргүүлээд эхнэрийн эгчийнх нь гадаа хүргүүлж ирсэн. Тэгээд би машинаас нь хөнжил гудсаа аваад түрүүлээд эгчийнх рүү нь орсон. Тэгээд эхнэрийг араас орж ирэх байлгүй гэж бодсон чинь нөгөө машин маань хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би араас нь гараад харахад нөгөө машин явчихсан байсан. Тэгээд эхнэрийн эгчийнд нь орж унтчихаад өглөө нь босоод эгчтэй нь хамт эхнэрийг очдог айлуудаар нь очсон боловч олдоогүй. Тэгээд гэнэт нөгөө хоёр залуу Шинэ-Өндөрхаан хороололд манай ээжийнх байдаг гэж хэлж байсныг санаад Шинэ-Өндөрхаан хорооллын гадаа очиход нөгөө хоёрын машин байрны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь байрнаас гарч ирсэн хүмүүсээс энэ машины эзэд аль орцонд байдаг талаар асуухад нэг хүн наад машины эздийн чинь ээж гээд хүн саяхан энд зогсож байсан гэж хэлсэн. Тэгээд орцных нь үүдэнд хүлээж байгаад 10 цагийн үед нөгөө хоёр залуугийн ээж нь гэх хөгшин гараад ирэхээр нь энэ машины жолооч нь хаана байгаа бэ? гэртээ байна уу гэж асуухад мэдэхгүй машинаа тавиад яваад өгсөн байна, би мэдэхгүй гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би Хийдийн суурингийн хавиар хайж байгаад үдээс хойш 17 цагийн үед буцаж ирээд тэр айлын хаалгыг балбахад дотроос нь нэг эрэгтэй хүн хэн бэ гэхээр нь Даваа байна манай эхнэр наана чинь байгаа биздээ гэсэн чинь хаалга онгойлгохгүй байсан. Тэгээд орцноос гараад ирсэн чинь нөгөө хөгшин байрны хойд талын буланд тамхи татаад зогсож байснаа намайг хараад цаашлахаар нь би нөгөө хөгшин дээр очоод та яагаад худлаа яриад байгаа юм танайд хүмүүс байгаа л юм байна ш дээ та хаалга онгойлгохгүй бол би цагдаа дуудлаа 8 шүү гэхэд нөгөө хөгшин харин тийм ээ манай хоёр хүү согтуу унтаж байгаа болохоор нь би байхгүй байгаа гээд худлаа хэлчихсэн юм аа, цагдаа, дуудаад яахав би хаалга онгойлгоё гэж хэлсэн. Тэгээд ээж нь хаалга онгойлгоод орохоор нь би ээжтэй нь хамт нөгөө айл руу ороход хойд талынх нь өрөөний орон дээр манай эхнэр юм нөмөрчихсөн хэвтэж байсан. Мөн нөгөө хоёр залуугийн нэг нь манай эхнэрийн хажуунаас босохоор нь тухайн үед уур хөдлөөд эхнэрийг орон дээрээс татаж унагаахад эхнэр догуураа нүцгэн байхаар нь би уурандаа эхнэрийг хоёр гурван удаа өшиглөж зодсон. Тэгсэн эхнэрийн хамар амнаас цус гараад шалан дээр гойжсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн... би орноос татаад шалан дээр унагаахад доогуураа шалдан байсан. Тэгэхээр нь би уурандаа цээж, болон нүүр, гуя хэсэг рүү нь хоёр гурван удаа өшиглөсөн.... Намайг тэр айл руу ороход ах дүү хоёрын ах нь гэх залуу манай эхнэртэй унтсан байх гэж бодоод би уурандаа эхнэрийг хардаж өшиглөж зодсон. Дараа нь тэр хоёрын ах нь гэх залуу манай эхнэртэй унтсан, би бэлгэвчээ сугалж чадаагүй, цагдаагийн 00-д авчирч хаясан гэж өөрөө хүртэл надад хэлж байсан. Тийм учраас л би хардаж зодсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад эмчилгээний зардалд 837.000 төгрөг гарсан. Тухайн зардлаас миний хамтран амьдрагч******* төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зардлыг бэлнээр төлж барагдуулсан... ” /хх-ийн 36 тал/ гэж мэдүүлсэн, мөн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 168 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан журмыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын гэрт эхнэрээ үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж, хэрцгийгээр зодож хүнд хохирол учруулсан байдал болон өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргээс дүгнэхэд өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 9 ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Насанбатын Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн, цэнхэр хээтэй орны бүтээлэг, хар өнгийн эмэгтэй хүний синтвонон өмд, цэнхэр өнгийн эргэдэг захтай, урт ханцуйтай ноосон цамц, ногоон өнгийн гадартай гудас, урд болон ард талдаа хоёр ил халаастай хар өнгийн даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
Д.ГАНЗОРИГ